Order No. A-09 of the Minister of Food, Agriculture and Light Industry validating the Regulation on organic agriculture and regulation of organic foodstuffs
颁布于 2018-01-15 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- ХӨДӨӨ АЖ АХУЙН ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ БОЛОН ОРГАНИК ХҮНС ҮЙЛДВЭРЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ.
- 语言
- Mongolian
- 类型
- 条例
- 国家
- 蒙古
- 主题
- Agricultural and rural development, Food and nutrition, Cultivated plants
- 关键词
- ecological production/organic production, certification, farming, sustainable use, agricultural development, processing/handling, milk/dairy products, fruits/edible nuts, genetically modified organism (GMO), packaging/labelling, registration, seeds/planting material, crops, plant production
- 类别
- agriculture
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
ХҮНС, ХӨДӨӨ, АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Дугаар А-09 Журам, аргачлал батлах тухай Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4, 10 дугаар зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1.“Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд баримтлах журам”-ыг нэгдүгээр, “Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд хэрэглэх бодисын жагсаалт”-ыг хоёрдугаар, “Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журам”-ыг гуравдугаар, “Органик хүнсийг харилцан итгэлцэлд тулгуурлан хамтран баталгаажуулахад тавих шаардлага, бүртгүүлэх болон баталгаажуулалт хийх журам”-ыг дөрөвдүгээр, “Органик хүнсний орцын найрлагатооцох аргачлал”-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай. 2.Журам, аргачлалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг органик хүнс,хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэгч, итгэмжлэгдсэн болон хамтын оролцооны баталгаажуулалтын байгууллагуудад тус тус үүрэг болгосугай. 3.Журам, аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах газар (Т.Гантогтох)-т даалгасугай. САЙД Б.БАТЗОРИГ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А-09 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ХӨДӨӨ АЖ АХУЙН ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ БОЛОН ОРГАНИК ХҮНС ҮЙЛДВЭРЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Нэг. Хамрах хүрээ 1.1.Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэх үйл ажиллагааг Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон Органик хүнсний тухай хууль, холбогдох стандартад заасан нийтлэг зохицуулалтаас гадна энэхүү журмаар зохицуулна. 1.2.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь өөрийн болон бусдын, эсхүл нийтийн эзэмшлийн байгалийн баялгийг тогтвортой ашиглаж, хамгаалан, үйлдвэрлэлийн аль ч шатанд органик үйлдвэрлэлийн зарчмыг баримтална. 1.3.Органик мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх талаарх зохицуулалт нь таван хошуу мал болон ашиг шимийг нь хүртэх зорилгоор ашигладаг тэжээвэр амьтанд хамаарна. Хоёр. Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд тавигдах ерөнхий шаардлага 2.1.Үйлвэрлэл эрхлэгч органик бус үйлдвэрлэлээс органик үйлдвэрлэлд шилжих тохиолдолд шилжилтийг хэрхэн гүйцэтгэх талаар төлөвлөгөө боловсруулж, баталгаажуулалтын байгууллагатай байгуулах гэрээнд тусган, хэрэгжилтийг хангана. 2.2.Органик бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, борлуулах бүх шатанд Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу баталсан жагсаалтад заасан зөвшөөрөгдсөн бодис ашиглана. 2.3.Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаас бусад бодисын хэрэглээг бүрэн зогсоож, органик үйлдвэрлэлд шилжих хүсэлт, энэ журмын 2.1-д заасан төлөвлөгөөг гаргаж, баталгаажуулалтын байгууллагатай гэрээ байгуулсан өдрийг иргэн, аж ахуйн нэгжийн органик үйлдвэрлэлд шилжих шилжилтийн үе эхэлсэнд тооцно. 2.4.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь үйлдвэрлэлийн технологийг органик бус үйлдвэрлэлийн технологиор давтан солихгүй. 2.5.Хүнсний бүтээгдэхүүний орц, түүхий эдийн ул мөрийг нэг алхмаар урагш мөрдөн тогтоох бүртгэлийг сүлжээний бүх үе шатанд хөтөлж, хувиргасан амьд организм, тэдгээрийн уламжлалыг ашиглан үйлдвэрлэсэн эсэхийг тогтооно. 2.6.Зэрэгцээ болон тусгаарласан органик үйлдвэрлэлиийн органик бус хэсэгт хувиргасан амьд организм, тэдгээрийн уламжлалыг ашиглахгүй. 2.7.Органик хүнс үйлдвэрлэх, боловсруулах үе шатанд хүнстэй харьцах бүх төрлийн гадаргуу, сав, баглаа, боодол нь нано бүтэцтэйгээс бусад төрлийн материалаар хийгдсэн байна. 2.8.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь усны бохирдлоос сэргийлж, усны нөөцийг зохистой ашиглах, борооны усыг эргүүлэн ашиглах чиглэлээр жил бүр төлөвлөгөө боловсруулан, баталгаажуулалтын байгууллагатай байгуулах гэрээнд тусган, хэрэгжилтийг хангана. 2.9.Ойн дагалдах баялаг болон байгалийн ургамлыг түүж ашиглахдаа органик бус фермерийн аж ахуй, авто зам болон бохирдлын эх үүсвэрээс нэг км-ээс багагүй зайд байрлах хил зааг нь тодорхойлогдсон, нөөцийн үнэлгээ нь хийгдэж, байгаль орчны улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн талбайгаас түүнэ. 2.10.Ойн дагалдах баялаг болон байгалийн ургамлыг түүж ашиглах талбайн хөрсний мөнгөн ус (Cs)- ны бохирдлын хэмжээ нь 5 kBq/m2-аас ихгүй байна. 2.11.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь ойн дагалдах баялаг болон байгалийн ургамлыг түүж, тээвэрлэх, боловсруулах, худалдаалах бүх үе шатанд ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлнө. 2.12.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь ойн дагалдах баялаг болон байгалийн ургамлыг түүх ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл, зааварчилгаа өгч, тэмдэглэл хөтөлнө. 2.13.Тусгай хамгаалалттай газар нутгийн холбогдох бүсийн ойг огтлох, цэвэрлэх замаар чөлөөлсөн газарт хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тав хүртэлх жилийн хугацаанд “органик бүтээгдэхүүн” гэж баталгаажуулахгүй. Гурав. Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд шаардагдах импортын түүхий эд, тэжээл, бордоо, үр, суулгацад тавигдах шаардлага 3.1.Импортлох түүхий эд, тэжээл, бордоо, үр, суулгац нь дараахь эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр баталгаажуулалтын гэрчилгээтэй, эсхүл шошго нь дараахь байгууллагаас олгосон бүртгэлийн дугаар, баталгаажилттай байна. Үүнд: 3.1.1.Монгол улсын, эсхүл экспортлогч улсын эрх бүхий байгууллага, итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага; 3.1.2.Олон улсын итгэмжлэлийн холбоогоор итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага; 3.1.3.“Олон улсын органик итгэмжлэлийн үйлчилгээ” байгууллагаар итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага; 3.2.Органик түүхий эд, тэжээл, бордоо, үр, суулгацыг импортлогч этгээд нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллагад бүртгэгдсэн байх ба мөн хуулийн 5.1.2 дахь хэсэгт заасны дагуу бүтээгдэхүүний аюулгүй байдал, органик баталгаажуулалтын үнэн зөв эсэх талаар хариуцлага хүлээнэ. 3.3.Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу баталсан жагсаалтад орсон бодис импортлоход тусгайлан шаардлага тавигдахгүй болно. ХОЁРДУГААР БҮЛЭГ ОРГАНИК ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ Дөрөв. Органик таримлын сорт, үр үржүүлэг 4.1.Орон нутгийн хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицох чадвартай, ургамлын өвчин, хортон шавьжид тэсвэртэй, эрх бүхий байгууллагаас органик болохыг баталгаажуулсан, таримлын үр үрсэлгээ, төрөл, сортыг сонгож хэрэглэнэ. 4.2.Органик газар тариалангийн үйлдвэрлэлд үрийг соёолуулах болон таримлын аль нэг хэсэг буюу ургал эрхтнийг ургуулах замаар үр үрсэлгээг гарган авна. 4.3.Дотоодод үйлдвэрлэсэн болон импортын үр үрсэлгээг ариутгахад Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу баталсан жагсаалтад заасан бодисыг ашиглана. 4.4.Энэ журмын 4.1-д заасныг хэрэгжүүлэх боломжгүй, органик таримлын үр үрсэлгээ нь тоо хэмжээ, төрөл зүйлийн хувьд хүрэлцээгүй бол баталгаажуулалтын байгууллагын хяналтын дор шилжилтийн үед байгаа таримлын үр үрсэлгээг үйлдвэрлэлдээ ашиглаж болно. 4.5.Энэ журмын 4.4-т заасныг хэрэгжүүлэх боломжгүй, органик, шилжилтийн үеийн үр үрсэлгээ нь тоо хэмжээ, чанар, төрөл зүйлийн хувьд хүрэлцээгүй бол баталгаажуулалтын байгууллагын хяналтын дор зөвшөөрөгдөөгүй бодис, пестицид хэрэглээгүй, химийн боловсруулалт хийгдээгүй үр үрсэлгээг ашиглаж, цаашид органик үр үржүүлгийн технологийн дагуу үржүүлж, баталгаажуулна. 4.6.Нэг наст таримлын үр үрсэлгээг нэг жилийн тариалалтын хугацаанд, олон наст таримлын үр үрсэлгээг хоёр жилийн тариалалтын хугацаанд органик зарчмаар үржүүлсэн тохиолдолд “органик үр үрсэлгээ” гэж баталгаажуулж болно. 4.7.Меристемийн аргаас бусад үр үржүүлгийн ажлыг органик зарчмаар гүйцэтгэнэ. Тав. Шилжилтийн үеийн хугацаа ба таримлын сэлгээ 5.1.Органик бус газар тариалангийн үйлдвэрлэлээс органик газар тариалангийн үйлдвэрлэлд шилжих шилжилтийн үеийг дор дурдсан хугацаанд эхлүүлнэ: 5.1.1.нэг наст таримлыг тариалахаас 12 сарын өмнө; 5.1.2.бэлчээр болон нугын ургамлыг хадаж, бэлчээрийн зориулалтаар ашиглахаас 12 сарын өмнө; 5.1.3.олон наст таримлыг хураахаас 18 сарын өмнө; 5.1.4.жимсний мод, бутыг хураалтаас 24 сарын өмнө. 5.2.Шилжилтийн үеийн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдэл бүхий шошгыг 12 сараас доошгүй хугацаанд шилжилтийн үед байгаа тарималд хэрэглэж болно. 5.3.Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу баталсан жагсаалтад заагаагүй бодисыг ашигласан талбайгаас хураасан ургацыг 36 хүртэлх сарын хугацаанд органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдэл бүхий шошготойгоор зах зээлд нийлүүлэхгүй. 5.4.Таримлыг хортон шавж, хог ургамал, өвчнөөс биологийн аргаар хамгаалах, хөрсний үржил шимийг хадгалах, сайжруулах зорилгоор органик тариалангийн үйлдвэрлэлд сэлгэн тариалалтыг ашиглана. 5.5.Буурцагт ургамал, сахлаг болон голлосон үндэсний системтэй таримлыг сэлгээнд ашиглана. 5.6.Жимсний мод бутны мөр хоорондын зайд нөмрөг болон хучлага таримлыг хөрс хамгаалах зорилгоор тариалж болно. 5.7.Органик тариалангийн талбайг уриншлахдаа ногоон бордуурт уриншийг ашиглана. Зургаа. Хөрсний үржил шимийг хадгалах, хамгаалах болон бордоо хэрэглэхэд тавигдах шаардлагууд 6.1.Тэг элдэншүүлэг, цомхотгосон технологи хэрэглэх, зурваслан, эсхүл сэлгэн тариалах, нөмрөг таримлыг ашиглах зэрэг арга технологийг ашиглан хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, үржил шимийг бууруулахгүйгээр сайжруулах төлөвлөгөөг жил бүр боловсруулж, баталгаажуулалтын байгууллагатай хийх гэрээнд хавсаргаж, хэрэгжүүлж ажиллана. 6.2.Ургацаар алдагдсан шим тэжээлийн бодисыг хөрсөнд эргүүлэн өгөх зарчмыг хэвшүүлэн, сүрэл болон ургамлын үлдэгдлийг талбайд хучлага байдлаар үлдээж ашиглана. 6.3.Дотоод нөөц бололцоогоо ашиглан, хөрс, ус, хүрээлэн буй орчин, амьд биетэд сөрөг нөлөөгүй, хүнсний үйлдвэрлэл, ахуйн ялгаж ангилсан хаягдал, дайвар бүтээгдэхүүн, бичил биет, ургамал, амьтны үлдэгдлээр өөрийн аж ахуйд багсармал бордоо бэлтгэж ашиглана. 6.4.Органик газар тариалангийн үйл ажиллагаа явуулахад хөрсний үржил шим шаардлагын түвшинд хүрэхгүй бол Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу баталсан жагсаалтад заасан бордоо, хөрс сайжруулагчийг хэрэглэнэ. 6.5. Өвчний тархалтаас сэргийлэх, үр соёололтыг сайжруулах, зэрлэг ургамлын үндсийг цэвэрлэх зорилгоор ургамал, таримлын үлдэгдлийг шатааж, газар бэлтгэж болно. 6.6.Хүнсний зориулалтаас бусад таримлын хөрсийг хүний ялгадас агуулсан бордоогоор бордож болно. 6.7.Эрдэс бордоог хөрс болон навчинд хийсэн шинжилгээний дүнг үндэслэн органик ялзмагийн түвшинг нэмэгдүүлэх, ногоон бордуур хэрэглэх, сэлгэн тариалах, булцууны бактер бүхий буурцагт ургамлыг тариалах зэрэг бусад арга технологитой хавсарч хэрэглэнэ. 6.8.Химийн аргаар уусамтгай чанарыг нь нэмэгдүүлснээс бусад байгалиас олборлож, буталж, жижиглэсэн эрдэс бордоог ашиглана. 6.9.Таримлыг хөрсөнд ургуулах (үр бэлтгэх, үрслүүлэхээс бусад тохиолдолд таримлын амьдралын мөчлөг нь хөрсөнд явагдах) бөгөөд хөрсгүй технологи (гидропоник г.м) арга ашиглахыг хориглоно. 6.10.Мөөг тарих хөрс нь органик болон байгалийн гаралтай, химийн аргаар боловсруулаагүй хөрс, бууц, эрдэс, модны үртэс, сүрэл, зоргодос агуулсан байна. 6.11.Саарал ус (ахуйн болон албан байгууллагын шүршүүр, угаалтуур, угаалгын машин, аяга таваг угаагчийн хэрэглээнээс бий болсон хаягдал ус гм)-ыг хүнсний зориулалттай таримлыг услахад ашиглахгүй. Долоо. Хортон шавьж, өвчин, хог ургамалтай тэмцэхэд тавигдах шаардлагууд 7.1.Биологийн, физик механик, нутгийн уламжлалт арга технологид суурилсан ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлж, хортон шавьж, хачиг, өвчин, дугариг хорхой, хог ургамал зэрэгтэй дараахь байдлаар тэмцэнэ. Үүнд: 7.1.1.таримлын төрөл, зүйл, сортыг зохистой сонгох; 7.1.2.сэлгээ, холимог тариалалт, ногоон бордуур хэрэглэх, талбайг хучих зэрэг хөрс боловсруулах зохистой арга ажиллагааг ашиглах; 7.1.3.хөрс боловсруулалтыг гар болон механикжсан (химийн бус) аргаар гүйцэтгэх; 7.1.4.хог ургамлыг гар болон механик аргаар устгах; 7.1.5.хамгаалалтын зурвас байгуулан хортон шавьжийн эсрэг ашигтай шавьж, өсч үржих нөхцөлийг бүрдүүлэх; 7.1.6.урхи, хавх, хашлага нүх, суваг шуудуу, гэрэл, дуу чимээ, халуун уур, хөрс хөлдөөх, утаа ашиглах зэрэг механик арга хэрэглэх; 7.1.7.орон нутгийн ургамлын ханд, амьтан, бичил биетэн ашиглан бэлдмэл хийх. 7.2.Энэ журмын 7.1 дэх хэсэгт заасан арга хэмжээ нь хортон шавж, өвчин, хог ургамалтай тэмцэхэд үр дүн муутай бол Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу баталсан Органик газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн ургамал хамгааллын бодис болон өсөлт зохицуулагчийн жагсаалтад заасан бодисыг хэрэглэнэ. 7.3.Энэ журмын 7.1.7-д заасан ургамлын ханд нь зөвхөн Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу баталсан Органик газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн ургамал хамгааллын бодис болон өсөлт зохицуулагчийн жагсаалтад заасан идэвхтэй бодисыг агуулах ба бусад орц нь хавдар, удамшлын болон төрөлхийн гажиг, тархины саажилт зэрэг өвчлөлийг үүсгэх эрсдэлтэй найрлага агуулаагүй байна. 7.4.Аюулт үзэгдлийн болон хог ургамлын тархалтын үед энэ журмын 7.1, 7.2 ба 7.3 дахь хэсэгт заасан арга хэмжээ үр дүнгүй бол үйлдвэрлэл эрхлэгч баталгаажуулалтын байгууллагын хяналтын дор зөвшөөрөгдснөөс бусад бодисыг хэрэглэж болох ба ийнхүү хэрэглэснээс 36 сар хүртэлх хугацаанд хураасан ургацыг “органик” болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдэл бүхий хаяг шошготойгоор зах зээлд нийлүүлэхийг хориглоно. Найм. Бохирдлоос сэргийлэх арга хэмжээ 8.1.Органик үйлдвэрлэгч нь хөрс, ус, таримал, үр үрсэлгээ болон бусад орцууд нь хүрээлэн буй орчноос, эсхүл зөвшөөрөгдөөгүй бодисоор бохирдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлнэ. 8.2.Талбайн түүхийн дэвтэр, таримал бүрт ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлнө. 8.3.Нийслэл хот, бусад төвлөрсөн хот суурин газарт эрлэх органик газар тариалангийн үйлдвэрлэл нь ачаалал ихтэй (жилийн дундаж үзүүлэлтээр тооцоход өдөрт 3,000-аас олон машин, тээврийн хэрэгсэл зорчих) зам, уулзвараас 250м, хүнд, хөнгөн үйлдвэрийн байгууламжаас 1000 м болон түүнээс дээш зайд байрлана. 8.4.Энэ журмын 8.3-т заасан шаардлага нь хүлэмжийн аж ахуй эрхлэхэд хамаарахгүй. 8.5.Органик газар тариалангийн үйлдвэрлэл нь органик бус аж ахуйгаас зурвас, саадаар тусгаарлагдсан байна. Үүнд: 8.5.1.ил талбайд органик болон органик бус аж ахуйг хавсран, зэрэг эрхэлдэг бол өөрийн эзэмшлийн химийн гаралтай пестицид хэрэглэсэн газраас 25м, химийн гаралтай бордоо хэрэглэсэн газраас 10м хүртэлх зурвасаар; 8.5.2.хөрш аж ахуй нь органик бус газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг бол органик тариалангийн газрыг 50м-ээс доошгүй зурвасаар. 8.6.Органик бус газар тариалангийн аж ахуйд хэрэглэсэн, бохирдлын эх үүсвэр байж болзошгүй аливаа тоног төхөөрөмж, багажийг органик аж ахуйд хэрэглэхээс өмнө Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу баталсан тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлд хэрэглэх бодисын жагсаалтад заасан бодисоор сайтар ариутгаж, цэвэрлэнэ. 8.7.Хучлага, шавьжны тор хийх, тэжээл, сүрэл бооход газрын хөрсөнд өөрөө задарч, шингэдэг сүрэл, эсгий зэрэг нийлэг бус материалыг ашиглана. 8.8.Энэ журмын 8.7 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд зохиомол аргаар нийлэгжүүлсэн газрын хөрсөнд шингэдэггүй синтетик материал хэрэглэсэн тохиолдолд зөвхөн полиэтилен, полипропилен болон бусад поликарбонат суурьтай материалыг ашиглах ба ашиглалтын дараа талбайд шатаах, булахаас өөр аргаар, холбогдох хууль, журмын дагуу хөрснөөс зайлуулна. Ес. Хамгаалагдсан хөрсний аж ахуй 9.1.Үр үржүүлгээс бусад тохиолдолд таримлыг хөрсөнд ургуулах ба хөрсгүй технологи ашиглаж тариалсан таримлыг органик бүтээгдэхүүнд тооцохгүй. 9.2.Хөрсийг нарны гэрлийн дулааныг ашиглан ариутгана. 9.3.Зохиомол гэрэлтүүлгийг шаардлагатай тохиолдолд ашиглах ба өдөрт 16 цагаас ихгүй байна. 9.4.Зохиомол гэрэлтүүлэг, дулаан, хөргөлт, агааржуулалт, чийгшил болон бусад бичил цаг уурын нөхцөл бүрдүүлэхэд шаардагдах эрчим хүчний хэрэглээг тогтмол хянаж, бүртгэн, үр ашигтай зарцуулна. ГУРАВДУГААР БҮЛЭГ ОРГАНИК МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ Арав. Аж ахуйг хөтлөхөд тавигдах шаардлагууд 10.1.Мал амьтныг байгалийн бэлчээрт уламжлалт аргаар маллах, байгалийн болон тарималжуулсан органик бэлчээрт жилд 120 хоногоос дээш хугацаанд бэлчээж, бусад хугацаанд энэ журамд нийцүүлэн байран маллах замаар органик мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхэлнэ. 10.2.Битүү тор, хашаанд малласан мал, амьтан тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүнийг “органик бус”-т тооцно. 10.3.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь Монгол улсын Малын генетик нөөцийн тухай хуульд нийцүүлэн генетик нөөцийг ашиглан, мал амьтныг үржүүлнэ. 10.4.Хөврөл үр шилжүүлэн суулгах, үржлийн зориулалтаар дааврын эмчилгээ хийх, клонинг болон генийн инженерчлэлийг мал амьтны үржлийн ажилд ашиглахгүй. 10.5.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь Монгол улсын Малын генетик нөөцийн тухай хуулийн 14.1.1, 14.1.2 дахь хэсэгт заасны дагуу мал амьтны тавлаг байдлыг ханган, арчилж, маллан, хамгаална. 10.6.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь Монгол улсын Малын генетик нөөцийн тухай хуулийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэгдсэн байх ба мөн хуулийн 5.1.1 ба 5.2 дахь хэсэгт заасны дагуу мал, бэлчээр болон байран маллагааны талаарх бүртгэлийг хөтөлж, баталгаажуулалтад хамрагдана. 10.7.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь Органик хүнсний тухай хуулийн 10.1.1, 10.1.2, 10.2 дахь хэсэгт заасан баталгаажуулалтын байгууллагаас баталгаажуулсан мал, амьтны арьс, үс, ноос, ноолуурыг нийтийн хэрэгцээнд нийлүүлэхэд органик болохыг илэрхийлсэн мэдэгдлийг ашиглана. Арван нэг. Малын гарал үүсэл ба шилжилтийн үе 11.1.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн органик бус арга хэлбэрээс органик үйлдвэрлэлд шилжих хугацаа нь сүүний чиглэлийн мал амьтан болон махны чиглэлийн бог малын хувьд 6 сар, махны чиглэлийн мал амьтны хувьд 12 сар байна. 11.2.Байгалийн, эсхүл тарималжуулсан бэлчээр болон мал сүргийг ижил хугацаанд органик үйлдвэрлэлд шилжүүлж буй тохиолдолд шилжилтийн үеийн хугацаа 24 сар байна. 11.3.Органик мал аж ахуйн үйлдвэрлэлийг органик бус мал аж ахуйн үйлдвэрлэлтэй нэг дор хавсарч, тусгаарласан, эсхүл зэрэгцээ байдлаар эрхлэхгүй. 11.4.Эх малыг хээлтүүлэхээс эхлэн төллөх хүртэлх хугацаанд органик тэжээлээр тэжээж, органик аргаар маллаж, арчилсан бол төлийг “органик төл” гэж тооцно. 11.5.Органик төлийг органик аргаар маллаж, арчлан, тэжээж гарсан бүтээгдэхүүнийг “органик бүтээгдэхүүн” гэж тооцно. 11.6.Эх малыг хээл авсан үеэс эхлэн төллөх, саалинд хамрагдах хүртэлх хугацаанд органик аргаар маллаж арчлан, органик тэжээлээр тэжээж гарсан сүүг “органик сүү” гэж тооцно. 11.7.Хоёр хоногийн настай тахианы дэгдээхийг өндөглөгч тахиа болтол органик аргаар тэжээж, арчилж гарсан өндгийг “органик өндөг” гэж тооцно. 11.8.Органик үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нь дэгдээхий бойжуулдаггүй бол органик бус аж ахуйгаас 2 -оос доошгүй хоногийн настай дэгдээхий авч болно. 11.9.Органик бус аж ахуйгаас органик аж ахуйд үржлийн зориулалтаар авчирч буй малын тоо нь тухайн төрлийн малын 10 хувиас хэтрэхгүй ба хээлтэгч мал нь хээлгүй байна. 11.10.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр энэ журмын 11.9-д заасан малын харьцаа алдагдсан, шинэ төрөл, зүйлийн мал амьтныг үржүүлэх, эсхүл аж ахуйн үйл ажиллагааг өргөтгөх болон тухайн аж ахуй нь 10-аас цөөн тооны малтай бол үржлийн зориулалтаар органик бус үйлдвэрлэлийн аж ахуйгаас авчирч буй малын тоо жилд 10% иас их байж болно. 11.11.Энэ журмын 11.9 ба 11.10 дахь хэсэгт заасан органик бус үйлдвэрлэлийн аж ахуйгаас авчирч буй мал амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн энэ журмын 11.1 дэх хэсэгт заасан шилжилтийн үеийн хугацаа өнгөрсний дараа органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдэл бүхий шошготойгоор зах зээлд нийлүүлэгдэж болно. Арван хоёр. Бэлчээр ба тэжээл 12.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь мал амьтдыг тэдгээрийн физиологийн онцлог, тэжээллэгийн шаардлагад нийцсэн байгалийн болон тарималжуулсан органик бэлчээрт, эсхүл байран маллаж, шимт бодисыг тэнцвэртэй хэмжээгээр агуулсан органик тэжээлээр тэжээнэ. 12.2.Органик бэлчээрийг ашиглахдаа дараахь горимыг мөрдөнө. Үүнд: 12.2.1.бэлчээрийн хил зааг тодорхой байх; 12.2.2.бэлчээрийн төлөв байдал, даацад нийцүүлэн малын тоог зохистой хэмжээнд байлгах; 12.2.2.малын төрлийг бэлчээрийн хэв шинжид нийцүүлэх; 12.2.3.бэлчээрийн ургамалшилтийг сайжруулах зорилгоор сэлгэн, өнжөөж ашиглах; 12.2.4.бэлчээр сайжруулахад Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу баталсан бордоо, хөрс сайжруулагчийг ашиглах, олон наст ургамлын органик үр цацах /хачирлах/ аргыг хэрэглэх; 12.2.5.бэлчээрийн хог ургамал, хортон мэрэгчидтэй тэмцэхэд Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу баталсан жагсаалтад орсон бэлдмэл, бодис хэрэглэх; 12.2.6.бэлчээрийн зарим хэсгийг хашиж ашиглах тохиолдолд хашаа нь мал амьтанд гэмтэл учруулахааргүй байх. 12.3.Хивэгч малыг өдөр бүр бэлчээрлүүлнэ. 12.4.Энэ журмын 10.1-д заасны дагуу мал амьтныг байран маллаж байгаа тохиолдолд байр, хашаа саравч нь мал амьтан төрөлхийн (байгалийн) зан авираа илэрхийлэх, чөлөөтэй хөдлөх, тайван байх нөхцлийг хангасан байхаас гадна дараахь нөхцлийг бүрдүүлсэн байна. Үүнд: 12.4.1.тоосжилт, чийгшил, агаарын хэмийн огцом өөрчлөлт, хийн хуримтлал, агаар солилцоо зэргээс шалтгаалан малын эрүүл мэндэд эрсдэл учруулахааргүй нөхцлийг бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд дулаан тусгаарлах, халаах, эсхүл хөргөх, агааржуулах тоног төхөөрөмжтэй байх; 12.4.2.байгалийн гэрэл тусах цонхны хэмжээ нь шалны нийт талбайн 3%-иас багагүй байх; 12.4.3.тэжээлийн болон усны онгоц нь хүрэлцээтэй, материал, хийц нь тухайн мал, амьтны биологийн болон тэжээллэгийн онцлогт нийцсэн байх; 12.4.4.малын хэвтэрт байгалийн гаралтай, органик материал ашиглах; 12.4.5.малын хэвтрийн талбайн 50 хувиас доошгүй хэсэг нь тэгш, хатуу гадаргуутай, ялгадас урсах, шингэх, цэвэрлэгээ, ариутгал хийх боломжтой байх. 12.5.Мал, амьтныг аль болох богино хугацаанд уяж, туших ба малын чөдөр, тушаа, бэхлэх хэрэгсэл нь байгалийн гаралтай материалаар хийгдсэн байна. 12.6.Мал амьтныг өвдөх, төллөхөөс бусад тохиолдолд ижил сүргээс тусгаарлахгүй. 12.7.Малын байр, хашаа, саравчинд эрүүл ахуйн горимыг сахиж, хортон шавж, мэрэгчдээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дор дурдсан дарааллын дагуу авч хэрэгжүүлнэ. Үүнд: 12.7.1.шавж хорхой, мэрэгч үүрлэх, хөеө цуглуулах, малын байр руу нэвтрэхээс урьдчилан сэргийлэх; 12.7.2.зассан үүр, хөеөг устгах; 12.7.3.Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу баталсан жагсаалтад орсон малын байр, хашаа саравч, тоног төхөөрөмжийн ариутгал, халдваргүйжүүлэлт болон шавьж устгалд хэрэглэх бодисыг хэрэглэх; 12.8.Нэгж малд ногдох тэжээлийн 70-аас дээш хувийг байгалийн бэлчээр болон өөрийн эзэмшлийн тарималжуулсан органик бэлчээрээс хангах ба үлдсэн хэсэг нь баталгаажсан, эсхүл шилжилтийн үеийн органик тэжээл байна. 12.9.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр энэ журмын 12.8-д заасныг мөрдөх боломжгүй болсныг баталгаажуулалтын байгууллагаас тогтоосон тохиолдолд нэгж малд жилд ногдох тэжээлийн 30 хүртэлх хувиар тооцож, органик бус тэжээл өгч болно. 12.10.Органик үйлдвэрлэл эрхлэгч эхний жилд үйлдвэрлэсэн тэжээлээ органик тэжээлд тооцон өөрийн мал, амьтныг тэжээж болох ба органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдэл бүхий шошгыг хэрэглэн зах зээлд нийлүүлэхгүй. 12.11.Дараахь бодисыг нэмсэн малын тэжээлийг органик бус тэжээлд тооцно: 12.11.1.тухайн төрлийн мал амьтны нядалгааны дайвар бүтээгдэхүүн; 12.11.2.хивэгч малын тэжээлийн хувьд малын дайвар бүтээгдэхүүн; 12.11.3.мал амьтны баас, хоргол зэрэг бүх төрлийн ялгадас; 12.11.4.химийн гаралтай уусгагч бодис; 12.11.5.зохиомол аргаар нийлэгжүүлсэн амин хүчил, түүний охь, азотот нэгдлүүд, өсөлт дэмжих ба хурдасгах зориулалт бүхий бодисууд, хоолны дуршил өдөөгч, нөөшлөгч бодисууд, өнгө, будаг оруулагч нэгдлүүд; 12.11.6.антибиотик болон бусад эмийн зүйл; 12.11.7.шүвтэр. 12.12.Байгалийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохиомол аргаар нийлэгжүүлсэн цууны, шоргоолжны болон пропаны хүчлийг органик тэжээлийг нөөшлөх зорилгоор хэрэглэж болно. 12.13.Малын тэжээлд дараахь бодис, зүйлийг хэрэглэнэ: 12.13.1.бичил биет, мөөгөнцөр, пробиотик ба фермент; 12.13.2.хүнсний үйлдвэрийн байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд; 12.13.3.ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд; 12.13.4.байгалийн гаралтай амин дэм, эрдэс бодис ба нэмэлтүүд 12.14.Мал, амьтны төлийг эхлээр нь, эсхүл тухайн төрлийн малын органик сүүгээр тэжээх ба дор дурдсан хугацааны дараа бүдүүн тэжээл өгч болно. 12.14.1.унага, тугалыг 3 сартайгаас, 12.14.2.тооройг 1,5 сартайгаас, 12.14.3.хурга, ишиг болон бусад төл малыг 2 сартайгаас. Арван гурав. Малын эм, эмчилгээ 13.1.Зохиомол аргаар нийлэгжүүлсэн малын эм, антибиотик хэрэглэсэн мал, амьтнаас гарсан бүтээгдэхүүнийг органик бүтээгдэхүүнд тооцохгүй. 13.2.Малын чанар, дархлааг сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд: 13.2.1.тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн үүлдэр, омгийн хээлтүүлэгчийг үржилд ашиглаж, малын чанарыг сайжруулах; 13.2.2.мал маллагааны дэвшилтэт болон уламжлалт арга туршлагыг нэвтрүүлэх, өвс, ус сайтай органик бэлчээрт тогтмол идээшлүүлж, тарга тэвээрэг авахуулах, мал амьтны тавлаг байдлыг хангах, эрүүл ахуйг сайжруулах замаар мал, амьтны байгалийн өвчин эсэргүүцэх тэсвэрт чадвар, дархлааг сайжруулах; 13.2.3.малын төрөл зүйл болон сүргийн бүтцийн зохистой харьцааг баримтлах; 13.2.4.отор нүүдэл хийх, сэлгэн бэлчээрлүүлэх. 13.3.Энэ журмын 13.2-т заасны дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнд хүрээгүй, мал, амьтан өвчилсөн бол тэдгээрийг тохиромжтой хашаа саравчинд тусгаарлан, ургамал, амьтан, эрдсийн гаралтай бэлдмэл, эмийн зүйл, бариа засал, зүү төөнүүр, хануур зэрэг уламжлалт эмчилгээний аргыг ашиглан эмчилнэ. 13.4.Органик статусаа хадгалах зорилгоор малын эм, антибиотикийг санаатайгаар хэрэглэхгүй, удаах, хойшлуулах, мал, амьтны биеийн байдлыг дордуулах, зовоож болохгүй. 13.5.Энэ журмын 13.3-т заасны дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнд хүрээгүй бол “Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд хэрэглэх бодисын жагсаалт”-ын 3 дах хэсэгт заасан “Мал аж ахуйн органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн бодис”-ын жагсаалтад багтсан зохиомол аргаар нийлэгжүүлсэн малын эм, антибиотикийн эмчилгээг итгэмжлэгдсэн малын эмчийн хяналтан дор 12 сарын хугацаанд 3 хүртэлх удаа (1 жилээс бага амьдралын мөчлөгтэй амьтны хувьд 1 удаа) хийж болно. Энэ тохиолдолд “органик” статус хэвээр хадгалагдах ба мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдэл бүхий шошготойгоор зах зээлд нийлүүлэх хугацааг хэрэглэх нөхцөлд заасны дагуу, эсхүл тухайн эмийн зааварт заасан биеэс гадагшлах буюу хүнсний зориулалтаар ашиглахаас татгалзах хугацааг 2 дахин уртасгаж, эсхүл тийм хугацаа байхгүй тохиолдолд доод тал нь 48 цагаар тогтооно. 13.6.Энэ журмын 13.5 дахь хэсэгт зааснаас олон давтамжтайгаар эмчилгээ хийгдсэн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдэл бүхий шошготойгоор дор дурдсан хугацаанд зах зээлд нийлүүлэхгүй. Үүнд: 13.6.1.бод мал бол 12 сар хүртэлх хугацаанд; 13.6.2.бог мал, гахай, сүүний үхэр бол 6 сарын хугацаанд; 13.6.3.махны чиглэлийн тахиа бол 10 долоо хоногийн дотор; 13.6.4.өндөглөгч тахиа бол 6 долоо хоногийн дотор. 13.7.Дааврын бэлдмэлийг итгэмжлэгдсэн малын эмчийн хяналтын дор эмчилгээний зориулалтаар мал амьтанд хэрэглэнэ. 13.8.Малын ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэх, өсөлтийг сайжруулах зорилгоор аливаа зохиомол аргаар нийлэгжүүлсэн бодис, бэлдмэлийг хэрэглэхгүй. 13.9.Монгол улсын Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу төлөвлөгөөт болон яаралтай дархлаажуулалтыг хийнэ. 13.10.Малыг засах, эврийг нь тайрахад өвдөлт, шаналгаа багатай арга хэрэглэх ба шаардлагатай тохиолдолд өвчин намдаах, мэдээ алдуулах эм хэрэглэнэ. Арван дөрөв. Малыг тээвэрлэх, төхөөрөхөд тавигдах шаардлага 14.1.Малыг туух, ачиж буулгах, тээвэрлэх, төхөөрөх үед гэнэтийн цочролд оруулахуйц аливаа арга, хэрэгсэл хэрэглэхгүй, олон улсад мөрдөгдөж буй зарчмыг баримтална. 14.2.Малыг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь Махны эрүүл ахуйн дадлын дүрэм MNS CAC RCP 58 : 2013 стандартын шаардлага хангасан байна. 14.3.Тээвэрлэх болон төхөөрөх үед мал, амьтанд зохиомол аргаар нийлэгжүүлсэн тайвшруулах эм, өдөөгч хэрэглэхгүй ба шаардлагатай тэжээл, усаар хангана. 14.4.Малыг тасралтгүй тээвэрлэх хугацаа нь 8 цагаас илүүгүй байх ба тээвэрлэлтийн 8 цаг тутамд малыг амрааж, усалж байна. 14.5.Мал амьтныг гэнэтийн цочролд орохоос сэргийлж, өөр төрлийн, үхсэн болон төхөөрч буй мал, амьтдаас тусгаарлана. 14.6.Малыг муужруулж, төхөөрнө. Муужруулах багаж хэрэгсэл нь шаардлага хангасан, эвдрэлгүй байна. 14.7.Малыг уламжлалт аргаар төхөөрөх тохиолдолд тайван, чимээгүй орчинд гүйцэтгэнэ. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ОРГАНИК ЗӨГИЙН АЖ АХУЙ Арван тав. Зөгийн суурийн зохион байгуулалт ба арчилгаа, маллагаа 15.1.Зөгийн суурь /балт ургамлын нөөцтэй бэлчээрт байрлуулсан хэсэг бүл/-ийг түүнээс 3 км-ын радиус бүхий тойрог дотор сүргийн тэжээлд хүрэлцэхүйц хэмжээний балт, тоост ургамал, усны эх үүсвэртэй органик газар тариалангийн болон атаршсан талбай, байгалийн бэлчээрт байршуулна. 15.2.Энэ журмын 15.1 дэх хэсэгт заасан байршил нь органик бус тариалангийн талбай, эсхүл бохирдлын эрсдэл өндөртэй (хувиргасан амьд организм ашигласан таримлын талбай, суурин газар, үйлдвэрийн болон уул уурхайн бүс, асфальтан автозам, хогийн цэг, гэх мэт) газраас 5 км болон түүнээс дээш зайд алслагдсан байна. 15.3.Үйлдвэрлэл эрхлэгч нь зөгийн суурийн байршил, бэлчээр, отрын бэлчээр, нэмэлт тэжээл, тэжээллэг, зөгийн өвчний түүх, эмчилгээ, үр дүн, үржлийн болон өвчилсэн зөгийн бүлийг тусгаарласан эсэх, зөгийн балны гарц, бусад бүтээгдэхүүнийг хурааж авсан талаарх бүртгэлийг тогтмол хөтөлж, баталгаажуулна. 15.4.Органик бус зөгийн аж ахуйгаас органик зөгийн аж ахуйд шилжих хугацаа 12 сар байна. 15.5.Зөгийг сууриар нь органик үйлдвэрлэлд шилжүүлэх ба үржлийн болон сүрэг сэлбэх зөгийн бүл, бүлэнцэрийг бүртгэлтэй, баталгаажсан органик үйлдвэрлэлийн зөгийн аж ахуйгаас сонгоно. 15.6.Органик болон органик бус зөгийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэг дор хавсарч, тусгаарласан, эсхүл зэрэгцээ байдлаар эрхлэхгүй. 15.7.Тухайн орон нутгийн цаг агаарын болон бусад нөхцөлд дасан зохицож, амьдрах чадвар, өвчин эсэргүүцэх, нөхөн үржих чадварыг харгалзан зөгийн бүл /тус тусын үүргийг гүйцэтгэж амьдардаг нэг эх, хэдэн арав, заримдаа зуун эр, олон арван мянган ажлын зөгий бүхий биологийн аж ахуйн нэгж /-ийг сонгоно. 15.8. Шилжилтийн үеийн хугацаанд сархиаг /үрвэлдэй бойжуулах, тоосормог, бал боловсруулж хадгалахад зориулагдсан лаваар хийсэн байгууламж/-ийг органик, эсхүл шилжилтийн үеийн сэмж /сархиаг бариулахад хэрэглэдэг ташаалавчны хээтэй лаван хуудас/-ээр солих ба пестицид болон бусад хориглосон бодисын үлдэгдэлгүйг баталгаажуулсан тохиолдолд органик бус сэмжийг ашиглаж болно. 15.9. Хуванцар материалаар хийсэн сэмжийг ашиглаж болохгүй. 15.10. Зөгийн бүтээгдэхүүнийг бохирдуулах эрсдэлгүй, байгалийн гаралтай материалаар зөгийн гэр /зөгийн бүл амьдрахад зориулсан биологийн онцлогт нь тохирсон сууц/, жаазыг хийнэ. 15.11. Энэ журмын 15.4 дэх хэсэгт заасан хугацаанд зөгийн суурийн сархиагийг органик сэмжээр солих боломжгүй бол баталгаажуулалтын байгууллага нь органик үйлдвэрлэлд шилжих шилжилтийн хугацааг сунгана. 15.12. Органик үйлдвэрлэл эрхэлдэг зөгийн аж ахуй нь сархиагийг 2 жил тутам шинэчилнэ. 15.13. Эх зөгийн далавчийг тайрч болохгүй ба байгалиас заяагдмал физиологийн онцлог шинжийг хадгална. 15.14. Эх зөгийг зохиомлоор хээлтүүлж болно. Арван зургаа. Зөгийн суурийн ариутгал, халдваргүйтгэл 16.1.Зөгийн суурьд хортон шавьж болон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйтгэл хийхдээ хүйтэнд хадгалах аргыг ашиглахаас гадна дараахь бодисыг хэрэглэнэ. 16.1.1.сүүний болон шоргоолжны хүчил; 16.1.2.оксалик болон цууны хүчил; 16.1.3.хүхэр; 16.1.4.байгалийн гаралтай эфирын тос (гаа, евкалипт, камфор гэх мэт); 16.1.5.туринжиенсис бацилус (Bacillus thuringiensis); 16.2.Усны уур, галын дөл, эсхүл каустик содоор гэр, жаазыг шууд ариутгаж болно. 16.3.Зөвшөөрөгдсөн бодис бүхий цавууг ашиглан хортон шавьж нэвтрэхээс хамгаалж болно. 16.4.Халдварт өвчний үүсгэгчээр бохирдсон жааз, сархиаг ба бусад материалыг устгана. Арван долоо. Зөгийн эмчилгээ 17.1.Энэ журмын 15.7 дахь хэсэгт заасны дагуу зөгийн бүлийг сонгож үржүүлэх, зөгийн тэжээллэгийг сайжруулах, зөгийн үүр, жааз, бусад тоног төхөөрөмжийн ариун цэврийг сахих, эх зөгийг тогтмол солих, зөгийн бүл, эр зөгийн ташаалавч /сархиагны үрвэлдэй бойжуулах, амтат шүүс, тоос хураах зориулалттай зургаан талт нүд/-д тогтмол үзлэг хийх замаар өвчнөөс урьдчилан сэргийлнэ. 17.2.Зөгийг аливаа төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд ургамал, өвсний ханд, байгалийн гаралтай эмийн зүйл, уламжлалт эмчилгээг ашиглана. 17.3.Зайлшгүй шалтгааны улмаас органик үйлдвэрлэлд зөвшөөрөгдөөгүй эм, эмийн зүйлийг хэрэглэсэн зөгийн бүлийг тусгаарлан, нэг жилийн хугацаанд шилжилтийн үед байлгах ба зөгийн бүтээгдэхүүнийг органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээтэйгээр зах зээлд худалдахгүй. 17.4.Варроа хачигаар (Varroa mites) өвчилсөн эр зөгийн сархиагийг устгана. Арван найм. Зөгийн тэжээл ба зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн 18.1.Энэхүү журмын шаардлагыг нэг жилээс доошгүй хугацаанд хангасан зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнийг органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээтэйгээр зах зээлд худалдаж болно. 18.2.Бал хураах үеэр зөгийг дайжуулах, тайвшруулахад ус, цуугаар цацах, мод бусад ургамал, амьтны гаралтай материал ашиглан май тавих зэргээр байгалийн гаралтай дайжуулагчийг хэрэглэнэ. Энэ зорилгоор шатах, тослох материал ашиглахыг хориглох ба сархиагт байгаа зөгийг устгахгүй. 18.3.Зөгийн балыг битүү орчинд хураана. 18.4.Өндөг, үрвэлдэйтэй сархиагнаас бал хураахыг хориглоно. 18.5.Зөгийн балыг хураах, зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулахад дулаан нь цельсийн 45 хэмээс дээшгүй байна. 18.6.Өвөлжилтийн хугацаанд зөгийн бүлийг хангалттай хэмжээний зөгийн бал, цэцгийн тоосормогийн нөөцтэй үлдээнэ. 18.7.Нэмэлт тэжээлийг намрын сүүлчийн бал хураалтаас хаврын эхний балт, тоост ургамал ургаж эхлэх үе хүртэл хэрэглэх ба тухайн аж ахуйн, эсхүл органик гаралтай зөгийн бал, органик элсэн чихэр байна. ТАВДУГААР БҮЛЭГ. ОРГАНИК ХҮНСИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР Арван ес. Органик хүнс үйлдвэрлэлийн тогтолцоо 19.1.Органик хүнс үйлдвэрлэлд бүхэлдээ шилжээгүй (тусгаарласан үйлдвэрлэл), эсхүл нэг ижил бүтээгдэхүүнийг органик болон органик бус зарчмаар нэг аж ахуйн нэгжид зэрэг үйлдвэрлэх (зэрэгцээ үйлдвэрлэл) шаардлагатай тохиолдолд органик үйлдвэрлэгч нь баталгаажуулалтын байгууллагад урьдчилан мэдэгдэх ба органик хүнсийг органик бус түүхий эд, бүтээгдэхүүнээс тусад нь боловсруулж, ангилан хадгалж, тээвэрлэж, бүртгэл хөтлөн, холбогдох бичиг баримтаар баталгаажуулна. 19.2.Энэ журмын 23-т заасны дагуу ариутгал, халдваргүйтгэл хийгдсэн бол үйлдвэрлэлийн үндсэн шугам, тоног төхөөрөмжийг ашиглан органик бүтээгдэхүүнийг боловсруулж, зэрэгцээ үйлдвэрлэл эрхэлж болно. 19.3.Органик хүнс үйлдвэрлэгч нь үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлж, органик хүнсний түүхий эд болон бүтээгдэхүүн нь органик бус бүтээгдэхүүнтэй холилдох, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн бодис болон бусад гадны биетээр бохирдох эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ. 19.4.Органик хүнс үйлдвэрлэгч нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу органик хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хөтөлнө. 19.5.Органик хүнс үйлдвэрлэгч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэж, органик үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин, мал амьтан, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдлийг олж тогтоон, бууруулах, арилгах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хорь. Органик хүнсний бүтээгдэхүүний орц 20.1.Органик хүнсийг боловсруулахад баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан, гэрчилгээ бүхий органик түүхий эдийг ашиглана. 20.2.Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу жагсаалтаар баталсан хүнсний нэмэлт, боловсруулалтын туслах материал, бодисыг органик хүнсийг боловсруулахад хэрэглэнэ . 20.3.Органик хүнс үйлдвэрлэгч нь хүнсний бүтээгдэхүүнийхээ органик болон органик бус орцын хувь хэмжээг Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тооцох аргачлалын дагуу тооцож, Органик орцын хэмжээ нь 90 болон түүнээс дээш хувьтай тохиолдолд Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журмын дагуу шошголж, нийтийн хэрэгцээнд нийлүүлнэ. 20.4.Энэ журмын 20.1-д заасан түүхий эдийн тоо хязгаарлагдмал, чанар хангалтгүй бол баталгаажуулалтын байгууллагын хяналтан дор энэ журам хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд шилжилтийн үед байгаа, эсхүл хувиргасан амьд организм болон тэдгээрийг агуулаагүй, нано материал ашиглаагүй органик бус түүхий эдийг ашиглаж болно. 20.5. Хүнсний бүтээгдэхүүний нэг орц бүрдүүлэгч нь органик болон органик бус түүхий эдийн холимог байж болохгүй. 20.6.Бүтээгдэхүүнд органик амт, үнэр оруулагчийг хэрэглэх ба эдгээрийн тоо хязгаарлагдмал бол баталгаажуулалтын байгууллагын хяналтын дор дараахь шаардлага хангасан амт, үнэр оруулагчийг ашиглаж болно. Үүнд: 20.6.1.байгаль (ургамал, амьтан, эрдэс)-ийн гаралтай байх; 20.6.2.органик үйлдвэрлэлийн зарчимд нийцсэн арга технологиор боловсруулсан байх; 20.6.3.тос, ус, этанол, нүүрстөрөгчийн давхар ислийг уусгагчаар ашиглан механик болон физик аргаар боловсруулсан байх. 20.7.Хүнсний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасан “Хүн амын хоол тэжээлийн үндэсний хэмжээний судалгаа”-аар хүн амын тодорхой бүлэгт хоол тэжээлийн болон тэжээллэг бодисын ноцтой дутагдал байгааг тогтоосон болон бусад хуульд заасан үндэслэлээр баяжуулагч бэлдмэл хэрэглэж болно. 20.8.Хувиргасан амьд организмаас гаралтай бичил биет, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс бусад хүнсний үйлдвэрлэлд нийтлэг хэрэглэгддэг бичил биет ба ферментийн бэлдмэлийг хэрэглэж болно. 20.9.Органик хүнс болон малын тэжээлд органик орчинд өсгөвөрлөж, бэлтгэсэн, эсхүл өөрийн үйлдвэрт өсгөвөрлөсөн бичил биетийг ашиглаж болно. Хорин нэг. Органик хүнсийг боловсруулах аргууд 21.1.Органик хүнсийг биологи, механик болон физикийн арга, эсхүл тэдгээртэй ижил төстэй уламжлалт, байгалийн арга технологийг ашиглан боловсруулна. 21.2.Бүтээгдэхүүний үндсэн түүхий эдтэй химийн урвалд орж, шинж чанарыг нь өөрчилдөг хүнсний нэмэлт, боловсруулалтын үед ашиглах туслах бодис нь органик баталгаажуулалттай, эсхүл Органик хүнсний тухай хуулийн 8.3-т заасан жагсаалтад орсон байх ба баталсан нөхцлийн дагуу ашиглана. 21.3.Органик үйлдвэрлэлд ус, этилийн спирт, нүүрстөрөгчийн давхар исэл, тосыг уусгагчаар ашиглана. 21.4.Дэвтээх, эсхүл шингэлэх зорилгоор усыг ашиглаж болно. 21.5.Шүүлтүүрт Органик хүнсний тухай хуулийн 8.3-т заасны дагуу жагсаалтаар баталсан бодисыг ашиглах ба азбест болон бүтээгдэхүүнд сөрөг нөлөө үзүүлэх эд анги, бодисыг агуулаагүй байна. 21.6.Органик хүнсний тухай хуулийн 8.3-т заасны дагуу жагсаалтаар баталсан бодисыг хэрэглэн бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг дараахь технологи ажиллагааг ашиглан уртасгаж болно. Үүнд: 21.6.1.агаарын бүрэлдэхүүнийг өөрчлөх (вакумдах г.м); 21.6.2.боловсруулах хэмийг тохируулах (хөлдөөх, гүн хөлдөөх, халаах, тогтмол температурт боловсруулах); 21.6.3.хатаах; 21.6.4.чийгшлийг тохируулах; 21.7.Органик хүнстэй харьцах гадаргуу, тоног төхөөрөмжийн материалын бүтэц нь нано бүрэлдэхүүн хэсэг агуулаагүй байна. Хорин хоёр. Органик хүнсний савлагаа 22.1.Органик хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав баглаа боодлын материал нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 21-р зүйлийн 21.3 дахь хэсгийн шаардлагыг хангасан байна. 22.2.Сав баглаа боодлын материал нь дахин боловсруулсан болон зохиомол аргаар нийлэгжүүлсэн мөөгөнцрийн эсрэг бэлдмэл, нөөшлөгч бодис, үнэртэн болон нано бүрэлдэхүүн хэсэг агуулаагүй байна. 22.3.Органик хүнсийг эргэлтийн, дахин боловсруулах боломжтой, экологийн хувьд аюулгүй, байгальд шингэж, задардаг материал бүхий сав баглаа боодолд савлах бөгөөд материал болон хэлбэр загварын хувьд хэмнэлттэй байхаар төлөвлөгдөж, үйлдвэрлэгдсэн байна. Хорин гурав. Хортон шавьж, эрүүл ахуйн хяналт 23.1.Үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, Органик хүнсний тухай хуулийн 8.3-т заасны дагуу баталсан “Тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ,ариутгал, халдваргүйтгэлд хэрэглэх бодисын жагсаалт”-д заасан бодисоор ариутгал цэвэрлэгээ, халваргүйтгэл хийх замаар органик хүнсийг хортон шавьж, мэрэгч, тэдгээрээс гаралтай бохирдлоос хамгаална. 23.2.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь дор дурдсан аргыг дарааллын дагуу ашиглан хортон шавьжтай тэмцэх арга хэмжээг зохион байгуулна. Үүнд: 23.2.1.үүр болон амьдрах орчныг нь устгах, үйлдвэрийн байр, орчин руу нэвтрэхээс механик аргаар урьдчилан сэргийлэх; 23.2.2.хяналтын камер, авиа, хэт авиа, нарны гэрэл, нарны хэт ягаан туяа, агаарын хэмийг тохируулах арга, цахиурын исэл, агаарын хийн бүрэлдэхүүнийг өөрчлөх зэрэг механик, физик ба биологийн аргуудыг хэрэглэх; 23.2.3.Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу баталсан бодисын жагсаалтад заасан бодисыг хэрэглэх; 23.2.4.Пестицидээс бусад өгөөштэй хавхыг хэрэглэх; 23.3.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.12.8-д заасан мэргэжлийн байгууллага нь хортон шавьж, мэрэгчийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаандаа энэ журмын шаардлагыг хангаж ажиллана. 23.4.Хортон шавьж, мэрэгчийг утахад этилений исэл, метилбромид, фосфорт хөнгөнцагаан болон ионжуулсан цацраг ашиглахгүй. 23.5. Энэ журмын 23.2-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч гэсэн үр дүнгүй болбол баталгаажуулалтын байгууллагын хяналтын дор хэрэглэх бодисын жагсаалтад тусгагдаагүй бодисоор хортон шавьж, мэрэгчийг устгах боломжтой ба органик бүтээгдэхүүн, тэдгээрийн сав баглаа боодлыг үйлдвэр, агуулахаас зөөж холдуулан, бохирдлоос сэргийлж, саармагжуулах ба үүнийг баримтжуулсан байна. Хорин дөрөв. Тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл 24.1.Органик хүнстэй шууд харьцах гадаргууг цэвэрлэх, эсхүл ариутгахад ус, Органик хүнсний тухай хуулийн 8.3-т заасны дагуу баталсан “Тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлд хэрэглэх бодисын жагсаалт”-д заасан бодисыг тусад нь хадгалж, шошгожуулан, зааврын дагуу хэрэглэнэ. 24.2.Органик хүнс үйлдвэрлэгч нь тоног төхөөрөмж, сав баглаа боодол болон бусад хүнстэй гадаргууг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, ариутгахад хэрэглэсэн аливаа бодисын үлдэгдэл, шавьж, өвчин үүсгэгч нян болон бусад гадны зүйлсээр органик бүтээгдэхүүн бохирдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг үйлдвэрийн байр, технологийн урсгалыг төлөвлөх, зохион байгуулахаас эхлэн сүлжээний өөрт хамаарах бүх үе шатанд тогтмол хэрэгжүүлнэ. 24.3.Органик хүнсний тухай хуулийн 8.3-т заасны дагуу баталсан “Тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлд хэрэглэх бодисын жагсаалт”-д тусгагдаагүй бодис ашиглан цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийх зайлшгүй шаардлага тулгарсан тохиолдолд баталгаажуулалтын байгууллагад мэдэгдэж, бүтээгдэхүүнийг бохирдуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэн, саармагжуулах арга хэмжээг нэн даруй авч, энэ талаар бүртгэл хөтөлж, баримтжуулна. 24.4.Органик бүтээгдэхүүнтэй шууд харьцдаг гадаргууд энэ журмын 24.3 дахь хэсэгт заасны дагуу ариутгал цэвэрлэгээ, халваргүйтгэл хийсэн тохиолдолд тухайн цувралын бүтээгдэхүүнд органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэхгүй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дугаар тушаалын 2 дугаар хавсралт ХӨДӨӨ АЖ АХУЙН ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ БОЛОН ОРГАНИК ХҮНС ҮЙЛДВЭРЛЭХЭД ХЭРЭГЛЭХ БОДИСЫН ЖАГСААЛТ Нэг. Газар тариалангийн органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн бордоо ба хөрс сайжруулагчийн жагсаалт Бордооны нэр, төрөл Хэрэглэх нөхцөл Ургамал, амьтны гаралтай бордоо Мал, амьтны өтөг бууц, шивх, сангас. Эдгээрийг азотын цорын ганц эх үүсвэр гэж үзэхгүй ба бусад аргаар азотын хэрэгцээг нөхөх боломжийг бүрдүүлсэн байна. Эрчимжсэн мал аж ахуйн гаралтай өтөг бууц, шивх, сангасыг зөвхөн баталгаажуулалтын байгууллагын хяналтын дор ашиглана. Харин бэлчээрийн мал ахуйн өтөг бууц, шивхийг ялзруулж ашиглана. Байгалийн зэрлэг шувууны сангас (гуано) Баталгаажуулалтын байгууллагын хяналтын дор ашиглана. Чийгийн улаан хорхойгоор боловсруулсан хөрс, бууц (био ялзмаг) Яс, цус, махны гурил, ясны үйрмэг Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн хаягдал Малын эвэр туурай, шувууны өдний гурил, загас болон дун хясаа, ноос, хялгас үс. Сүү, шар сүү Хүнс, тэжээл, ургамлын тос, тосны ургамлын шаар, исгэлт, спирт, саахар (чихрийн нишингэ, чихрийн манжингийн шаар), цардуул, нэхмэлийн үйлдвэрийн ургамлын болон амьтны гаралтай хөрсөнд шингэж, задардаг дайвар бүтээгдэхүүн, хаягдал, шаар. Баталгаажуулалтын байгууллагын хяналтын дор хэрэглэнэ. Химийн аргаар боловсруулаагүй, ноцтой бохирдолгүй талаар дүгнэлттэй байх ба ялзруулж багсармал бордоо хэлбэрээр хэрэглэнэ. Таримлын үлдэгдэл, ургамлын материал, хучлага, ногоон бордуур, сүрэл Мод, холтос, модны үртэс, зоргодос, аргал, модны үнс ба модны нүүрс Химийн аргаар боловсруулаагүй байна. Замаг ба замган бүтээгдэхүүнүүд (i) хатаах, хөлдөөх, бутлах зэрэг физикийн аргаар боловсруулсан; (ii) нэрэх явцад уусгагчийг хамгийн бага хэмжээгээр хэрэглэж, ус, эсхүл калийн хэт ислийн тусламжтайгаар нэрсэн охь; (iii) исгэж, ферментжүүлэх аргаар гарган авсан. Хүлэр Зохиомол аргаар нийлэгжүүлсэн нэмэлтгүй байна. Ургамлын бэлдмэл, ханд Энэхүү хавсралтад тусгагдсан бүх материалыг агуулсан багсармал бордоо Хүнсний мөөгний хаягдал, үхсэн өт шавжаар хийсэн ялзмаг. Ангилж, ялган, бохирдлыг нь хянасан ахуйн болон нийтийн хоол үйлчилгээний газрын хаягдал Бохирдуулах эх үүсвэр байгаа эсэхийг хянана. Бордоо хэлбэрт оруулж, ялзмагжуулан хэрэглэнэ. Эрдэс бордоо Шохой болон магнийн чулуулаг Шохойн чулуу, гөлтгөнө, сэвх чулуу, шохой Нунтагласан хэлбэрээр ашиглана. Карбонат кальци, сульфат кальци, хлорт кальци Магнийн чулуун давс, кисерит-сульфат магни, Эпсоны давс Бусад байгалийн гаралтай шохойн болон магнийн чулуулаг Шавар (бентонит, перлит, вермикулит, цеолит гэх мэт) Калийн эрдэсүүд (калит поташ, поташийн муриет, кайнит, силвинит, патенкали) Физик аргаар олборлох ба ямар нэг химийн аргаар баяжуулаагүй байна. Байгалийн гаралтай фосфатууд (фосфорын чулуулаг, коллоид фосфор, апатит) 1 кг P2O5-т агуулагдах хар тугалгын хэмжээ 90 mg-тай тэнцүү, эсхүл бага байна. Үйрүүлж, буталсан чулуу, чулууны гурил Натри хлорид Хүхэр агуулсан эрдэс Бичил эрдэс бодисууд i. Борын хүчил, борын хүчлийн натрийн давс, борын хүчлийн кальцийн давс, борэтаноламин, ii. Зэсийн исэл, зэсийн сульфат, зэсийн гидроксид, силикат зэс, зэсийн карбонат, зэсийн цитрат iii. Төмрийн исэл, төмрийн сульфат, төмөрт сульфат, төмрийн цитрат, төмрийн тартрат iv. Магнийн исэл, магнийн сульфат, магнийн карбонат v. Селенийн хүчил, селент хүчил, vi. Молибдений давс, молибдений исэл vii. Цайрын карбонат, цайрын исэл, цайрын силикат, цайрын сульфат Хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын хөрс, ургамалд хийсэн шинжилгээний дүнгээр эдгээр бичил эрдэст бодисын дутагдал илэрсэн тохиолдолд хэрэглэнэ. Натрийн болон азотын давс хэлбэрт байгаа бичил эрдэст бодисыг ашиглахыг хориглоно. Бичил бордоог хог ургамлыг устгах, ургамлын навчийг хатаах, хагдруулах зорилгоор ашиглахгүй. Микробиологийн гаралтай Бичил биет организмаас гаралтай байгальд задарч шингэдэг, үйлдвэрлэлийн хаягдал, дайвар бүтээгдэхүүн. Тухайлбал шар айраг болон дарсны үйлдвэрлэлийн хаягдал, дайвар бүтээгдэхүүнүүд Байгалийн бичил организмаас гарган авсан микробиологийн бэлдмэлүүд Бусад Биодинамик бэлдмэлүүд, Лигносульфат кальци Байгалийн гаралтай гумины хүчилд суурилсан бордоо Хоёр. Газар тариалангийн органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн ургамал хамгааллын бодис болон өсөлт зохицуулагчийн жагсаалт Бодисын нэр, найрлага Хэрэглэх нөхцөл Замган бэлмэлүүд Зөвхөн дараахь аргаар гарган авсан байна. Үүнд: (i) хатаах, хөлдөөх, бутлах зэрэг физик аргаар; (ii) зөвшөөрөгдөх хамгийн бага түвшний уусгагч хэрэглэн ус, содын уусмалаар нэрэх аргаар; (iii) исгэх Амьтны гаралтай бэлдмэлүүд болон өөх тос Зөгийн лав Дугариг хорхойг устгадаг байгалийн гаралтай хитин Хүчлийн гидролизод оруулаагүй байна. Нунтаг кофе Эрдэнэшишийн глютины гурил Сүүн бүтээгдэхүүнүүд (жишээ нь, сүү, казейн) Желатин буюу цэлцэгнүүр Лецитин Байгалийн гаралтай хүчлүүд (тухайлбал, цууны хүчил) Нийм мод (Azadirachta indica) Ургамлын тоснууд Ургамлын гаралтай бэлдмэлүүд Ургамлын гаралтай шавж дайжуулагчууд Зөгийн прополис Претрет нэгдэл (Chrysanthemum cinerariaefolium) Синержитик пайпронил батоксидийн хэрэглээг хориглосон. Квасиа (Quassia amara) Ротенон (Derris elliptica, Lonchocarpus spp. Tephrosia ssp.) Усан замын ойролцоох хэсгээс олборлосон байж болохгүй. Баталгаажуулалтын байгууллагын хяналтан дор хэрэглэнэ. Ряниа (Ryania speciosa) Сабадилла II. Эрдсийн гаралтай Хлорт шохой (Кальцийн хлорид) Шавар (бентонит, перлит, вермикулит, цеолит гэх мэт) Зэсийн давснууд (жишээ нь, сульфат, устөрөгчийн исэл, хлортхүчилтөрөгч, октаноэйт Жилд дунджаар нэг гадэх хэсэгт 8 кг- аас ихгүй зэсийг хэрэглэнэ. Diatomaceous earth Цайвар, эрдэслэг тос (парафин буюу лааны тос) Хүхэрт шохой (Кальцийн полисульфат) Бикорбанат кали Кальцийн гидроксид (устөрөгчжүүлсэн шохой) Ургамлын иш навчинд хэрэглэнэ. Силикатууд (жишээ нь силикат сод, кварц) Хүнсний сод Хүхэр Зохиомол аргаар нийлэгжүүлсэн хүхрийг ашиглахгүй. III. Бичил биетүүд Мөөгөнцрийн бэлдмэлүүд (e.g. spinosad) Бактерийн бэлдмэлүүд (e.g. Bacillus thuringiensis) Шимэгч, ангуучин шавж, үргүй болгосон шавж Вирусын гаралтай бэлдмэлүүд (e.g. granulosis virus) IV. Бусад Биодинамикийн бүтээгдэхүүнүүд Нүүрстөрөгчийн давхар исэл Бензин, түлшийг шууд шатаах аргаар гарган авсан байж болохгүй. Боловсруулалтын бусад технологийн дайвар бүтээгдэхүүн байж болно. Этилийн спирт Ардын уламжлалт эмчилгээний бүтээгдэхүүнүүд (Homeopathic, Ayurvedic) Фосфат төмөр (нялцгай биетийг устгах зорилготой бэлдмэл) Далайн давс ба шорвог ус Саван V. Хавх, урхи, дайжуулагчид Физикийн аргууд (жишээ нь: төмөр болон механик хавхнууд) Хучлага,тор Феромон өгөөш Гурав. Мал аж ахуйн органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн бодисын жагсаалт Бодисын нэр, найрлага Хэрэглэх нөхцөл Аспирин (Ацетил салицилийн хүчил) Үрэвслийг намдаах зорилгоор ашиглана. Атропин (CAS 51-55-8) Итгэмжлэгдсэн малын эмчийн олгосон жорын дагуу хэрэглэнэ. биеэс гадагшлах буюу хүнсний зориулалтаар ашиглахаас татгалзах хугацаа нь махны хувьд 56 хоногоос багагүй, сүүний хувьд 12 хоногоос багагүй байна. Вакцин Зөвхөн “Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд баримтлах журам”-ын 13.9 дэх хэсэгт заасан тохиолдолд итгэмжлэгдсэн малын эмчийн хяналтан дор хэрэглэнэ. Буторфанол (CAS 42408-82-2) Итгэмжлэгдсэн малын эмчийн олгосон жорын дагуу хэрэглэнэ. биеэс гадагшлах хугацаа нь махны хувьд 42 хоногоос багагүй, сүүний хувьд 8 хоногоос багагүй байна. Хлоргексидин Итгэмжлэгдсэн малын эмч нь малын мэс заслын эмчилгээнд ашиглана. Үнээний хөх дэлэнг ариутгах зорилгоор ашиглаж болно. Антибиотик агуулаагүй электролитууд Зааврын дагуу хэрэглэнэ. Фланксин (CAS 38677-85-9) Зааварт заасан биеэс гадагшлах хугацааг 2 дахин уртасгаж, мөрдөнө. Фуросемид (CAS 54-31-9) Зааварт заасан биеэс гадагшлах хугацааг 2 дахин уртасгаж, мөрдөнө. Глюкоз Зааврын дагуу хэрэглэнэ. Глицерин Үнээний хөх дэлэнг ариутгах зорилгоор ашиглана. Мал амьтан, ургамлын гаралтай тосыг гидрогенжүүлж гарган авсан байна. Устөрөгчийн хэт исэл Иод Дангаар, эсвэл бэлдмэл хэлбэрээр хэрэглэх Магнийн хэт исэл (CAS 1309-42-8) Зөвхөн итгэмжлэгдсэн малын эмчийн олгосон жорын дагуу хэрэглэнэ. Окситоцин Мал төллөсний дараахь үеийн эмчилгээнд хэрэглэнэ. Шимэгчтэх өвчний үед хэрэглэх бэлдмэлүүд Нядалгааны зориулалттай малд хэрэглэхийг хориглоно. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ үр дүнд хүрээгүй тохиолдолд саалийн болон хээлтэгч малд ашиглах боловч сүүг органик хэмээн шошголж зах зээлд нийлүүлэхээс татгалзах хугацаа нь эмчилгээ дууссанаас хойш 90 хоног байна. Хээл тээх хугацааг 3 хувааж, сүүлийн шатанд хэрэглэж болно. Төл нь эхлээр бойжиж байх үед эх малд хэрэглэхийг хориглоно. Фенбендазол (CAS 43210-67-9) Итгэмжлэгдсэн малын эмчийн олгосон жорын дагуу хэрэглэнэ. Ивермектин (CAS 70288-86-7) Итгэмжлэгдсэн малын эмчийн олгосон жорын дагуу хэрэглэнэ. Зааварт заасан биеэс гадагшлах хугацааг 2 дахин уртасгаж, мөрдөнө. Моксидектин (CAS 113507-06-5) Зөвхөн гэдэсний шимэгч хорхойг устгах зорилгоор хэрэглэнэ. Полоксалене (CAS 9003-11-6) Зөвхөн гэдэсний түгжрэлийг яаралтай эмчлэхэд хэрэглэнэ. Толазолине (CAS 59-98-3 Зөвхөн зилазине-ийн тайвшруулах болон мэдээ алдуулах үйлчлэлийг саармагжуулах зорилгоор итгэмжлэгдсэн малын эмчийн олгосон жорын дагуу хэрэглэнэ. Хүнсний зориулалтаар ашиглахаас татгалзах хугацаа нь эмчилгээ дууссанаас хойш махны хувьд 8 хоногоос багагүй, сүүний хувьд 4 хоногоос багагүй байна. Зилазине (CAS 7361-61-7) Итгэмжлэгдсэн малын эмчийн олгосон жорын дагуу яаралтай түргэн тусламжийн үед хэрэглэнэ. Хүнсний зориулалтаар ашиглахаас татгалзах хугацаа нь эмчилгээ дууссанаас хойш махны хувьд 8 хоногоос багагүй, сүүний хувьд 4 хоногоос багагүй байна. Хэсгийн мэдээ алдуулалт, шимэгч хорхойг устгах зорилгоор гадуур түрхэж хэрэглэх Сульфат зэс Шоргоолжны хүчил (CAS 64-18-6) Балт зөгийн үүрний шавьжийг устгах зорилгоор хэрэглэнэ. Апигард (Apiguard) Варроа хачигийг устгах зорилгоор зааврын дагуу хэрэглэх ба Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд баримтлах журмын 17.3 дахь хэсэгт заасан шилжилтийн үеийн хугацааг мөрдөх шаардлагагүй. Иод Лидокайне Хэсгийн мэдээ алдуулах зорилгоор хэрэглэнэ. Хүнсний зориулалтаар ашиглахаас татгалзах хугацаа нь эмчилгээ дууссанаас хойш махны хувьд 90 хоногоос багагүй, сүүний хувьд 7 хоногоос багагүй байна. Шохой /боловсруулсан/ Зөвхөн паразитуудыг устгах зорилгоор гадуур хэрэглэх ба малын баас, хаягдлын үнэрийг саармагжуулах, эсвэл “шатаах” зорилгоор хэрэглэхийг хориглоно. Эрдэст тос Тослох, зөөлрүүлэх зорилгоор түрхэж хэрэглэнэ. Прокайне Хэсгийн мэдээ алдуулах зорилгоор хэрэглэнэ. Хүнсний зориулалтаар ашиглахаас татгалзах хугацаа нь эмчилгээ дууссанаас хойш махны хувьд 90 хоногоос багагүй, сүүний хувьд 7 хоногоос багагүй байна. Малын тэжээлд нэмэлтээр ашиглах бодисууд DL-Methionine, DL-Methionine hydroxy analog, and DL-Methionine hydroxy analog calcium (CAS 59-51 8, 583-91-5, 4857-44-7, ба 922-50-9) Зөвхөн тахианы аж ахуйн тэжээлийн нэмэлт хэлбэрээр ашиглана. өндөг, махны зориулалттай тахиан хувьд 1 тонн тэжээлд 0.9 кг, цацагт хяруул болон бусад шувууны хувьд 1 тонн тэжээлд 1.4 кг-аас ихгүй зохиомол аргаар нийлэгжүүлсэн methionine ногдож байхаар тооцоолж нэмнэ. Сукрозе октаноате эстерс (CAS 42922-74-7; 58064-47-4) Бичил эрдсүүд Зааврын дагуу хэрэглэнэ. Амин дэм Зааврын дагуу хэрэглэнэ. Ургамлын гаралтай бэлдмэлүүд Хорт ургамлыг хэрэглэхгүй Амьтны гаралтай бэлдмэлүүд Даавар агуулсан бол хориглоно. Эрдсийн гаралтай бэлдмэлүүд Зааврын дагуу хэрэглэнэ. Дөрөв. Малын байр, хашаа саравч, тоног төхөөрөмжийн ариутгал, халдваргүйжүүлэлт болон шавьж устгалд хэрэглэх бодисын жагсаалт Бүтээгдэхүүний нэрс Карбонат алкил Кальцийн исэл (шохой, түүхий шохой) Идэмхий поташ (калийн гидроксид) Идэмхий сод (натрийн гидроксид) Нимбэг, шоргоолж, сүү, хурган чих болон цууны хүчил Малын хөх болон саалийн хувин сав, саалтуурыг халдваргүйжүүлэх цэвэрлэгээ, ариутгалын бодис Этанол, изопропанол Устөрөгчийн хэт исэл Иод Шохойн уусмал буюу кальцийн гидроксид Ургамлын охь, ханд Азотын исэл (сүүний үйлдвэрлэлийн багаж тоног төхөөрөмж) Фосфорын хүчил (сүүний үйлдвэрлэлийн багаж тоног төхөөрөмж) Кали болон натрийн саван Карбонат натри Гипохлорид натри (шингэн цайруулагч хэлбэрээр ашиглах ) Гипохлорид кальц Хлорын давхар исэл Ус ба уур Тав. Органик хүнсийг боловсруулахад ашиглах хүнсний нэмэлт болон туслах бодисын жагсаалт Олон улсын дугаар Бүтээгдэхүүн, бодисын нэр Хүнсний нэмэлт Туслах бодис Хэрэглэх нөхцөл INS 170 Нүүрсхүчлийн кальцийн давс, карбонат кальци √ √ Өнгө оруулах зорилгоор хэрэглэж болохгүй. INS 184 Танины хүчил √ Дарсыг шүүхэд хэрэглэнэ. INS 220 Хүхрийн давхар исэл, хүхэрлэг хүчлийн ангидрид √ Зөвхөн дарс үйлдвэрлэхэд ашиглана. INS 224 Калийн метабисульфат √ Зөвхөн дарс үйлдвэрлэхэд ашиглана. INS 270 Сүүний хүчил √ √ INS 290 Нүүрстөрөгчийн давхар исэл √ √ INS 296 L- Алимны хүчил √ √ INS 300 Аскорбины хүчил √ INS 306 Токоферолууд,байгалийн гаралтай концентраттай хольсон √ INS 322 Лецитин √ √ Цайруулагч ашиглаагүй INS 330 Нимбэгний хүчил √ √ INS 331 Нимбэгний хүчлийн натрийн давс √ INS 332 Нимбэгний хүчлийн калийн давс √ INS 333 Нимбэгний хүчлийн кальцийн давс √ INS 334 Дарсны хүчил √ √ Зөвхөн дарс үйлдвэрлэхэд ашиглана. INS 335 Дарсны хүчлийн натрийн давс √ √ INS 336 Дарсны хүчлийн калийн давс √ √ INS 341 Фосфат кальци √ Зөвхөн гурил өсгөхөд ашиглана. INS 342 Фосфат аммон √ 1 литр дарсанд 0.3 гр байж болно. INS 400 Альгиний хүчил √ INS 401 Альгиний хүчлийн натрийн давс, альгинат натри √ INS 402 Альгиний хүчлийн калийн давс, альгинат кали √ INS 406 Агар √ INS 407 Каррагинан √ INS 410 Шошны давирхайн бохь √ INS 412 Гуарын давирхай √ INS 413 Тракагантын давирхай √ INS 414 Араб давирхай √ INS 415 Ксантины давирхай √ INS 428 Желатин √ INS 440 Пектин √ Хувиргаагүй. INS 466 Натрикарбоксиметилийн целлюлоз √ INS 471 Моно ди глицерид √ INS 500 Карбонат натри буюу нүүрсхүчлийн натрийн давс, √ √ INS 501 Карбонат кали буюу нүүрсхүчлийн калийн давс √ √ INS 503 Нүүрсхүчлийн аммонийн давс √ Зөвхөн буудайн гурилан бүтээгдэхүүн, чихэр, нарийн боовны үйлдвэрлэлд хэрэглэнэ. INS 504 Нүүрсхүчлийн магнийн давс √ INS 508 Хлорт калийн давс √ INS 509 Хлорт кальцийн давс √ √ INS 511 Хлорт магнийн давс √ √ Шар буурцгийн бүтээгдэхүүнд хэрэглэнэ. INS 513 Хүхрийн хүчил √ √ Элсэн чихрийн үйлдвэрлэлд усны pH – ыг тохируулах зорилгоор туслах бодисоор хэрэглэнэ. Дарс болон алимны цуу үйлдвэрлэхэд хүнсний нэмэлт байдлаар хэрэглэнэ. INS 516 Нүүрсхүчлийн кальцийн давс, сулфат кальци √ Шар буурцгийн бүтээгдэхүүн, чихэр, чихрийн зүйл, талх нарийн боовны исгэгчийн үйлдвэрлэлд хэрэглэнэ. INS 517 Сульфат аммон √ Зөвхөн дарс үйлдвэрлэхэд ашиглана.1 литр дарсанд 0.3 гр байж болно. INS 524 Натрийн гидроксид √ √ Элсэн чихрийн үйлдвэрлэл болон уламжлалт нарийн боовны гадаргууг боловсруулахад хэрэглэнэ. INS 526 Кальцийн гидроксид √ √ Эрдэнэшишийн тортила гурилыг боловсруулахад хүнсний нэмэлт, элсэн чихрийн үйлдвэрлэлд туслах бодис хэлбэрээр ашиглана. INS 551 Цахиурын хоёрч исэл (Аморф хэлбэрт) √ INS 553 Тальк √ INS 558 Бентонит √ Зөвхөн хүнсний ногоо, жимсэнд ашиглана. INS 901 Зөгийн лав √ INS 903 Карнаубын лав √ INS 938 Аргон √ √ INS 941 Азот √ √ INS 948 Хүчилтөрөгч √ √ Этилен √ Цитрусын төрлийн жимсийг бүрэн боловсроход ашиглана. Идэвхжүүлсэн нүүрстөрөгч √ Казейн √ Зөвхөн дарсны үйлдвэрлэлд ашиглана. Целлюлоз √ Газрын хаг √ Этанол √ Айзинглас (загасны сэрвээнээс гарган авдаг каллоген) √ Зөвхөн дарсны үйлдвэрлэлд ашиглана. Kaolin √ Перлит √ Ургамал, амьтны гаралтай тос √ Зөвхөн нэрж, цэвэршүүлэх зорилгоор хэрэглэнэ. Холтосноос гарган авсан бүтээгдэхүүн √ Зөвхөн элсэн чихрийн үйлдвэрлэлд ашиглана. 1140 Карамель /Martin Mundo OHG Mainz/ 5041 Эссэнци /Prefferminz-Essenz naturlich/ Е202 Сорбат /Potassium sorbate/ C6H7KO2 Витамин С /Аскорбины хүчил L-аскорбат/ C6H8O6 Зургаа. Тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлд хэрэглэх бодисын жагсаалт Бүтээгдэхүүн Хэрэглэх нөхцөл Цууны хүчил Спирт агуулсан, этилийн спирт (этанол) Спирт агуулсан, изопропил (изопропанол) Кальцийн гидроксид (шохой) Гипохлорид кальци Бүтээгдэхүүн бохирдох эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авна Кальцийн исэл (түүхий шохой) Хлорын шохой Хлорын давхар исэл Бүтээгдэхүүн бохирдох эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авна Нимбэгний хүчил Шоргоолжны хүчил Устөрөгчийн хэт исэл Сүүний хүчил Байгалийн ургамлын ханд Oxalic acid Озон Цууны хүчил Фосфорын хүчил Зөвхөн сүү үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ариутгахад ашиглана. Ургамлын ханд Калийн саван (хөөс) Бүтээгдэхүүн бохирдох эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авна Карбонат натри (Na2CO3) Гидрокарбонат натри (хүнсний сода) Байгалийн хужир Натрийн гидроксид (каустикийн сод, шүлт) Бүтээгдэхүүн бохирдох эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авна Гипохлорид натри Бүтээгдэхүүн бохирдох эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авна Натрийн саван Бүтээгдэхүүн бохирдох эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авна Peroxyacetic/peracetic acid (CAS #-79-21-0)— үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжийн ариутгал Органик мал амьтан болон газрын хөрстэй шууд харьцахгүй гадаргууг цэвэрлэхэд ашиглана. Фосфорын хүчил Гич Хужир Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А-09 дугаар тушаалын 3 дугаар хавсралт ОРГАНИК БОЛОХЫГ ИЛЭРХИЙЛСЭН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ЗАГВАР, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.Түүхий эд, бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, үг, бичвэрийг хэрэглэх, загвар хэмжээ, төрлийг тогтоох арга хэмжээг энэхүү журмаар зохицуулна. 1.2.Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь Органик хүнсний тухай хууль, холбогдох журам, стандартад нийцүүлэн үйлдвэрлэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг Хамтын баталгаажуулалтын байгууллага, эсхүл хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулан, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлснээр органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг бүтээгдэхүүний шошгод тусгана. Хоёр. Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар 2.1.Хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага болон Хамтын оролцооны байгууллагын баталгаажуулсан хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэх органик болохыг илэрхийлсэн тэмдэг нь Органик хүнсний тухай хуулийн 11.6-д заасны дагуу баталсан загвар, хэмжээ, төрөлтэй байна. 2.2.Шилжилтийн үед хэрэглэх тэмдэг, тэмдэглэгээ нь Органик хүнсний тухай хуулийн 11.6-д заасны дагуу баталсан загвар, хэмжээ, төрөлтэй байна. Гурав. Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэхэд тавигдах шаардлага 3.1.Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрчлэх тэмдгийн эрхтэйгээр бүртгэгдсэн байна. 3.2.Хамтын баталгаажуулалтын байгууллага болон хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаас олгосон гэрчилгээ, түүхий эд, бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тогтоосон тухай тэмдэглэл, албан хүсэлтийг үндэслэн хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 14 хоногт багтаан бүтээгдэхүүнийг бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. 3.3.Шийдвэрт органик үйлдвэрлэл эрхлэгч түүхий эд, бүтээгдэхүүний шошгод хэрэглэх органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэмжээ, төрөл, бүртгэлийн хүчинтэй хугацааг заасан байна. 3.4.Бүртгэх шийдвэр гарсан өдрөөс эхлэн органик үйлдвэрлэл эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдлийг хэрэглэнэ. 3.5.Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг www.organicmongol.com цахим хуудас, мэдээллийн сангаас татан авч, хэрэглэнэ. 3.6.Органик бүтээгдэхүүний шошго хамтын оролцооны байгууллага, хөндлөнгийн баталгаажуулалтын болон холбогдох хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана. 3.7.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний орц тус бүр (технологийн боловсруулалтад ашигладаг нэмэлт хамаарна) нь органик буюу органик орцын хувь хэмжээ нь 100% байвал (Зураг1): 3.7.1.шошгоны нүүр хэсэгт, бүтээгдэхүүний оноосон нэрийн өмнө Органик Хүнсний тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.1 ба 10.1.2 дахь хэсэгт заасан байгууллагаар баталгаажсан бол “100% ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн гэрчлэх тэмдгийг, Органик хүнсний тухай хуулийн 10-р зүйлийн 10.2-т хэсэгт заасан байгууллагаар баталгаажсан бол “100% ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн тэмдэглэгээг, онцгойлсон, өөр өнгө, хэмжээ бүхий бичвэртэй “100% органик .......” “100% байгалийн цэвэр”, “100% байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл хэрэглэж болно. 3.7.2.шошгоны орцын хэсэгт органик орц бүрдүүлэгчийг жингийн буурах дарааллаар, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дахь хэсэгт заасны дагуу мэдээлэх бөгөөд тэмдэглэгээ нь онцгойлсон, өөр өнгө, хэмжээтэй байж болно. 3.7.3.шошгоны нүүр хэсгээс бусад хэсэгт баталгаажуулалтын байгууллагын нэр, бүртгэлийн дугаарыг бичнэ. Баталгаажуулалтын байгууллагын лого, албан ёсны хаяг, цахим шуудан, утасны дугаарыг бичиж болно. 3.8.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний органик орц нь 90-99% байвал (Зураг2): 3.8.1.шошгоны нүүр хэсэгт, бүтээгдэхүүний оноосон нэрийн өмнө Органик Хүнсний тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.1 ба 10.1.2 дахь хэсэгт заасан байгууллагаар баталгаажсан бол “ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн гэрчлэх тэмдгийг, Органик хүнсний тухай хуулийн 10-р зүйлийн 10.2-т хэсэгт заасан байгууллагаар баталгаажсан бол “ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн тэмдэглэгээг, онцгойлсон, өөр өнгө, хэмжээ бүхий бичвэртэй “Органик” “Байгалийн цэвэр”, “Байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл хэрэглэж болно. 3.8.2.шошгоны орцын хэсэгт органик орц бүрдүүлэгчийг жингийн буурах дарааллаар, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дахь хэсэгт заасны дагуу тусгах бөгөөд бичвэр нь онцгойлсон, өөр өнгө, хэмжээтэй байж болно. 3.8.3.шошгоны нүүр хэсгээс бусад хэсэгт баталгаажуулалтын байгууллагын нэр, бүртгэлийн дугаарыг бичнэ. Баталгаажуулалтын байгууллагын лого, албан ёсны хаяг, цахим шуудан, утасны дугаарыг бичиж болно. 3.9.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний органик орц нь 70-89% байвал (Зураг3): http://www.organicmongol.com/ 3.9.1.шошгоны нүүр хэсэгт, бүтээгдэхүүний оноосон нэрийн өмнө органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл хэрэглэхийг хориглох бөгөөд бүтээгдэхүүний оноосон нэрний доод хэсэгт хамгийн өндөр хувьтай 3 хүртэлх органик орцын нэрийг зааж, “Органик ......-тай бүтээгдэхүүн” мэдэгдлийг ашиглаж болно. Органик гэсэн үг нь шошгоны нүүр хэсэгт байгаа бусад үгнээс ялгарсан, өөр өнгө, хэмжээтэй байж болохгүй. 3.9.2.шошгоны орцын хэсэгт органик орц бүрдүүлэгчийг жингийн буурах дарааллаар, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дахь хэсэгт заасны дагуу тусгах бөгөөд бичвэр нь бусад орцын талаар мэдээлсэн бичиглэлээс өөр өнгө, хэмжээтэй, онцгой байж болохгүй. 3.9.3.шошгоны нүүр хэсгээс бусад хэсэгт баталгаажуулалтын байгууллагын нэр, бүртгэлийн дугаарыг бичнэ. Баталгаажуулалтын байгууллагын лого, албан ёсны хаяг, цахим шуудан, утасны дугаарыг бичиж болно. 3.10.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний органик орц нь 69%-иас бага, эсхүл органик бус бүтээгдэхүүн байвал (Зураг4): 3.10.1.шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэхийг хориглоно. 3.10.2.шошгоны орцын хэсэгт органик орц бүрдүүлэгчийг жингийн буурах дарааллаар, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дахь хэсэгт заасны дагуу тусгах бөгөөд бичвэр нь бусад орцын талаар мэдээлсэн бичиглэлээс өөр өнгө, хэмжээтэй, онцгой байж болохгүй. 3.10.3.энэ бүтээгдэхүүнийг баталгаажуулсан байхыг шаардахгүй. 3.11.Дан орцтой шилжилтийн үеийн органик хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн байвал: 3.11.1.органик хүнс үйлдвэрлэгч шошгоны нүүр хэсэгт Хүнсний тухай хуулийн 10.1.1 , 10.1.2-т заасан байгууллагатай органик үйлдвэрлэлд шилжих гэрээг байгуулсан өдрөөс хойш 18 сарын дараа “ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн гэрчлэх тэмдгийг, Органик хүнсний тухай хуулийн 10.2-т хэсэгт заасан байгууллагатай органик үйлдвэрлэлд шилжих гэрээг байгуулж, тангараг өргөсөн өдрөөс хойш 12 сарын дараа “ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн тэмдэглэгээг, “Органикт шилжиж байгаа” гэсэн мэдэгдэл хэрэглэж болно. 3.11.2.“Органикт шилжиж байгаа” гэсэн мэдэгдлийн бичвэр нь шошгон дээр байгаа бусад мэдээлэлтэй өнгө, хэмжээ, үсгийн фонтын хувьд ижил байна. 3.12.Багц бүтээгдэхүүний хувьд, тухайлбал, жимс, ногооны багц, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний баярын сагс гэх мэт, бүтээгдэхүүн тус бүр нь органик болох нь баталгаажсан тохиолдолд тухайн багцыг органик хэмээн шошголж, зах зээлд нийлүүлж болно. 3.13.Органик бүтээгдэхүүний бөөний сав, боодлыг энэ журмын 3.7, 3.8, 3.11 дэх хэсэгт заасан мэдэгдэл, тэмдэг тэмдэглэгээг ашиглан шошголох тохиолдолд баталгаажуулалтын байгууллагын нэр, бүртгэлийн дугаарыг бичнэ. 3.14.Нийлмэл найрлагатай орцын органик орц бүрдүүлэгч тус бүрийн (хүнсний нэмэлт, технологийн боловсруулалтад ашигладаг нэмэлт) нэрийг бүтнээр нь бичиж, Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS CAC 1:2007 стандартад заасны дагуу жингийн буурах дарааллаар жагсаана. 3.15.Бүтээгдэхүүнд ашигласан амт, үнэр оруулагч /амтлагч/ нь бүтээгдэхүүний жингийн 2%-иас ихгүй байх тохиолдолд ерөнхий нэрээр илэрхийлж болно. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А-09 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт ОРГАНИК ХҮНСИЙГ ХАРИЛЦАН ИТГЭЛЦЭЛД ТУЛГУУРЛАН ХАМТРАН БАТАЛГААЖУУЛАХ ЭТГЭЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА, БҮРТГҮҮЛЭХ БОЛОН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.Органик хүнсийг харилцан итгэлцэлд тулгуурлан, хамтран баталгаажуулах байгууллага /Цаашид “Хамтын баталгаажуулалтын байгууллага” гэх/-ыг Иргэний хуулийн 481 дүгээр зүйлд заасан нөхөрлөл хэлбэрээр байгуулна. 1.2.Хамтын баталгаажуулалтын байгууллага нь гишүүн үйлдвэрлэгчийнх нь бүтээгдэхүүн, үйл ажиллагаа Органик хүнсний тухай хууль тогтоомж болон бусад холбогдох дүрэм, журам, стандартад заасан шаардлагад нийцсэн эсэхийг харилцан бие биедээ хяналт тавих зарчмаар баталгаажуулан, баталгаажсан бүтээгдэхүүнээ орон нутгийн хэрэглэгчдэд санал болгох чиг үүргийг хэрэгжүүлнэ. 1.3.Энэ журмын 1.1-д заасан нөхөрлөлийн дундын хөрөнгө, эд хөрөнгийн хариуцлагыг Иргэний хуулийн 482 дугаар зүйлд зааснаар зохицуулна. Хоёр. Хамтын баталгаажуулалтын байгууллагад тавигдах шаардлага 2.1.Хамтын баталгаажуулалтын байгууллага /Цаашид “ХББ” гэх/-ын гишүүнээр анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч, боловсруулах үйлдвэр, хэрэглэгч байх ба дундын борлуулагч, сүлжээ дэлгүүр, органик хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, судалгаа шинжилгээний байгууллага, нийгэмлэг, итгэмжлэгдсэн лаборатори нь ХББ-д гишүүнчлэлтэй байж болно. 2.2.ХББ-ын гишүүн Органик хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, тогтоомж, стандартыг мөрдөн, аливаа зөрчил гаргахгүй ажиллах, энэ журмын 2.4.5, 4.2 ба 4.7 дахь хэсэгт заасан хяналт, шалгалтад хамрагдахад татгалзах зүйлгүй гэдгээ баталгаажуулж, олон нийтэд нээлттэй хэлбэрээр тангараг өргөж, тангарагийн бичгийг үйлдэнэ. 2.3.ХББ-ын гишүүд Органик хүнсний тухай хууль, журам, аргачлал, стандартыг (олон улс, бүс нутаг, үндэсний, Органик хөдөө аж ахуйн хөдөлгөөнүүдийн олон улсын холбооны бүл стандарт) үндэслэн, өөрийн үйл ажиллагааны болон нутгийн хүмүүсийн амьдралын хэв маяг, соёл, зан заншил, уламжлал болон орон нутгийн онцлогт нийцүүлэн хамтран ажиллах гэрээг байгуулна. 2.4.Энэ журмын 2.3-д заасан гэрээнд дараахь зохицуулалтыг тусгана. Үүнд: 2.4.1.удирдлагын хэвтээ тогтолцоог бүрдүүлэх, сонгуульт гишүүдийг сэлгэх, гишүүдийн оролцоог хангах; 2.4.2.органик үйлдвэрлэлд шилжих шилжилтийн үеийг эхлүүлэх, бүтээгдэхүүн, үйл ажиллагааг баталгаажуулах, органик болохыг илэрхийлсэн тэмдэглэгээг хэрэглэх, олгосон баталгааг сунгах, хүчингүй болгох шийдвэр гаргах, тайлагнах; 2.4.3.тангарагийн бичгийн загвар, тангараг өргөх; 2.4.4.хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүрэг болон тангарагийг зөрчихөд хүлээлгэх хариуцлагыг тооцох; 2.4.5.ижил төрлийн органик хүнс үйлдвэрлэгч ХББ-ын гишүүд харилцан бие биенийхээ, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч гишүүн нь анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч гишүүний үйл ажиллагааг тус тус хянаж, үнэлгээ өгөх, зөрчил, дутагдлыг илрүүлэх, гарсан зөрчлийг арилгахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх; 2.4.6.хяналт шалгалт хийх болон баталгаажуулалттай холбогдох зардлыг хуваарилах; 2.4.7.хяналт, шалгалтыг гүйцэтгэх явцад гарч болзошгүй сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх; 2.4.8.хяналт шалгалтад хамрагдсан гишүүний үйл ажиллагааны нууцтай холбоотой мэдээлэл болон тоо баримтыг эрх бүхий байгууллага болон албан тушаалтнаас бусад этгээдэд задруулахгүй байх; 2.4.9.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш байдлыг хангах; 2.4.10.ХББ-ын бүтэц, зохион байгуулалт, хяналт шалгалт, баталгаажуулалтын үйл ажиллагаа, органик үйлдвэрлэлийн талаар олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх; 2.5.ХББ нь хамтран ажиллах гэрээ байгуулсан тухай мэдээллийг Органик хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. 2.6.ХББ-ын өдөр тутмын үйл ажиллагааг ХББ-ын бүх гишүүдийн хурлаас сонгогдсон эрх бүхий төлөөлөгч хэрэгжүүлнэ. 2.7.ХББ нь оноосон нэр, тэмдэг, лого, хэвлэмэл хуудастай байна. Оноосон нэрний ард “ХББ” гэсэн ялгах тэмдгийг хэрэглэнэ. Гурав. Хамтын баталгаажуулалтын байгууллагын бүртгэл 3.1.ХББ-ыг Органик хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэнэ. 3.2.ХББ нь хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг ирүүлнэ: 3.2.1.ХББ-аар бүртгүүлэх хүсэлт; 3.2.2.ХББ-ын талаарх ерөнхий мэдээлэл (Хавсралт 1-д заасан маягтын дагуу); 3.2.3.энэ журмын 2.2-т заасан тангарагийн бичгийн хуулбар, 2.4-т заасан хамтран ажиллах гэрээ; 3.2.4.орон нутгийн хүнс хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн байгууллагын тодорхойлолт. 3.3.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 3.2-т заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангасан эсэхийг нягталж, дутуу бичиг баримтыг шаардах ба бүрдүүлбэр хангагдсан тохиолдолд хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 21 хоногт багтаан ХББ-г бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах шийдвэрийг гаргана. 3.4.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бүртгэгдсэн ХББ-ын үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд Захиргааны гэрээ байгуулж, хяналт тавина. 3.5.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэгдсэн ХББ-гийн талаарх мэдээллийг органик үйлдвэрлэл, хүнсний мэдээллийн санд байршуулж, нийтэд мэдээлнэ. Дөрөв. ХББ-ын баталгаажуулалтын үйл ажиллагаа 4.1.ХББ нь Органик хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж, стандартын шаардлагад үйлдвэрлэгчийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн нийцэж буй эсэхэд баталгаа олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхтэй. 4.2.ХББ нь өөрийн гишүүдээс бүрдсэн баг томилон, хяналт шалгалт явуулж, тухайн багийн гаргасан дүгнэлтийг үндэслэн органик хүнсэнд баталгаа олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 4.3.ХББ нь энэ журмын 4.2-т заасан багт орж ажиллах гишүүнийг Органик хүнсний болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, тогтоомж, стандарт, байгууллагын стандарт, дүрмийг судлах, эдгээрт нийцүүлэн хяналт шалгалтын удирдамж аргачлал, хяналтын хуудсыг боловсруулах, үнэлгээ өгөх, хяналт шалгалтыг гүйцэтгэх, тайлагнах чиглэлийн сургалтад хамруулна. 4.4.Энэ журмын 4.2-т заасан багийн бүрэлдэхүүн, багийн гишүүн бүрийн эрх үүрэг, хариуцлага, шалгалтын төрөл, давтамж, хамрах хүрээг багтаасан удирдамж, шалгалтад ашиглах хяналтын хуудас, тайлангийн загварыг ХББ-ын хурлаас батална. 4.5.Органик үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагааг газар дээр нь очиж үнэлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хяналт шалгалт явуулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, органик хүнсэнд баталгаа олгох, цуцлах шийдвэр гаргах үйл явцад ХББ-ын гишүүдийн оролцоог хангасан байна. 4.6.Энэ журмын 4.2-т заасан багийн бүрэлдэхүүнд судлаач, эрдэмтэд, тухайн орон нутгийн байгаль орчны чиглэлээр ажилладаг байгууллага, сургалтын байгууллага, нийгмийн эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллагын төлөөллийг оролцуулж болно. 4.7.ХББ нь гишүүний үйл ажиллагаанд жилд нэг удаа төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг явуулна. 4.8.ХББ нь гишүүдийнхээ үйл ажиллагааны ноцтой зөрчлийн талаар иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн мэдээллийг хүлээн авч, тухайн үйлдвэрлэгчид мэдэгдэн, бодитой үнэлж, хяналт шалгалтыг төлөвлөн, үл тохирол, зөрчлийг арилгах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ. 4.9.Хяналт шалгалт явуулах, бүтээгдэхүүнд баталгаа олгох ажиллагааг хүнд суртал багатай, оновчтой хэлбэрээр явуулж, бүртгэл, тайлан мэдээ гаргах үйл явцыг хялбарчилж, орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг (фото зураг, видео болон аудио бичлэг) ашиглаж болно. 4.10.ХББ нь энэ журмын 4.1-д заасан баталгааг олгохдоо мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах, шаардлагатай тохиолдолд итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнг үндэслэж болно. 4.11.Энэ журмын 4.2-т заасан баг нь үнэлгээ өгөх явцыг хяналтын хуудас болон хяналт шалгалтын тайлангаар баримтжуулж, тухайн үйлдвэрлэгчид мэдээлэн, баталгаа олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох дүгнэлтийг гишүүдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. 4.12.Баталгаа олгох шийдвэр нь шударга, ардчилсан зарчимд нийцсэн, ил тод нээлттэй байна. 4.13.ХББ нь Органик хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.7.3 дахь хэсэгт заасны дагуу баталгаажсан бүтээгдэхүүнийг бүртгүүлж, шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэглэгээ тавих эрх олгох саналыг Хүнс хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. 4.14.ХББ нь энэ журмын 2.3-д заасан гэрээ, түүний хэрэгжилт, органик үйлдвэрлэл эрхлэгч, баталгаажсан органик хүнсний төрөл, үйлдвэрлэлийн тоо хэмжээ, борлуулалт, зах зээлийн үнийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Органик хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасны дагуу хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал тутам хүргүүлж, органик хүнсний хяналт, удирдлагын мэдээллийн систем, өөрийн байгууллагын албан ёсны цахим хуудас болон бусад мэдээллийн сувгаар дамжуулан олон нийт, хэрэглэгчдэд тогтмол мэдээлнэ. Тав. ХББ-ын үйл ажиллагааны ил тод байдал 5.3.ХББ нь өөрийн үйл ажиллагаагаа нээлттэй, тогтвортой, шударга явж байгаа эсэхийг баталгаажуулах зорилгоор удирдлага, зохион байгуулалтын дараахь үйл ажиллагааг баримтжуулна. Үүнд: 5.3.1. ХББ-ын талаарх ерөнхий мэдээлэл (Хавсралт 1-д заасан маягтын дагуу); 5.3.2.тангараг (гарын үсэг зурсан бичмэл хувь, эсхүл аудио, видео бичлэг); 5.3.3.энэ журмын 2.4-т заасан гэрээ, түүний хэрэгжилтийн тайлан; 5.3.4.хяналт шалгалтын тайлан, хяналтын хуудас, үл тохирол, зөрчлийн тухай мэдээлэл, зөрчлийг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн тухай тайлан; 5.3.5.гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, ирцийн бүртгэл; 5.3.6.баталгаа олгосон гэрчилгээний хуулбар хувь. 5.4.Энэ журмын 5.3-т заасан бүртгэлийн бичиг баримт нь олон нийтэд нээлттэй байна. 5.5.ХББ-ын үйлдвэрлэл эрхлэгч гишүүн бүр хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлнө. 5.6.ХББ-ын баталгаажуулалтын төлбөр, зарцуулалтын талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байна. 5.7.ХББ нь үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй байлгах, сурталчлан таниулах зорилгоор нийт хэрэглэгч, иргэд, гишүүн бус хөндлөнгийн байгууллага, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг хамруулан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг жилд 1-ээс дээш удаа зохион байгуулна. 5.8.ХББ нь гишүүд хоорондоо харилцан туршлага, мэдлэгээ хуваалцах, дамжуулах, түгээх, дадлагажих, газар дээр нь очиж зөвлөгөө өгөх чиглэлээр сургалт хэлэлцүүлгийг төлөвлөж, хэрэгжүүлэх ба гишүүддээ болон хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнаж ажиллана. Хавсралт1 ХББ-ын талаарх ерөнхий мэдээлэл ХББ-ын оноосон нэр: ХББ-ын лого; ХББ-ыг байгуулсан он сар өдөр: Харъяа аймаг, хот, сум, дүүрэг : Үйл ажиллагааны чиглэл: МХЕГ-аас хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид олгосон бүртгэлийн дугаар: ХББ-ын гишүүдийн тоо: ХББ-ын гишүүдийн хамтран ажиллах гэрээний хуулбар; Эрх бүхий төлөөлөгчийн товч анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, цахим шуудангийн хаяг, утас; ХББ-ын гишүүдийн дундын хөрөнгө: Үйл ажиллагаа тогтмол явуулах байр: Өөрийн/ түрээсийн Хаяг: Утас: Цахим хуудас: Цахим шуудангийн хаяг: Факс Тоног төхөөрөмжийн хангамж: компьютер, утас, цахим сүлжээ, авто тээврийн хэрэгсэл; Органик хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн хяналт шалгалт явуулах, баталгаа олгох боловсон хүчний чадавхи, туршлага /нотлох баримтыг хавсаргах/; Гишүүдийн овог нэр /хэрвээ гишүүн нь аж ахуйн нэгж, байгууллага бол нэр, хаяг, улсын бүртгэлийн дугаар, иргэн бол овог нэр, регистрийн дугаар, хаяг / ХББ-ын гишүүдийн үйлдвэрлэлд ашиглаж буй газрын хэмжээ, га-аар, хаяг, кадастрын зураглал: Тариалангийн талбайн хэмжээ: Бэлчээрийн хэмжээ: Байгалийн ургамал, жимс түүх талбайн хэмжээ: Бусад: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дугаар тушаалын 5 дугаар хавсралт ОРГАНИК ХҮНСНИЙ ОРЦЫН НАЙРЛАГА ТООЦОХ АРГАЧЛАЛ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч, хамтын, хөндлөнгийн баталгаажуулалтын болон хяналтын байгууллага нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний органик орцын найрлагыг тооцоход энэхүү аргачлалыг баримтлана. 1.2.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь энэхүү аргачлалын дагуу тооцсон органик орцын хувь хэмжээг хавсралт 2-т заасан “Түүхий эд, бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тогтоосон тухай тэмдэглэл”-ийн хүснэгтэд тэмдэглэж, баталгаажуулан, хамтын оролцооны байгууллага, хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагад хүргүүлнэ. 1.3.Хамтын баталгаажуулалтын байгууллага, хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага нь энэхүү аргачлалын 1.2 дахь хэсэгт заасан хүснэгтийг хянаж, түүнийг үндэслэн бүтээгдэхүүнийг баталгаажуулж, баталгаажуулсан бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, шошгонд органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх тухай саналыг гаргана. Хоёр. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тооцох 2.1.Органик хүнсний найрлага, органик орцын хувь хэмжээг түүхий эд, бүтээгдэхүүний орц бүрдүүлэгч тус бүрээр нь тооцно. 2.2.Бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тогтооход ус болон хоолны давс (хлорт натрийн давс буюу NaCl)-ыг хасч тооцох ба бусад төрлийн давс нь хүнсний нэмэлт болон туслах бодисын жагсаалтад ордог учраас хасахгүй. 2.3.Шингэн хүнсний органик орцын хэмжээг тооцохдоо Олон улсын “Си” системийн жингийн (кг) болон эзлэхүүний (литр, эсхүл 1 дм3) нэгжээр тооцож болно. 2.4.Органик орцын хэмжээг ойр байгаа бүхэл аравтын орны тоогоор тоймлож гаргана. 5 болон 5-аас их бол дараагийн, бага бол өмнөх 10-т руу шилжүүлнэ. Тухайлбал, органик орцын хэмжээ 89.9% бол үүнийг 90%-иар, харин 89.3% бол 89%-иар тоймлож, тооцно. 2.5.Орц бүрдүүлэгч нь дан найрлагатай тохиолдолд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний орцод орсон давс, усны хэмжээг хасаад, органик орц бүрдүүлэгч тус бүрийн жин (эзлэхүүн)-гийн нийлбэрийг орц бүрдүүлэгч тус бүрийн жин (эзлэхүүн)-гийн нийлбэрт хуваан, хувилах замаар органик орцын хэмжээг тооцно (Хавсралт1-ийг харах). 2.6.Орц бүрдүүлэгч нь нийлмэл найрлагатай бол энэхүү нийлмэл найрлагатай орц бүрдүүлэгч тус бүрийн органик орцын хувь хэмжээг тооцох замаар эцсийн бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тогтооно. Үүнд: 2.6.1.Нийлмэл найрлагатай орц бүрдүүлэгчид орсон орц бүрдүүлэгч бүрийг органик болон органик бусаар нь ангилна. 2.6.2.Нийлмэл найрлагатай орц бүрдүүлэгчийг нийлүүлж буй тал нь орцод орсон давс, усны хэмжээг худалдан авагч талд мэдээлэх, органик болохыг баталгаажуулсан гэрчилгээг дагалдуулах эх үүрэгтэй. 2.6.3.Нийлмэл найрлагатай орц бүрдүүлэгчийн органик орцын хувь хэмжээг энэ аргачлалын 2.5-т заасны дагуу тогтоож, жин (эзлэхүүн)-г органик болон органик бус орц бүрдүүлэгч тус бүрээр тооцож гаргана. 2.6.4.Нийлмэл найрлагатай орц бүрдүүлэгчийн органик болохыг баталгаажуулсан гэрчилгээг нийлүүлэгчээс авч энэ аргачлалын 1.3 дахь хэсэгт заасан баталгаажуулалтын байгууллагад хүргүүлнэ. 2.7.Хэрэв өтгөрүүлсэн шүүсийг шингэрүүлж ундаа, шүүс зэрэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол тухайн өтгөрүүлсэн болон шингэрүүлсэн шүүсний сахарын агууламжийг рефрактометрээр тодорхойлж, цэвэр жимсний шүүсний сахарын агууламжтай харьцуулан тооцох замаар эцсийн бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тодорхойлно (Хавсралт1-ийн Жишээ 2-ийг харах). 2.7.1.Өтгөрүүлсэн шүүсний сахарын агууламж (brix(obx))-ийг жимсний цэвэр шүүсний сахарын агууламж хүртэл шингэрүүлэхэд ашигласан ус нь тухайн бүтээгдэхүүний органик орц гэж тооцогдох бөгөөд үүнийг органик орцын хувь хэмжээг тодорхойлоход хасч тооцохгүй. 2.7.2.Хэрэв сахарын агууламж (brix(obx))-ийг тодорхойлох боломжгүй тохиолдолд жимсний цэвэр шүүсний хуурай бодисын агууламжийг өтгөрүүлсэн шүүсний хуурай бодисын агууламжтай харьцуулан тооцох замаар эцсийн бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тодорхойлно. 2.8.Хийжүүлсэн ундааны органик орцын хувь хэмжээг орц бүрдүүлэгчийн эзлэхүүнээр биш харин жингээр нь тооцож гаргана. Жингийн хувьд маш бага байдаг ч нүүрстөрөгчийн давхар ислийг орц бүрдүүлэгч гэж тооцно. 2.9.Хөдөө аж ахуйн гаралтай, дан орц бүрдүүлэгчээс бүрдсэн, органик баталгаажуулалт хийгдсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг, тухайлбал мах, төмс, лууван, байцаа гэх мэт, 100% органик орцтой гэж тооцно. 2.10.Технологийн боловсруулалт дахь нэмэлт нь орц бүрдүүлэгчид хамаарахгүй. Гурав. Мал, амьтны тэжээлийн органик орцыг тооцох 3.1.Мал, амьтны тэжээлийн зөвшөөрөгдсөн нэмэлт, хольц гэх мэт органик орц бүрдүүлэгч тус бүрийн давс, ус, кальцийн агууламжийг хасч тооцсон жингийн нийлбэрийг орц бүрдүүлэгч тус бүрийн давс, ус, кальцийн агууламжийг хасч тооцсон жингийн нийлбэрт хуваан, хувилах замаар органик орцын хэмжээг тооцно. Хавсралт 1 Жишээ 1 Бүтээгдэхүүний нэр: Өндөг, улаан лоолийн сүмс № Орц бүрдүүлэгчийн нэр (шингэн, хуурай) Орц бүрдүүлэгчийн жин (давс усны хэмжээг хасч тооцох), кг-аар Орц бүрдүүлэгч тус бүрийн органик орцын хэмжээ, % иар (давс усны хэмжээг хасч Орц бүрдүүлэгч тус бүрийн органик орцын жин, кг-аар Органик бус орц бүрдүүлэгчийн жин, кг-аар Эцсийн бүтээгдэхүүн дэх органик орцын хувь хэмжээ, % иар тооцох) 1 Органик улаан лооль 60 100 60 - 44,39 2 Органик хуурай өндөг (силиконы давхар исэл =1%, давс=0,5% ) 50-0,25 (давсны жин)=49,75 99 49,25 0,5 36,44 3 Органик сонгино 25 100 25,0 - 18,49 4 Сүүний хүчил 0,2 - 0,2 5 Нимбэгийн хүчил 0,2 - 0,2 6 Нийт жин 135,15 134,25 0,9 99,32 Давс 3,0 - - Ус 10,0 - - Технологийн боловсруулалт дахь нэмэлт Жишээ 2 Бүтээгдэхүүний нэр: алимны өтгөрүүлсэн шүүснээс сэргээсэн шүүс № Орц бүрдүүлэгчийн нэр (шингэн, хуурай) Орц бүрдүүлэгчийн жин (давс усны хэмжээг хасч тооцох), кг-аар Орц бүрдүүлэгч тус бүрийн органик орцын хэмжээ, %-иар (давс усны хэмжээг хасч тооцох) Органик бус орц бүрдүүлэгчийн орцын хувь хэмжээ, %-иар Эцсийн бүтээгдэхүүн дэх органик орцын хувь хэмжээ, %-иар 1 Органик алимны өтгөрүүлсэн шүүс (70o Brix) 800 100 - 12,6 2 Шингэрүүлэхэд орсон ус (11,5оBrix хүртэл)* 5488 100 - 86,58 3 Аскорбины хүчил 50 0,82 4 Нийт жин 6338 0,82 99,18 Давс 0,00% Ус 0,00% *Цэвэр алимны шүүс нь 11,5 0Brix (Brix-ийн 1 хэм = 100г уусмалд агуулагдах 1г сахарозын хэмжээ) –тэй байдаг бөгөөд нийлүүлэгчээс ирүүлсэн 700 Brixтэй органик алимны өтгөрүүлсэн шүүсийг 1:6 жингийн харьцаатай усаар шингэрүүлснээр органик алимны шүүсийг үйлдвэрлэх боломжтой. хавсралт 2 ТҮҮХИЙ ЭД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОРГАНИК ОРЦЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООСОН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ Органик хүнс үйлдвэрлэгчийн нэр, хаяг, бүртгэлийн дугаар: Хариуцсан ажилтны овог нэр, холбогдох утас: Он, сар, өдөр: Баталгаажуулж, бүртгүүлэхээр санал болгож буй бүтээгдэхүүний оноосон нэр: Бүтээгдэхүүний орцод орсон давс, уснаас бусад орц бүрдүүлэгчийн жагсаалт В/А=С А В Орц бүрдүүлэгч (бүх хүнсний нэмэлтийг оруулаад) Үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн нэр, бүртгэлийн дугаар “Органик” баталгаажуулалттай эсэх? Баталгаажуулсан байгууллагын нэр, бүртгэлийн дугаар нийт жин, эзэлхүүн, г/мл-ээр органик орц бүрдүүлэгчийн жин, эзэлхүүн, г/мл-ээр Тийм/Үгүй Тийм/Үгүй Тийм/Үгүй Тийм/Үгүй Бүгд Бүтээгдэхүүний найрлага дахь органик орцын нийт хэмжээ, %-иар (В баганын бүгд хэмжээг А баганын бүгд хэмжээнд хуваагаад, аравтын орон хүртэл тоймлох): % Тэмдэг тэмдэглэгээний төрлийг сонгох: (=100% органик орцтой) “100% органик .......” “100% байгалийн цэвэр”, “100% байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, “100% ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн гэрчлэх тэмдэг “ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн тэмдэглэгээ (> 90% органик орцтой) “Органик” “Байгалийн цэвэр”, “Байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, “ОРГАНИК Тэмдэг тэмдэглэгээг ашиглах хэлбэрийг сонгох ͏ нийтийн хэрэгцээнд нийлүүлэх бүтээгдэхүүний шошгод ͏ Бусад зорилгоор МОНГОЛ ХҮНС” гэсэн гэрчлэх тэмдэг “ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн тэмдэглэгээ (70-89% органик орцтой) “Органик ......-тай бүтээгдэхүүн” мэдэгдэл (<69% органик орцтой) ͏ шошгоны орцын хэсэгт органик орцын талаар мэдээлэх ͏ “ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ОРГАНИК МОНГОЛ ХҮНС” гэсэн тэмдэглэгээ Бүтээгдэхүүний орцод орсон бусад орц бүрдүүлэгч: давс, ус, технологийн боловсруулалт дахь нэмэлт бодисын жагсаалт Давс, ус, технологийн боловсруулалтад ашигладаг нэмэлт бодис Үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн нэр Туслах бодис нь “Органик” баталгаажуулалттай эсэх? Баталгаажуулсан байгууллагын мэдээлэл Технологийн боловсруулалтад нэмэлт бодис хэрэглэх болсон үндэслэл Тийм/Үгүй Тийм/Үгүй Тийм/Үгүй Бүтээгдэхүүний орцод органик бус орц бүрдүүлэгчийг баталгаажуулалтын байгууллагын хяналтын дор хэрэглэсэн бол баталгаажсан, органик орц бүрдүүлэгч олж авах талаар танай байгууллагын хийсэн ажлын товч тайлан, холбогдох баримтуудыг хавсаргасан байна. “Органик ......-тай бүтээгдэхүүн” ба “шошгоны орцын хэсэгт органик орцын талаар мэдээлэх” бүтээгдэхүүний хувьд энэ шаардлага хамаарахгүй. Хянаж, баталгаажуулан, бүртгүүлэхээр санал болгож буй баталгаажуулалтын байгууллагын нэр, хаяг, хариуцсан ажилтны овог нэр, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг, гарын үсэг, он сар өдөр