跳到主要内容
Nelum
蒙古的法律

State Policy on Forestry (2016-2030)

颁布于 2015-05-15 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2015 оны 05 сарын 14 өдөр Дугаар 49 Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай.
语言
Mongolian
类型
policy
国家
蒙古
主题
Forestry
关键词
policy/planning, forest management/forest conservation, public forest, forest species, ecosystem conservation, seeds/planting material, forestry protection measures, biodiversity, afforestation/reforestation, timber, timber extraction/logging, non-wood forest products, sustainable use, fire management, pests/diseases, international cooperation, public participation, monitoring, offences/penalties, legal proceedings/administrative proceedings, hazards

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2015 оны 05 сарын 14 өдөр Дугаар 49 Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Ойн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1/Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хавсралтаар баталсугай. 2/Төрөөс ойн талаар баримтлах бодлогын зорилтыг хангах цогц хөтөлбөр боловсруулж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэх, зээл, тусламжид хамруулан, ойн нөөцийн удирдлагын оновчтой бүтцийг бий болгох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай. 3/Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /С.Батболд/-нд үүрэг болгосугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД лсын Их Хурлын 2015 оны 49 дүгээр тогтоолын хавсралт ТӨРӨӨС ОЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО Нэг.Нийтлэг үндэслэл Төрөөс ойн талаар баримтлах бодлого нь Монгол Улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлыг цогцоор нь ногоон хөгжлийн бодлоготой уялдуулан хүний сайн сайхны төлөө ой модны нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой асуудлаар ирээдүйд гаргах шийдвэр, үйл ажиллагааг чиглүүлсэн, ойн бодлогын зорилго, баримтлах зарчим, хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлсон баримт бичиг мөн. Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 11,79 хувь буюу 18,592.4 мянган га талбай нь ойн сангийн газарт хамаардагаас түймэрт шатсан ой 1,196.8 мянган га, мод бэлтгэсэн талбай 124.1 мянган га, хөнөөлт шавжинд нэрвэгдсэн талбай 95.7 мянган га, байгалийн гамшигт нэрвэгдсэн ой 0.9 мянган га талбайг тус тус эзэлж байна. Байгалийн аясаар сэргэн ургаж байгаа болон ойжуулсан талбай 230.5 мянган га байгаа нь ойн нөөцийн хомсдол, доройтлыг бууруулах, ойг нөхөн сэргээх, хамгаалахад чиглэсэн шинэ бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Ой мод, ойн дагалт нөөц баялгийн бүтээгдэхүүнээр иргэдийн хэрэгцээг хангасан эрүүл ойтой болж, ойн экосистемийн үйлчилгээг сайжруулах, ойн санг нэмэгдүүлэх зорилгоор “Төрөөс ойн талаар баримтлах бодлого” /цаашид “бодлого” гэх/-ыг тодорхойлов. Хоёр.Бодлогын зорилго, баримтлах зарчим 2.1.Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгоход бодлогын зорилго оршино. 2.2.Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална: 2.2.1.ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын хэмжээг өсгөх замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх; 2.2.2.ойн биологийн олон янз байдлыг хадгалах, хамгаалах; 2.2.3.ойн эрүүл ахуй, амьдрах чадвар болон бүтээмжийг нэмэгдүүлэх; 2.2.4.ойн экологийн болон эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг нэмэгдүүлэх; 2.2.5.ойн бодлого, хууль тогтоомж, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж, сонирхогч талуудын оролцоог хангасан “ойн сайн засаглал”-ыг бий болгох; 2.2.6.ойн нөөцийн зүй зохистой, тогтвортой ашиглалтыг ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилтай уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах; 2.2.7.ой, хээрийн түймэр, ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгах үндэсний чадавхтай байх; 2.2.8.ойн баялгийг эзэмшигч, ашиглагч нь хамгаалах үүрэг хүлээж, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх нэгж байх. Гурав.Бодлогыг хэрэгжүүлэх зорилт 3.1.Ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох менежмент, чадавхыг бий болгон ойг хомсдол, доройтлоос сэргийлэх бодлогын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ: 3.1.1.түймрийн хор хөнөөлийн аюулыг сурталчлах ажлыг эрчимжүүлж, түймрийг зогсоох шороон зурвас, ойн халз зурвас гаргах зэрэг бусад ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн түймэртэй тэмцэх ажлын материаллаг баазыг бэхжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх; 3.1.2.улсын хил дамнасан түймрээс сэргийлэх, тэмцэх талаар хөрш орнуудтай хамтран ажиллах оновчтой тогтолцоо бий болгох; 3.1.3.ойн түймрийн аюул бүхий үед эргүүл гаргах, түймрийг илрүүлэхэд сансрын мэдээлэл ашиглах, цахим харилцаа, үүрэн холбооны сүлжээ бий болгох ажлыг зохион байгуулан түймрийг шуурхай илрүүлж, унтраах; 3.1.4.мод, модон материалын эрэлт нийлүүлэлтийн оновчтой арга хэмжээ авах, хууль зүйн хариуцлагыг чангатгах, иргэдийн оролцоог урамшуулах зэрэг арга механизмыг хэрэглэх замаар хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох; 3.1.5.ойгоос олгох модны хэмжээг үе шаттай бууруулж, мод орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зориулалттай мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах бодлого баримталж, иргэдийн модон бүтээгдэхүүний хэрэгцээг ойн арчилгаа, цэвэрлэгээний болон түүвэрлэх огтлолт зэрэг ойн экосистемд халгүй аргаар бэлтгэсэн модоор хангах; 3.1.6.ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх биологийн бэлдмэлийг дотоодод үйлдвэрлэх ажлыг зохион байгуулж, биологи, биотехник, физик механик аргыг өргөн нэвтрүүлэх, химийн бодис хэрэглэхээс бүрэн татгалзах; 3.1.7.хөнөөлт шавжийн тооны өсөлт, бууралтад байнгын мониторинг хийсний үндсэн дээр шавжийн олшролын эхний үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хөнөөлийн голомттой талбайг бүрэн хяналтад авах; 3.1.8.хөнөөлт шавжийн олшролын үед тэмцлийн арга хэмжээг хэрэгжүүлэх чадавх бий болгох. 3.2.Ойг нөхөн сэргээх, ойжуулах, тарьц, суулгац ургуулах, сор, шилмэл модны сайн чанарын үр бэлтгэх хэмжээг нэмэгдүүлэн, арга технологийг сайжруулж, бодит хүчин чадлыг бий болгох замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ: 3.2.1.ойн үрийн аж ахуйн цогц бодлогыг хэрэгжүүлж, сор, шилмэл модны сайн чанарын үрээр ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажлын хэрэгцээг бүрэн хангах; 3.2.2.тарьц, суулгац ургуулах дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлж, ойжуулалтын ажлын чанарыг сайжруулж, улирлын хамаарлыг багасгах; 3.2.3.ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2020 онд 8,3 хувьд, 2030 онд 9,0 хувьд тус тус хүргэх; 3.2.4.Монгол оронд агро-ойн аж ахуйн хөгжлийн үндэс суурийг тавих; 3.2.5.бэлчээр, тариалангийн талбай, авто зам, төмөр замын сүлжээг хамгаалах зориулалт бүхий ойн зурвас, хот, суурин газар ногоон байгууламж байгуулах ажлын зардлыг захиалагч болон ашиглагчийн зураг төсөв, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх; 3.2.6.ойг нөхөн сэргээх, ойжуулах, таримал ойг худалдан авах санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлэх; 3.2.7.экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор байгалийн гамшиг болон хууль бус мод бэлтгэл, уул уурхайн олборлолт, хүний хүчин зүйлийн сөрөг нөлөөллийн улмаас устсан ойг нэн тэргүүнд нөхөн сэргээх; 3.2.8.ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг үе шаттай бууруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх. 3.3.Ойн тогтвортой менежментийг бий болгон ойгоос гарах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, экологийн болон эдийн засаг, нийгмийн үр ашгийг сайжруулах бодлогын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ: 3.3.1.Монгол орны ойн сангийн төлөв байдлыг нарийвчлан тодорхойлж, ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах ойн тогтвортой менежментийг бий болгох; 3.3.2.ойн биологийн олон янз байдлын хамгааллыг сайжруулах; 3.3.3.ашиглалтын ой бүхий нутагт ойн замын сүлжээг сэргээн өргөжүүлж, ойн нөөцийг иж бүрэн, зүй зохистой, тогтвортой ашиглах үйлдвэрлэлийг дэмжих; 3.3.4.бүтээмж сайтай, түргэн ургадаг модыг тарьж ургуулах замаар үйлдвэрлэлийн зориулалттай плантаци байгуулж, ойн тариалан эрхлэх үндэс суурийг тавих; 3.3.5.ойн цэвэрлэгээгээр бэлтгэсэн хатсан болон унанги мод, ойн бусад үлдэгдлийг боловсруулан, төрөл бүрийн модлог хавтан, шахмал болон био түлшний дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах; 3.3.6.ойн нөөц бүхий аймаг, сумын иргэдийн ахуйн хэрэглээний болон уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэх журам гаргах; 3.3.7.олон улсын жишигт нийцсэн ойн мэргэжлийн байгууллагын итгэмжлэлийн үндэсний стандартыг бий болгож, 2020 он гэхэд ойн нөөцийг зөвхөн итгэмжлэл авсан аж ахуйн нэгж, байгууллага ашигладаг тогтолцоонд шилжих; 3.3.8.сум, суурин газрын төсөвт байгууллагуудыг нэгдсэн халаалтад шилжүүлэх, мод орлох түлшний үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах зэргээр түлшний модны хэрэглээг бууруулах; 3.3.9.ойн эрүүл орчин бүрдүүлж, хэвийн өсөлтийг ханган, ойн бүтээмжийг дээшлүүлэх; 3.3.10.ойн нөхөрлөл өөрийн эзэмшлийн ойд менежментийн төлөвлөгөөний дагуу бие даасан үйл ажиллагаа явуулахад санхүүгийн болон техник, технологийн дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлэх; 3.3.11.ойн дагалт баялгийн нөөцийг тогтоож, байгаль орчинд халгүй аргаар бэлтгэн ашиглах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэн, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлж, нөөц, тархалт багатай ойн дагалт баялгийг байгаль дээр өсөж үржих, тэлэх боломжоор хангах, зориудаар тарималжуулах. 3.4.Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ: 3.4.1.ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх санхүүгийн стратегийг үе шат бүрээр боловсруулж, хэрэгжилтийг хангах; 3.4.2.ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээнд хувийн болон аж ахуйн нэгж, байгууллагаас оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих хөшүүрэг, мeханизмыг бий болгох; 3.4.3.ойн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цөлжсөн бүс нутгийг ойжуулах томоохон төслийг олон улсын байгууллага, бусад орны дэмжлэг, тусламжаар хэрэгжүүлэх; 3.4.4.ойн хүлэмжийн хий шингээх, хүчилтөрөгч ялгаруулах, хөрс, ус болон биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг экологийн ач холбогдлыг үнэлсэн экосистемийн үйлчилгээний төлбөрийг бий болгон мөрдөх. 3.5.Ойн эрх зүйн орчныг сайжруулан “ойн сайн засаглал”-ыг бий болгож, салбарын шинжлэх ухаан, сургалт, боловсрол, мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэх бодлогын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ: 3.5.1.ойн тогтвортой менежментийг зохион байгуулах, олон улсын ойн байгууллагатай хамтран ажиллах чадавх бүхий олон улсын жишигт нийцсэн удирдлагын тогтолцоо бий болгох; 3.5.2.ойн мэргэжлийн байгууллагад ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, ой бүхий сумдад ойн нөхөрлөл байгуулахад дэмжлэг үзүүлэх замаар ойн санг тодорхой эзэнтэй болгох үйл ажиллагааг эрчимжүүлэх; 3.5.3.эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн дэргэд ойжуулалт, нөхөн сэргээлт, ой хамгаалал, мод ашиглах, боловсруулах үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи боловсруулах, нэвтрүүлэх, дамжуулах нэгж, инкубаторийн төв, өндөр технологийн жижиг, дунд үйлдвэр байгуулахыг төрөөс дэмжих; 3.5.4.ойн мэргэжлийн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарын чадавхыг дээшлүүлэх ажилд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, улмаар ойн мэргэжилтэн, мэргэжлийн ажилтан, ажилчин бэлтгэх шаталсан сургалттай тогтолцоо бий болгох; 3.5.5.олон нийтийн мэдээлэл, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, ойн экологийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулах талаар бүх нийтийг хамарсан ажил өрнүүлэх, ойн салбарын мэдээ, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх мэргэжлийн сэтгүүл, студи байгуулахыг төрөөс дэмжих. Дөрөв.Бодлогын хэрэгжилтийн үе шат, үр дүн 4.1.Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хоёр үндсэн үе шаттайгаар, нэгдүгээр үе шатыг 2015-2020 онд, хоёрдугаар үе шатыг 2020-2030 онд хэрэгжүүлнэ. 4.2.Ойн түймрийн дундаж талбайг 2020 онд 30 хувь, 2030 онд 70 хувь хүртэл бууруулна. 4.3.Ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөлийн тархалтын голомтыг 2020 онд 60 хувь хүртэл бууруулж, 2030 онд бүрэн хяналтад авна. 4.4.Ойн экосистем, биологийн олон янз байдлын хадгалалт, хамгаалалт сайжирна. 4.5.Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг 2020 онд 2 хувь, 2030 онд 5 хувь бууруулна. 4.6.Байгалийн аясаар сэргэн ургасан болон таримал ойг 2020 онд 310.0 мянган га, 2030 онд 1,500.0 мянган га талбайгаар нэмэгдүүлнэ. 4.7.Модон түүхий эдийн ашиглалтын түвшинг 80 хувьд хүргэж, иргэдийн мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангана. 4.8.Ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах замаар хүн амын хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлнэ. 4.9.Монгол орны ойн салбарт тогтвортой менежмент нэвтэрч, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд чанарын ахиц гарч, экологийн ач холбогдол бүхий эрүүл ой бий болно.

State Policy on Forestry (2016-2030) · Nelum