Skip to content
Nelum
Laws of Mongolia

Order No. A-43 of the Minister of Food, Agriculture and Light Industry validating the methodology for calculating the normal depreciation during short-term storage of potatoes and vegetables

Made 2019-02-26 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А-43 дугаар ТӨМС, ХҮНСНИЙ НОГООГ БОГИНО ХУГАЦААНД ХАДГАЛАХ ҮЕИЙН ХЭВИЙН ХОРОГДЛЫГ ТООЦОХ АРГАЧЛАЛ.
Language
Mongolian
Kind
Regulation
Country
Mongolia
Subjects
Food and nutrition
Keywords
vegetables/legumes, transport/storage, internal trade, vending

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Дугаар А-43 Улаанбаатар хот АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ Монгол Улсын тариалангийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь: 1.Төмс, хүнсний ногоог богино хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлалыг нэгдүгээр хавсралтаар, төмс, хүнсний ногоог урт хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлалыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. 2.Төмс, хүнсний ногооны хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг тооцох аргчлалыг мөрдүүлж ажиллахыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ц.Болорчулуун)-т даалгасугай. САЙД Ч.УЛААН Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 26 ны өдрийн А-43 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ТӨМС, ХҮНСНИЙ НОГООГ БОГИНО ХУГАЦААНД ХАДГАЛАХ ҮЕИЙН ХЭВИЙН ХОРОГДЛЫГ ТООЦОХ АРГАЧЛАЛ 1.Төмс, хүнсний ногоог 20 хоног хүртэл хугацаанд зоорь, агуулахад хадгалах болон хүнсний дэлгүүр, худалдааны төв, хүнсний захуудад худалдан борлуулах үеийг богино хугацааны хадгалалтын үе гэнэ. 2.Төмс, хүнсний ногооны богино хугацааны хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг жилийн дөрвөн улирал (хавар, зун, намар, өвөл)-аар тооцно. 3.Хөргүүртэй лангуутай худалдааны төвд борлуулалт хийсэн бол хэвийн хорогдлын нормыг сонгохдоо хөргүүртэй агуулах, зоорийн нормтой адилтгаж үзнэ. Ил талбайд болон хүнсний захын задгай лангуунд борлуулалт хийсэн бол хэвийн хорогдлын нормыг сонгохдоо хөргүүргүй агуулах, зоорийн нормтой адилтгаж үзнэ. Төмс, хүнсний ногоог богино хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох жишээ: Эртийн болцтой байцааг 7-р сарын 15-нд түүвэрлэн 5000 кг ургац хураасан байна. Ургацаа 10 хоногийн дотор энгийн зоориндоо хадгалж, хүнсний задгай захад худалдан борлуулсан байна. Борлуулалтын үеийн хэвийн хорогдлыг тооцсон бодит хэмжээг тодорхойл. Төмс, хүнсний ногоог богино хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг хүснэгтэд заасан нормоор тооцно. Эртийн байцааг задгай хүнсний захад борлуулахад зуны улиралд хөргүүргүй, энгийн зооринд хадгалах үеийн хорогдолтой адилтгаж тооцно. Энэ тохиолдолд хорогдол тооцох норм 2,0 хувь байна. Борлуулалтын үеийн хорогдол: 5000 кг х 2,0/100=100 кг. Борлуулалтын үеийн хэвийн хорогдлыг тооцсон бодит хэмжээ: 5000 кг-100 кг = 4900 кг. Төмс, хүнсний ногоог худалдан борлуулах болон богино хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох норм Бүтээгдэхүүний нэр Агуулах, зоорийн төрөл Хэвийн хорогдлын норм, улирлаар, хувь намар өвөл хавар зун Оройн төмс Хөргүүртэй 0,6 0,2 0,2 0,4 Хөргүүргүй, энгийн 0,8 0,3 0,3 0,6 Эртийн төмс Хөргүүртэй - - - 0,5 Хөргүүргүй, энгийн - - - 0,6 Дунд оройн болцтой байцаа (цагаан, толгойт байцаа, улаан толгойт байцаа) Хөргүүртэй 0,9 0,5 0,8 Хөргүүргүй, энгийн 1,1 0,8 1,0 Эртийн байцаа Хөргүүртэй - - - 1,6 Хөргүүргүй, энгийн - - - 2,0 Броколли байцаа Хөргүүртэй 1,2 - - 2,1 Хөргүүргүй, энгийн 1,5 - - 2,5 Үндэс үртэн (шар манжин, хүрэн Хөргүүртэй 0,7 0,5 0,6 1,0 Хөргүүргүй, энгийн 1,4 0,7 0,8 1,9 манжин, шар лууванбусад) Улаан лууван Хөргүүртэй 0,6 - - 0,8 Хөргүүргүй, энгийн 0,9 - - 1,0 Бөөрөнхий сонгино Хөргүүртэй 0,6 0,3 0,5 0,5 Хөргүүргүй, энгийн 0,8 0,5 0,7 0,8 Сармис Хөргүүртэй 0,5 0,4 0,5 0,7 Хөргүүргүй, энгийн 0,6 0,6 0,7 1,0 Урт сонгино Хөргүүртэй 0,7 - 0,6 1,0 Хөргүүргүй, энгийн 1,0 - 1,0 1,3 Навчит ногоо Хөргүүртэй 1,4 0,7 0,8 1,3 Хөргүүргүй, энгийн 2,0 1,0 1,1 1,9 Хэмх Хөргүүртэй 0,7 0,4 0,4 0,9 Хөргүүргүй, энгийн 1,0 0,6 0,6 1,4 Лооль Хөргүүртэй 0,7 0,2 0,2 0,6 Хөргүүргүй, энгийн 1,0 0,4 0,4 1,2 Цэс, амтат болон гашуун чинжүү Хөргүүртэй 0,8 0,5 0,5 0,7 Хөргүүргүй, энгийн 1,4 0,6 0,6 1,4 Гуатан ургамал (тарвас, хулуу, амтат гуа) Хөргүүртэй 0,3 0,3 0,3 0,3 Хөргүүргүй, энгийн 0,4 0,4 0,5 0,6 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 26 ны өдрийнА-43 дугаар тушаалын 2 дугаар хавсралт ТӨМС, ХҮНСНИЙ НОГООГ УРТ ХУГАЦААНД ХАДГАЛАХ ҮЕИЙН ХЭВИЙН ХОРОГДЛЫГ ТООЦОХ АРГАЧЛАЛ1.Төмс, хүнсний ногоог 20 хоногоос дээш хугацаатай хадгалахыг урт хугацааны хадгалалтын үе гэнэ.2.Төмс, хүнсний ногооны урт хугацааны хадгалалтын үеийн хэвийн алдагдлыг жилийн 12 сар тус бүрээр тооцно.3.Халаалт, хөргөлт, агааржуулалт, салхижуулалтыг тохируулах автомат мэдрэгчтэй механикжсан зоорийг албадан хөргөлттэй зооринд оруулж тооцно. Энгийн болон нүхэн зоорийг албадан хөргөлтгүй зоорь, агуулахад оруулж тооцно. Төмс, хүнсний ногоог урт хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох жишээ: Энгийн зооринд 9-р сарын 10-нд 10 тонн төмс зоорилон 1-р сарын 25-нд гэрээний дагуу хүнсний их дэлгүүрийн сүлжээнд нийлүүлсэн. Төмсний хадгалалтын үеийн хэвийн хорогдол, борлуулалтын үеийн хэвийн хорогдлыг тооцсон бодит хэмжээг тодорхойлно уу. А.Хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг хүснэгтэд заасан 9, 10, 11, 12, 1-р саруудын хорогдлын нормын хувийн нийлбэрээр тооцно. Хадгалалтын үеийн хэвийн хорогдол: 10тн * (1.5+1,1+0,8+0.6+0.6)/100=0,46 тн. Хэвийн хорогдлыг тооцсон борлуулалтын өмнөх бодит хэмжээ 10 тн – 0,46 тн = 9,54 тн буюу 9540 кг болж байна. Б.Борлуулалтын үеийн хэвийн хорогдлыг 1-р хавсралтын хүснэгтийн өвлийн улирлын нормоор тооцно. Борлуулалтад гарах хэвийн хорогдол: 9540 кг * 0,2/100=19,08 кг Борлуулалт тооцох бодит хэмжээ 9540 кг – 19,08 кг = 9520,92кг болж байна. Төмс, хүнсний ногоог урт хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох норм Бүтээгдэхүүний нэр Агуулах, зоорийн төрөл Хэвийн хорогдлын норм, сараар, хувь 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар 1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар Төмс Албадан хөргөлттэй 1,2 0,7 0,7 0,6 0,6 0,6 0,6 0,8 1,0 1,1 1,1 1,0 Албадан хөргөлтгүй 1,5 1,1 0,8 0,6 0,6 0,6 0,6 1,1 1,4 2,1 2,3 Хүрэн манжин, шар манжин Албадан хөргөлттэй 1,5 0,8 0,8 0,7 0,6 0,6 0,6 0,8 0,9 0,9 - Албадан хөргөлтгүй 1,7 0,9 0,8 0,7 0,6 0,6 0,6 1,0 1,3 2,1 Шар лууван Албадан хөргөлттэй 2,2 1,4 1,2 0,8 0,7 0,9 0,9 1,2 1,2 1,2 - Албадан хөргөлтгүй 2,3 2,0 1,3 0,8 0,7 0,8 1,0 1,2 2,4 Оройн байцаа Албадан хөргөлттэй - 2,6 1,6 1,2 1,0 1,0 1,3 1,3 1,8 1,8 - Албадан хөргөлтгүй - 3,0 2,3 1,3 1,3 1,2 1,3 1,5 - Таваарын бөөрөнхий сонгино Албадан хөргөлттэй 0,8 0,7 0,6 0,5 0,5 0,5 0,6 0,8 1,1 1,2 1,5 1,5 Албадан хөргөлтгүй 1,7 1,2 1,1 0,6 0,6 0,6 0,6 1,0 1,7 2,5 Сармис Албадан хөргөлттэй 1,6 1,0 0,9 0,9 0,9 0,9 0,9 0,9 1,5 1,5 1,5 1,7 Албадан хөргөлтгүй 3,0 2,0 1,2 1,1 1,1 1,2 1,3 1,5 - Хулуу Албадан хөргөлтгүй 1,5 1,2 0,7 0,5 0,3 - - - -

Order No. A-43 of the Minister of Food, Agriculture and Light Industry validating the methodology for calculating the normal depreciation during short-term storage of potatoes and vegetables · Nelum