Skip to content
Nelum
Laws of Mongolia

Procedure for the Prescription of Veterinary Drugs

Made 2024 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
МАЛ, АМЬТНЫ ЭМИЙГ ЖОРООР ОЛГОХ ЖУРАМ.
Language
Mongolian
Kind
Regulation
Country
Mongolia
Subjects
Livestock
Keywords
animal health, drugs, pests/diseases, packaging/labelling, offences/penalties, legal proceedings/administrative proceedings, enforcement/compliance

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. 1.2. Энэхүү журмыг мал эмнэлгийн байгууллага үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ба эмийн жор бичилт, жороор олгоход удирдлага болгоно. Хоёр. Нэр томъёо, тодорхойлолт

  2. 2.1 Эмийн жор Малын эмчээс мал эмнэлгийн эм олгох байгууллагад хандан жорын маягт дээр мал, амьтны оношийн дагуу хэрэглэх эмийг бэлтгэх, олгох, хэрэглэх аргыг заасан баримт бичиг болно.

  3. 2.2 Эмийн санч Эм зүйн шинжлэх ухаан, эмийн технологийн дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох, эм барих үйл ажиллагааг эзэмшсэн мэргэжлийн эрх бүхий малын эмч, эм зүйчийг хэлнэ.

  4. 2.3 Хүчингүй жор Тухайн жорын маягтад тусгагдсан мэдээллийг бүрэн бичээгүй, баталгаажуулаагүй, хүчинтэй хугацаа дууссан болон стандартын бус маягт дээр бичсэн жорыг хэлнэ.

  5. 2.4 Дугаар Мэдээ алдуулах, нойрсуулах эмийн жоронд тэмдэглэсэн дугаарлалтын тоог хэлнэ. Гурав. Эмийн жорын маягт, ангилал

  6. 3.1 Энгийн эмийн жор нь өргөн нь 9.9 см, урт нь 21.5 см хэмжээтэй, хэвлэмэл маягт (цаашид маягт гэнэ) байна. (А хавсралт)

  7. 3.2 Энгийн эмийн жор дараахь мэдээллийг агуулна.

  8. 3.2.1 Малын эзний нэр, хаяг

  9. 3.2.2 Малын зүс, онцлох тэмдэг, ээмэгний дугаар

  10. 3.2.3 Малын өвчний онош

  11. 3.2.4 Эмийн нэр, тун, хэлбэр, тоо хэмжээ

  12. 3.2.5 Эм хэрэглэх арга, эмчилгээний хугацаа

  13. 3.2.6 Малын эмчийн нэр, утасны дугаар, тэмдэг

  14. 3.2.7 Мал эмнэлгийн байгууллагын нэр

  15. 3.2.8 Жор бичсэн огноо

  16. 3.2.9 Эмийн санчийн тэмдэглэгээ

  17. 3.2.10 Анхааруулга болон малчин, мал бүхий иргэнд үлдэх хэсэг

  18. 3.3 Мэдээ алдуулах, нойрсуулах эмийн жор нь хэвлэмэл дугаар, өргөн нь 9.9 см, урт нь 21.5 см хэмжээтэй маягт байх ба баруун дээд булангаас зүүн доод булан хүртэл 5мм-ийн өргөнтэй цэнхэр өнгийн зураастай байна. (Б хавсралт)

  19. 3.4 Мэдээ алдуулах, нойрсуулах эмийн жор дараахь мэдээллийг агуулна.

  20. 3.4.1 Дугаар

  21. 3.4.2 Малын эзний нэр, утасны дугаар, хаяг

  22. 3.4.3 Малын зүс, онцлох тэмдэг, ээмэгний дугаар

  23. 3.4.4 Малын өвчний онош

  24. 3.4.5 Эмийн нэр, тун, хэлбэр, тоо хэмжээ

  25. 3.4.6 Эм хэрэглэх арга, эмчилгээний хугацаа

  26. 3.4.7 Малын эмчийн нэр, утас, тэмдэг

  27. 3.4.8 Мал эмнэлгийн байгууллагын нэр, код

  28. 3.4.9 Жор бичсэн огноо

  29. 3.4.10 Эмийн санчийн тэмдэглэгээ

  30. 3.4.11 Эм олгосон огноо

  31. 3.4.12 Анхааруулга болон малын эмчид үлдэх жор

  32. 3.5 Энгийн эмийн жорын маягтыг тухайн Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлагдсан загварын дагуу хэвлүүлж, түгээнэ.

  33. 3.6 Мэдээ алдуулах, нойрсуулах эмийн жорын маягтыг улсын нэгдсэн дугаартайгаар аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар загварын дагуу хэвлүүлж, дугаарлаж түгээнэ.

  34. 3.7 Мэдээ алдуулах, нойрсуулах эмийн хэрэглэж дууссан тухай болон зарцуулалтын талаар малын эмч бүртгэл хөтөлнө. Дөрөв. Эмийн жор бичих

  35. 4.1 Итгэмжлэлтэй малын их эмч мал, амьтны оношийн дагуу жор бичнэ.

  36. 4.2 Малын эмч жор бичихдээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эмийг олон улсын (generic) нэршлээр, латин хэл дээр бичнэ.

  37. 4.3 Улсын бүртгэлд бүртгэгдсэн, жороор олгох эмийн мэдээллийг www.mofa.gov.mn цахим хуудасны шууд холбоосоос авна.

  38. 4.4 Нийлмэл найрлагатай эмийн нэрийг жоронд бичихдээ худалдааны нэршлээр бичнэ. Оношийг бүрэн бичих ба жорыг баллаж, засварлаж үл болно.

  39. 4.5 Эм бичих хэсгийн Rp: \recipe\ гэсэн тэмдэглэгээний ард эмийн нэр, тун, хэмжээ, хэлбэрийг латин хэл дээр бичнэ.

  40. 4.6 Хэрэглэх аргыг S: \signa\ гэсэн тэмдэглээний ард Монгол хэлээр бичнэ.

  41. 4.7 Эмчилгээ үргэлжлэх хугацааг хоногоор тооцно.

  42. 4.8 Жорд шингэн эмийг мл ба дуслаар, бусад эмийн тунг грамм \г\ миллиграмм \мг\, микрограмм \мкг\, олон улсын нэгж \ОУН\-ээр илэрхийлж бичнэ.

  43. 4.9 Эмийн санд найруулж бэлтгэх эмийн жорыг бичихдээ эхлээд гол үйлдэл үзүүлэх эмийн бодисыг, дараа нь туслах чанарын эмийн бодис, үүний дараа эмийн амт, үнэр, өнгийг засах хольц, хамгийн сүүлд эмийн хэлбэр оруулах бодисын нэрийг латинаар бичиж, тунг тодорхой зааж, дэс дараатай бичиж, хэрэглэх аргыг заана.

  44. 4.10 Энгийн эмийн жорын маягтад 3 эм бичих ба мэдээ алдуулах, нойрсуулах эмийн жорыг дангаар нь бичнэ.

  45. 4.11 Жорын маягтад бичигдсэн эмийн хооронд тусгаарлах тэмдэг \#\ тавина.

  46. 4.12 Энгийн эмийн жорыг малын эмчийн гарын үсэг, тэмдгээр, мэдээ алдуулах, нойрсуулах эмийн жорыг малын эмчийн гарын үсэг, тэмдэг болон тухайн шатны мал эмнэлгийн газар, тасгийн даргын гарын үсэг, тэмдэг дарж баталгаажуулна.

  47. 4.13 Жор бичигдсэн өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд хүчинтэй. Тав. Эм олгох

  48. 5.1 Эмийн сангийн итгэмжлэгдсэн малын эмч, эм зүйч улсын бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаажуулалттай эмийг эмчийн бичсэн жорын дагуу олгохдоо эмийн нэр, тун, хэмжээг алдаа гарахаас сэргийлж, 3 удаа давтан уншина.

  49. 5.2 Малын эмчийн бичсэн жорын дагуу эмийн нэр, тун, хэмжээ, хэлбэр, хэрэглэх арга, хугацааг үлдэх хэсэгт тэмдэглэж, иргэнд эмийн хамт олгох ба эмийг хэрэглэх явцад илэрч болох гаж нөлөө, биеэс гадагшлах хугацааны талаарх мэдээллийг заавал хэлж өгнө.

  50. 5.3 Жороор олгох жагсаалтанд орсон эмийг жоргүй олгохыг хориглоно.

  51. 5.4 Мэдээ алдуулах, нойрсуулах эмийн жорын маягтын ар талд эм хүлээн авсан малын эмчийн нэр, хаяг, регистрийн дугаар, утасны дугаар, огноог тэмдэглэж, гарын үсэг зуруулна.

  52. 5.5 Жорд бичсэн эмийг найруулах, савлаж олгоход эмийн хаяглалт нь дараах мэдээллийг агуулсан байна.  Эмийн нэр  Тун, тоо хэмжээ  Хэрэглэх арга, хугацаа  Эмийн хүчинтэй хугацаа  Цувралын дугаар  Хадгалах нөхцөл Зургаа. Жорын маягтыг хадгалах

  53. 6.1 Эмийн санч хүлээн авсан жорын бүртгэл хөтөлж, эмийн ангилал, зориулалт, зарцуулалтын тайланг улирал тутам аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газарт, хагас жил тутам мал эмнэлгийн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

  54. 6.2 Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь жороор олгосон эмийн тайланг нэгтгэнэ.

  55. 6.3 Тухайн эмийн сан нь энгийн эмийн жорыг 12 сар, мансууруулах, нойрсуулах эмийн жорыг 24 сарын хугацаагаар хадгална. Долоо. Хариуцлага

  56. 7.1 Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхгүйгээр бол Зөрчлийн хуулийн дагуу мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч хариуцлага хүлээлгэнэ. Төгсөв

Procedure for the Prescription of Veterinary Drugs · Nelum