Governmental Decree No. A/02/01 validating the boundaries of sanitary zone of water supply to the capital city of Ulaanbaatar
颁布于 2018-01-03 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ЭРҮҮЛ АХУЙН БҮС, ТЭЖЭЭГДЛИЙН МУЖИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ.
- 语言
- Mongolian
- 类型
- 条例
- 国家
- 蒙古
- 主题
- Water
- 关键词
- water resources management, water supply, potable water, water conservation zone
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хот Дугаар А/02/01 УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ЭРҮҮЛ АХУЙН БҮС, ТЭЖЭЭГДЛИЙН МУЖИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1.Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн хилийн заагийг 1 дүгээр, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн хилийн заагийг 2 дугаар, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн хилийн заагийг 3 дугаар хавсралтаар тус тус тогтоосугай. 2.Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс, эрүүл ахуйн хязгаарлалтын бүс, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлэх, бүсийн дэглэмийг мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэл, дүүргийн Засаг дарга нарт, Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/, Туул голын сав газрын захиргаа /Я.Болдбаатар/-т тус тус даалгасугай. 3.Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс, эрүүл ахуйн хязгаарлалтын бүс, тэжээгдлийн мужийн бүсийн дэглэмийг мөрдүүлэх ажилд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Ш.Мягмар/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т үүрэг болгосугай. 4.Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс, эрүүл ахуйн хязгаарлалтын бүс, тэжээгдлийн мужийн хил заагийг улсын усны нэгдсэн кадастрын бүртгэлд оруулахыг Ой, Ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс /Н.Батзаяа/-т, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т тус тус даалгасугай. БАЙГАЛЬ ОРЧИН, БАРИЛГА, ХОТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН