Skip to content
Nelum
Laws of Mongolia

Joint Order No. A/816/218 of the Ministry of Environment and Tourism, and the Ministry of Construction establishing standard level of pollutants in wastewater

Made 2019-12-27 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дугаар А/816/218 Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг тогтоох тухай.
Language
Mongolian
Kind
Regulation
Country
Mongolia
Subjects
Environment, Water, Waste and hazardous substances
Keywords
effluent waste water/discharge, freshwater pollution, hazardous substances, standards, pollution control

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Дугаар А/816/218 Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1.Хоногт 50 шоо метрээс бага, аюултай бохирдуулах бодис агуулаагүй хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгжээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг хавсралтаар баталсугай. 2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газар /Ш.Мягмар/, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Лхагвацэдэн/-т тус тус даалгасугай. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2019 оны А/816/218 дугаар тушаалын хавсралт Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээ № Үйлдвэр Органик бодис (Химийн хэрэгцээт хүчил төрөгчөөр)-ын жишиг хэмжээ, кг/м3 Нэг. Үйлдвэрлэл 1 Талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүн, гоймон 3.50 2 Чихэр, шоколад 2.50 3 Гурил, тэжээл 1.50 4 Ус, ундаа, жимсний шүүс 0.80 5 Дарс, шар айраг 5.00 6 Архи, спирт 8.00 7 Мах, махан бүтээгдэхүүн 2.50 8 Өлөн дайвар бүтээгдэхүүн, мал нядлах 5.00 9 Сүү, сүүн бүтээгдэхүүн 2.00 10 Жимс жимсгэнэ, ногоо, самар, ургамлын тос, амтлагч 1.50 11 Будах, цайруулах бодис хэрэглэдэггүй ноос, ноолуур угаах цех 8.00 12 Сүлжмэл, ээрмэл, оёдол 0.80 13 Эсгий, эсгий гутал 5.00 14 Мод боловсруулах, цаас, целлюлоз, картон 2.50 15 Тавилгын үйлдвэр 0.80 № Үйлдвэр Органик бодис (Химийн хэрэгцээт хүчил төрөгчөөр)-ын жишиг хэмжээ, кг/м3 16 Хэвлэх үйлдвэр 1.50 17 Эм, эмийн бэлдмэл 3.50 18 Саван, үнэртэн, гоо сайхан, ариутгал, цэвэрлэгээний бүтээгдэхүүн,будаг, лак, цавуу 3.50 19 Эрчим хүч, дулааны үйлдвэрлэл 0.40 20 Үхэр, гахай, шувууны ферм 3.50 21 Хүлэмж 0.80 22 Бусад үйлдвэрлэл 0.80 Хоёр. Үйлчилгээ 23 Хими цэвэрлэгээ 2.50 24 Угаалгын газар 0.80 25 Үзвэр, худалдаа, ахуйн үйлчилгээ 0.80 26 Нийтийн хоол 2.50 27 Автомашин угаалгын газар 2.50 28 Зочид буудал, жуулчны бааз, ажилчдын тосгон 1.50 29 Бусад үйлчилгээ 0.80 Гурав. Нийгмийн үйлчилгээ болон бусад 30 Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, лабораториуд 2.50 31 Бүх шатны боловсрол,халамжийн байгууллагууд 0.80 оОо

Joint Order No. A/816/218 of the Ministry of Environment and Tourism, and the Ministry of Construction establishing standard level of pollutants in wastewater · Nelum