Skip to content
Nelum
Laws of Mongolia

Order No. А/405 of the Minister of Food, Agriculture and Light Industry validating the Regulation on livestock registration procedure

Made 2022-08-14 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дугаар А/405 Улаанбаатар хот ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ.
Language
Mongolian
Kind
Regulation
Country
Mongolia
Subjects
Livestock
Keywords
animal reproduction, cattle, equine-animals, camelids, poultry, marking/identification, herd book, standards, data collection/reporting, access-to-information, registration, animal production, birds, pet animals

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дугаар А/405 Улаанбаатар хот ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ Малын генетик нөөцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэг, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ: 1. "Малын бүртгэлийн журам"-ыг 1 дүгээр, Монгол улсад үржүүлж байгаа мал сүрэг, үүлдэр омог тэдгээрийн эрлийз болон сайжирсан малын кодыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллахыг Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Г.Наранчулуун)-т даалгасугай. 3. Журмыг мөрдөж, үр дүнг тухай бүрт тайлагнаж ажиллахыг аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт тус тус үүрэг болгосугай. 4. Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т үүрэг болгосугай. 5. Энэ журам батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/501 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. САЙД Х.БОЛОРЧУЛУУН 1 / 1 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 08 сарын 14-ны өдрийн А/405 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт МАЛЫН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ Нэг.Нийтлэг үндэслэл 1.1.Монгол Улсад үржүүлж байгаа малыг ялган тэмдэглэх, бүртгэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна. 1.2.Малын бүртгэлд Малын генетик нөөцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан бүртгэл, мэдээлэл хамаарна. 1.3.Мал, амьтныг бүртгэхдээ мал гэж Малын генетик нөөцийн тухай хуулийн 4.1.1-д, тэжээвэр амьтан гэж 4.1.2-д заасныг хамааруулж ойлгох бөгөөд /цаашид малын бүртгэл гэх/ 1.4.Малыг ялган тэмдэглэж Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан /цаашид нэгдсэн сан гэх/-нд оруулснаар бүртгэлтэй мал гэж үзнэ. Хоёр. Малыг ялган тэмдэглэх, бүртгэх 2.1.Малчин, мал бүхий этгээдийг бүртгэхдээ Үндэсний статистикийн хорооноос кодлосон өрхийн кодыг ашиглан бүртгэнэ. 2.2.Малын бүртгэлийг Малын генетик нөөцийн тухай хуулийн 11.2-д заасан үйлчилгээний нэгж нь, малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдтэй хамтран хийж гүйцэтгэнэ. 2.3.Малыг бүртгэхдээ тусгайлсан ялган тэмдэглэх хэрэгслийг ашиглана. 2.4.Малыг ялган тэмдэглэх хэрэгсэлд малын төрөл, зүйлийн онцлогоос хамаарч кодын систем бүхий ээмэг, радио болон соронзон долгионы давтамж бүхий чип, тэдгээрийг дагалдах хэрэгслийг хамааруулж ойлгоно. 2.5.Ялган тэмдэглэх хэрэгсэл нь олон улсын болон, үндэсний стандартын шаардлагыг хангасан байна. 2.6.Ялган тэмдэглэх хэрэгсэлд нэгдсэн сангаас улсын нэрийн товчилсон 3 үсэг буюу "MGL", нийт 10 оронтой цифрээс бүрдсэн дахин давтагдашгүй хувийн дугаарыг тэмдэглэсэн байна. 2.7.Мал амьтанд ялган тэмдэглэгээг ялган тэмдэглэх зааврын дагуу хийж гүйцэтгэнэ. 2.8.Бод малыг ялган тэмдэглэх, бүртгэх 2.8.1.Бод малыг ялган тэмдэглэхдээ үхэр, тэмээнд хувийн дугаар, зураасан код бүхий ээмэг, адуунд уламжлалт тамга болон код бүхий чип, хүзүүвч ашиглана. 2.8.2.Уламжлалт тамга ашиглан тэмдэглэгээ хийсэн тохиолдолд тамганы дүрсийн зураг, онцлогийн талаарх мэдээллийг нэгдсэн санд бүртгэнэ. 2.8.3.Тугалыг эхээс төрсний дараа 7 хоногийн дотор ялган тэмдэглэгээг хийж, нэгдсэн санд бүртгэнэ. 2.8.4.Унага, ботгыг эхээс төрсний дараа 5 сарын настайд нь ялган тэмдэглэгээг хийж, нэгдсэн санд бүртгэнэ. 2.9.Бог малыг ялган тэмдэглэх, бүртгэх 2.9.1.Бог малыг ялган тэмдэглэхдээ хувийн дугаар, зураасан код бүхий ээмгийг ашиглана. 2.9.2.Бог малын төлд 30 хоногийн дотор ялган тэмдэглэгээг хийж, нэгдсэн санд бүртгэнэ. 2.10.Тэжээвэр амьтныг ялган тэмдэглэх, бүртгэх 2.10.1.Тэжээвэр амьтан гэдэгт цаа буга, гахай, шувуу, тахиа, нохой, муур, туулай, зөгий зэрэг тэжээвэр амьтдыг хамааруулна. 2.10.2.Цаа бугыг ялган тэмдэглэхдээ хувийн дугаар, зураасан код бүхий ээмгийг ашиглана. 2.10.3.Гахай, шувуу, тахиа, нохой, муур, туулайны дэлгэрэнгүй бүртгэлийг тухайн өмчлөгч хариуцан хийх ба шаардлагатай мэдээллийг нэгдсэн санд оруулна. 2.10.4 Нэгдсэн санд гахайг хувийн дугаар, зураасан код бүхий ээмэг, ухам им, зөгийг бүлээр нь, малчин, мал бүхий этгээдийг байршлаар нь бүртгэх ба тэжээвэр амьтны тооны бүртгэлийг оруулна. 2.10.5.Тахиа, бөднө, гургуул, галуу, нугас, цацагт хяруул, мөн нохой, муур, туулай зэрэг амьтдад хувийн дугаарыг бөгжлөх, хүзүүвч хийх эсхүл чип суулгах замаар ялган тэмдэглэгээг хийнэ. 2.11.Малыг ялган тэмдэглэх хэрэгслийг захиалах, хувийн дугаар олгох 2.11.1.Малыг ялган тэмдэглэх хэрэгслийн захиалгыг малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь харьяа сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгаар дамжуулан нэгдсэн сангийн цахим системээс захиална. 1 / 3 2.11.2.Малын ялган тэмдэглэх хэрэгсэлд бичигдэх дугаарыг Малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын малын үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн цахим системээс үйлдвэрлэгч /нийлүүлэгч/ д олгоно. 2.11.3.Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь тухайн жилд ялган тэмдэглэх малын тооны захиалгыг Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжид өгч, нэгж нь Хөдөө аж ахуйн тасгаар дамжуулан захиалга хийж болно. 2.11.4.Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн ялган тэмдэглэх хэрэгслийн төлбөр төлөгдсөн тохиолдолд үйлдвэрлэгчид захиалсан захиалгын мэдээлэл хүргэгдэнэ. 2.11.5.Үйлдвэрлэгч захиалгын дагуу үйлдвэрлэсэн ялган тэмдэглэх хэрэгслийг сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт хүргүүлнэ. 2.11.6.Хөдөө аж ахуйн тасаг нь ирүүлсэн ялган тэмдэглэх хэрэгслийг захиалагчид мэдэгдэн ялган тэмдэглэх, бүртгэх ажлыг зохион байгуулна. 2.12.Малын ялган тэмдэглэх хэрэгсэл дэх хувийн дугаар, кодыг дор дурдсан баримт, бичгүүдэд ашиглана. 2.12.1.Малын удам гарваль, байршил, өмчлөгчийг тодорхойлохтой холбоотой гэрчилгээ, тодорхойлолт; 2.12.2.Малын үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэх тухай тодорхойлолт; 2.12.3.Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын шинжилгээний тодорхойлолт; 2.12.4.Малын даатгалын болон хөрөнгийн үнэлгээний баримт бичиг; 2.12.5.Малыг худалдаалахтай холбогдолтой баримт бичиг; 2.12.6.Малын шилжилт хөдөлгөөний тухай тодорхойлолт; 2.12.7.бусад. 2.13.Үржүүлгийн бүтээгдэхүүнд удам гарваль, гарал үүслийн тодорхойлолтыг Малын генетик нөөцийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагаас олгоно. 2.14.Гадаад улсаас оруулж ирсэн малыг анх ирсэн дугаар, нэрээр нь малын үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд авах ба дахин ялган тэмдэглэгээ хийж нэгдсэн санд бүртгэнэ. 2.15.Мал импортлогч нь хилийн хорио цээрийн хяналт дууссан хугацаанаас хойш 30 хоногт багтаан малаа байршуулсан нутгийн харьяа сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт мэдэгдэж нэгдсэн сангийн бүртгэлд хамруулна. 2.16.Малд ялган тэмдэглэгээ хийж анхан шатны бүртгэлийг хийсэн тухай мэдээллийг тухай бүрд нэгдсэн санд оруулна. 2.17.Малын ялган тэмдэглэх хэрэгсэл гээгдсэн, гэмтсэн тохиолдолд малчин, мал бүхий этгээд нь 30 хоногийн дотор тухайн малд дахин ялган тэмдэглэгээ хийлгэнэ. 2.18.Дахин ялган тэмдэглэсэн малын мэдээллийг сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн нэгдсэн сангийн системд мэдээллийг шинэчлэн оруулна. Гурав. Малын удам гарвал, ашиг шимийн мэдээллийг бүртгэх 3.1.Малын удам гарвал, ашиг шимийн бүртгэлийг малын удам зүйн үнэлгээний бүртгэлийн журмаар зохицуулна. 3.2.Малын удам гарвал, ашиг шим, үүлдэрлэг байдлын бүртгэлийг жил бүрийн үзлэг, ангилалтын болон генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээний нэгдсэн сангийн үзүүлэлтүүдийн бүртгэлд үндэслэн тогтооно. 3.3.Малын үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд үүлдэр, омгийн малыг бүртгэхдээ малын төрлийг 2, үүлдэр, омгийг 4 оронтой тоогоор энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасны дагуу кодолж бүртгэнэ. 3.4.Малын үржүүлгийн бүтээгдэхүүний бүртгэлийг малын үндэсний генийн санд үржүүлгийн бүтээгдэхүүн байршуулах, зарцуулах, хяналт тавих журмаар зохицуулна. 3.5.Мал, амьтны эрүүл мэндийн тухай мэдээллийг "Мал, амьтны эрүүл, мэндийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах журам"-ын 3.4-д заасны дагуу хүлээн авч, тухай бүрд нэгдсэн санд шаардлагатай үзүүлэлтүүдийг бүртгэнэ. Дөрөв. Малын бүртгэлийн ажлын зохион байгуулалт 4.1.Малыг бүртгэхтэй холбогдсон журам, заавар, малын бүртгэлийн гэрчилгээ, маягтын загварыг батлах, малыг ялган тэмдэглэх хэрэгсэлд тавигдах шаардлага, бичигдэх цуврал дугаарыг тогтоох, бүртгэлийн нэгдсэн үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна. 4.2.Малын бүртгэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээлэл хүлээн авах, дамжуулах үүргийг аймаг, нийслэлийн 2 / 3 Хүнс, хөдөө аж ахуйн газрын болон сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэнэ. 4.3.Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж нь нийлүүлэгдсэн болон захиалгын дагуу худалдан авсан ялган тэмдэглэх ажлыг гэрээт малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдтэй хамтран гүйцэтгэж, ялган тэмдэглэгээ хийсэн тухай мэдээллийг тухай бүр мэдээллийн санд оруулна. 4.4.Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын болон сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн нь малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх асуудлаар сургалт, сурталчилгааг зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг хэрэгжүүлнэ. Тав. Малын бүртгэлээр дамжуулан хяналт хийх 5.1.Нэгдсэн санд бүртгэгдээгүй малчин, мал бүхий этгээдийн малын "гарал үүсэл тодорхойгүй" гэж үзнэ. 5.2.Энэхүү журмын хүрээнд аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын болон сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн нь малын анхан шатны мэдээллийг нэгдсэн сангаас харьяаллын нутаг дэвсгэрийн малын гарал үүслийн бүртгэлийн үнэн зөвийг баталгаажуулна. 5.3.Малчин, мал бүхий этгээд нь отор нүүдлээр явах тохиолдолд харьяалах сумын Хөдөө аж ахуйн тасагт мэдэгдэж отроор хүлээн авах сумруу мэдээллийг дамжуулна. 5.4.Мэдээлэл хүлээн авсан Хөдөө аж ахуйн тасаг отроор явж буй малчин, мал бүхий этгээдийн мэдээллийг хүлээн авч бүртгэн хяналтад авна. 5.5.Малчин, мал бүхий этгээд нь харьяаллаа өөрчилсөн тохиолдолд харьяалалтай сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт мэдэгдэн нэгдсэн сангийн хаягийн өөрчлөлтийг хийлгэнэ. 5.6.Малын бүртгэлийн ажилд Мал үржлийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хяналт тавина. 5.7.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. 3 / 3 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 08 сарын 14-ны өдрийн А/405 дугаар тушаалын 2 дугаар хавсралт МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БАЙГАА МАЛ СҮРГИЙН КОД № Мал, амьтны нэр Мал, амьтны төрлийн код № Мал, амьтны нэр Мал, амьтны төрлийн код 1 Адуу 01 7 Шувуу 07 2 Тэмээ 02 8 зөгий 08 3 Үхэр 03 9 Буга 09 4 Хонь 04 10 Үслэг амьтан 10 5 Ямаа 05 11 Бусад 11 6 Гахай 06 МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БАЙГАА МАЛЫН ҮҮЛДЭР, ОМОГ ТЭДГЭЭРИЙН ЭРЛИЙЗ БОЛОН САЙЖИРСАН МАЛЫН КОД Энэхүү хүснэгт нь Монгол улсад анх бий болгон баталгаажуулсан унаган үүлдэр, омгийн мал болон импортлон үржүүлж буй малын тоо, тэдгээрийн эрлийз ба сайжирсан малын тоо гэсэн үзүүлэлтүүдээс бүрдэнэ. Малын үүлдэр, омгийг дээрх төрлийн дагуу бүртгэхдээ "Монгол улсад үржүүлж буй малын үүлдэр, омгийн код"-ыг ашиглана. Малын код болох 4 болон 6 оронтой тоог хүснэгтийн нүд бүхэнд нэг нэгээр тавихыг анхаарна уу. Монгол улсад баталгаажсан унаган үүлдэр, омгийн малд сайжирсан гэсэн томьёоллыг, харин импортлон үржүүлж байгаа үүлдрийн малд зөвхөн эрлийз гэсэн томьёог ашиглан бүртгэнэ. Жич: Унаган үүлдэр, омгийн малын удамзүйн онцлогоос хамаарч дараах үүлдэр, омгийн малд эрлийз гэсэн томьёоллыг ашиглана. Үүнд: Үхэр: 1. Сэлэнгэ үүлдрийн үхэр Хонь: 2. Хангай үүлдэр 3. Орхон үүлдэр 4. Тал нутгийн цагаан үүлдэр 5. Ерөө үүлдрийн хэсэг 6. Жаргалант үржлийн хэсэг 7. Сүмбэр үүлдэр Мөн аль ч үүлдрийн үхэр, сарлаг хоёрын дундаас гарсан малыг "хайнаг" (Сарлагийн үнээ х Монгол үхрийн бух = Саран хайнаг), (Монгол үхрийн үнээ х Сарлагийн бух = Наран хайнаг) гэдэг боловч ямар үүлдрийн үхрийн оролцоотойг үл харгалзан бүх хайнагийг зөвхөн "сайжирсан сарлаг" гэсэн код бүхий томьёоллыг ашиглан бүртгэнэ. Өөрөөр хэлбэл бүх хайнаг нь сайжирсан сарлаг байх болно. Малын үүлдэр, омгийн кодыг нөхөхдөө: 1. Сүргийн код - эхний хоёр оронтой тоо 2. Тухайн малын үүлдэр, омгийн код -сүүлийн хоёр оронтой тоог ашиглан нөхнө. 3.Сайжирсан болон эрлийз гэх үзүүлэлтийг тухайн эрлийзжүүлсэн буюу сайжруулсан үүлдэр, омгийн хувийн кодыг эхэлж тавина. Жишээлбэл: Монгол үүлдрийн адууг Англи үүлдрийн адуугаар эрлийзжүүлсэн тохиолдолд: 1. Сүргийн код – 01 2. Англи үүлдрийн адууны код 0112, Монгол үүлдрийн адууны код 0101 тул эрлийз гэсэн үзүүлэлтэд 6 оронтой тоо буюу (Сүргийн код – 01) + (Англи үүлдрийн адууны кодны сүүлчийн хоёр орон – 12) + (Монгол үүлдрийн адууны кодны сүүлчийн хоёр орон – 01) = 011201 гэж бичнэ. Харин Монгол үүлдрийн адууг Галшар үүлдрийн адуугаар сайжруулсан тохиолдолд: 1. Сүргийн код – 01 2. Галшар үүлдрийн адууны код 0102, Монгол үүлдрийн адууны код 0101 тул сайжирсан гэсэн үзүүлэлтэд 6 оронтой тоо буюу (Сүргийн код – 01) + (Галшар үүлдрийн адууны кодны сүүлчийн хоёр орон – 02) + (Монгол үүлдрийн адууны кодны 1 / 4 сүүлчийн хоёр орон – 01) = 010201 гэж бичнэ. Шинээр үүлдэр, омог бүртгэгдсэн тохиолдолд: 1. Сүргийн код 2. Тухайн малын үүлдэр, омгийн кодын сүүлийн дугаараас цааш үргэлжлүүлэн кодлож, шинээр бүртгэгдсэн үүлдэр, омгийн тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан хээлтэгч, хээлтүүлэгч малын тоог нэгтгэн Үндэсний статистикин хороонд ирүүлэхийг сайтар анхаарна уу. Жишээлбэл: Монгол улсад шинэ үүлдэр, омгийн ямаа бүртгэгдсэн тохиолдолд: Сүргийн код – 05 1. Шинээр баталгаажсан үүлдэр, омгийн ямааг кодлож бүртгэхдээ сүүлийн кодын дугаар 0511 байгаа тул 0512-оор үргэлжлүүлэн кодлох. Гадаадаас импортолсон үүлдрийн ямааг шинээр бүртгэх тохиолдолд: 1. Сүргийн код – 05 2. Импортолсон үүлдрийн ямааг шинээр кодлож бүртгэхдээ сүүлийн кодын дугаар 0552 байгаа тул 0553-аар кодлох. .. гэх мэт. Үүлдэр, омог тэдгээрийн эрлийз болон сайжирсан малын тоог бүртгэхдээ бүгд дүн, үүнээс хээлтэгч, хээлтүүлэгч, бусад гэсэн ангиллаар задалж бүртгэнэ. 1. Цэвэр үүлдрийн мал 2. Сайжирсан мал 3. Эрлийз мал Цэвэр үүлдрийн малд монгол улсад баталгаажуулж бүртгэгдсэн болон гадны орноос импортоор орж ирсэн мал амьтныг цэврээр үржүүлж буйг хэлнэ. Сайжирсан гэж: Монгол үүлдэр омгийн малд сайжруулагч болж чадахуйц дотоодын баталгаажсан үүлдэр омгийн малын хээлтүүлэгч тавьсан бол түүний үр төлийг хэлнэ. Эрлийз мал гэж: Монгол улсад баталгаажсан үүлдэр омгийн малд гадны орноос импортоор орж ирсэн хээлтүүлэгч ашигласан тохиолдолд гарсан үр төлийг эрлийз гэж үзнэ. МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БАЙГАА МАЛЫН ҮҮЛДЭР, ОМОГ ТЭДГЭЭРИЙН ЭРЛИЙЗ БОЛОН САЙЖИРСАН МАЛЫН КОД 1. Адуу: 01 № Унаган үүлдэр, омгийн нэр Код Цэвэр Сайжирсан Эрлийз 1 Монгол үүлдэр 0101 2 Галшар үүлдэр 0102 3 Тэс үүлдэр 0103 4 Дархад омог 0104 5 Мянгад омог 0105 6 Өндөршил омог 0106 Бусад үүлдэр 5 Английн цэвэр цусны үүлдэр 0110 6 Араб үүлдэр 0111 7 Ахалтекин үүлдэр 0112 8 Будённый үүлдэр 0113 9 Кабардин үүлдэр 0114 10 Орлов үүлдэр 0115 2. Тэмээ: 02 № Унаган үүлдэр, омгийн нэр Код Цэвэр Сайжирсан Эрлийз 1 Монгол үүлдэр 0201 2 Төхөм тунгалагийн хүрэн үүлдэр 0202 3 Ханын хэцийн хүрэн үүлдэр 0203 4 Галбын говийн улаан үүлдэр 0204 5 Ламын гэгээний улаан үржлийн хэсэг 0205 6 Олдохын хүрэн бор омог 0206 Бусад үүлдэр 5 0220 2 / 4 3. Үхэр:03 № Унаган үүлдэр, омгийн нэр Код Цэвэр Сайжирсан Эрлийз 1 Монгол үүлдэр 0301 2 Монгол үүлдрийн сарлаг 0302 3 Сэлэнгэ үүлдэр 0303 4 Дорнод Монголын улаан үүлдэр 0304 5 Хайнаг 0305 6 Буган халиун үүлдрийн хэсэг 0306 Бусад үүлдэр 5 Казакын цагаан толгойт үүлдэр 0330 6 Лимузин үүлдэр 0331 7 Ангус үүлдэр 0332 8 Герефорд үүлдэр 0333 9 Монтбельярд үүлдэр 0334 10 Халимаг үүлдэр 0335 11 Алатау үүлдэр 0336 12 Симменталь үүлдэр 0337 13 Талын улаан үүлдэр 0338 14 Хар тарлан үүлдэр 0339 4. Хонь: 04 № Унаган үүлдэр, омгийн нэр Код Цэвэ р Сайж ирсан Эрли йз 1 Монгол үүлдэр 0401 2 Үзэмчин үүлдэр 0402 3 Барга үүлдэр 0403 4 Баяд үүлдэр 0404 5 Хотонт үржлийн хэсэг 0405 6 Баянгол омог 0406 7 Буриад омог 0407 8 Байдраг үүлдэр 0408 9 Говь-Алтай үүлдэр 0409 1 0 Сартуул үүлдэр 0410 1 1 Дархад үүлдэр 0411 1 2 Тамир үүлдрийн хэсэг 0412 1 3 Сутай үүлдэр 0413 1 4 Керей үүлдэр 0414 1 5 Алтанбулаг үржлийн хэсэг 0415 1 6 Торгууд үүлдрийн хэсэг 0416 1 7 Хангай үүлдэр 0417 1 8 Орхон үүлдэр 0418 1 9 Тал нутгийн цагаан үүлдэр 0419 2 0 Ерөө үүлдрийн хэсэг 0420 2 1 Жаргалант үржлийн хэсэг 0421 2 2 Сүмбэр үүлдэр 0422 2 3 Цагаан-Уул үүлдэр 0423 2 4 Сайнцагаан омог 0424 2 5 Бүрэгхангай үржлийн хэсэг 0425 2 6 Баянбулаг омог 0426 2 7 Гавилууд омог 0427 Бусад үүлдэр 2 3 Суффолк үүлдэр 0440 2 4 Дорсет үүлдэр 0441 2 5 Эдельбаев үүлдэр 0442 3 / 4 2 6 Романов үүлдэр 0443 2 7 Меринос үүлдэр 0444 2 8 Беричон душер үүлдэр 0445 5.Ямаа: 05 № Унаган үүлдэр, омгийн нэр Код Цэвэр Сайжирсан Эрлийз 1 Монгол үүлдэр 0501 2 Завхан буурал үүлдэр 0502 3 Баяндэлгэрийн улаан үүлдэр 0503 4 Залаа жинст Эдрэн үүлдэр 0504 5 Алтайн улаан үүлдэр 0505 6 Эрчимийн хар үүлдэр 0506 7 Өлгийн улаан омог 0507 8 Бөмбөгөрийн улаан омог 0508 9 Говь гурван сайхан үүлдэр 0509 10 Уулын бор үүлдэр 0510 11 Өнжүүл үржлийн хэсэг 0511 12 Галшарын улаан омог 0512 13 Дэлгэрэхийн улаан омог 0513 14 Цогт-Овоогийн улаан омог 0514 Бусад үүлдэр 12 Тоггенбург үүлдэр 0550 13 Альпин үүлдэр 0551 14 Заанен үүлдэр 0552 6. Гахай: 06 Код Цэвэр Эрлийз 1 Оросын том цагаан үүлдэр 0601 2 Йоркшир үүлдэр 0602 3 Ландрас үүлдэр 0603 4 Дюрок үүлдэр 0604 5 Том хар үүлдэр 0605 7. Шувуу: 07 № Үүлдрийн нэр Код 1 Хайсикс бор 0701 2 Хайсикс цагаан 0702 3 Родонит -2 0703 4 Родонит -3 0704 5 Цацагт хяруул 0705 6 Гургууль 0706 7 Бөднө 0707 8 Нугас 0708 9 Галуу 0709 8. Зөгий: 08 № Үүлдрийн нэр Код 1 Халиун удам 0801 2 Карпатын бор үүлдэр 0802 3 Дундад орос үүлдэр 0803 4 Бусад 0804 9. Цаа буга: 09 № Үүлдрийн нэр Код 1 Монгол цаа 0901 2 4 / 4

Order No. А/405 of the Minister of Food, Agriculture and Light Industry validating the Regulation on livestock registration procedure · Nelum