Order No. А/282 of the Ministry of Food, Agriculture and Light Industry validating Animal Genealogy Assessment Registration Procedure
颁布于 2022-09-13 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дугаар А/282 Улаанбаатар хот ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ.
- 语言
- Mongolian
- 类型
- 条例
- 国家
- 蒙古
- 主题
- Livestock
- 关键词
- animal production, animal reproduction, genetic resources, registration, certification
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дугаар А/282 Улаанбаатар хот ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Малын генетик нөөцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, 5.9 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1."Малын удам зүйн үнэлгээний бүртгэлийн журам"-ыг хавсралтаар баталсугай. 2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Т.Жамбалцэрэн/-д даалгасугай. 3.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-д үүрэг болгосугай. САЙД Х.БОЛОРЧУЛУУН 1 / 1 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/282 дугаар тушаалын хавсралт Малын удам зүйн үнэлгээний бүртгэлийн журам Нэг. Ерөнхий зүйл 1.1.Монгол Улсад үржүүлж буй баталгаажсан үүлдэр, омгийн цөм сүрэг болон үржилд ашиглаж буй хээлтэгч, хээлтүүлэгчийн удам гарвалийг бүртгэх, ашиг шимийн үзүүлэлтийг тодорхойлох, шилмэл болон гойд ашиг шимт малыг илрүүлэн баталгаажуулж үржилд ашиглах замаар нийт сүргийн ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино. 1.2.Малын удам зүйн үнэлгээний бүртгэлд Малын генетик нөөцийн тухай хуулийн 6.1-д заасан үржлийн малын удам гарваль, ашиг шим, зүс, галбир, бие цогцос, үр төлийн чанар, геномын өвөрмөц тогтцын үзүүлэлт хамаарна. Хоёр. Малын удам зүйн үнэлгээний бүртгэл хийх 2.1.Малын удам зүйн үнэлгээний бүртгэл нь Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд Малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж чиг үүргийн хүрээнд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нэгдсэн санг баяжуулж мэргэжил арга зүйгээр удирдана. 2.2.Малын удам зүйн үнэлгээний бүртгэлийг аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын Мал үржлийн алба, сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн холбогдох албан тушаалтан бүртгэнэ. 2.3.Малын удам зүйн үнэлгээний бүртгэлийн системд хандах эрхийг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. 2.4.Малын удам зүйн үнэлгээг Малын генетик нөөцийн тухай хуулийн 15.1-д заасан үйлчилгээний байгууллага, салбарын сургалт болон эрдэм шинжилгээний байгууллага, Малын генетик нөөцийн тухай хуулийн 11.2-т заасан Мал үржүүлэг технологийн ажил, үйлчилгээний нэгжүүд холбогдох арга зүй, аргачлал, зааврын дагуу хийнэ. 2.5.Дараах шаардлагыг хангасан малд удам зүйн үнэлгээ хийж, бүртгэлд хамруулна. Үүнд: 2.5.1.үзлэг ангилалтад тэнцсэн цөм сүргийн шаардлага хангасан үржлийн мал; 2.5.2.сум, аймаг, бүс, улсын чанартай шилмэл малын үзэсгэлэн худалдаанд гойд ашиг шимт малаар шалгарсан үржлийн мал; 2.5.3.баталгаажсан үүлдэр, омгийн цөм сүргийн хээлтэгч, хээлтүүлэгч; 2.6.Малын удам зүйн үнэлгээний бүртгэлийн системд холбогдох мэдээлэл нь орсноор тухайн үржлийн малын хувийн мэдээллийн сан үүсэх бөгөөд цаашид гарваль, ашиг шим, зүс, галбир, бие цогцос, үр төлийн чанар, геномын өвөрмөц тогтцын үзүүлэлтээр үнэлж бүртгэх боломж бүрдэнэ. 2.7.Энэхүү журмын 2.5-д заасан шаардлагыг хангасан малын дараах мэдээлэл бүрдсэн нөхцөлд малд удам зүйн үнэлгээ, бүртгэлийг хийж, мэдээллийн санд оруулна: 2.7.1.тухайн төрлийн малын стандартын босго үзүүлэлтэд хүрсэн байх; 2.7.2.биеийн үндсэн хэмжилтүүд, тэдгээрийн тоон үзүүлэлт бүрэн байх; 2.7.3.мал зүйн шаардлага хангасан зөв зогсолт бүхий фото зураг; 2.8.Үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах хүсэлт гаргах, үржлийн малыг үүлдэр, омгоор баталгаажуулахаас өмнө удам зүйн үнэлгээ, бүртгэл хийлгэж, нэгдсэн санд оруулсан байна. 2.9.Геномын өвөрмөц тогтцын үзүүлэлт буюу молекул генетикийн шинжилгээг энэхүү журмын 2.7-д заасан шаардлага хангасан малд Малын генетик нөөцийн тухай хуулийн 15.1-д заасан үйлчилгээний байгууллага хийж гүйцэтгэх бөгөөд үр дүнг баталгаажуулж удам зүйн үнэлгээний бүртгэлийн системд оруулна. Гурав. Удамзүйн үнэлгээний бүртгэлийн өгөгдлийг хадгалах, дамжуулах, тайлагнах 3.1.Малын удам зүйн үнэлгээний бүртгэлд хамрагдсан малын өгөгдлийг малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд эх материалыг хуулбар байдлаар Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хадгална. 3.2.Малын удам зүйн үнэлгээний бүртгэлийн мэдээллийг дараах байдлаар хадгалж, тайлагнана: 3.2.1.мал үржүүлэг технологийн ажил, үйлчилгээний нэгж, мал зүйч мэргэжилтэн нь тухайн сум, дүүргийн Хөдөө 1 / 2 аж ахуйн тасагт эх материалын хувийг хүлээлгэн өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд хуулбарлан авч болно. 3.2.2.сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн эх материалыг системд оруулж, дамжуулах ба стандартын шаардлага хангаагүйн улмаас удам зүйн үнэлгээний системд бүртгэгдээгүй малыг дахин оруулах тохиолдолд тусгай бүртгэл хөтөлж хагас болон бүтэн жилээр нэмэлтээр тайлагнана. 3.2.3.аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын Мал үржлийн албаны удам зүйн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн удам зүйн үнэлгээний бүртгэлийн системд оруулсан эх материалыг хянан үзэж, баталгаажуулан илгээнэ. 3.2.4.удам зүйн үнэлгээний бүртгэлд орсон малын эх материалыг сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасаг архивын нэгж үүсгэж хадгалах бөгөөд шаардлагатай тохиолдолд хуулбарыг аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын Мал үржлийн албаар дамжуулан Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. 3.2.5.малын удам зүйн үнэлгээний бүртгэлийн тайлагнал, дамжуулалтыг технологит ажлын хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор энэ журмын 3.2-т заасны дагуу холбогдох шатны байгууллагад дамжуулж, шаардлагатай тохиолдолд хуулбар хувийг хүргүүлнэ. 3.2.6.аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын Мал үржлийн алба нь сум, дүүргийн ирүүлсэн мэдээ тайланг нэгтгэн, дүгнэлт хийж хагас, бүтэн жилийн мал үржлийн ажлын тайланг Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгжид хүргүүлнэ. Дөрөв. Бусад зүйл 4.1.Малыг удам зүйн үнэлгээний бүртгэлд хамруулахдаа тухайн үүлдэр, омгийн малын баталгаажсан үеийн стандартыг баримтална. 4.2.Малын үзлэг ангилалтыг мэргэжлийн шинжээч мал зүйч, малчдын төлөөллийг оролцуулан "Мал ангилалтын заавар"-ын дагуу технологит хугацаанд хийж, цөм сүргийн стандартын шаардлага хангасан малыг ялган тэмдэглэж, удам зүйн үнэлгээний бүртгэлийг системд оруулснаар улсын үржлийн дэвтэрт бичилт хийгдэнэ. 4.3.Удам зүйн үнэлгээний бүртгэлээр гойд ашиг шимт малаар шалгарсан үржлийн хээлтүүлэгч, хээлтэгчийг улсын үржлийн дэвтэрт бүртгэх, олон нийтэд сурталчлах ажлыг Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж чиг үүргийн хүрээнд гүйцэтгэнэ. 4.4.Удам зүйн үнэлгээний бүртгэлд хамрагдаж үржлийн үнэт чанараар үнэлэгдсэн, стандартын шаардлага хангасан хээлтүүлэгчийг Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж, мэргэжилтний хяналтад авч хээлтүүлэгт ашиглана. Тав. Хариуцлага 5.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. o0o 2 / 2