跳到主要内容
Nelum
蒙古的法律

Joint Order No. 89/A/124 of the Minister of Environment, the Minister of Agriculture and the Minister of Industry validating the Regulation on ecological regulation in the process of geological exploration and mining

颁布于 1998-06-30 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦАД БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР МӨНГӨН ХӨРӨНГӨ БАРЬЦААЛАХ ЖУРАМ/.
语言
Mongolian
类型
条例
国家
蒙古
主题
Environment, Mineral resources
关键词
environmental fees/charges, mining, polluter pays principle, public health, exploration
类别
metals-base, metals-precious, minerals-critical

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. 1. “Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн явцад байгаль орчныг хамгаалах зорилгоор мөнгөн хөрөнгө барьцаалах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

  2. 2. Журмыг хэрэгжүүлэхийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Жаргалсайхан, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

  3. 3. Журмын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчныг хамгаалах албаны дарга С.Банзрагч, Геологи, уул уурхайн улсын хяналтын албаны дарга Д.Чилхаажав нарт тус тус даалгасугай. БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙД С.БАЯРЦОГТ Н.АЛТАНХУ ЯГ 1998 оны 7 дугаар сарын 9-ний өдөр улсын бүртгэлийн 1218 дугаарт бүртгэсэн. Байгаль орчны сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1998 оны 89/А/124 тоот тушаалын хавсралт ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦАД БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР МӨНГӨН ХӨРӨНГӨ БАРЬЦААЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл

  4. 1. Монгол Улсын "Ашигт малтмалын тухай" хуулийн дагуу ашигт малтмал хайх болон ашиглах лиценз эзэмшигч нь /цаашид лиценз эзэмшигч гэнэ/ байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийн баталгаа болгож мөнгөн хөрөнгийн барьцаа гаргах, уг барьцаалсан мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, зарцуулах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

  5. 2. Ашигт малтмал хайх лиценз эзэмшигч нь геологи хайгуулын үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд учруулж болзошгүй сөрөг нөлөөнөөс сэргийлэх болон хайгуулын ажлаас үүсэх газрын эвдрэлийг нөхөн сэргээх арга хэмжээг шаардагдах зардлынх нь хамт тооцсон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг жил бүр боловсруулж тухайн ажил явуулж буй сум /дүүрэг/-ын Засаг даргаар батлуулсан байна.

  6. 3. Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь үйлдвэрлэлийнхээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн ашигт малтмалын олборлолтын ажлаас үүсэх газрын эвдрэлийг нөхөн сэргээх болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг шаардагдах зардлынх нь хамт тусгасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг жил бүр боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон ажил явуулж буй сум /дүүрэг/-ын Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр баталж хэрэгжүүлнэ. Хоёр. Байгаль орчныг хамгаалах талаар лиценз эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг

  7. 4. Лиценз эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийн баталгаа болгож энэ чиглэлээр тухайн жилд төлөвлөн хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын ажил эхлэхээс өмнө улирлын чанартай ажилладаг аж ахуйн нэгжүүд 05 дугаар сарын 01-ний дотор, жилийн турш ажилладаг аж ахуйн нэгжүүд 1 дүгээр улиралд багтаан ажил явуулж буй сум /дүүрэг/-ын Засаг даргын Тамгын газрын нээсэн тусгай дансанд жил бүр барьцаалан шилжүүлнэ.

  8. 5. Мөнгөн хөрөнгийг барьцаалсан асуудал нь тухайн лиценз эзэмшигчийг байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд тухайн жилд хүлээсэн үүргээ өөрийн хөрөнгөөрөө санхүүжүүлэн заавал биелүүлсэн байна.

  9. 6. Лиценз эзэмшигч нь өмнөх оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайланг 12 дугаар сарын 01-ний дотор багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сум /дүүргийн/-ын Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

  10. 7. Лиценз эзэмшигчийн дээрх хугацаанд гаргаж өгсөн тайланд гүйцэтгэлийн талаар сум /дүүрэг/-ын Засаг дарга дүгнэлт гаргаж 14 хоногийн дотор албан ёсоор хариу өгөхгүй бол байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайланг шаардлага хангасанд тооцон барьцаалсан мөнгөө нэхэх эрхтэй. Гурав. Байгаль орчныг хамгаалах үүргийн гүйцэтгэлийг хангах талаарх сум /дүүрэг/- ын Засаг даргын эрх, үүрэг

  11. 8. Лиценз эзэмшигч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд барьцаалсан мөнгөн хөрөнгийг тухайн жилийн ажлын тайланг авснаас хойшхи 21 хоногийн дотор эргүүлэн олгоно.

  12. 9. Тухайн лиценз эзэмшигчийг байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээгээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд сум /дүүрэг/-ын Засаг дарга барьцаалсан хөрөнгөөр төлөвлөсөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг бүрэн гүйцэтгүүлэх арга хэмжээ авна.

  13. 10. Тухайн лиценз эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдээ бүхэлд нь буюу эсхүл хэсэгчлэн гүйцэтгээгүй тохиолдолд өөр гүйцэтгэгч байгууллагаар гурван талын гэрээний үндсэн дээр барьцаалсан мөнгөн хөрөнгөөр гүйцэтгүүлэх бөгөөд барьцаалсан мөнгөн хөрөнгө нь хүрэлцэхгүй бол лиценз эзэмшигчээс нэмж шаардагдах хөрөнгийг гаргуулж уг ажлыг гүйцэтгүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл нэмэлт хөрөнгө шаардагдах ажлын хэмжээг байгаль орчны хяналтын болон геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг үндэслэн тогтооно. Дөрөв. Барьцаалсан мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, зарцуулах

  14. 11. Сум /дүүрэг/-ын Засаг даргын Тамгын газар нь лиценз эзэмшигчийн барьцаалсан мөнгөн хөрөнгийг хуримтлуулах тусгай данс нээн хадгалж, төлөвлөсөн ажлаа бүрэн, үр дүнтэй гүйцэтгэсний дараа буцаан олгоно. Байгаль орчинд хохирол учруулсан байвал уг хохирлыг нөхөн төлүүлэх ба барьцаалсан мөнгөн хөрөнгийн хуримтлуулалт, зарцуулалтын холбогдох тооцоог нарийвчлан хөтөлнө. Нөхөн төлүүлэх мөнгөн хөрөнгийн хэмжээг Байгаль орчны болон Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчдын тодорхойлолтыг үндэслэн тогтоож болно.

  15. 12. Сум /дүүрэг/-ын Засаг даргын Тамгын газар нь лиценз эзэмшигчийн байгаль хамгаалах төлөвлөгөөний биелэлт болон барьцаалсан мөнгөн хөрөнгийн хуримтлуулалт, зарцуулалтын тайланг улирал тутам гаргаж, жилийн эцэст өр авлагын журмаар тооцоо нийлж, өр авлагыг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллана.

  16. 13. Сум /дүүрэг/-ын Засаг даргын Тамгын газрын нээсэн тусгай данснаас мөнгө гаргахад хоёр тал (сум /дүүрэг/-ын Засаг дарга, лиценз эзэмшигч) гарын үсэг зурна.

  17. 14. Сум /дүүрэг/-ын Засаг даргын Тамгын газар тусгай данс нээхдээ дараах шаардлага хангасан банкийг сонгож авна: 1. хадгаламжийн хүү өндөртэй байх; 2. төлбөрийн чадвартай байх; 3. банк хоорондын төлбөр тооцоог шуурхай хийдэг байх.

  18. 15. Сум /дүүрэг/-ын Засаг дарга лиценз эзэмшигчийн барьцаалсан мөнгөн хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөх буюу зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно. Тав. Маргаан шийдвэрлэх

  19. 16. Байгаль орчныг хамгаалах үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөнгөн хөрөнгийн барьцаа гаргах, барьцаалсан мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, зарцуулах явцад гарсан маргааныг хоёр тал зөвшилцөн шийдвэрлэнэ.

  20. 17. Хоёр тал зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.

Joint Order No. 89/A/124 of the Minister of Environment, the Minister of Agriculture and the Minister of Industry validating the Regulation on ecological regulation in the process of geological exploration and mining · Nelum