跳到主要内容
Nelum
蒙古的法律

Government Resolution No. 268 validating National Program “Health” for 2010-2021

颁布于 2010-10-13 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
“Эрүүл мэндүндэсний хөтөлбөр батлах тухай.
语言
Mongolian
类型
policy
国家
蒙古
主题
General
关键词
policy/planning, public health, gender, public participation, public private partnership (PPP), biotechnology

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. 1. "Эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийг хавсралт ѐсоор баталсугай.

  2. 2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран батлахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарт тус тус даалгасугай.

  3. 3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөв, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хандивлагч байгууллагын хөтөлбөр, төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай.

  4. 4. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж, дунд хугацааны үнэлгээний тайланг 2015 онд, эцсийн үнэлгээний тайланг 2021 онд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай. Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 268 дугаар тогтоолын хавсралт "ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (2010-2021 ОН) Нэг. Хөтөлбөр боловсруүлах үндэслэл, шаардлага Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичигт "Эрүүл мэнд үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж 2015 он гэхэд Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангасан байна" гэж заасан 2001 онд Улсын Их Хурлаар баталсан Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого нь эрүүл мэндийн салбарт хийсэн өөрчлөлт, шинэчлэлтийн үйл ажиллагааны үзэл баримтлал болж ирсэн. Энэхүү бодлогын баримт бичигт түлгуурлан Засгийн газраас эрүүл мэндийн салбарт Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр /2002/, Сумын эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр /2002/, Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр /2002/, Эрүүл мэндийн технологийг сайжруулах үндэсний хөтөлбөр /2002/, Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөр /2001/ зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлсэн байна. Одоогоор "Нөхөн үржихүйн эрүүл мэнд" үндэсний III хөтөлбөр /2007/, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр /2002/, Рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр /2002/, Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах хөтөлбөр /2005/, "Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөр /2006/, Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр /2005/, "Амны хөндийн эрүүл мэнд" үндэсний хөтөлбөр /2006/, Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр /2007/, Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө /2005/, Иод дутлын эмгэгтэй тэмцэх III хөтөлбөр /2007/, "Хүнсний баталгаат байдал" үндэсний хөтөлбөр /2001/, Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр /2002/, Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр /2003/, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр /2005/, Цахим Монгол үндэсний хөтөлбөр /2005/ зэрэг бодлогын баримт бичгүүдийг тус тус батлан хэрэгжүүлж байна, Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн давхардал, зөрчлийг арилгах болон хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлыг хийж байна. Дээр дурдсан хөтөлбөр, төлөвлөгөө нь эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг иж бүрнээр нь цогц шинжтэй хамарч чадахгүй байна. Иймд эдгээр хөтөлбөрийг өөртөө дэд хөтөлбөр шинжтэйгээр багтаасан, эрүүл мэндийн салбарын урт хугацааны стратегийн зорилтыг тодорхойлсон "Эрүүл мэнд хөтөлбөр"-ийг /цаашид "хөтөлбөр" гэнэ/ батлан гаргах шаардлагатай болсон юм. Хөтөлбөр нь эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хоорондын уялдаа холбоог хангах, давхардлыг арилгах, нэгтгэх, салбарын урт хугацааны суурь баримт бичиг юм. Хөтөлбөрийг эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөнд тулгуурлан боловсруулсан болно. Хөтөлбөрт стратегийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндсэн 5 чиглэлийн дагуу боловсруулсан бөгөөд нийгмийн эрүүл мэнд, анхан шатны түсламж үйлчилгээ, хүн амын эрүүл мэмдийн боловсрол, ялангуяа гэр бүлийн түвшинд эрүүл аж төрөх ѐсыг төлөвшүүлэх асуудалд тэргүүлэх ач холбогдлыг өгсөн болно. Хоёр. Хөтөлбөрийн зорилго Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сайжруулж өсөлтийг дэмжих, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг олон улсын жишигт дүйцүүлэн хүргэх, хүн амын дунд эрүүл аж төрөх ѐсыг хэвшүүлснээр эдийн засгийн хөгжлийг дэмжихэд оршино. Гурав. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлах зарчим Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх;  нотолгоонд тулгүурласан шинэтехник, технологи нэвтрүүлсэн байх;  жендэрийн мэдрэмжтэй байх;  төрийн зохицуулалттай, салбарын онцлог бүхий зах зээлийн чиг баримжаатай байх;  төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон нийтийн санаачилга, оролцоонд тулгуурласан байх. Дөрөв. Хөтөлбөрийн стратегийн зорилтууд Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь стратегийн зорилтыг удирдлага болгоно: Стратегийн зорилт 1. Хүн амын өвчлөлд нөлөөлөх эрсдэлт зан үйлийг өөрчлөх; Стратегийн зорилт 2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулж үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх; Стратегийн зорилт 3. Хүн амыг аюулгүй, чанарын баталгаатай эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслээр жигд, хүртээмжтэй хангах; Стратегийн зорилт 4. Эрүүл мэмдийн салбарын хүний нөөцийг бэхжүүлж, байгууллагын хөгжил, салбарын удирдлагын тополцоог цогцоор нь хөгжүүлэх; Стратегийн зорилт 5. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, төсвийн санхүүжилтийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх. Тав. Стратегийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ Стратегийн зорилт 1-ийн хүрээнд:

  5. 1. Эрүүл аж төрөх ѐсыг хэвшүүлэх, улмаар зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулахад чиглэсэн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгаа /МСС/-Г чанаржуулах талаар:  эрүүл аж төрөх ѐсыг хэвшүүлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор бүх шатны боловсролын байгүуллагын эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр, арга зүйн стандартыг боловсронгуй болгох;  дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүдэн гарах өвчин, эмгэгээс эрүүл мэндээ хамгаалах, өвдсөний дараа бус өвдөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг өргөжүүлэх.

  6. 2. Үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, ээлтэй, эрүүл мэндийг дэмжсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн бэхжүүлэх талаар:  эрүүл, сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн чанартай түсламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх тогтолцоог боловсронгуй болгох арга, хэлбэрийг тодорхойлж мөрдөх;  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үэүүлэх үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоог эрүүл мэндийн бүх байгууллагад бий болгох, хариуцлагыг сайжруулах;  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа ажилтны ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд харилцааны соѐлыг оруулах;  төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараахь сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийг дэмжих, эрсдэлт зан үйлийг өөрчлөх МСС, ѐс зүй, харилцаа, зөвлөгөө өгөх ур чадварын хичээл оруулах.

  7. 3. Олон нийтийн оролцоо, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах замаар эрүүл мэндийг дэмжих орчин бий болгох талаар:  эрүүл орчин бий болгоход хамт олны оролцоо, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх эрх зүйи зохицуүлалтыг боловсронгуй болгох;  эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургүуль хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах;  эрүүл орчин, түүний ач холбогдлын талаархи ойлголтыг нэмэгдүүлэх сургалтад хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудыг үе шаттайгаар хамруулах;  амьдралын зөв зохистой хэвшил, бие бялдраа чийрэгжүүлэх орчин бүрдүүлэхэд чиглзон арга хэмжээ авч хэрэгжүүлэх. Хүлээгдэж байгаа үр дүн:  үйлчлүүлэгчдэд ээлтэй эрүүл мэндийн байгүуллагын TOO НЭМЭГДЭНЭ;  үйлчилгээ үзүүлж байгаа ажилтны ѐс зүй, харилцааны ур чадвар дээшилнэ;  эрүүл мэндийг дэмжигч байгүуллагын тоо нэмэгдэнэ;  орчны эрүүл мэндийг дэмжсэн хөтөлбөр, үйл ажиллагаанд хамт олны оролцоо, салбар дундын хамтын ажиллагаа дээшилнэ;  хүн амын дунд эрүүл амьдрах орчноо өөрөө бүрдүүлэх, төлөвшүүлэх хэвшил тогтоно. Стратегийн зорилт 2-ын хүрээнд:

  8. 1. Хүн ам, ялангуяа эх, хүүхэд, эмзэг бүлгийн хүмүүст хүргэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар:  "Үндэсний түргэн тусламжийн сүлжээ" дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;  эмнэлэг хоорондын лавлагааны үйлчилгээг боловсронгуй болгож хэрэгжүүлэх;  эрүүл мэндийн байгууллагын үйлчлэх хүрээний болон сонгон бүртгүүлсэн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, хамралтын байдалд хяналт-шинжилгээ хийх, тусламж, үйлчилгээний хамралт, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах;  амьжиргааны баталгаажих түвшингээс доогүур орлоготой иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй олгох эрхийн бичгийн тогтолцоог нэвтрүүлж хэрэгжүүлэх;  тусламж, үйлчилгээний нэн шаардлагатай багцыг эрүүл мэндийн хэрэгцээ болон хүн амд суурилсан үйлчилгээнд үндэслэн шинэчлэх.

  9. 2. Сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний нэн шаардлагатай багцыг /ТҮНШБ/ шинэчлэх талаар:  өрх, сумын эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх үүрэг, санхүүжилтийг тодорхойлсон бодлого болон үйл ажиллагааны стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх;  зонхилон тохиолдох халдварт бус өвчлөл болон БЗДХ, ХДХВ/ДОХ, сүрьеэтэй тэмцэх чадавхийг эрүүл мэндийн анхан шатны байгуүллагын түвшинд цогц байдлаар хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх.

  10. 3. Үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар:  хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд үндэслэн хоѐрдогч шатлалын эмнэлгээс үзүүлэх тусламж, үйлчилгээг "Дүүргийн эмнэлгийн сонгодог загвар"-т нийцүүлэн өөрчлөх, гуравдагч шатлалын эмнэлгээс үзүүлэх тусламж, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх;  бүсийн оношилгоо-эмчилгээний төвүүдийг бэхжүүлэх, шинээр байгуулах, алсын зайн оношилгоо, эмчилгээний аргыг нэвтрүүлж, оношлох чадавхийг сайжруулах;  хоѐрдогч болон гуравдагч шатлалын эмнэлгүүдэд ТҮНШНБ-ын дагуу чанартай нэмэлт тусламж үйлчилгээ үзүүлэх, тусламж, үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх;  сэргээн засах тусламж, үйлчилгээний стратегийг боловсруулж хэрэгжүүлэх;  хорт хавдраас сэргийлэх, эрт оношлох, эмчлэх чадавхийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд бий болгох.

  11. 4. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар  бүх шатны эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын нэгдмэл удирдлага, хяналтын механизмыг бий болгон мөрдүүлэх;  эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох болон эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох;  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах үйл ажиллагаанд мэргэжлийн холбоод, хамтрагч талуудыг оролцуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх.

  12. 5. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, удирдамж, шалгуур үзүүлэлтийг оновчтой болгох талаар:  эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор оношилгоо, эмчилгээний стандарт, шалгуур үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлэх;  эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын стандарт, удирдамжийг боловсруулахад шаардагдах сургалтын материал, хөтөлбөрийг хянах, сайжруулах, шинээр боловсруулах. Хүлээгдэж байгаа үр дүн:  хүн ам, ялангуяа эх, хүүхэд, эмззт бүлгийн хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ; -анхан шатны, үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн болон яаралтай тусламж, үйлчилгээ сайжирна;  эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх үйл ажиллагаа боловсронгуй болно;  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах үйл ажиллагаанд хамтрагч талуудын оролцоо нэмэгдэнэ;  эмнэлгийн тусламж, үйлчилгээнд олон улсын стандартад нийцсэн шалгуур үзүүлэлт, эмнэл зүйн удирдамжийг мөрдөнө. Стратегийн зорилт 3-ын хүрээнд:

  13. 1. Хүн амыг аюулгүй, чанарын баталгаатай эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслээр жигд, хүртээмжтэй хангах, чанартай үйлчилгээг хүргэх талаар:  хүн амын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн тооцоолсон аргачлал боловсруулж эм ханган нийлүүлэлтэд мөрдүүлэх;  зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг орчин үеийн эмчилгээний удирдамжтай уялдуулан шинэчлэх;  нийтийг хамарсан аюул бүхий халдварт өвчний дэгдэлт, чихрийн шижин, сүрьеэ зэрэг төрөөс төлбөрийг нь хариуцдаг өвчний үед хэрэглэх эм, биобэлдмэлийн ханган нийлүүлэлтийг сайжруулах, түүнд хяналт тавих;  гоц халдварт өвчин, гамшгийн үед хэрэглэх нэн шаардлагатай эм, биобэлдмэлийг хилээр саадгүй нэвтрүүлэх хууль эрх зүйн орчинг бий болгож мөрдүүлэх.

  14. 2. Хүн амд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар:  эмийн зохисгой хэрэглээг төлөвшүүлэх талаар сургалт, сурталчилгааг үе шаттай явуулах;  эмийн зохистой хэрэглээнд сөргөөр нөлөөлөх зан үйлийг өөрчлөх чиглэлээр ухуулга, сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх;  эмийн буруу хэрэглээнээс үүдэлтэй нянгийн эсрэг эмийн тэсвэртэй байдалд судалгаа хийж зөвлөмж гаргах.

  15. 3. Эм, биобэлдмэл, биологийн идэвхт бодис шинжлэх лабораторийн хүчин чадлыг сайжруулах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар зах зээлд хуурамч болон сгандартын бус эм нэвтрэхээс сэргийлэх талаар:  эм, биобэлдмэлийг шинжлэх лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинжилгээний шинэ арга, аргачлалыг практикт нэврүүлэх;  эмийн чанарын хяналтыг нэгдсэн зохицуулалтай болгон боловсронгуй болгох замаар зах зээлд хуурамч эм нэвтрэхээс сэргийлэх. Хүлээгдэж байгаа үр дүн:  эм ханган нийлүүлэх, хуваарилах үйл ажиллагаа оновчтой болж, хүн амыг зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй хангана;  эм, биобэлдмэл, биологийн идэвхт бодисын чанарын бзталгаажилтын нэгдсэн тогтолцоо бий болж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд аюулгүй, чанарын баталгаатай, боломжит өртөгтэй эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн, уламжлалт эм хэрэглэнэ;  эмийн зохистой хэрэглээний талаар олон нийтийн мэдлэг дээшилнэ;  салбарын хэмжээнд лабораторийн болон оношилгооны чадавхи сайжирна. Стратегийн зорилт 4-ийн хүрээнд:

  16. 1. Хүний нөөцийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх талаар:  эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаархи салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг өргөжүүлэх;  эрүүл мэндийн удирдах ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалтын жишиг хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;  бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хүний нөөцийн төлөвлөлт хийх чадавхийг сайжруулах;  эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангах үйл ажиллагаанд нутгийн захиргаа, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх;  эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, хүний нөөцийн чиглэлээр судалгаа, шинжилгээг өргөжүүлэх.

  17. 2. Эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, сургалтын чанарыг дээшлүүлэх, мэргэжлийн өидөр мэдлэг, ур чадвартай боловсон хүчнээр хангах талаар: -эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн өмнөх болон дараахь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг олон улсын жишигт нийцүүлэх;  эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараахь сургалт явуулдаг бааз эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчлэх;  эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шалгалт авч байгаа өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох, зөвшөөрөл олгох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах;  анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны дэөшилтэт технологийг эзэмшүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй оронд урт, богино хугацааны сургалтад хамрагдах эмнэлгийн мэргэжилтний тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх;  эмнэлгийн мэргэжилтнүүдийг англи хэл дээр мэдээлэл ашиглах, цахим эмнэлгийн орчинд ажиллах чадавхетай болгох сургалтыг зохион байгуулах;  өндөр хөгжилтэй орнуудад анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр боловсрол, мэргэжил эзэмшсэн мэргэжилтнүүдийг эх орондоо ирж өөрийн мэргэшсэн чиглэлээрээ ажиллах санал, санаачилгыг хөхиүлэн дэмжих.

  18. 3. Эмнэлгийн мэргэжилтний ажил, мэргэжлийн болон байршлын зохистой харьцааг бүрдүүлэх талаар:  эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичгийг хэрэгжүүлэх;  2020 он хүртэлх эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн төлөвлөлггэй уялдуулан төгсөлтийн өмнөх сургалтаар змнэлгийн мэргэжилтэн бэлтгэх арга хэмжээг хэрэгжүүлэх;  өрх, сумын их эмч бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох;  шаталсан сургалтын хэлбэрээр сувилагч бэлтгэх, сүвилагчийи тоог нэмэгдүүлэх.

  19. 4. Эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг сайжруулах талаар:  эмнэлгийн мэргэжилтний цалин, нэмэгдэл, урамшууллыг хөдөлмөрийн бүтээмж, ажлын гүйцэтгэлтэй нь холбон боловсронгуй болгох;  эрүүл мэндийн байгууллага бүр эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх.

  20. 5. Эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, хариуцлагыг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн байгууллага үйлчлүүлэгчээ дээдэлдэг зарчимтай болгох талаар:  эрүүл мэндийн байгууллагыг үйлчлүүлэгчээ дээдэлсэн үйл ажиллагааны зарчимтай болгох;  эмнэлгийн мэргэжилтний ес зүйг сайжруулах үйл ажиллагаанд олон улсын чиг хандлагыг нэвтрүүлэх;  эмнэлгийн мэргэжилтний ѐс зүйн зөрчлийн мэдээллийн нэгдсэн сантай болж, сан бүрдүүлэх үйл ажиллагааг тогтмолжуулах;  эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, хариуцлагыг сайжруулахад олон нийт, ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх.

  21. 6. Салбарын хэмжээний хандлага (SWAP)-д тулгуурлан эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх талаар:  салбарын хөгжлийн урт хугацааны стратеги, бодлогын дагуу олон улсын байгүуллага, хандивлагчдын санхүүгийн болон техникийм туслалцааг үр ашигтай зарцуулахад чиглэсэн хамтын хариуцлага бүхий зохицуулалтын механизмыг нэвтрүүлэх;  салбар дундын хамтын ажиллагааны механизмыг сайжруулах арга замыг тодорхойлж, үр дүнг дээшлүүлэх;  байгууллагын хөгжлийг дэмжих замаар зрүүл мэндийн ажилтнуудын хариуцлага, ѐс зүйг дээшлүүлэх.

  22. 7. Салбарын хэмжээнд төвлөрлийг сааруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар:  эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох замаар нийгмийн эрүүл мэндэд түшиглэсэн эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэх;  хариуцлага, бие даасан болон ил тод байдал, эрх мэдлийн зохистой шилжүүлэлтийг хангах, төвлөрлийг сааруулах ажиллагааны удирдамж, зааврыг бүсчилсэн хөгжлийн болон засаг захиргааны шинэчлэлтэй уялдуулан боловсруулж, хэрэгжүүлэх;  төвлөрлийг сааруулах замаар нутгийн захиргаа болон эрүүл мэндийн удирдах ажилтны чадавхийг системтэйгээр бэхжүүлэх;  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянаж-үнэлэхэд олон нийт, ТББ, орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлэх.

  23. 8. Байгалийн гамшиг, нийтийг хамарсан өвчлөл, гэнэтийн аюул ослын асуудлыг шийдвэрлэх, эрсдэлийн менежментийн чадавхийг бэхжүүлэх талаар:  байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах гамшиг, орчны бохирдол, нийтийг хамарсан өвчлөл, гэнэтийн аюул ослын үед авах арга хэмжээ, бэлтгэлийг хангах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, холбогдох албан тушаалтныг эрсдэлийн үнэлгээ хийх талаар сургалтад хамруулах.

  24. 9. Эрүүл мэндийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх талаар:  эрүүл мэндийн салбарын хүвийн хэвшлийн хөгжлийн өнөөгийн байдлыг үнэлэх, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг эрүүл мэндийн болон эрүүл мэндийн санхүүжилтийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх;  эрүүл мэндийн салбарт хүвийн хэвшлийн нэвтрүүлж байгаа шинэ техник, технологийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх, шинэчлэхэд шаардагдах хөрөнгийг үйлчлүүлэгчдэд ээлтэй, санхүүгийн дарамт үүсгэхгүй хэлбэрээр хэрэглэх эрх зүйн орчинг судлан боловсруулж, хэрэгжүүлэх;  хувийн хэвшлийг хөгжүүлэх санхүүгийн механизмыг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, үр ашгийг дэмжих хөшүүрэг болгон боловсронгуй болгох. Хүлээгдэж байгаа үр дүн:  эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлагын нэгдмэл тогтолцоо бэхжинэ;  эмнэлгийн мэргэжилтний зохистой харьцаа бүрдэнэ;  өндөр мэдлэг, ур чадвар бүхий нийгмийн баталгаа нь хангагдсан, ѐс зүйтэй эмнэлгийн мэргэжилтнээр эрүүл мэндийн салбар хангагдана;  эрүүл мэндийн байгууллагын бүх түвшинд удирдлагын чадавхи бэхжинэ;  байгалийн гамшгийн үед бэлэн байх цогц төлөвлөгөө боловсруүлж хэрэгжүүлснээр эрсдэлийн менежментийн чадавхи сайжирна;  салбарын менежмент нь хариуцлагатай, ил тод, төвлөрөл саарсам тогтолцоонд шилжиж, үйл ажиллагаа нь жигдэрнэ;  хамтрагч болон оролцогч талуудын хамтын ажиллагаа сайжирна;  эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийн үр дүнтэй зохицуулалт бий болно. Стратегийн зорилт 5-ын хүрээнд:

  25. 1. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар:  ДНБ-д эзлэх эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн хувь, хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх;  эрүүл мэндийн салбарын нийт сэнхүүжилтэд эрүүл мэндийн даатгалын эзлэх хувийг нэмэгдүүлэх;  эрүүл мэндийн нийт зардалд үйлчлүүлэгчийн өөрөө төлөх телберийн хэмжээг 25 хувиас хэтрүүлэхгүй байх. 2 Эрүүл мэидийн салбарын санхүүгийн болон бусад нөөцийн ашиглалтын үр дүн, үр ашгийг сайжруулах талаар:  эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэг удирдлага дор нэгдмэл бодлогоор худалдан авах тогтолцоог төлөвшүүлж зардлын үр ашгийг нэмэгдүүлэх;  нийгмийн эрүүл мэндийн түсламж, үйлчилгээний санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлыг бууруулах;  эрүүл мэндийн байгууллагын бутэц, зохион байгуулалтыг оновчтой болгох чиглэлээр гадаад болон дотоод эх үүсвэрийг дайчлах;  эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах, орны тоог багасгах, эмнэлэгт хэвтэх хугацааг бодитой тогтоох зэргээр зардлын үр ашгийг нэмэгдүүлэх;  гадаадын зээл, түсламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг эрүүл мэндийн талаархи төрөөс баримтлах бодлого, зарчимтай уялдүулж, үр ашгийг дээшлүүлэх.

  26. 3. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалган хөгжүүлэх талаар:  эрүүл мэндийн даатгалын бүх нийтийг хамарсан, заавал даатгуулах хэлбэрийг дэмжих;  эрүүл мэндийн даатгалын асуудлыг хариуцсан бие даасан байгууллага байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх;  хүн амын эрүүл мэндэд гарч болох гэнэтийн, нийтийг хамарсан өвчлөлийн улмаас үүсэх санхүүгийн томоохон хэмжээний дарамтаас хамгаалах механизмыг бий болгон хэрэгжүүлэх;  улсын төсвөөс төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг инфляци, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодит өртөгтэй уялдуулан нэмэгдүүлэх. Хүлээгдэж байгаа үр дүн:  ДНБ-д эзлэх эрүүл мэндийн зардлын хувь тогтвортой байна;  тусламж, үйлчилгээний шатлал бүрт тохирсон, үр дүнд тулгуурласан, чанарыг дэмжсэн, сөрөг хөшүүргийг зохицуулахад анхаарсан төлбөрийн оновчтой арга, хэлбэр нэвтэрнэ;  эрүүл мэндийн сзнхүүжилтийн бодлого хэрэгжинэ;  эрүүл мэндийн үндэсний тооцоо (олон улсын сгандарт)-нд түшиглэсэн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын мэдээллийн тогтолцоо бий болж, салбарын хэмжээнд хэрэгжинэ,  анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн түсламж, үйлчилгээнд хуваарилагдах санхүүжилт нэмэгдэнэ;  хүн ам, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн даатгалд хамрагдах хувь нэмэгдэнэ;  эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа сайжирна. Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа Хөтөлбөрийг Монгол Улсын Мянганы хегжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлоготой уялдуулан 2021 ои хүртэл хоер үе шаттай хэрэгжүүлнэ: Нэгдүгээр үе шат: 2010-2015 он Хоѐрдугаар үе шат: 2016-2021 он Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:  улсын болон орон нутгийн төсөв;  хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж, хандив, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар хуримтлуулсан хөрөнгө;  бусад эх үүсвэр. Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ  Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгүуллага, нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлел мэргэжлийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.  Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдан зохицуүлах ажлыг бух шатны Засаг дарга нар аймаг, нийслэлийн нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлтэй хамтран гүйцэтгэнэ. —оОо— ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР ТҮНШБ Тусламж, үйлчилгээний нэн шаардлагатай багц ТҮНШНБ Тусламж, үйлчилгээний нэн шаардлагатай нэмэлт багц ДЭМБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага MCC Мэдээлэл, сургалт сурталчилгаа ДНБ Дотоодын нийт бүтээгдэхүүн SWAP Салбарын хэмжээний хандлага ЭМУМНТ Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн нэгдмэл тогтолцоо БЗДХ Бэлгийн замаар дамжих халдвар ХДХВ/ДОХ Хүний дархлал хомсдлын вирус /Дархлалын олдмол хомсдол

Government Resolution No. 268 validating National Program “Health” for 2010-2021 · Nelum