Skip to content
Nelum
Laws of Mongolia

Order No. A/43 of the Minister of Nature, Environment and Tourism prohibiting collection and harvesting of plant species

Made 2018-03-01 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ Дугаар А/43 Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай.
Language
Mongolian
Kind
Regulation
Country
Mongolia
Subjects
Wild species and ecosystems
Keywords
management/conservation, wild flora, plant protection, endangered species, protection of species, biodiversity

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Дугаар А/43 Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, Байгалийн ургамлын тухай хуулийн 4 дүгээр зүйл, “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн хурлын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1.Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүүг /Saposhnikovia divaricata (Turz.) Schischk./ устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосугай. 2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагуудад мэдэгдэж зохих арга хэмжээ авч ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д даалгасугай. 3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/279 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. САЙД Н.ЦЭРЭНБАТ

Order No. A/43 of the Minister of Nature, Environment and Tourism prohibiting collection and harvesting of plant species · Nelum