跳到主要内容
Nelum
蒙古的法律

Government Decision No. 189 imposing ban on single-use plastic bags

颁布于 2018-06-20 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дугаар 189 НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ.
语言
Mongolian
类型
条例
国家
蒙古
主题
Environment, Waste and hazardous substances
关键词
plastic, packaging/labelling, international trade
类别
*

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дугаар 189 Улаанбаатар хот НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ын 2.3.3, Ногоон хөгжлийн бодлогын 3.6.4, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.6 дахь зорилтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1.Бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосугай. 2.Хог хаягдлын эдийн засгийн зохицуулалтыг сайжруулах, үүсгэгч нь хариуцаж, бохирдуулагч нь төлөх эко төлбөрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай. 3.Энэ тогтоолын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт тус тус үүрэг болгосугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ 1 / 1