Order of the Minister of Environment and Tourism No. A/450 validating Regulation on conservation and use of forest resources
颁布于 2023-09-13 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дугаар А/450 Улаанбаатар хот ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ.
- 语言
- Mongolian
- 类型
- 法令
- 国家
- 蒙古
- 主题
- Forestry
- 关键词
- forest management/forest conservation, public forest, forestry protection measures, protected area, monitoring, contracts, standards, non-governmental entity, classification/declassification, data collection/reporting, access-to-information
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дугаар А/450 Улаанбаатар хот ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1.''Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам''-ыг хавсралт ёсоор баталсугай. 2.Энэхүү журмыг захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар (Ц.Уранчимэг)-т, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Тусгай хамгаалалттай бүс нутгийн бодлого зохицуулалтын газар (Н.Баатарцогт)-т, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар (Б.Оюунсанаа)-т, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай. 3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ''Журам батлах тухай'' 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/155 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ 1 / 1 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралт ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ ЖУРАМ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1.Ойн дагалт баялаг /цаашид "нөөц" гэх/-ийг хамгаалах, нөөцийг тогтоох, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон хяналт тавих үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2.''Ойн дагалт баялаг'' гэж Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т заасныг хэлнэ. 1.3.Нөөцийг бэлтгэх, технологи үйл ажиллагаанд холбогдох стандарт, гэрээний хэрэгжилтийг мөрдлөг болгоно. ХОЁР. НӨӨЦ ТОГТООХ 2.1.Ойн анги нь холбогдох шинжлэх ухааны байгууллага, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан өөрийн хариуцсан сумдын ойн сан дахь нөөцийг баталсан аргачлалын дагуу хэсэглэл, ялгарал тус бүрээр тодорхойлж, ургацын мэдээ, дүгнэлтийг аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасны дагуу Үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх нөөцийг тогтоосон баримт бичгийг үйлдэн хүргүүлнэ. 2.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нөөцийг ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх саналаа Ойн ангиас судлан тогтоосон ургацын мэдээ, Байгаль орчны газрын дүгнэлтийн хамт Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухайн оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хүргүүлнэ. 2.3.Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Аймаг, Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн санал, ургацын мэдээнд холбогдох эрдэм, шинжилгээний болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хяналтын судалгаа хийж, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх санал, дүгнэлтийг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр гарган тухайн оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. 2.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтооно. ГУРАВ. НӨӨЦИЙГ АШИГЛАХ ДЭЭД ХЭМЖЭЭ, ХУГАЦАА 3.1.Нөөцийг Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар, бусад ойгоос хүснэгт 1-т заасан хэмжээ, зориулалтаар бэлтгэж болно. Хүснэгт 1. Нөөцийг ашиглах дээд хэмжээ Д /д Н өөцийн төрөл Бэлтгэх нөөцийн Нөөц ашиглалтын зөвшөөрөгдөх хэмжээ Шинжилгээ, судалгааны зориулалтаар Ахуйн зориулалтаар Нийт нөөцөөс үйлдвэрлэлийн зориулалтаар 1 Давирхай 5 кг 10 кг 2 Модны холтос, үйс, /хатсан, унасан модноос ашиглана./ 10 кг 15 кг 3 Хөвхөн 5 кг 10 кг 4 Хусны шүүс 3 л 5 л 5 Хуш модны самар 10 кг 50 кг 1 / 1