Skip to content
Nelum
Laws of Mongolia

Joint Order No. A-63/67 of the Minister of Nature, Environment and Tourism and of the Minister of Transport and Construction validating the Regulation on classification of carbon dioxide emitted by automobile and self-propelled vehicles and engine capacity

Made 2011-03-07 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох журам”.
Language
Mongolian
Kind
Regulation
Country
Mongolia
Subjects
Air and atmosphere, Environment
Keywords
air quality/air pollution, emissions, polluter pays principle, certification, pollution control

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 2011 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг үндэслэн ТУШААХ нь: 1.“Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай. 2. Энэхүү журмын дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд түүнээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба /Б.Болдбаатар/, Агаарын чанарын мэргэжлийн алба /С.Энхтүвшин/-нд тус тус үүрэг болгосугай./Энэ хэсгийг БОАЖС, ЗТХС-ын 2016 оны А/151/124 р хамтарсан тушаалаар хүчингүй болгосон/ БАЙГАЛЬ ОРЧИН, ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Л.ГАНСҮХ ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАТТУЛГА Улсын бүртгэлд 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3228 дугаарт бүртгэв. / БОАЖС, ЗТХС-ын 2016 оны А/151/124-р хамтарсан тушаалаар нэмэлт өөрчлөлт орсныг тусгав./ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны А/63/67 дугаар хамтарсан тушаалын хавсралт АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛЭЭС ЯЛГАРАХ НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙН ХЭМЖЭЭ, ХӨДӨЛГҮҮРИЙН БАГТААМЖААС ХАМААРУУЛАН АНГИЛАЛ ТОГТООХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэ журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг түүнээс ялгаран гарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилж, агаарын бохирдлын төлбөрийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 1.2.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох үйл ажиллагааг “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газар улсын хэмжээнд зохион байгуулна./Энэ хэсгийг БОАЖС, ЗТХС-ын 2016 оны А/151/124-р хамтарсан тушаалаар өөрчлөн найруулсан/ 1.3. Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсний үндсэн дээр ногдох төлбөрийн тохирох ангилалыг тогтоон тээврийн хэрэгслийн гэрчилгээний “тусгай тэмдэглэл” хэсэгт бичилт хийнэ./Энэ хэсгийг БОАЖС, ЗТХС-ын 2016 оны А/151/124-р хамтарсан тушаалаар өөрчлөн найруулсан/ 1.4. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч нь "Агаарын бохирдлын төлбөрийн тухай" хуулийн 7.3-т заасан ангилалын дагуу агаарын бохирдлын төлбөрийг холбогдох татварын албанд мөн хуулийн 9.3-т заасан хугацаанд багтаан төлнө. 1.5. “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу нэгж километр зайд явахад 120 грамм болон түүнээс бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулж буй автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын “эко” гэрчилгээ олгоно./Энэ хэсгийг БОАЖС, ЗТХС-ын 2016 оны А/151/124-р хамтарсан тушаалаар нэмсэн/ Хоёр. Төлбөр тогтоох үйл ажиллагаа 2.1. Агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан дараахь байдлаар тогтооно: Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал Бензин хөдөлгүүртэй Дизель хөдөлгүүртэй Жилд ногдуулах төлбөр (төгрөгөөр) СО2 хийн ялгарал (г/км) СО2 (%) Хөдөлгүүрийн багтаамж (cм3) А 121-180 5.5-8.0 1500 хүртэл 1800 Б 181-250 8.1-10.5 1501-2500 2100 В 251-350 10.6 -12.0 2501-3500 3500 Г 351-500 12.1-13.5 3501-4500 5000 Д 501-750 13.6 -14.5 4501-5500 7500 Е 751-ээс дээш 14.6-ээс дээш 5501-ээс дээш 9500 2.2. Дараахь тохиолдолд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан дахин ангилал тогтоолгоно: а/ ажил, үйлчилгээний шаардлагын дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлийн хөдөлгүүр болон түүний эд ангид нэмэлт, өөрчлөлт хийгдсэн бол; б/ хөдөлгүүрийг сольсон бол; Гурав. Бусад 3.1. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоохтой холбогдсон маргааныг Агаарын чанарын мэргэжлийн алба хүлээн авч дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн харъяалах мэргэжлийн хяналтын байгууллага шийдвэрлэнэ. oOo

Joint Order No. A-63/67 of the Minister of Nature, Environment and Tourism and of the Minister of Transport and Construction validating the Regulation on classification of carbon dioxide emitted by automobile and self-propelled vehicles and engine capacity · Nelum