Order No. A-97 of the Minister of Nature, Environment and Tourism validating the Regulation on provisional ban for collection of antlers
颁布于 2017-04-20 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай.
- 语言
- Mongolian
- 类型
- 条例
- 国家
- 蒙古
- 主题
- Forestry, Wild species and ecosystems
- 关键词
- fire management, hazards, wildlife products
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Дугаар А/97 Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 22 дугаар зүйлийн 22.3, Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1.Түймрийн нэн аюултай зэрэглэлийн хуурайшилттай холбогдуулан түймрийн аюултай үед буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ой, хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүх үйл ажиллагааг хориглосугай. 2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж, орон нутагт холбогдох арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нар, Аймаг нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга, Сав газрын захиргааны дарга, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар /Ч.Батсансар/-т тус тус даалгасугай. САЙД Д.ОЮУНХОРОЛ