Order No. 218 of the Minister of Nature and Environment validating the Regulation on temporary land management in protected areas
颁布于 2001-10-26 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТҮР ЖУРАМ.
- 语言
- Mongolian
- 类型
- 条例
- 国家
- 蒙古
- 主题
- Land and soil, Wild species and ecosystems
- 关键词
- protected area, land tenure, land-use planning, soil rehabilitation, environmental impact assessment (EIA), business/industry/corporations, authorization/permit, management/conservation, tourism
- 类别
- *
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дугаар 218 Улаанбаатар хот Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь: 1.“Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ыг нэгдүгээр хавсралтын ёсоор, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээний маягтыг хоёрдугаар хавсралтын ёсоор, ”Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний загвар”-ыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. (Гэрээний загварыг Байгаль орчны сайдын 2002 оны 182 дугаар тушаалаар өөрчилсөн). 2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчны сайдын 2000 оны 13 тоот тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах, зөвшөөрөл олгох тухай журам”, Богдхан уулын Дархан цаазтай газар, Горхи–Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын газар ашиглуулах чиглэлийн тухай 1999 оны 136 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 3.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах, гэрээ байгуулах арга хэмжээг түр журмын дагуу шинэчлэн шийдвэрлэж, түүнд хяналт тавьж ажиллахыг ТХГН-ийн удирдлагын хэлтсийн дарга /М.Мандах/-д үүрэг болгосугай. САЙД У. БАРСБОЛД /БОС-ын 2008 оны 06 сарын 21-ны өдрийн 234 дүгээр тушаалаар орсон нэмэлтийг тусгав/ /БОАЖС-ын 2009.09.03-ны 242 дугаар тушаалаар 3-р хавсралтыг хүчингүй болгосон/ Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТҮР ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газарт тодорхой зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл цаашид "зөвшөөрөл" гэх олгох, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална. 1.2 Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад цаашид "хамгаалалтын захиргаа" гэх менежментийн төлөвлөгөөндөө тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах чиглэл, байршил хэмжээг тогтоосон ерөнхий төлөвлөгөөг зохих мэргэжлийн байгууллагын санал дүгнэлт, судалгааг үндэслэн тусгасан байна. Хоёр. Газар ашиглах тухай хүсэлт гаргах 2.1 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглах тухай хүсэлтээ төслийн хамт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хамгаалалтын захиргаа, салбар, хэсэг, хэрвээ хамгаалалт хариуцсан дээрх байгууллагын аль нэг байгуулагдаагүй бол тухайн байгалийн нөөц газар, дурсгалт газрын хамгаалалтыг хариуцсан сум, дүүргийн Засаг даргад гаргана. 2.2 "Хамгаалалтын захиргаа" нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах тухай өргөдөл, хүсэлт, хэрэгжүүлэх төслийг хянан үзээд Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцсэн бол хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналын хамт Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар хүргүүлнэ./БОС-ын 2005 оны 244 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/ 2.3 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хийгдсэн төсөл нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бол уг үйл ажиллагааг эрхлэх тухай холбогдох Төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөл авсан байна. Гурав. Газар ашиглах зөвшөөрөл олгох 3.1 Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгжүүлэх төслийг доорх шалгуураар хянан үзнэ. · төсөл хэрэгжүүлэгч уг төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадвартайг нотолсон эрх бүхий байгууллагын баталгаа · татварын болон банкны өргүй гэдгийг баталсан баримт бичиг · тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний чиглэл, зорилгод тохирсон эсэх · гэрчилгээний үнэ, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж төлбөр баримт (Энэ заалтыг Байгаль орчны сайдын 2002 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан) 3.2 Шаардлага хангаагүй тохиолдолд татгалзсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичсэн албан тоотыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын 15 хоногийн дотор явуулна. Дээрх шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлнэ. 3.3 Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төсөлдөө "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай" хуульд заасан хугацаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ. 3.4 “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, БО-ны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна./БОС-ын 2005 оны 244 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/ 3.5 Газар ашиглагч нь төслөө өргөтгөх, шинэчлэх тохиолдолд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас зөвшөөрөл авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгэнэ. /БОС-ын 2005 оны 244 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/ 3.6 Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг дарга нар тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалтын тухай жилийн мэдээ, тайланг дараа оны 1 дүгээр сарын 15 – ны дотор Байгаль орчны яаманд ирүүлнэ. 3.7 Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглахаар санал гаргаж буй газрууд давхацсан тохиолдолд төслүүдэд нь хяналт шинжилгээ хийж байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харгалзан сонголт хийнэ. 3.8. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгоход батлуулах байршлын схемийг Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас авч, мэргэжлийн байгууллагуудын техникийн нөхцөл, дүгнэлт гаргуулна. 3.9. Тусгай хамгаалалттай газар нутагт баригдах барилга, обьектын барилгын зургийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, хянуулах ба төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй байрлалд дэд бүтцийн асуудлыг газар ашиглагч байгальд халгүй аргаар шийдэж, ажлын зургийг холбогдох хамгаалалтын захиргаагаар хянуулна гэсэн заалтыг нэмж оруулсугай./3.8, 3.9 дэх заалтыг БОС-ын 2003 оны 164 дүгээр тушаалаар нэмсэн/ 3.10. Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газарт хэрэгжүүлэхээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын боловсруулсан төсөл нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бол мэргэжлийн байгууллагаар экологийн магадлан шинжилгээний дүгнэлт гаргуулан, байгаль-экологид ээлтэй нь нотлогдсон тохиолдолд тухайн төслийг эрхэлсэн ажил үүргийн хуваарийн дагуу хариуцах холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталснаар уг төсөл хэрэгжих газрын зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгож болно /Энэ заалтыг БОС-ын 2008 оны 06 сарын 21-ны өдрийн 234 дүгээр тушаалаар нэмсэн/ Дөрөв. Бусад 4.1 Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллаж болно. Гэрээг Байгаль орчны сайд батална. 4.2 Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад "Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ" олгоно. Гэрчилгээний үнэ, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж 22500 төгрөгийг Байгаль хамгаалах сангийн дансанд тушаана. (Энэ заалтыг Байгаль орчны сайдын 2002 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан). 4.3 Ажил үйлчилгээний орлогыг ТХГН-ийн хамгаалалт, санхүүгийн үйл ажиллагаанд зарцуулна. Тав. Хориглох үйл ажиллагаа 5.1 Газар ашиглагч нь төсөлд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шинээр барилга байгууламж барих зэрэг ашиглалтын зориулалтыг өөрчлөх. 5.2 Ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түрээслүүлэх, дамжуулан ашиглуулах. 5.3 Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн горимоор хориглосон, байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах Зургаа. Хүлээлгэх хариуцлага 6.1 Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгуулллага нь гэрээнд заасан үүргээ чанд биелүүлнэ. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх ба удаа дараа зөрчиж тэр нь байгаль орчинд, их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт Батлав. Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Б.Баярмагнай УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН НУТАГ ДЭВСГЭРТ ГАЗАР АШИГЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ 200.. оны ….. дугаар сарын …… ны өдөр Дугаар….. Улаанбаатар хот Монгол Улсын ‘’Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай’’ хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Нэг талаас …………………… аймаг, хотын ………....................... сум, дүүргийн Засаг дарга .................……………….. овогтой ..........................................., …………………………………………………… тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга ………...................……………… овогтой ……………….............…………. Нөгөө талаас .......................…………………. /иргэн, аж ахуйн нэгж, байгууллага/-ыг төлөөлж ....................……………. ажилтай ….............................. овогтой …………........................... бид ..........................…………… аймаг, хотын ………………………………… сум, дүүргийн нутагт орших ………………….. ……………………………………………………………. газрын хилийн зааг дотор .........................…………………………….. зорилгоор газар ашиглах тухай энэ гэрээг .............................. /үсгээр/ жилийн хугацаагаар байгуулав. Нэг. Нийтлэг үндэслэл 1. Газар ашиглах үндэслэл: а/ ..............................................................................................……………….. б/ ……………………………………………….…………………………………….. /холбогдох материалын хуулбарыг хавсаргав/ 2. Газар ашиглах зориулалт………………………………………………………………. 3. Ашиглах болон хариуцан хамгаалах газрын талбайн хэмжээ: Бүгд … га Үүнээс: ашиглах талбай …………… га хариуцан хамгаалах талбай ……………… га / ашиглах болон хариуцах газрын зургийг хавсаргав/ 4. Ашиглах газрын төлөв байдлын тухай мэдээлэл: а/ тухайн газрын байрлал, хилийн зааг /захын цэгүүдийн солбилцлол/ ………………………………..…………………………………………………… ……………. …………………………………………………………………………………………...……… б/ ашиглалтын өнөөгийн байдал………………………………………………………….. ……………………………………………………..…………………………………………… …………………………………………………………………………………………………. в/ хөрс, амьтан, ургамал, ой, гол горхи, нуур, булаг шандын хамгаалалт, ашиглалт ……………………………………………………………………………………… ……………………………………………………………………………………………………… ……………………………………………………………………………………………………… ……………………………………………………………………………………………… 5. Газар ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын а/ оноосон нэр ……………………………………………………………………….. б/ хаяг…………………………………………………………………………………... …………………………………………………………………………………………... в/ иргэний паспорт, регистрийн дугаар…………………………………………… г/ харилцах утас/факс: 6. Газрын төлбөрийн хэмжээ: а/ нэгжийн төлбөр …………………… төгрөг б/ бүгд ………………………………….. төгрөг 7. Төлбөр хийх хугацаа: 8. Газар ашиглах хугацаа: а/ эхлэх б/ дуусах Хоёр. Сум, дүүргийн Засаг даргын хүлээх үүрэг 1. Байгаль орчны яамны шийдвэрийг үндэслэн газар ашиглуулах тухай гурвалсан гэрээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хийнэ. 2. Байгалийн нөөц газар, дурсгалт газрыг хамгаалах, нөхөн сэргээх талаар хэрэгжүүлж байгаа ажлын тайланг гаргуулж, хяналт тавина. 3. Газар ашигласны төлбөрийн хувь хэмжээг ‘’Газрын төлбөрийн тухай’’ хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн ноогдуулна. Гурав. Хамгаалалтын захиргааны хүлээх үүрэг 1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглах газрын хэмжээ, байршил, хилийн заагийг тогтооно. 2. Газар олгох ажлыг зохион байгуулж, ашиглах газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад актаар хүлээлгэн өгнө. 3. Газрын ашиглалт, хамгаалалтын байдалд байнгын хяналт тавих, түүнийг хамгаалах, нөхөн сэргээх талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэл, даалгавар өгнө. 4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч, түүнд хяналт тавина. 5. Сум, дүүргээс газрыг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор олгосон газар ашигласны төлбөрийн зохих хэсгийг зориулалтын дагуу зарцуулна. 6. Бусад /хамгаалалтын онцлогоос хамааран иргэн, аж ахуй, байгууллагатай нэмж тохиролцсон асуудлын талаар энд бичнэ/. Дөрөв. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг 1. Тусгай хамгаалалттай газар нутгийн горимыг мөрдөх, зөвхөн тогтоосон газарт гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулна. 2. Ашиглаж байгаа болон хариуцан хамгаалж буй газартаа хууль тогтоомжийг мөрдүүлэх, хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллана. 3. Газар ашиглагч нь хэрэгжүүлж байгаа төслөө өргөжүүлэх, шинэчлэх шаардлагатай тохиолдолд БОЯ-наас зөвшөөрөл авч, дахин үнэлгээ хийлгэж, гэрээг шинэчлэн байгуулна. Төсөлд зааснаас илүү барилга байгууламж барихгүй, үйл ажиллагаа явуулахгүй байх. 4. Газар ашиглагч нь "Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай" хуульд заасан хэмжээгээр газрын төлбөрийг гэрээний хугацаанд хамгаалалтын захиргааны тоот ………… дансанд шилжүүлнэ. 5. Байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар хамгаалалтын захиргаанаас өгсөн даалгаврыг биелүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд ……………….. төгрөг зарцуулна. 5. Бусад /газар нутгийн онцлогоос хамааран орох нэмэлт/ Тав.Бусад зүйл 1. Энэхүү гэрээ нь Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга гарын үсэг зурж баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. 2. Гэрээний биелэлтийг талууд дараа оны 1-р сарын 15-ны дотор дүгнэж, шаардлагатай бол гэрээнд нэмэлт оруулна. 3. Энэхүү гэрээг 200… оны …дугаар сарын …ны өдөр байгуулж, 4 хувь үйлдэн сум /дүүрэг/, хамгаалалтын захиргаа, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, ………………………………..иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тус бүр нэг хувийг хадгалав. 4. Гэрээний талаар гарсан маргаан, түүнийг цуцлах, дуусгавар болох асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Гэрээ байгуулсан ………………………..сум, дүүргийн .……….….….………газрын хамгаалалтын Засаг дарга …………………… захиргааны дарга ……………………… …………………………………………иргэн, аж ахуйн нэгж, байгууллага-ыг төлөөлж …………………. ажилтай…………………….. овогтой……………………. Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын гуравдугаар хавсралт (Гэрээний загварыг Байгаль орчны сайдын 2002 оны 182 дугаар тушаалаар өөрчилсөн). /Энэ хавсралтыг БОАЖС-ын 242-р тушаалаар хүчингүй болгосон/ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ ДЭВСГЭРТ ГАЗАР АШИГЛАХ ГЭРЧИЛГЭЭ Дугаар …….. "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" Монгол улсын хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсээс ..........................…………… аймаг /хот/ ………………………… сум /дүүрэг/ - ийн нутагт орших ……………………………………………………………. тусгай хамгаалалттай газар нутгийн ………………………………………………………… нэртэй газрын ………. га талбайг .........................…………………………….. зорилгоор ашиглахыг "Газрын тухай" болон "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" хуулинд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрч, энэхүү гэрчилгээг аж ахуйн нэгжийн …………………………….. тоот гэрчилгээ /регистр/ - тэй ……………………………………….. –д ……….. жилийн хугацаагаар олгов. Энэхүү гэрчилгээ нь газар ашиглалтанд оруулсан аливаа өөрчлөлт, сунгалтыг тэмдэглэх хавсралттай бөгөөд хавсралтгүй бол хүчин төгөлдөрт тооцогдохгүй. БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Б.БАЯРМАГНАЙ 200.. оны ….. сарын ….. өдөр Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний хавсралт 1. Сунгалт Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах …………………..тоот гэрчилгээг …… жилийн хугацаагаар сунгав. Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн дарга / / Б.Баярмагнай Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах ………………….. тоот гэрчилгээг …… жилийн хугацаагаар сунгав. Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн дарга / / Б.Баярмагнай 2. Эзэмших талбайн хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийн өөрчлөлт Тусгай хамгаалалтай газар нутаг дэвсгэрт газар ашиглах ……………… тоот гэрчилгээнд .........................………………………… зорилгоор ………. га талбайг ашиглуулахаар өөрчлөлт оруулав. Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн дарга / / Б.Баярмагнай Тусгай хамгаалалтай газар нутаг дэвсгэрт газар ашиглах ……………… тоот гэрчилгээнд .........................………………………… зорилгоор ………. га талбайг ашиглуулахаар өөрчлөлт оруулав. Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн дарга / / Б.Баярмагнай