Government Decision No. 101 validating the List of forestry activities exempted from value added tax and customs duties
颁布于 2019-03-21 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дугаар 101 Улаанбаатар хот ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ.
- 语言
- Mongolian
- 类型
- 条例
- 国家
- 蒙古
- 主题
- Forestry
- 关键词
- forest management/forest conservation, public forest, afforestation/reforestation, timber, timber extraction/logging, forest species, international trade
- 类别
- *
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дугаар 101 Улаанбаатар хот ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь : 1. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын жагсаалтыг 1 дүгээр хавсралт, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх импортоор оруулж байгаа мод, модон материалын жагсаалтыг 2 дугаар хавсралт, гаалийн албан татвараас чөлөөлөх импортоор оруулж байгаа мод, модон материалын жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. 2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нарт даалгасугай. 3. Энэ тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдсүгэй. Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ Засгийн газрын 2019 оны 101 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ОЙЖУУЛАЛТ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ, ОЙН АЖ АХУЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ АЖЛЫН ЖАГСААЛТ № Салбар Дэд салбар Бүлэг Анги Ажлын нэр Тайлбар 1. A 02 Ойн аж ахуй, мод бэлтгэл 021 0210 Мод тарих үйл ажиллагаа болон ойн аж ахуй Сор, шилмэл мод, үр бэлтгэх ой сонгох, плантаци байгуулах, мод, сөөгний үр боргоцой бэлтгэж боловсруулах, чанарын шинжилгээ хийх, тарьц, суулгац ургуулах, ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах, байгалийн сэргэн ургалтанд туслах, ойн зурвас, модлог ургамлын цэцэрлэг байгуулах, голын эх, эрэг дагуу мод тарьж төгөл байгуулах, баянбүрд бий болгох зэрэг ажил, үйлчилгээ, тэдгээрийн зураг төсөл боловсруулах ажлыг ойлгоно. Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажил, ойн болон дагалт нөөцийн ашиглалт, хамгаалалт, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод бэлтгэлийн талбай тусгаарлах, ойн хөнөөлт шавж, өвчин, ойн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэж, хамгаалах зэрэг ажил, үйлчилгээг ойлгоно. 022 0220 Мод бэлтгэл 023 0230 Ойн дагалт нөөцийг түүх үйл ажиллагаа 024 0240 Ойн аж ахуйн туслах үйл ажиллагаа Дээрх ажил, үйлчилгээнүүдээс бусад төрлийн ойн аж ахуйн бүх төрлийн туслах үйл ажиллагааг ойлгоно. 2. N 81 813 8130 Газар хамгаалах, арчлах үйлчилгээ Хот, суурин газарт мод, сөөг тарих, тэдгээрийг арчлах, таналт хийх, цэцгийн мандал байгуулах, талбайн, зүлэгжүүлэлт хийх, ургамал тарьж арчлах, хамгаалахтай холбоотой ажил, үйлчилгээ, тэдгээрийн зураг төсөл (7110 ангид хамаарах архитектор, инженерийн үйл ажиллагаа болон холбогдох техникийн зөвлөх үйлчилгээ хамаарахгүй) боловсруулах ажлыг ойлгоно. Энэ ангид ургамал, модыг худалдах зорилгоор ургуулах үйлдвэрлэл явуулах (дэд салбар 01, 02-т), ойн мод арчилгаанаас бусад мод арчилгаа (0130-т), хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг ашиглалтад байлгах арчилгаа, үйлчилгээ (0161 т), газрын гадаргыг арчлах зорилгоор барилгын үйл ажиллагаа явуулах (салбар F-т), газар зохион байгуулалт, зураг төслийн үйл ажиллагаа (7110-т), ботаникийн цэцэрлэгийн үйл ажиллагаа (9103-т) хамаарахгүй. НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ИМПОРТООР ОРУУЛЖ БАЙГАА МОД, МОДОН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ № БТКУС-ийн код Модон материалын нэр 1. 4401.11.00 Шилмүүст төрлийн, урт хэлбэрийн түлшний мод; (нарийн үзүүрийн голч 6см<; урт 2.20м) 2. 4401.11.00 Шилмүүст төрлийн, хэрчим, цуулж хагалсан хэлбэрийн түлшний мод; (нарийн үзүүрийн голч 15см-ээс дээш, урт 0.25м; 0.3м; 0.5м; 0.75м) 3. 4401.12.00 Навчит төрлийн, урт хэлбэрийн түлшний мод; (нарийн үзүүрийн голч 6см<; урт 2.20м) 4. 4401.12.00 Навчит төрлийн, хэрчим, цуулж хагалсан хэлбэрийн түлшний мод; (нарийн үзүүрийн голч 15см-ээс дээш, урт 0.25м; 0.3м; 0.5м; 0.75м) 5. 4410.12.00 Тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан; (OSB) 6. 9406.10.30 Стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц. ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ МОД, МОДОН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ № БТКУС-ийн код Модон материалын нэр 1. 4401.11.00 Шилмүүст төрлийн, урт хэлбэрийн түлшний мод; (нарийн үзүүрийн голч 6см<; урт 2.20м) 2. 4401.11.00 Шилмүүст төрлийн, хэрчим, цуулж хагалсан хэлбэрийн түлшний мод; (нарийн үзүүрийн голч 15см-ээс дээш, урт 0.25м; 0.3м; 0.5м; 0.75м) 3. 4401.12.00 Навчит төрлийн, урт хэлбэрийн түлшний мод; (нарийн үзүүрийн голч 6см<; урт 2.20м) 4. 4401.12.00 Навчит төрлийн, хэрчим, цуулж хагалсан хэлбэрийн түлшний мод; (нарийн үзүүрийн голч 15см-ээс дээш, урт 0.25м; 0.3м; 0.5м; 0.75м) 5. 4410.12.00 Тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан; (OSB) 6. 9406.10.30 Стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц.