跳到主要内容
Nelum
蒙古的法律

Order No. A/324 of the Ministry of Environment and Tourism validating the Procedure for creating, maintaining, using, storing and protecting genetic resources and traditional knowledge related to genetic resources

颁布于 2022-08-26 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Дугаар А/324 Улаанбаатар хот ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ.
语言
Mongolian
类型
条例
国家
蒙古
主题
Livestock, Cultivated plants
关键词
genetic resources, traditional knowledge/indigenous knowledge, data collection/reporting, access-to-information, contracts
类别
agriculture

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Дугаар А/324 Улаанбаатар хот ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь: 1."Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, ашиглах, хадгалах, хамгаалах журам"-ыг нэгдүгээр хавсралт, "Сангийн бүрдэл үзүүлэлтийн жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралт, "Бүртгэлийн маягт"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай. 2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар /Б.Буяннэмэх/-т үүрэг болгосугай. САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ 1 / 1 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/324 тоот тушаалын 1 дүгээр хавсралт ГЕНЕТИК НӨӨЦ, ГЕНЕТИК НӨӨЦТЭЙ ХОЛБООТОЙ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, ХӨТЛӨХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг зүйл 1.1.Энэхүү журмаар Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн сан /цаашид "Мэдээллийн сан" гэх/-г бүрдүүлэх, хөтлөх, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна. 1.2.Мэдээллийн сан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээллийн сангийн бүрдэл хэсэг байна. 1.3.Мэдээллийн санг цахим хэлбэрээр бүрдүүлэх ба мэдээлэл нь тоон өгөгдөл, дуу авиа, дүрс бичлэг, зураг, график, бичгийн хэлбэртэй, цахим орчинд ажилладаг, орон зайн өгөгдөл нь газарзүйн мэдээллийн системд тулгуурласан байна. 1.4.Мэдээллийн сангийн программ хангамж, техник технологи нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн төрийн нэгдсэн бодлоготой уялдсан байна. Хоёр. Мэдээллийн сангийн бүрдэлт 2.1.Мэдээллийн сан нь дараах сангуудаас бүрдэнэ. Үүнд: 2.1.1.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэдээллийн сан ; 2.1.2.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн ашиглалтын цахим бүртгэл; 2.1.3.Генийн сангийн тоон өгөгдлийн сан. 2.2.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэдээллийн сан нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг, амьтан, ургамал, бичил биетний генетик нөөцийн талаарх мэдээллийг агуулсан байна. 2.3.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн ашиглалтын цахим бүртгэл нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах, тайлагнахтай холбоотой мэдээллийг агуулсан байна. 2.3.1.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн ашиглалтын цахим бүртгэл дараах мэдээллээс бүрдэнэ. Үүнд: 2.3.1.1.Генетик нөөцийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл; 2.3.1.2.Генетик нөөцийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 -д заасан баримт бичиг, оюуны өмчийн эрх үүссэн талаарх лавлагаа; 2.3.1.3.мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ олгосон тусгай зөвшөөрлийн бүртгэл; 2.3.1.4.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаар талуудын байгуулсан үр шимийн гэрээ ашиглалтын тайлан; 2.3.1.5.төрийн захиргааны төв байгууллагаас олгосон генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл, улсын хилээр нэвтэрсэн тухай огноо, холбогдох мэдээлэл; 2.3.1.6.Биологийн олон янз байдлын тухай конвенцын Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн протоколыг соёрхон батлах тухай хуульд заасны дагуу гишүүн орнуудын дунд хэрэгждэг нийцлийн гэрчилгээ; 2.4.Генийн сангийн тоон өгөгдлийн сан нь Генетик нөөцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан байгууллагад хадгалагдаж буй генетик материалын биет сан хөмрөгийн тоон өгөгдлийг нэгтгэн агуулсан байна. 2.4.1.Генийн сангийн тоон өгөгдлийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ. Үүнд: 2.4.1.1.генийн сан эрхлэх байгууллагын нэр, үйл ажиллагааны чиглэл, байршил, холбоо барих утас, цахим шуудан, цахим хуудасны хаяг; 2.4.1.2.төрөлжсөн биет сан хөмрөгийн тоон өгөгдөл, цахим каталог; 2.4.1.3.биет сан хөмрөгт хадгалагдаж буй дээж дахин давтагдашгүй дугаар, эх үүсвэр, анхны дугаар, шинжлэх ухааны нэр, хадгалагдаж буй нөхцөл, санд нийлүүлсэн судлаачийн нэр, огноо; 2.4.1.4.тухайн сангаас дээж гаргах болон хадгалуулагчийн материалыг хүлээн авах нөхцөл, материал дамжуулах гэрээ. Гурав. Мэдээллийн сангийн оролцогч талуудын эрх, үүрэг 3.1.Төрийн захиргааны төв байгууллага нь мэдээллийн санг удирдлага, арга зүйгээр хангана. 3.1.1.төрийн захиргааны төв байгууллагын генетик нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан нь мэдээллийн санд хандах эрхийн хүсэлт, санал хүсэлтийг ажлын 5 хоногт хянаж шийдвэрлэх; 3.1.2.төрийн захиргааны төв байгууллагын генетик нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх мэдээлэл, энэ журмын 2.3.1.3-2.3.1.6 хүртэл заасан мэдээллийг бүртгэж, мэдээллийн санд оруулах; 3.1.3.төрийн захиргааны төв байгууллага холбогдох асуудлаар Олон улсын байгууллагатай хамтран ажиллах; 3.1.4.Генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан Мэргэжлийн зөвлөлийн гишүүд нь мэдээллийн сангийн мэдээлэлтэй танилцах, төрийн болон албаны нууц, түүнчлэн хаалттай мэдээллийг бусдад задруулахгүй байх талаар баталгаа гаргах; 3.2.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2᠎-т заасан Байгаль орчны мэдээллийн төв нь мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, хадгалах, хамгаалах үйл ажиллагааг эрхэлнэ. 3.2.1.хэрэглэгчдийг үнэн зөв, тухайн цаг үеийн шаардлагад нийцсэн мэдээллээр хангах, тогтмол шинэчлэн баяжуулах; 3.2.2.мэдээллийн сангийн өргөтгөл, шинэчлэлийн талаар судалгаа хийх, санал боловсруулах; 3.3.Генетик нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэдээлэлтэй танилцах, оюуны өмчийн эрх үүссэн эсэхийг хянах, төрийн болон албаны нууц, түүнчлэн хаалттай мэдээллийг бусдад задруулахгүй байх талаар баталгаа гаргана. 3.4.Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны эрх бүхий албан тушаалтан нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг болон биосоёлын тэмдэглэлийг бүртгэж, Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан мэдээллийн санд байршуулна. 3.5.Генетик нөөцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан байгууллага нь судалгааны ажил эхлэхээс өмнөх мэдээллийг ашиглалтын цахим бүртгэлд бүртгүүлэх, судалгааны ажлын үр дүнг тайлагнах, өөрийн байгууллагад хадгалагдаж байгаа генетик материалын биет сан хөмрөгийн тоон өгөгдлийг санд оруулна. 3.6.Генетик нөөцийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу гаалийн улсын байцаагч нь Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн генетик нөөцийн улсын хилээр нэвтэрсэн огноо, холбогдох мэдээллийг ашиглалтын цахим бүртгэлд оруулна. 3.7.Хуулийн этгээд нь Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судалгааны болон арилжааны зорилгоор ашиглаж байгаа хүсэлт гаргагчийн бүртгэл, ашиглах хүсэлт, үр шимийн гэрээ, ашиглалтын тайланг ашиглалтын цахим бүртгэлд оруулна. 3.8.Иргэн эсвэл гэр бүл нь өөрт хадгалагдаж байгаа генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх ном, судар, эрдэм шинжилгээний бүтээл, гар бичмэл, аман мэдээлэл, эдгээртэй адилтгах бусад мэдээллийн цахим хуулбарыг мэдээллийн санд бүртгүүлж болно. Дөрөв. Мэдээллийн сангийн ашиглалт 4.1.Мэдээллийн санг ашиглагч нь дараах нөхцөлийг мөрдөнө. 4.1.1.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг, үр шимийг хүртэхтэй холбоотой үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашиглах; 4.1.2.мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиглах; 4.1.3.мэдээллийн эх сурвалжийг заавал дурдах. Тав. Мэдээллийн санг хадгалах, хамгаалах 5.1.Байгаль орчны мэдээллийн төв нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 5.1.1.байгалийн гамшиг, гал усны болон гэнэтийн бусад аюул, халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад нөлөөллөөс хамгаалах зорилгоор мэдээллийн санд байгаа мэдээллийг нэг хувь хувилж, аюулгүй байдлын болон техникийн шаардлага хангасан газарт хадгалж, хамгаалах; 5.1.2.мэдээллийн сангийн ашиглалтын тайланг түүхчилсэн байдлаар хөтлөх, статистик мэдээ гаргах, холбогдох талуудыг мэдээллээр хангах; 5.1.3.цахим орчин дахь мэдээлэл болон мэдээллийн сангийн аюулгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалтыг тогтмол хянаж, гаднын халдлагаас урьдчилан сэргийлж ажиллах. Зургаа. Мэдээллийн сангийн үйл ажиллагаанд хязгаарлах зүйл 6.1.Мэдээллийн сангийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хязгаарлана. 6.1.1.өгөгдөл, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр өөрчлөн засварлах, устгах, хуулбарлах, бусдад дамжуулах буюу шилжүүлэх; 6.1.2.бүрэн, бүтэн байдлыг алдагдуулах, санаатайгаар үйл ажиллагааг доголдуулах, вирус тараах; 6.1.3.мэдээллийг бусдад задруулах, хувийн ашиг сонирхлын зорилгоор ашиглах, дамжуулах, худалдах; 6.1.4.нууцын зэрэглэлтэй мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, ашиглах, бусдад дамжуулах буюу шилжүүлэх. Долоо. Хүлээлгэх хариуцлага 7.1.Энэ журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/324 тоот тушаалын 2 дугаар хавсралт САНГИЙН БҮРДЭЛ ҮЗҮҮЛЭЛТИЙН ЖАГСААЛТ ГН-01 Ургамал-бүрдэл үзүүлэлт Ерөнхий мэдээлэл 1. Ургамлын аймаг: Хүрээ: Анги: Баг: Овог: Төрөл: Зураг: Зүйлийн монгол нэр: Зүйлийн латин нэр: Синоним нэр: Төвд нэр: Англи нэр: Орон нутгийн нэр: 2. Морфологи шинж: 3. Амьдрах орчин: 4. Монгол орны ургамал хамгааллын статус: 5. Хамгаалах үйл ажиллагаа: 6. Улаан дансны ангилал: 7. Газарзүйн байршил: 8. Химийн найрлага, биологийн идэвхт бодис: 9. Генетик нөөцийн ашиглалт: 10. Бүтээгдэхүүний зураг: 11. Бүтээгдэхүүний нэр: 12. Генийн сан: 13. Патент/Ашигтай загвар: 14. Ашиглалт: 15. Үйлдвэрлэгч: 16. Дэлгэрэнгүй: 17. Ашигласан бүтээлийн жагсаалт: Уламжлалт мэдлэгийн хэрэглээ 1. Хэрэглээний төрөл: 2. Хэрэглээний дэд төрөл: 3. Амт, чадал, эрдэм: 4. Хэрэглэгдэх хэсэг: 5. Хэрэглээний зориулалт: 6. Генетик нөөцийн ашиглалт: 7. Бүтээгдэхүүний зураг: 8. Бүтээгдэхүүний нэр: 9. Генийн сан: 10. Патент/Ашигтай загвар: 11. Ашиглалт: 12. Үйлдвэрлэгч: 1 / 5 13. Дэлгэрэнгүй: Хамгаалж ирсэн арга ухаан, бэлтгэх арга технологи 1. Бэлгэдэл: 2. Сүсэг бишрэл: 3. Цээрлэх ёс: 4. Бэлтгэх арга технологи: 5. Хугацаа: 6. Уламжлалт мэдлэг эзэмшигч 7. Аймаг (сонгох): Бусад тэмдэглэл: ГН-02 Амьтан-бүрдэл үзүүлэлт Ерөнхий мэдээлэл 1. Амьтны аймаг: Хүрээ: Анги: Баг: Овог: Төрөл: Зураг: Монгол нэр: Орон нутгийн нэр: Латин нэр: Төвд нэр: Англи нэр: 2. Морфологи шинж: 3. Амьдрах орчин: 4. Монгол орны амьтан хамгааллын статус: 5. Улаан дансны ангилал: 6. Газарзүйн байршил: 7. Генетик нөөцийн ашиглалт: 8. Бүтээгдэхүүний зураг: 9. Бүтээгдэхүүний нэр: 10. Генийн сан: 11. Патент/Ашигтай загвар: 12. Ашиглалт: 13. Үйлдвэрлэгч: 14. Дэлгэрэнгүй: 15. Ашигласан бүтээлийн жагсаалт: Уламжлалт мэдлэгийн хэрэглээ 1. Хэрэглээний төрөл: 2. Хэрэглээний дэд төрөл: 3. Амт, чадал, эрдэм: 4. Хэрэглэгдэх хэсэг: 2 / 5 5. Хэрэглээний зориулалт: 6. Генетик нөөцийн ашиглалт: 7. Бүтээгдэхүүний зураг: 8. Бүтээгдэхүүний нэр: 9. Генийн сан: 10. Патент/Ашигтай загвар: 11. Ашиглалт: 12. Үйлдвэрлэгч: 13. Дэлгэрэнгүй: Хамгаалж ирсэн арга ухаан, бэлтгэх арга технологи 1. Билэгдэл: 2. Сүсэг бишрэл: 3. Цээрлэх ёс: 4. Бэлтгэх арга технологи: 5. Хугацаа: 6. Уламжлалт мэдлэг эзэмшигч: 7. Аймаг (сонгох): Бусад тэмдэглэл: ГН-03 Мөөг бүрдэл үзүүлэлт Ерөнхий мэдээлэл 1. Мөөгний аймаг: Хүрээ: Анги: Баг: Овог: Төрөл: Зураг: Монгол нэр: Латин нэр: Төвд нэр: Англи нэр: Орон нутгийн нэр: 2. Морфологи шинж: 3. Амьдрах орчин: 4. Монгол орны хамгааллын статус: 5. Улаан дансны ангилал: 6. Газарзүйн байршил: 7. Генетик нөөцийн ашиглалт: 8. Бүтээгдэхүүний зураг: 9. Бүтээгдэхүүний нэр: 10. Генийн сан: 11. Патент/Ашигтай загвар: 12. Ашиглалт: 13. Үйлдвэрлэгч: 14. Дэлгэрэнгүй: 15. Химийн найрлага, биологийн идэвхт бодис: 16. Ашигласан бүтээлийн жагсаалт: 3 / 5 Уламжлалт мэдлэгийн хэрэглээ 1. Хэрэглээний төрөл: 2. Хэрэглэгдэх хэсэг: 3. Хэрэглээний зориулалт: 4. Ямар тангийн найрлагад ордог, тангийн жагсаалт: 5. Генетик нөөцийн ашиглалт: 6. Бүтээгдэхүүний зураг: 7. Бүтээгдэхүүний нэр: 8. Генийн сан: 9. Патент/Ашигтай загвар: 10. Ашиглалт: 11. Үйлдвэрлэгч: 12. Дэлгэрэнгүй: Хамгаалж ирсэн арга ухаан, бэлтгэх арга технологи 1. Бэлгэдэл: 2. Сүсэг бишрэл: 3. Цээрлэх ёс: 4. Мөөг түүх, бэлтгэх хугацаа: Бусад тэмдэглэл: ГН-04 Бичил биетэн бүрдэл үзүүлэлт Ерөнхий мэдээлэл 1. Бичил биетний аймаг* Хүрээ: Анги: Баг: Овог: Төрөл: Зураг: Латин нэр: Омгийн нэр: 2. Морфологи шинж: 3. Физиологи шинж: 4. Генетик нөөцийн ашиглалт: 5. Бүтээгдэхүүний зураг: 6. Бүтээгдэхүүний нэр: 7. Генийн сан: 8. Цэвэр өсгөврийн дугаар: 9. Патент/Ашигтай загвар: 10. Ашиглалт: 11. Ялгаж авсан эх үүсвэрийн нэр: 12. Дэлгэрэнгүй: 13. Химийн найрлага, биологийн идэвхт бодисын нэр: 14. Ашигласан бүтээлийн жагсаалт: Уламжлалт мэдлэгийн хэрэглээ 1. Хэрэглээний төрөл: 2. Хэрэглэгдэх хэсэг: 4 / 5 3. Хэрэглээний зориулалт: 4. Ямар тангийн найрлагад ордог, тангийн жагсаалт: 5. Генетик нөөцийн ашиглалт: 6. Бүтээгдэхүүний зураг: 7. Бүтээгдэхүүний нэр: 8. Генийн сан: 9. Патент/Ашигтай загвар: 10. Ашиглалт: 11. Үйлдвэрлэгч: 12. Дэлгэрэнгүй: Бусад тэмдэглэл: 5 / 5 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/324 тоот тушаалын 3 дугаар хавсралт БҮРТГЭЛИЙН МАЯГТ 1. Хуулийн этгээдийн мэдээлэл: Бүртгэл үүсгэсэн он, сар, өдөр: Хуулийн этгээдийн регистрийн дугаар: Хуулийн этгээдийн нэр, хэлбэр: Хаяг 1: /Аймаг нийслэл, сум дүүрэг/ Хаяг 2: /Гудамж, тоот/ Утас 1: Утас 2: 2. Төлөөлж буй хувь хүний мэдээлэл: Албан тушаал: Эцэг/Эхийн нэр: Нэр: Регистрийн дугаар: Цахим шуудангийн хаяг: Гар утас: Утас: Оршин суугаа хаяг: 3. Эрдэм шинжилгээний ажил, судалгааны мэдээлэл: Чиглэл: Сэдэв: Бүтээгдэхүүн: Амьтан Ургамал Бичил биетэн 3.1. Латин нэр: Бичил биетний хэлбэр o Бактери o Архей o Мөөгөнцөр o Замаг o Вирус o Эгэл биетэн 3.2. Ашиглах хэсэг o Бүтнээр o Бүтнээр o Өсгөвөр o Эрхтэн, аль эрхтэн боох o Үр o Удамшлын материал o Удамшлын материал o Газрын дээд хэсэг o Үүсмэл, ямар үүсмэл болох o Үүсмэл, ямар үүсмэл болох o Үндэс o Бусад o Бусад o Эд, эсийн өсгөвөр o Удамшлын материал o Үүсмэл, ямар үүсмэл болох o Бусад 3.3. Дээж авсан/Нөөц бэлтгэсэн эх үүсвэр: Аймаг нийслэл, сум дүүрэг: Баг, газрын нэр: 1 / 3 Газарзүйн байршил: Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарах эсэх: Тийм/ Үгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хийсэн гэрээ: Ашиглалт Амьдрах орчин o Тийм Хүрээлэн буй орчин ◊ Нэн ховор амьтан бол ◊ Нэн ховор, унаган, үлдвэр ургамал бол o Хөрс Зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон агнах, барих тусгай зөвшөөрөл Зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон ашиглах тусгай зөвшөөрөл o Ус ◊ Ховор амьтан бол ◊ Ховор ургамал бол o Агаар Судалгаа, шинжилгээ, эмчилгээний зориулалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон агнах барих тусгай зөвшөөрөл Зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон ашиглах тусгай зөвшөөрөл Сүү цагаан идээ, талхны хөрөнгө ◊ Сэргээн нутагшуулсан бол Эм үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон ашиглах тусгай зөвшөөрөл o Цагаан идээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон сэргээн нутагшуулах зөвшөөрөл, Мэргэжлийн байгууллагын дүгнэлт ◊ Элбэг ургамал бол o Талхны хөрөнгө ◊ Агнуурын амьтан бол Бэлтгэх тухай сум, дүүргийн засаг даргаас авсан зөвшөөрөл, гэрээ, он сар, үргэлжлэх хугацаа o Исгэсэн жимс Тухайн аж ахуйн нэгжид тусгай зориулалтаар агнах эрх олгосон сумын Засаг даргын захирамж, байгуулсан гэрээ ◊ Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах бол o Бусад ◊ Ангийн гаралтай түүхий эд бол Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ Амьтан, эзэн организмын шинжлэх ухааны нэр: Бэлтгэх тухай авсан зөвшөөрөл Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ Ургамал, эзэн организмын шинжлэх ухааны нэр: Ашиглалтын/ агнах барих үйл ажиллагаа биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ашиглалтад ямар нөлөө үзүүлж болзошгүйг үнэлэх, ашиглах эрх олгосноор гарах харьцангуй зардал ба үр өгөөжийг тодорхойлох, хуульд заасан хугацаанд агнаж, барьсан эсэх Бусад Өвчин үүсгэдэг эсхүл шимэгчилдэг эсэх o Үгүй o Тийм o Үгүй 3.4. Гаршуулсан амьтан 3.4. Тарималжуулсан ургамал 3.4. Өсгөвөрлөсөн бичил биетэн Аймаг нийслэл, сум дүүрэг: Баг хороо, газрын нэр, гудамж, тоот: Газрын хэмжээ, га Газар эзэмшигчийн мэдээлэл, овог нэр, холбоо барих хаяг, утас: Гаршуулах талаар аймаг орон нутгаас авсан зөвшөөрөл Тарималжуулах талаар аймаг орон нутгаас авсан зөвшөөрөл Өсгөвөрлөх эрх авсан байдал, он сар, үргэлжлэх хугацаа: Урьдчилсан зөвшөөрөл: 3.5. Генетик нөөцийн сан: Аль сан болох: Материал дамжуулах гэрээ: 3.6. Дээж цуглуулах хугацаа: Эхлэх хугацаа: Дуусах хугацаа: Хэмжих нэгж: Тоо, хэмжээ: 3.7. Уламжлалт хэрэглээ: Экспортод гаргах хугацаа /урьдчилсан байдлаар/: Экспортод гаргах боомт: Авч гарсан генетикийн нөөцийн ашиглалтын талаар тайлагнах санамж: Холбоо барих утас, хаяг: Төлөөлөх хүний мэдээлэл: 2 / 3 Овог: Нэр: Утас: Цахим шуудангийн хаяг: Хаяг: Гадаад паспортын дугаар: 3.8. Судалгааны зорилго: 3.9. Судалгааны үргэлжлэх боломжит хугацаа: Эхлэх хугацаа: Дуусах хугацаа: 3.10. Генетик нөөцийн ашиглалтаас үүдэх үр шимийн хэлбэр/төрөл: 4. Уламжлалт мэдлэгийн товч тодорхойлолт: 4.1. Холбоотой генетик нөөц: 4.2. Уламжлалт мэдлэгийн хэлбэр: o Бичвэр o Аман o Бусад 4.3. Эзэмшигчийн мэдээлэл: o Төр o Хувь хүн 4.4. Уламжлалт мэдлэгийн эзэмшигч болохыг тогтоосон дүгнэлт: 4.5. Уламжлалт мэдлэгийн эзэмшигчийн талаарх мэдээлэл: Овог, нэр: Регистрийн дугаар: Хаяг: Утас/Гар утас: Цахим шуудангийн хаяг: Биосоёлын протокол Уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх дэлгэрэнгүй танилцуулга Урьдчилсан зөвшөөрөл 3 / 3

Order No. A/324 of the Ministry of Environment and Tourism validating the Procedure for creating, maintaining, using, storing and protecting genetic resources and traditional knowledge related to genetic resources · Nelum