跳到主要内容
Nelum
蒙古的法律

Government Decree No. 461 “On release of commodities and materials from state reserves and compensation”

颁布于 2022-12-14 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ Дугаар 461 УЛСЫН НӨӨЦӨӨС БАРАА, МАТЕРИАЛ ГАРГАХ, НӨХӨН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ.
语言
Mongolian
类型
条例
国家
蒙古
主题
Livestock
关键词
animal feed/feedstuffs, grazing, pastoralism, financing, subsidy/incentive, liability/compensation, animal production

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 461 Улаанбаатар хот УЛСЫН НӨӨЦӨӨС БАРАА, МАТЕРИАЛ ГАРГАХ, НӨХӨН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.1, Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад улсын нөөцөөс 50 хувь хямдруулан олгох өвс, тэжээлийн хуваарийг хавсралт ёсоор баталсугай. 2. Улсын нөөцөөс 50 хувь хямдруулан олгох өвс, тэжээлийн үнийн зөрүү болон тээврийн зардалд шаардагдах 3,908,604,835 (гурван тэрбум есөн зуун найман сая зургаан зуун дөрвөн мянга найман зуун гучин тав) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй. 3. Улсын нөөцөөс олгох өвс, тэжээлийг өвөлжилт хүндэрч байгаа сумдын малчдад оновчтой хуваарилж олгох, зориулалт бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавих, гүйцэтгэлийн тайланг холбогдох баримтын хамт 2023 оны I улиралд багтаан Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхийг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай. 4. Улсын нөөцөөс олгосон өвс, тэжээлийг 2023 оны I улиралд багтаан тэжээлээр буцаан нөхөн бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд даалгасугай. Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН Сангийн сайд Б.ЖАВХЛАН 1 / 1