Skip to content
Nelum
Laws of Mongolia

Order No. A/33 of the Minister of Industry and Agriculture validating the List of imported food for mass consumption that cannot be supplied by domestic production

Made 2013-02-28 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Дугаар А/33 ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ХАНГАХ БОЛОМЖГҮЙ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ИМПОРТЫН ХҮНСНИЙ ЖАГСААЛТ.
Language
Mongolian
Kind
Regulation
Country
Mongolia
Subjects
Food and nutrition
Keywords
food security, nutrition, cereals/grains/rice, oils/oilseeds/fats, fruits/edible nuts, vegetables/legumes, sugar, international trade, subsidy/incentive, agricultural commodities
Categories
*, agriculture, softs

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Дугаар А/33 Улаанбаатар хот ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ Хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь: 1. "Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсний жагсаалт"-ыг нэгдүгээр хавсралт, "Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсийг тодорхойлох аргачлал"-ыг хоёрдугаар хавсралт /ХХААХҮС-ын 2016 оны А-37 дугаар тушаалаар 2-р хавсралтыг хүчингүй болгосон/ ёсоор тус тус баталсугай. 2. Тухайн жилийн Монгол улсын хүнсний тэнцэл, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн нөхцөлд үнэлгээ хийж, "Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсний жагсаалт"-ыг дээрх аргачлалын дагуу тодорхойлж, жагсаалтын төслийг тухайн оны нэгдүгээр улиралд багтаан Сайдын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байхыг ҮХААЯ-ны Хүнсний Үйлдвэрийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газар (Д.Тунгалаг)-т үүрэг болгосугай. САЙД Х.БАТТУЛГА Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Сайдын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/33 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ХАНГАХ БОЛОМЖГҮЙ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ИМПОРТЫН ХҮНСНИЙ ЖАГСААЛТ № Бүтээгдэхүүний нэр БТКУС-ын код ИХХ 1 Цагаан будаа 1006 100 2 Гурвалжин будаа 1008.1 100 3 Шар будаа 1008.2 100 4 Бусад үр тариа Хөх тариа 1002 100 5 6 7 Эрдэнэшиш 1005 100 8 Хатуу улаанбуудайн үр 1001.10/30/ 100 9 Элсэн чихэр 17019910 100 10 Буурцагт ургамал /вандуй, шош/ 0708 100 11 Жимс 0801-14 100 12 Ургамлын тос 1507-16 91,5 Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Сайдын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/33 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ХАНГАХ БОЛОМЖГҮЙ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ИМПОРТЫН ХҮНСИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, төрөөс дэмжлэг, урамшуулал үзүүлэх зорилгоор дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсийг тодорхойлж, жагсаалт батлахад энэхүү аргачлалыг ашиглана. Хоёр. Аргачлал болон нэр томьёоны тодорхойлолт 2.1.Эрүүл мэндийн сайдын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 257 тоот батлагдсан Хүн амын хооол тэжээлийн физиологийн нормыг батлах тухай тушаалын 3 дугаар хавсралтад заасан хүнсний бүтээгдэхүүний хоногийн хэрэгцээний жишиг хэмжээг тооцож гаргахад баримталдаг 13 нэр төрлийн хүнсний жагсаалтаас Хүнсний тухай хуулийн 3.1.6.-д заасан стратегийн хүнс мах, сүү, гурилыг хасч будаа, элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, буурцагт ургамал (вандуй шош), жимс, өндөг, ургамлын тосны импортын хамаарлын хувийг тооцон журмын 3.1.-д заасан хувь хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсний жагсаалтад хамруулна. 2.2.Эрүүл мэндийн сайдын Хүн амын хооол тэжээлийн физиологийн нормыг батлах тухай тушаалд өөрчлөлт орвол хамгийн сүүлд баталсан нормыг үндэслэл болгоно. 2.3.Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний “Импортын хамаарал”-ыг дараах томъёогоор тодорхойлно. ИХХ=(импорт*100) (дотоодын үйлдвэрлэл+импорт-экспорт) Үүнд: ИХХ -Импортын хамаарлын хувь| 2.4.ИХХ их байх тусам тухайн бүтээгдэхүүний импортын хамаарлын түвшин өндөр байна. 2.5.Аливаа өргөн хэрэглээний хүнсний “дотоодын үйлдвэрлэл” гэдэг нь хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан Монгол улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний бодит тоо хэмжээг хэлнэ. Өргөн хэрэглээний хүнсний дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын статистикийн эмхтгэлийн хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт болон аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн хэмжээгээр тодорхойлно. 2.6.Хүнсний бүтээгдхүүний импорт, экспортын хэмжээг Гаалийн ерөнхий Газрын гадаад худалдааны барааны статистик мэдээллийн экспорт импортын барааны гүйцэтгэлийн бодит тоо хэмжээний дагуу гаргана. 2.7.Дотоодын үйлдвэрлэл, импорт, экспортын хэмжээ нь өмнөх жилийн нийт дүнгээр тооцогдоно. Гурав. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсэнд тавигдах шаардлага 3.1.Импортын хамаарлын харьцаа нь 70%-иас их, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсний бараа гэж тооцно. 3.2.Жагсаалтад хамрагдах хүнсний бүтээгдэхүүнийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу тодорхойлж, кодлох боломжтой байна. Дөрөв. Жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, жагсаалтыг хүчингүй болгох 4.1.Бүтээгдэхүүн нь энэхүү аргачлалын 3.1 ба 3.2-т заасан шаардлагад нийцэхгүй болсон тохиолдолд Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрхтэй байна. 4.2. Жагсаалтыг жил бүрийн 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор баталж, яамны цахим хуудсанд байршуулсан байна. Тав. Импортын хамаарлын харьцаа (ИХХ)-г бодох аргачлалын жишээ Жишээ №1 Өгөгдөл: 2012 оны цагаан будааны хангамж:  Дотоодын үйлдвэрлэл:0тн  Импорт: 31,6 мян.тн  Экспорт: 0 Бодох аргачилал: Импорт * 100 / (Дотоод үйлдвэрлэл + Импорт - Экспорт)= ИХХ 31,6 * 100 / 0 + 31,6 - 0) = ИХХ 3160 / 31,6 = 100 буюу 100 хувийн импортын хамааралтай байна. Импортын хамаарлын харьцаа 70%-иас их байгаа учир дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсний жагсаалтад хамруулна. Жишээ №2 Өгөгдөл: 2012 оны аарц бяслагны хангамж  Аарц,бяслагны үйлдвэрлэл: 329,9 тн  Импорт: 493,4 тн  Экспорт: тн Бодох аргачилал: Импорт *100 (Дотоод үйлдвэрлэл + Импорт - Экспорт)= ИХХ 493,4*100 /(329,9 + 493,4 - 0) = 59,9 буюу 59,9 хувийн импортын хамааралтай байна. Импортын хамаарлын харьцаа 70%-иас бага байгаа учир дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсний жагсаалтад хамруулах боломжгүй байна.

Order No. A/33 of the Minister of Industry and Agriculture validating the List of imported food for mass consumption that cannot be supplied by domestic production · Nelum