Law on the regulation of foreign trade in endangered animals, plants and products derived from them
Made 2002-11-07 · Text as of 2026-10-01
Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.
About this law
- Language
- English; Mongolian
- Kind
- Act
- Country
- Mongolia
- Subjects
- Wild species and ecosystems
- Keywords
- endangered species, authorization/permit, wildlife products, protection of species, wild fauna, wild flora, trade in species, biodiversity
Where to read it
No source link is recorded for this law.
Text
The law's own text, section by section, as held. Each section has its own link.
7.2. Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг зөвхөн судалгаа, шинжилгээ хийх, музей, амьтны хүрээлэнд байршуулах, циркэд тоглуулах зориулалтаар олон улсад худалдаалж болно.
7.3. Конвенцийн 2, 3 дугаар хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг ашиг олох зорилгоор худалдаалж болно. /Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ 7.4.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг олон улсад худалдаалахад тухайн амьтан, ургамлын оршин тогтнох байдалд аюул занал учруулахгүй, цаашид харшлахаар ашиглалт явуулахгүй байлгах нөхцөлийг хангах зорилгоор тусгай журмын дагуу явуулна. 7.5.Энэ хуулийн 7.4-т заасан журмыг байгаль орчны болон гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. 7.6.Энэ хуулийг зөрчиж Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг олон улсад худалдаалахыг хориглоно. 8 дугаар зүйл. Зөвшөөрөл, гэрчилгээ 8.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.20-д заасан олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хавсралтад заасан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, реэкспортлох, импортлох зөвшөөрөл болон далай тэнгисээс олборлон оруулах гэрчилгээ авах хүсэлтээ Удирдан зохицуулах зөвлөлд ирүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ 8.2.Удирдан зохицуулах зөвлөл уг хүсэлтийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан журмын дагуу зөвшөөрөл, гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ 8.3.Зөвшөөрлийн баримт бичиг, түүнтэй адилтгах эрхийн бичгийн загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 8.4.Зөвшөөрөл, гэрчилгээ нь олгогдсон өдрөөс хойш 6 сарын дотор хүчинтэй байна. 8.5.Зөвшөөрөл, гэрчилгээг бусдад шилжүүлэхийг хориглоно. 9 дүгээр зүйл. Зөвшөөрөл, гэрчилгээ олгох, олгохоос татгалзах 9.1.Удирдан зохицуулах зөвлөл нь дараахь нөхцөлийг харгалзан зөвшөөрөл, гэрчилгээ олгоно: 9.1.1.энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3-т заасан дүгнэлт, тодорхойлолтыг авсан эсэх;
9.1.2. Конвенцийн 1, 2 дугаар хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох зөвшөөрөл олгохдоо шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 6.1.4-т заасан дүгнэлт авсан эсэх; 9.1.3. тухайн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг хууль тогтоомжид заасны дагуу олж авсан тухай нутгийн захиргааны холбогдох байгууллага, албан тушаалтны тодорхойлолт; 9.1.4. реэкспортлох гэж буй амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг энэ хууль болон зохих зөвшөөрлийн дагуу импортлосон эсэх; 9.1.5. амьтан, ургамлын тээвэрлэлт нь зохих журмын дагуу хийгдсэн болон шаардагдах нөхцөлийг бүрдүүлсэн эсэх;
9.1.6. Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох зөвшөөрөл олгохдоо импортлогч улсын эрх бүхий байгууллагаас импортын зөвшөөрөл урьдчилан авсан эсэх; 9.1.7. тухайн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг олж авахдаа Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийн тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд заасан төлбөр, хураамж тушаасан баримт бичиг. 9.1.8.тухайн ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн эсэх. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.2. Удирдан зохицуулах зөвлөл дараахь үндэслэлээр зөвшөөрөл, гэрчилгээ олгохоос татгалзана: 9.2.1. энэ зүйлийн 9.1-д заасан нөхцлүүдийг хангаагүй; 9.2.2. хуурамч баримт бичиг ашигласан нь тогтоогдвол.
9.3. Бусдад шилжүүлсэн, хүчинтэй байх хугацаа дууссан, зөвшөөрөл, гэрчилгээг хүчингүйд тооцно. 10 дугаар зүйл. Хөнгөлөлт
10.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтан, ургамлыг гаршуулан тэжээсэн, тарьж ургуулсан бол тэдгээрийг Конвенцийн 2 дугаар хавсралтад орсон амьтан, ургамалд хамааруулан үзэж олон улсад худалдаалах зөвшөөрөл, гэрчилгээг энэ хуульд заасан журмын дагуу олгоно.
10.2. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлд хамаарах хувийн хэрэглээний зүйлээ импортлох, эсхүл импорлогч орны зөвшөөрөл шаардагдахаас бусад тохиолдолд экспортлохдоо зөвшөөрөл авахгүй.
10.3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлд хамаарах хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалтыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
10.4. Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг дамжуулан өнгөрүүлэхэд аливаа зөвшөөрөл авахгүй.
10.5. Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэлтэй эрдэмтэн, эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд ашиг олох зорилгогүйгээр түр ашиглах, бэлэглэх, хандивлах, солилцох, музейд хадгалуулах зориулалтаар Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг зөвшөөрөлгүй импортлоно. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ 11 дүгээр зүйл. Зөвшөөрөгдсөн боомт
11.1. Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг Монгол улсын хилээр нэвтрүүлэх боомтыг Удирдан зохицуулах зөвлөлийн саналыг үндэслэн гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно. 12 дугаар зүйл. Конвенци, түүний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах
12.1. Удирдан зохицуулах зөвлөл Конвенци, түүний хавсралтад орсон нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх, нэмэлт тайлбар хийх тухай саналаа боловсруулж 14 хоногийн дотор Засгийн газарт уламжлана.
12.2. Засгийн газар уг асуудлыг 30 хоногийн дотор хэлэлцээд холбогдох шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
12.3. Удирдан зохицуулах зөвлөл Конвенци, түүний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж Засгийн газарт уламжилна.
12.4. Засгийн газар уг асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөн Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ. /Энэ зүйлийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 13 дугаар зүйл. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих 13.1.Энэ хуулийн хэрэгжилтэд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гаалийн болон орон нутгийн холбогдох байгууллага тус тусын эрх хэмжээний дагуу хяналт тавина 14 дүгээр зүйл. Зөрчил илрүүлсэн, мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах
14.1. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлсэн буюу түүний тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээний 20 хүртэл хувиар тооцож мөнгөн шагналыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. 15 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага 15.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. /Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР