Joint Order No. А-429/257 of the Minister of Nature, Environment and Tourism and the Minister of Finance validating the list of business entities responsible for waste collection, recycling and disposal
颁布于 2018-11-13 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ Дугаар А-429/257 ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ.
- 语言
- Mongolian
- 类型
- 条例
- 国家
- 蒙古
- 主题
- Environment, Waste and hazardous substances
- 关键词
- waste non-domestic sources, waste management, waste disposal, hazardous substances, hazardous waste, recycling/reuse, business/industry/corporations, plastic, cleaning agents/detergents
- 类别
- *
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Дугаар А-429/257 ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.14 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1.“Үүсэх хог хаягдлыг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах зарим бүтээгдэхүүний жагсаалт”-ыг хавсралтаар баталсугай. 2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагуудад мэдэгдэн, мэргэжил, арга зүйгээр ханган ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-д тус тус үүрэг болгосугай. БАЙГАЛЬ ОРЧИН, САНГИЙН САЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ Х.ХҮРЭЛБААТАР Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд,Сангийн сайдын хамтарсан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-429/257 дугаар тушаалын хавсралт Үүсэх хог хаягдлыг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах зарим бүтээгдэхүүний жагсаалт Дараах үйл ажиллагаа эрхлэгч нь бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах үйл ажиллагааг хариуцна.Үүнд: 1.Хуванцар сав суулга, түүхий эд; 2.Нийлэг уут түүний түүхий эд; 3.Бүх төрлийн зай хураагуур, аккумлятор; 4.Хими цэвэрлэгээний бодис; 5.Шилэн лонх сав; 6.Өндөр даралтат сав; 7.Химийн хорт болон аюултай бодисын сав баглаа боодол; 8.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн сэлбэг хэрэгсэл, дугуй; 9.Бүх төрлийн машин механизмын тос, тосолгооний бүтээгдэхүүн; 10.Мөнгөн ус агуулсан бараа бүтээгдэхүүн; 11.Аюултай хог хаягдал.