Order No. A-90 of the Ministry of Food and Agriculture validating the List of names of harmful organisms, external and internal plant diseases, killing insects, weeds and rodents prohibited for the introduction to the territory of Mongolia
颁布于 2015-06-26 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Дугаар А-90 ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ УРГАМЛЫН ГАДААД, ДОТООД ХОРИО ЦЭЭРТЭЙ ӨВЧИН, ХӨНӨӨЛТ ШАВЖ, ХОГ УРГАМАЛ, МЭРЭГЧ АМЬТДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТ.
- 语言
- Mongolian
- 类型
- 条例
- 国家
- 蒙古
- 主题
- Livestock, Cultivated plants
- 关键词
- pests/diseases, insects, rodents, animal health, weeds, plant protection
- 类别
- agriculture
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Дугаар А-90 Улаанбаатар хот ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ Ургамал хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь: 1. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсугай. 2. Тушаалыг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газар (О.Амгаланбаатар)-т, холбогдох байгууллагуудад мэдэгдэх, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ц.Болорчулуун)-т тус тус даалгасугай. 3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 155 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. САЙД Р.БУРМАА /ХХААХҮС-ын 2018 оны А-100 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав/ ХҮНС, ХӨДӨӨ, АЖ АХУЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ 2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДӨР ДУГААР А-100 УЛААНБААТАР ХОТ ТУШААЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Ургамал хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь: 1.Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/90 дүгээр тушаалаар баталсан "Ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгч амьтдын нэрсийг жагсаалт"-ын "Нэг. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй хөнөөлт организм"-ын "2.Ургамлын хөнөөлт шавж, хачиг" хэсгийн 35-37 болон 39 дэх заалтаас "энгийн үст хачиг, гонзгой хачиг, гурилын хачиг, жимсний улаан хачиг"-ийг хасч, "Хоёр. Монгол Улсад хязгаарлагдмал тархалттай хорио цээртэй хөнөөлт организм"-ын "2. Ургамлын хөнөөлт шавж, хачиг" хэсгийн 14-17 дугаарт нэмсүгэй. 2.Жагсаалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан "Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй хөнөөлт организм"-ын "2.Ургамлын хөнөөлт шавж, хачиг" хэсгийн 39-д заасан "Урын бамбайт"-ын дугаарыг "35" гэж өөрчилсүгэй. 3.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийлгэх ажлыг зохион байгуулахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т, холбогдох байгууллагуудад мэдэгдэх, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ц.Болорчулуун)-т тус тус даалгасугай. САЙД Б.БАТЗОРИГ ХХАА-н сайдын 2015 оны 06 сарын 26-ны өдрийн А-90 тоот тушаалын хавсралт УРГАМЛЫН ГАДААД, ДОТООД ХОРИО ЦЭЭРТЭЙ ӨВЧИН, ХӨНӨӨЛТ ШАВЖ, ХОГ УРГАМАЛ, МЭРЭГЧ АМЬТДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТ Нэг. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй хөнөөлт организм 1. Ургамлын өвчин № Зүйлийн нэр Латин Монгол 1 Pantoea stewartii subsp. Stewartii (Smith) Mergaert et al Эрдэнэшишийн сульдаа 2 Stenocarpella macrospora (Earle) Sutton. Эрдэнэшишийн хуурай илжрэл 3 Tilletia controversa Kuhn Буудайн давжаа харуу 4 Corynebacterium tritici Burkholder. Буудайн салслаг шар бактериоз 5 Tilletia /Neovossia/ indica Mund. Буудайн энэтхэг харуу 6 Claviceps purpurea Tul. Үр тарианы харга 7 Thecaphora solani Mordue. Төмсний харуу 8 Ralstonia solanacearum Smith. Төмсний хүрэн илжрэл 9 Synchytrium endobioticum (Schilb).Percival Төмсний өмөн 10 Phoma andigena. Төмсний фомоз 11 Septoria lycopersici var. malagutii Төмс, лоолийн септориоз 12 Alternaria mali. Алимны альтернариоз 13 Corynebacterium michiganense Jensen. Лоолийн өмөн 14 Erwinia amylovora (Burrill). Жимсний модны түлэгдэл 15 Pseudomonas caryophylli Starr. Башир цэцгийн сульдаа 16 Xanthomonas hyacinthi Dowson. Хэлгий цэцгийн шар 17 Phytophthora fragariae var. fragariae Гүзээлзгэний фитофтор 18 Phytophthora fragariae var. rubi Үхэр нүдний фитофтор 19 Puccinia horiana. Хризантемийн цагаан зэв 20 Diaporthe helianti Munt. Cvet.et.al. Наранцэцгийн фомопсис 21 Melampsora medusae. Улиангарын зэв 22 Plasmodiophora brassicae Wor. Байцааны гүвдрүү 23 Globodera pallida /Stone/. Төмсний цайвар дугариг хорхой 24 Globodera rostochiensis Woll. Төмсний шаргал дугариг хорхой 25 Meliodogyne incognita /M.hapla/Kof. Wite Төмсний урын дугариг хорхой 26 Bursaphelenchus xylophilus Nickle Нарсны ишний дугариг хорхой 27 Ditylenchus destructor Thorne. Төмсний ишний дугариг хорхой 28 Tomato yellow leaf curl virus. Лоолийн навч шарлан хуйлрах 29 Cucumber vein yellowing virus. Хэмхийн судал шарлах 30 Tomato ringspot virus. Лоолийн цагирган толбо 31 Tomato spotted wilt virus. Лоолийн толбот сульдаа 32 Potato spindle tuber viroid. Төмсний булцууны мушгиралт 2. Ургамлын хөнөөлт шавж, хачиг № Зүйлийн нэр Латин Монгол 1 Callosobruchus chinesis L. Хятадын үрч цох 2 Callosobruchus maculatus Fabr. Дөрвөн толбот үрч цох 3 Acanthoscelides obtectus Say. Шошийн үрч цох 4 Bruchus pisorum L. Вандуйн үрч цох 5 Caulophilus latinasus Say. Өргөн хушуут агуулахын шөвгөр цох 6 Sitophilus oryzae L. Цагаан будааны шөвгөр хушуут цох 7 Sitophilus zeamays Motsch. Эрдэнэ шишийн шөвгөр хушуут цох 8 Cryptolestes ferrugineus Steph. Шаргал гурил цох 9 Cryptolestes minitus L. Жижиг гурилч цох 10 Oryzaephilus surinamensis L. Суринамын гурилч цох 11 Trogoderma granarium Everts. Капрын цох 12 Diabrotica virgifera Conte. Өрнийн эрдэнэшишийн цох 13 Leptinotarsa decemlineata Say. Төмсний колорадын цох 14 Agrilus mali Mats. Алимны мөлгөр цох 15 Dinoderus bifoveolatus W. Холтосч цох 16 Anoplophora glabripennis M. Азийн эвэрт цох 17 Popillia japonica Newm. Япон цох 18 Tenebrio molitor L. Гурилын том жуулгавч 19 Tribolium confusum Duv. Гурилын жижиг жуулгавч 20 Alphitobius piceus Oliv. Гурилын хүрэн жуулгавч 21 Nemapogon granella L. Агуулахын хивэн 22 Phthorimaea operculella Zell. Төмсний хивэн 23 Grapholita molesta Busck. Дорнын үрэлж эрвээхий 24 Grapholita inopinata Her. Манжуурын үрэлж эрвээхий 25 Plodia interpunсtella H.G Өмнийн цог эрвээхий 26 Pyralis farinalis L. Гурилын цог эрвээхий 27 Ephestia kuhniella Zell. Тээрмийн цог эрвээхий 28 Liriomyza trifolii Burgess. Хошоонгорын хөндийлөгч ялаа 29 Ceratitis capitata Wied. Газар дундын тэнгисийн ялаа 30 Bactrocera cucurbitae COQ Амтат гуаны ялаа 31 Pseudococcus comstocki Kuv. Комстокийн кокцид 32 Viteus vitifolii Fitch. Усан үзмийн филлоксер 33 Frankliniella occidentalis Pergande. Калифорнийн цацаг далавчтан 34 Phytonemus pallidus Banks (Tarsonemus fragariae) Гүзээлзгэний хачиг 35 Pseudaulacaspis pentagona Targ-Tozz. Урын бамбайт 3. Хог ургамал № Зүйлийн нэр Латин Монгол 1 Ambrosia trifida L. Гурвалжин навчит амброз 2 Ambrosia artemisifolia L. Шарилжин навчит амброз 3 Ambrosia psilostachya D.C Олон наст амброз 4 Solanum elaeagnifolium Cav Шулуун чэсэнцэр 5 Solanum rostratum Dunal. Өргөст чэсэнцэр 6 Heliantus ciliaris DC Сормууст наранцэцэг 7 Heliantus californicus DC Калифорнийн наранцэцэг 8 Cenchrus tribloides L. Зангуут биелэг 9 Striga spp. Иршимбэ 10 Cuscuta spp. Ороонго 11 Acroptilon repens (L.) DC Гашуун ягаан түрүү 4. Мэрэгч амьтан № Зүйлийн нэр Латин Монгол 1 Rattus rattus L. Хар харх 2 Rattus norvegicus B. Бор харх Хоёр. Монгол Улсад хязгаарлагдмал тархалттай хорио цээртэй хөнөөлт организм 1. Ургамлын өвчин № Зүйлийн нэр Латин Монгол 1 Clavibacter michiganensis subsp. sepedonicus (Spieckermann & Kotthoff) Davis et al Төмсний цагирган илжрэл 2 Erwinia carotovora pv. carotovora Berqey et. al Байцааны салслаг бактериоз 3 Xanthomonas campestris pv. Campestris Байцааны судлын бактериоз 4 Lophodermium pinastri Нарсны энгийн шютте 5 Monilia spp. Жимсний илжрэл 6 Phytophthora infestans D.bary Төмсний фитофтор 7 Tilletia tritici Wint Буудайн хатуу харуу 8 Urocystis cepulae Frost Сонгины харуу 9 Ustilago tritici Jens Буудайн тоост харуу 10 Sphacelotheca panici-miliacei. Bub Бог будааны энгийн харуу 11 Ustilaqo avenae Jens Хошуу будааны тоост харуу 12 Ustilaqo hordei Kell. et. Swing Арвайн чулуут харуу 13 Pectobacterium phytophthorum. Төмсний иш харлах 14 Erwinia carоtovora. Нойтон илжрэл 2. Ургамлын хөнөөлт шавж, хачиг № Зүйлийн нэр Латин Монгол 1 Hadena basilinea Schiff. Үр тарианы энгийн бүгэг эрвээхий 2 Gelechia hippophaella Schrank. Чацарганы хивэн эрвээхий 3 Lymantria dispar L. Өрөөсгөл хүр эрвээхий 4 Plutella xyllostella L.( = Plutella maculipennis Curt.) Байцааны хивэн эрвээхий 5 Dendrolimus sibiricusTschetverikov. Сибирийн хүр эрвээхий 6 Rhogoletis (batava) obscuriosa Kol. Чацарганы ялаа 7 Trialeurodes vaporariorum Westw. Хүлэмжийн цагаан далавчит 8 Rhizoglyphus echinopus Fum. Сонгины үндэсний хачиг 9 Tetranychus urticae Koch. Шүлхий хачиг 10 Aphis fabae. Манжингийн бөөс 11 Delia floralis. Байцааны зуны ялаа 12 Myzodes persicae Sulz. Тоорын бөөс 13 Brevicoryne brassicae. Байцааны бөөс 14 Glycyphagus destructor ouds. Энгийн үст хачиг 15 Tyrophagus putrescentia Schrank. Гонзгой хачиг 16 Acarus siro L. Гурилын хачиг 17 Panonychus ulmi Koch. Жимсний улаан хачиг /ХХААХҮС-ын 2018 оны А-100 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/ 3. Хог ургамал № Зүйлийн нэр Латин Монгол 1 Xanthium strumarium L. Эгэл ноцоогоно 2 Avena fatua L. Хонгио хошуу будаа 3 Fagopyrum tataricum L. Татаар сагаг 4 Noneo pulla (L.)DC. Хүрэн ягаан ноной 5 Polygonum convolvulus L. Чөдөр тарна 4. Мэрэгч амьтан № Зүйлийн нэр Латин Монгол 1 Ochotona daurica P. Дагуурын үхэр огодой 2 Meriones unguiculatus P. Хул чичүүл 3 Lasiopodomys brandtii R. Цайвар үлийч оОо