Skip to content
Nelum
Laws of Mongolia

Joint Order No. A/82/128 of the Minister of Nature, Environment and Tourism and of the Minister of Public Health validating the Regulation on separation of sewage water

Made 2018-04-05 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ Дугаар А/82/128 ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ахуйн бохир ус зайлуулах цэгээ ус тусгаарлагчаар тусгаарлаж тохижуулах журам.
Language
Mongolian
Kind
Regulation
Country
Mongolia
Subjects
Water, Waste and hazardous substances
Keywords
effluent waste water/discharge, sewerage, authorization/permit, contracts, pollution control, freshwater pollution, disinfection/disinfestation

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Дугаар А/82/128 ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь: 1.Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ахуйн бохир ус зайлуулах цэгээ ус тусгаарлагчаар тусгаарлаж тохижуулах журмыг хавсралтаар баталсугай. 2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Ш.Мягмар/, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газар /Д.Ганцэцэг/-т тус тус даалгасугай. 3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сум, дүүргийн Засаг дарга, Сав газрын захиргаадад үүрэг болгосугай. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ САЙД Д.САРАНГЭРЭЛ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2018 оны 04 сарын 05 өдрийн А/82/128 тоот тушаалын хавсралт Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ахуйн бохир ус зайлуулах цэгээ ус тусгаарлагчаар тусгаарлаж тохижуулах журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь /цаашид “ус ашиглагч” гэх/ ахуйн бохир ус зайлуулах цэгээ /цаашид “цэг” гэх/ ус тусгаарлагчаар тусгаарлаж тохижуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна. Хоёр. Цэгийг тусгаарлаж тохижуулахад тавих шаардлага 2.1.Ус ашиглагч нь Усны тухай хуульд заасны дагуу хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл авна. 2.2.Цэгийн орчны газрыг тэгшилж, хур борооны ус, чийг шүүрч нэвчихээс сэргийлж гадаргын урсац зайлуулах суваг татаж, бохир ус зөөвөрлөх машин чөлөөтэй орж гарах талбайтай байна. 2.3.Хоногт 5 шоо метрээс их ахуйн бохир ус хуримтлагдах цэгийг батлагдсан зураг төслийн дагуу хийнэ. 2.4.Цэгийг бетон, төмөр бетон болон бусад ус үл нэвчих материалаар доторлоно: 2.4.1.бетон, төмөр бетон нь усны барилга, байгууламжийн бүтээцэд тавигдах шаардлагыг хангасан байна; 2.4.2.бусад ус үл нэвчих материалаар доторлосон үед цэгийн бохир ус соруулах хэсэг нь гэмтэхээс хамгаалсан хийцтэй байна. 2.5.Цэгийн хөрсний устай харьцах хэсгийг ус үл нэвчих материалаар хийнэ. 2.6.Ус ашиглагч нь цэгийн эзэлхүүний 70-80 хувь дүүрсэн үед суллаж, цэг болон цэгийн орчинд халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр халдваргүйжүүлэлтийг хийлгэнэ. 2.7.Цэгийн бохир усыг суллах, цэгт халдваргүйжүүлэлт хийхдээ тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлнэ. 2.8.Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь Усны тухай хуульд заасны дагуу бохир ус зайлуулах тогтоосон цэгт болон төвлөрсөн шугам сүлжээний зөвшөөрөлтэй худагт нийлүүлнэ. 2.9.Ус ашиглагч нь дахин ашиглах боломжгүй цэгт халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр халдваргүйжүүлэлт хийлгэж, эрүүл хөрсөөр дүүргэж, цэг болон түүний орчинд халдваргүйжүүлэлтийг давтан хийлгэнэ. 2.10.Сум, дүүргийн Засаг дарга нь цэг, түүний орчинд хөрсний бохирдлын шинжилгээг жилд 1-ээс доошгүй хийлгэж, халдваргүйжүүлэх арга хэмжээг зохион байгуулна. 2.11.Цэгт хатуу хог хаягдал хаяхыг хориглоно. oOo

Joint Order No. A/82/128 of the Minister of Nature, Environment and Tourism and of the Minister of Public Health validating the Regulation on separation of sewage water · Nelum