Skip to content
Nelum
Laws of Mongolia

Order No. A/86 of the Minister of Nature, Environment and Tourism prohibiting collection and export of shilajit

Made 2017-04-14 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ Дугаар А/86 Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай.
Language
Mongolian
Kind
Regulation
Country
Mongolia
Subjects
Wild species and ecosystems
Keywords
traditional knowledge/indigenous knowledge, use restrictions, international trade
Categories
*

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Дугаар А/86 Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, Монгол эрдэмтэн судлаачдын 2009 оны “Монгол Алтайн барагшуны тархац, гарал үүсэл, химийн бүрдэл” судалгааны тайланг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1.Монгол орны барагшуны тархац, нөөц хомсдож байгааг харгалзан барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд, судалгаа, шинжилгээний сорьц, дээжийг 5 кг-аас дээш хэмжээгээр гадаад улсад гаргах зорилгоор түүж бэлтгэх, боловсруулах, экспортлохыг 5 жилийн хугацаагаар хориглосугай. 2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан орон нутагт холбогдох арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт, тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-т тус тус даалгасугай. САЙД Д.ОЮУНХОРОЛ

Order No. A/86 of the Minister of Nature, Environment and Tourism prohibiting collection and export of shilajit · Nelum