Government Decision No. 187 validating the Regulation on improvement of pastoralism of range flock
颁布于 2007-07-25 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ОТРЫН БЭЛЧЭЭРИЙН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 187 АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН НИЙТЛЭГ ЖУРАМ.
- 语言
- Mongolian
- 类型
- 条例
- 国家
- 蒙古
- 主题
- Livestock
- 关键词
- grazing, pastoralism, local government, authorization/permit, animal production
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ОТРЫН БЭЛЧЭЭРИЙН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 187 Газрын тухай хуулийн 18.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, Засгийн газрын тухай хуулийн 20.5.13, 24.1.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан сумын хилийн заагт орших Малахын талын 73.1 мянган га, Завхан аймгийн Завханмандал сумын нутагт орших Багахайрханы 68.3 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, отрын хилийн заагийг 1 дүгээр хавсралтын ёсоор тогтоосугай. 2. "Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай. 3. Тусгай хэрэгцээний газарт авсан аймаг дундын отрын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулан 2007 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс ажиллуулсугай. 4. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны бүтэц, дүрмийг батлан, захирлыг нь томилж ажиллуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад даалгасугай. 5. Отрын бүс нутгийг хашиж хамгаалах, малын хашаа, тэжээлийн агуулахыг сайжруулах, бэлчээрийг усжуулах арга хэмжээ болон аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны зардалтай холбоотой асуудлыг жил бүрийн үндсэн чиглэл, төсвийн төсөлд тусгаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай. 6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Говийн бүсийн аймгуудын малын тэжээлийн болон усан хангамжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1998 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 185 дугаар тогтоолын 4 дүгээр зүйл, "Мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 181 дүгээр тогтоолын 5, 6 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.ТЭРБИШДАГВА Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭРИЙН ХИЛИЙН ЗААГ 1. Малахын талын аймаг дундын отрын бэлчээрийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол Эргэлтийн цэгийн дугаар Газрын нэр, тоот Солбицол Өргөрөг Уртраг 1 1289.3 тоот 46° 57' 04" 108° 44' 36" 2 1233.0 тоот 46° 56' 02" 108° 51' 34" 3 Дашгай бэлийн худаг /1238.5/ 46° 53' 48" 108° 59' 12" 4 Сүмт-овоо /1285.6/ 46° 52' 54" 109° 05' 59" 5 Цагаантолгой /1211.9/ 46° 51' 49" 109° 07' 10" 6 Хөл нуурын зүүн булан 46° 49' 42" 109° 05' 49" 7 Замын шанд 46° 45' 45" 109° 04' 33" 8 Зүүн-Овоот /1306.0/ 46° 43' 38" 109° 03' 35" 9 Хөтөлийн даваа 46° 42' 34" 109° 02' 23" 10 1262.8 тоот 46° 43' 40" 108° 55' 55" 11 Дулаан-Овоо /1300.3/ 46° 45' 49" 108° 48' 57" 12 Аймгийн хилтэй нийлэх цэг 49° 48' 32" 108° 35' 56" 13 Сайн хөөтийн тойром /1328.0/ 46° 52' 10" 108° 34' 38" 14 1377.6 тоот 46° 55' 02" 108° 37' 22" 15 1314.1 тоот 46° 56' 02" 108° 39' 35" Малахын талын отрын бэлчээрийн хилийн зааг: 1289.3 тоот, 1233.0 тоот бүхий Дашгай бэлийн худаг /1238.5/, Сүмт-Овоо /1285.6 тоот/, Цагаантолгой /1211.9 тоот/, Хулжийн хоолойн хөл нуурын зүүн булан, Замын шанд, Зүүн-Овоот /1306.0/, Хөтөлийн даваа, 1262.8 тоот, Дулаан-Овоо /1300.3 тоот/ хүрч түүнээс баруун хойш эргэн Хоолтын хоолойн урдуур гаран Бага уулнаас зүүн хойш 4.5 км зайтайгаар аймгийн хилтэй нийлнэ. Бага уулнаас зүүн хойш 4.5 км орчимд хойш эргэн Сайн хөөтийн тойром /1328.0 тоот/, Халзан уулын ухаа уулын хяраар /1377.6 тоот/, 1314.1 тоот өндөрлөгөөр эхний цэгтэй нийлнэ. 2. Багахайрханы аймаг дундын отрын бэлчээрийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол Эргэлтийн цэгийн дугаар Газрын нэр, тоот өндөрлөг Солбицол Өргөрөг Уртраг 1 Суурь уул /2101.0/ 47° 56' 08" 94° 36' 57" 2 Хөцийн дугуй 47° 57' 38" 94° 39'30" 3 2069.0 48° 03' 31" 94° 45'11" 4 1965.0 48° 02' 30" 94° 53' 41" 5 Майхан уул /2013.9/ 48° 01' 37" 94° 56'15" 6 Баруун балбархай /2036.0/ 48° 04' 35" 95° 01'17" 7 1916.0 48° 05' 13" 95° 03' 40" 8 Шийр толгой /1787.3 / 48° 06' 30" 95° 14' 15" 9 Бор бэлчир уул /1924.0/ 48° 03' 18" 95° 16' 02" 10 Сэгсийн тойром 48° 00' 55" 95° 12' 25" 11 Сэгсийн худаг 47° 59' 18" 95° 02' 25" 12 Иххайрханы баруун хойд үзүүрийн 1921.5 тоот 47° 56' 58" 94° 59' 45" 13 Алаг-Өндөр /1921.0/ 47° 52' 38" 94° 56' 29" 14 Гурван тайширын орой /1934.0/ 47° 51' 27" 94° 52' 38" 15 Хүйтэн толгой 47° 50' 49" 94° 47' 13" 16 Туулайтын овоот 47° 51' 10" 94° 43' 09" 17 Нарийнхар /1803.0/ 47° 52' 40" 94° 38' 30" 18 Эмээл 47° 53' 32" 94° 38' 20" 19 Шасар 47° 54' 49" 94° 37' 44" Багахайрханы отрын бэлчээрийн хилийн зааг: Суурь уул /2101.0 тоот/, Хөцийн дугуй, Цагаан ботго /2069.0/, Хойд тал нь: 1965.0 тоот, Майхан уул /2013.9 тоот/, Баруун балбархай /2036.0 тоот/, 1916.0 тоот, Шийр толгой /1787.3 тоот/, Зүүн тал нь: Бор бэлчир уул 1924.0, Сэгсийн тойром, Сэгсийн худаг, Иххайрханы баруун хойд үзүүрийн 1921.5 тоот, Алаг өндөр 1921.0 тоот, Гурван тайширын орой /1934.0/, Хүйтэн толгой, Туулайтын овоот, Нарийнхар 1803.0 тоот, Эмээл, Шасараар эхний цэгтэй нийлнэ. оОо АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН НИЙТЛЭГ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1. Тусгай хэрэгцээний газар болох аймаг дундын отрын бэлчээрийг /цаашид "отрын бэлчээр" гэх/ ашиглахад үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна. Хоёр. Удирдлага, зохион байгуулалт 2. Отрын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах ажлыг улсын хэмжээнд "Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргаа" /цаашид "захиргаа" гэх/ хариуцаж зохион байгуулна. 3. Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргааны захирлын дэргэд тухайн отрын бэлчээрийн ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг /цаашид "зөвлөл" гэх/ захирлын тушаалаар байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн бодлого хариуцсан ажилтан, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон бусад холбогдох албан тушаалтныг оруулна. 4. Зөвлөл нь жилд 2-оос доошгүй удаа хуралдах бөгөөд зөвлөлийн хуралдаанаар тухайн онд отрын бэлчээрт өвөлжих, хаваржих өрх, малын тоог тогтоох, бэлчээрийг усжуулах, хуваарилах, мал оруулах, гаргах болон отрын бэлчээрийн ашиглалттай холбоотой бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Гурав. Отрын бэлчээрийн ашиглалт 5. Отрын бэлчээрийг ашиглах хугацаа нь 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 4 дүгээр сарын 1-нийг хүртэл нийт 150 хоногоос хэтрэхгүй байна. Онцгой тохиолдолд мал оруулах, гаргах хугацааг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн өөрчилж болно. 6. Отрын бэлчээрт өвөлжих, хаваржих малын төрөл, тоог аймаг, сумдаас ирүүлсэн хүсэлт, тухайн аймаг, сумын болон отрын бэлчээрийн ургацын байдал зэргийг харгалзан зөвлөлийн хурлаар жил бүрийн 9 дүгээр сард хэлэлцэж тогтооно. 7. Тухайн сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжээс олгосон мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээг үндэслэн отрын бэлчээрт өвөлжиж, хаваржих мал сүргийг нутаглуулах өвөлжөө, хаваржаа болон ашиглуулах худаг, уст цэгийн зөвшөөрлийг захиргаа олгоно. 8. Захиргаа нь мал бүхий айл өрхийг харъяалах сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн отрын бэлчээрт мал өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулна. 9. Захиргаа нь отрын бүс нутгийг хашаалж хамгаалах, хашаа саравч, тэжээлийн агуулах барих, сэргээн засварлах зэрэг ажлыг зохион байгуулах, тэдгээрийг бүртгэлд авч оторчдод актаар хүлээлгэн өгч ашиглуулах, бүрэн бүтэн байдлыг нь хадгалан буцаан авах зэрэг үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлнэ. 10. Отрын бүс нутгийг хашаалж хамгаалах, малын хашаа, тэжээлийн агуулахыг сайжруулах, бэлчээрийг усжуулах арга хэмжээ болон аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны зардалтай холбоотой асуудлыг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлнэ. 11. Отрын бэлчээрт өвөлжиж, хаваржсан малчид буцаж нүүхдээ ашиглаж байсан бэлчээр, хашаа саравч, бууц, худаг, уст цэгийн ойр орчныг цэвэрлэж, сэг зэмийг устгаж захиргаанд албан ёсоор хүлээлгэж өгнө. 12. Гэрээ байгуулаагүй, мөн мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээгүй мал бүхий айл өрхийг отрын бэлчээрт оруулахыг хориглоно. 13. Зун, намрын улиралд мал бүхий айл өрхийг отрын бэлчээрт нутаглуулахгүй байх арга хэмжээ авна. 14. Захиргаа нь холбогдох аймгийн Засаг дарга болон хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад отрын бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах, худаг, уст цэгийн хайгуул хийх, шинээр гаргах, засварлах, өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бий болгох, хөнөөлт шавьж, мэрэгчээс хамгаалах зэрэг асуудлыг зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлнэ. 15. Захиргаа нь отрын бэлчээрийн хилийн заагийг тэмдэгжүүлж, бэлчээрийн даац, ургамлын бүрэлдэхүүн, талхагдал, хашаа, саравч, уст цэгийн байршлын зураглалыг жил бүр шинэчлэн үйлдэнэ. 16. Захиргаа нь отрын бэлчээрийн экологийн болон ургамлын бүрхэвчийн үнэлгээ, төлөв байдлын хянан баталгааг зохих хууль тогтоомжийн дагуу хийлгэнэ. 17. Отор хийж байгаа малчдын зүгээс гарсан маргаан, зөрчлийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, мал хулгайлах болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох арга хэмжээг холбогдох орон нутгийн удирдлага, хууль хяналтын байгууллага хариуцаж гүйцэтгэнэ. 18. Оторчдод нийгмийн болон хүн, мал эмнэлэг, соёл, худалдаа, холбооны үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг холбогдох аймаг, сум хариуцаж зохион байгуулах бөгөөд шаардлагатай үед отрын түр штаб байгуулан ажиллуулж болно. 19. Жилийн эцсийн мал тооллогыг тухайн отрын бүс нутагт мал сүргээ оторлуулж байгаа сум хариуцан зохион байгуулна.