Skip to content
Nelum
Laws of Mongolia

Order No. 127 of the Minister of Environmental Protection validating the Regulation on storage, recycling and registration of hazardous waste

Made 2003-01-07 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ АЮУЛТАЙ ХАЯГДЛЫН ХАДГАЛАЛТ, УСТГАЛЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, МЭДЭЭ ГАРГАХ ЗААВАР.
Language
Mongolian
Kind
Regulation
Country
Mongolia
Subjects
Environment, Waste and hazardous substances
Keywords
waste non-domestic sources, waste management, waste disposal, hazardous substances, hazardous waste, business/industry/corporations, data collection/reporting, access-to-information
Categories
*

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ АЮУЛТАЙ ХАЯГДЛЫН ХАДГАЛАЛТ, УСТГАЛЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, МЭДЭЭ ГАРГАХ ЗААВАР 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 127 Монгол Улсын Засгийн газрын “Химийн бодисын аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2000 оны 29 дугаар тогтоол, Базелийн конвенц, 2002 оны “Журам батлах тухай” 135 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь: 1.”Аюултай хаягдлын хадгалалт, устгалын бүртгэл хөтлөх, мэдээ гаргах заавар”-ыг нэгдүгээр хавсралт, хүснэгтийг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. 2.Энэхүү зааврыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хариуцуулсугай. 3.Аюултай хаягдлын хадгалалт, устгалын талаарх мэдээ, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор Байгаль орчны яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн дарга нарт үүрэг болгосугай. 4.Дээрх тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын мэргэжлийн хяналтын алба, аймаг, нийслэлийн Байгаль орчны асуудал эрхэлсэн албаны байгаль орчин, эрүүл мэндийн байцаагч нарт даалгасугай. САЙД У.БАРСБОЛД 2003 оны 7 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 2170 Байгаль орчны сайдын 2003 оны 127 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Аюултай хаягдлын хадгалалт, устгалын бүртгэл хөтлөх, мэдээ гаргах заавар Нэг. Ерөнхий зүйл 1.Аюултай хаягдлын хадгалалт, устгалын бүртгэл хөтлөх, мэдээ гаргах заавар нь 2002 оны "Журам батлах тухай" Засгийн газрын 135 дугаар тогтоол, Базелийн конвенцийг хэрэгжүүлэх, аюултай хог хаягдлын устгалын бүртгэл, тайлан мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэхэд оршино. 2.Аюултай хаягдал гаргагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь аюултай хаягдлын хадгалалт, устгалын тайланг сум, дүүргийн Засаг даргад жил бүрийн 11 дүгээр сарын 15 ны дотор хүргүүлнэ. 3.Сум дүүргийн Засаг дарга нар аюултай хаягдлын хадгалалт, устгалын мэдээ, тайланг нэгтгэн жил бүрийн 12 дугаар сарын 1-нд аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтанд гаргаж хүргүүлнэ. 4.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтан нь аюултай хаягдлын хадгалалт, устгалын мэдээ, тайланг нэгтгэн жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор Байгаль орчны яаманд ирүүлнэ. Хоёр. Устгалын бүртгэл хөтлөлт 1.Аюултай хаягдал гаргагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хаягдлаа хадгалах, устгахдаа Байгаль орчны сайдын 2003 оны .. тоот тушаалаар баталсан бүртгэл хөтлөх заавар, хүснэгтийн дагуу аюултай хог хаягдал тус бүрд бүртгэл, тэмдэглэл хөтлөнө. 2.Аюултай хаягдлын хоргүйжүүлсэн, хоргүйжүүлээгүй эсэхийг тайлангийн бүртгэлд заавал тэмдэглэнэ. 3.Бүртгэл хөтлөх, мэдээллийг бүрдүүлэх ажлыг аюултай хаягдал гаргагч аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага зохион байгуулж явуулах бөгөөд түүний хэрэгжилт явцад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт хариуцсан ажилтан хяналт тавина. Гурав. Баталгаажуулалт 1.Аюултай хаягдлын талаарх мэдээг гаргагч этгээдийн анхдагч мэдээг баталгаажуулсан байна. 2.Мэдээг нэгтгэн дамжуулагчид нь тухайн шатны асуудал эрхэлсэн хариуцлагатнаар гарын үсэг зуруулна. дугаарт бүртгэсэн Байгаль орчны сайдын 2003 оны 127 тоот тушаалын хоёрдугаар хавсралт АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ХАДГАЛАЛТ БА УСТГАЛЫН БҮРТГЭЛ (жилээр) ¹ Нэр төрөл Хог хаягдлын хэмжээ /кг/ Хоргүйжүүлэн Хадгалж байгаа Хоргүйжүүлэлгүй хадгалж байгаа Хоргүйжүүлж устгасан Хоргүйжүүлэлгүй устгасан Нийт / / 1 Клиник, поликлиник болон бусад нэгдсэн эмнэлгээс өвчтөн эмчлэх, сувилах, шинжлэх явцад гарах хаягдал 2 Эмийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах буюу үйлдвэрлэснээс гарах хаягдал 3 Хэрэгцээгүй болон эм бэлдмэл болон үйлдвэрлэснээс гарах хаягдал 4 Биологийн болон ургамлын гаралтай бэлдмэл 5 Модны үйлдвэрт хэрэглэх химийн бодисыг үйлдвэрлэх, болон түүнийг хэрэглэснээс гарах хаягдал 6 Органик уусгагчийг хэрэглэдэг болон гарган авдаг үйлдвэрийн хаягдал 7 Цианид агуулсан материалыг цэвэрлэх болон дулааны боловсруулалтаас гарах хаягдал 8 Хэрэгцээгүй болсон буюу хэрэглэхэд тохиромжгүй эрдэс тос 9 Тос-ус, нүүрстөрөгч-усны хольц болон эмульс байдалтай хаягдал 10 Полихлорбифенил, полихлортэрфенил, полибромифенил болон тэдгээрийн хольцыг агуулсан хэрэгцээгүй болсон бодис, бүтээгдэхүүн 11 Нэрэх, цэвэрлэх болон бусад пиролизын боловсруулалтын явцад үүсэх хэрэгцээгүй болсон давирхайлаг хаяг 12 Будаг, лак, маажин, пигмент,бэх хэрэглэдэг болон тэдгээрийг гарган авдаг үйлдвэрийн хаягдал 13 Нийлэг, давирхай, каучук, уяруулагч цавуу, холбогч бодис зэргийг хэрэглэдэг болон тэдгээрийг гарган авдаг үйлдвэрийн хаягдал 14 Эрдэм шинжилгээ, сургалтын явцад буй болсон, шинж чанар нь судлагдаагүй, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөх нь тогтоогдоогүй хэрэгцээгүй бодисын хаягдал 15 Бусад хууль тогтоомжоор зохицуулагдахгүй тэсрэх аюул бүхий бодисын хаягдал 16 Фотоматериал боловруулах зориулалттай фотохимийн бодис, материалыг хэрэглэдэг болон тэдгээрийг гарган авдаг үйлдвэрийн хаягдал 17 Металл болон плассмасс боловсруулалтаас гарах үлдэгдэл 18 Металлын карбонил нэгдлүүд 19 Береллий, түүний нэгдлүүд 20 6 валент хромын нэгдлүүд 21 Зэсийн нэгдлүүд 22 Цайрын нэгдлүүд 23 Хүнцэл түүний нэгдлүүд 24 Селен, түүний нэгдлүүд 25 Кадмий, түүний нэгдлүүд 26 Сурьма, түүний нэгдлүүд 27 Теллур, түүний нэгдлүүд 28 Мөнгөн ус, түүний нэгдлүүд 29 Таллий, түүний нэгдлүүд 30 Хар тугалга, түүний нэгдлүүд 31 Фрорт кальцаас бусад фторын органик нэгдлүүд 32 Органик бус цианидууд 33 Шингэн буюу хатуу хүчлүүд 34 Шүлтийн нэгдлүүд ба хатуу сууриуд 35 Асбест /нунтаг, ширхэглэг/ 36 Фосфорын органик нэгдлүүд 37 Органик цианидууд 38 Фенол, фенолын нэгдлүүд хлорфенолууд 39 Эферүүд 40 Галогенжуулсан органик уусгагчид 41 Галогенжуулснаас органик уусгагчууд 42 Дибензфураны төрлийн бүх материал 43 Полихлордибензопидиксины төрлийн бүх материал 44 Энэ хавсралтанд заасан бодисуудаас /39,41,42,43,44/ бусад органик галогент нэгдлүүд 45 Орон сууцнаас гарах хаягдал

Order No. 127 of the Minister of Environmental Protection validating the Regulation on storage, recycling and registration of hazardous waste · Nelum