Order No. A/370 of the Ministry of Health validating the List of foodstuffs prohibited for sale to children at schools
颁布于 2021-06-15 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дугаар А/370 ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ СУРГУУЛИЙН ОРЧИНД ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОСОН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ.
- 语言
- Mongolian
- 类型
- 条例
- 国家
- 蒙古
- 主题
- Food and nutrition
- 关键词
- school feeding, beverages, oils/oilseeds/fats, packaging/labelling, agricultural commodities
- 类别
- agriculture, softs
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дугаар А/370 Улаанбаатар хот ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1.Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай. 2."Хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнс"-ний бүх төрлийн сурталчилгааг сургуулийн орчинд хийх, байршуулахыг хориглосугай. 3. Энэхүү жагсаалтыг ерөнхий боловсролын сургуулийн орчинд байрлах худалдаа, үйлчилгээний газруудад хүргэж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /Д.Нарантуяа/-д тус тус үүрэг болгосугай. 4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Д.Ганцэцэг/-т даалгасугай. 5.Уг тушаал хүчин төгөлдөр болсон өдрөөс Эрүүл мэндийн сайдын "Жагсаалт батлах тухай" 2020 оны А/369 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. САЙД С.ЭНХБОЛД Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 сарын 15-ны өдрийн А/370 дугаар тушаалын хавсралт СУРГУУЛИЙН ОРЧИНД ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОСОН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ Сургуулийн орчинд дараах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно. Үүнд: 1. Бүх төрлийн хийжүүлсэн ундаа 2. Энергийн болон спортын ундаа 3. Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа 4. Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль 5. Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт) 6. Чипс, эрдэнэ шишийн хөөс/попкорн, давсалсан, бүрсэн самар 7. Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон 8. Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр 9. Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс 10. Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 4 г-аас их ханасан өөх тос, 100 г-д 0.1г-аас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс 11. Мөхөөлдөс (ургамлын гаралтай альтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж 8-р заалтын дагуу)