Order No. A/290 of the Minister of Environment and Tourism “On determination of payments for the use of forest resources.”
颁布于 2022-08-09 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 语言
- Mongolian
- 类型
- 条例
- 国家
- 蒙古
- 主题
- Forestry
- 关键词
- forest management/forest conservation, public forest, forest species, fees/royalties
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дугаар А/290 Улаанбаатар хот ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь: 1. ''Ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ"-г хавсралтаар баталсугай. 2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хяналт тавьж ажиллахыг Ойн бодлого зохицуулалтын газар /Б.Оюунсанаа/, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар /Д.Батмөнх/ нарт үүрэг болгосугай. 3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/125 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ 1 / 1 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 09 ний өдрийн А/290 дугаар тушаалын хавсралт Ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ № Ойн дагалт баялгийн нэрс Ашиглалтын зориулалтаар, кг/ төг Судалгаа, шинжилгээний Ахуйн Үйлдвэрлэлийн 1. Хуш модны самар Pinus sibirica Du Tour 1000 1000 1400 Жимс 2. Монос Padus asiaticа ком 600 600 1200 3. Долоогоно Crataegus sanguinea Pall 5200 1000 6900 4. Өндөр улаагана /хад/ Ribes altissimum Turcz. 800 600 1000 5. Улаан улаагана /улаалзгана/ Ribes rubrum L 800 600 1000 6. Яшилдуу чацаргана Hippophae rhamnoides L. 600 400 800 7. Нэрс /хөх нэрс/ Vaccinium uliginosum L 800 600 900 8. Анис, алирс Vaccinium vitas idaea L 800 600 1100 9. Үхрийн нүд Ribes nigrim 800 600 1200 10. Өргөст нохойн хошуу Rosa acicularis Lindl. 600 500 900 11. Гүзээлзгэнэ Fragaria orientalislosinsk 1000 600 2000 12. Далан хальс Lonicera altaica 500 500 900 Мөөг 13. Юүлүүр ташуумаг Clitocybe gibba Kumm 600 600 800 14. Ягаан сархиаг Lactarius torminosus S.F.Gray. 600 600 800 15. Шар-ногоон ур мөөг Laetiporus sulphureus Bond. Et Sing 600 600 800 16. Хэврэг чидмэг Russula emetica S.F.Gray 600 600 800 17. Тосондой Suillus flat 600 600 800 18. Эгэл далбига Agaricus campestris Fr. 600 300 600 Бусад 19. Хөвд Sphagnum 600 300 600 20. Хусны шүүс, л 1000 1000 2000 21. Нарсны шилмүүс 800 800 1600 22. Давирхай 7700 3900 7700 23. Хусны навч 1000 1000 2000 Тайлбар: Энэ жагсаалтаар төлбөрийн хэмжээ нь тогтоогдоогүй ойн дагалт баялгийг ашиглах тохиолдолд овог, төрөл, зүйлийн хамаарлаар нь төлбөрийн хэмжээг адилтган тогтоож болно.