Joint Order No. 231, A/349 of the Minister of Construction and Urban Development, the Minister of Food, Agriculture and Light Industry validating the Model contract for the acquisition and use of agricultural land
Made 2022-11-10 · Text as of 2026-10-01
Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.
About this law
- Original title
- БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дугаар 231, А/349 Улаанбаатар хот ТАРИАЛАНГИЙН ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ.
- Language
- Mongolian
- Kind
- Regulation
- Country
- Mongolia
- Subjects
- Agricultural and rural development, Land and soil
- Keywords
- agricultural land, contracts, ownership, property rights
Where to read it
Text
The law's own text, section by section, as held. Each section has its own link.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дугаар 231, А/349 Улаанбаатар хот ТАРИАЛАНГИЙН ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1.Тариалангийн зориулалтаар газар эзэмших, ашиглах гэрээний загварыг хавсралт ёсоор баталсугай. 2.Батлагдсан загварын дагуу тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч этгээдтэй гэрээ байгуулах ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нарт тус тус даалгасугай. БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН 1 / 1 Барилга хот, байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2022 оны 11 дүгээр сарын 10–ны өдрийн 231, А/349 дугаар тушаалын хавсралт ТАРИАЛАНГИЙН ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ЭЗЭМШИХ-АШИГЛАХ ГЭРЭЭ ...... оны .... сарын ...... өдөр № ... аймаг/хот сум/дүүрэг Нэг. Нийтлэг үндэслэл Энэхүү гэрээг нэг талаас ............. аймгийн...............сумын Засаг даргын .....оны .... дугаартай шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлж холбогдох газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын асуудал хариуцсан мэргэжилтэн ................ овогтой ...................... /цаашид газар эзэмшүүлэгч гэх / нөгөө талаас ......................................................... ХК, ХХК, нөхөрлөл, хоршоо, иргэн түүнийг төлөөлж ........................ овогтой ....................... /цаашид газар эзэмшигч гэх/ нар Тариалангийн тухай хууль, Газрын тухай хууль, Иргэний хуулийг тус тус үндэслэн харилцан тохиролцож байгуулав. Хоёр. Газар эзэмших, ашиглах хугацаа, төлбөр 2.1. /нэгж талбарын дугаар/ газрын нийт хэмжээ ........м2 буюу ......га Үүнээс: Таримлын төрлөөр Тухайн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа газрын хэмжээ Газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацаа ................................... ........... м2 .........жил 2.2. Тухайн жилд ногдуулсан газрын төлбөрийн хэмжээ .......... төгрөг 2.3. Газрын төлбөр төлөх хугацаа жилээр/ улирлаар Гурав. Газар эзэмшигч, ашиглагчийн эрх 3.1. Гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг эзэмших, ашиглах; 3.2. Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, бүхэлд нь эсвэл хэсэгчлэн ашиглуулах; 3.3. Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах /Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах/; 3.4. Тариалангийн талбайг эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой зөрчлийг мэдээлэх, шаардах, арилгуулах; 3.5. Хууль тогтоомжид заасан бусад эрх. Дөрөв. Газар эзэмшигч, ашиглагчийн үүрэг 4.1. Гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх; 4.2. Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг биелүүлэх, зориулалтын дагуу ашиглах; 4.3. Хөрсний Агрохими, агрофизикийн шинжилгээ болон газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн хөрөнгөөр хийлгүүлэх /5 жилд нэг удаа заавал хийлгэнэ/; 4.4. Бусдын газар эзэмших, ашиглахтай холбогдсон хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх; 4.5. Газар эзэмшигч нь улсын болон тухайн сум орон нутгийн хөгжлийн бодлоготой нийцүүлэн тухайн жилд тариалах талбай, таримлын төрөл, хураан авах ургац, бэлтгэх уриншийн төлөвөө гаргаж засаг даргатай гэрээ байгуулах бөгөөд таримлын зохистой сэлгээг сонгон нэвтрүүлэхээр тусгасан байх; 4.6. Нийт тариалах талбайн 65-аас доошгүй хувьд нь стратегийн таримал болох улаанбуудай тариалах, үлдсэн зориулалтын 20 хүртэл хувьд нь эрдэм шинжилгээний байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу үр тариа, төмс хүнсний ногоо, тэжээл, тос, бусад ашигт таримлыг зохистой харьцаагаар сонгон тариалах, тосны зориулалттай рапсыг нийт тариалсан талбайн 15 хувиас хэтрүүлэхгүй байх; 4.7. Хөрс боловсруулах дэвшилтэд аргыг сонгох, үр тарианы үйлдвэрлэлд тэг болон цомхотгосон технологи нэвтрүүлэх, түүнд нийцсэн техникийн шинэчлэл хийх; 4.8. Зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулахгүй байх, 4.9. Гэрээг орон нутгийн Засаг даргын тамгын газраар жил бүр дүгнүүлэх, Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138 дугаар тогтоолын дагуу газар зохион байгуулалтын асуудлаар хуулийн хүрээнд ажиллах, шийдвэрлүүлэх /аймаг, сум, дүүргийн газрын асуудал хариуцсан мэргэжилтэн, тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний санал, дүгнэлт/; 4.10. Өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах, талбайг хашаалж хамгаалах, ойн зурвас байгуулах, төр засгаас гаргасан хөдөлгөөн, хөтөлбөрт нэгдэх; 4.11. Тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулахад чиглэсэн таримлын зохистой сэлгээг тогтмол авч хэрэгжүүлэх; 4.12. Тариалангийн газраа бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг нь 2 жил дараалан ашиглаагүй бол холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэх, шийдвэр гаргуулах; 4.13. Гэрээний хэрэгжилт гэрээ дүгнэсэн актаар илэрсэн зөрчлүүдийг заасан хугацаанд арилгах арга хэмжээ авч тайлангнах; 4.14. Тариалсан талбайн хэмжээ, хураан авсан ургац, уриншийн дүн мэдээг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор тухайн сумын засаг даргын тамгын газарт улсын нэгдсэн мэдээллийн санд оруулах; 4.15. Гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг хугацаанд төлөх; 4.16. Газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх; 4.17 Хууль тогтоомжид заасан бусад үүрэг. Тав. Газар эзэмшүүлэгчийн үүрэг 5.1. Газрыг гэрээнд заасны дагуу эзэмшиж ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих; 5.2 Газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тариалангийн талбайг 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй бол эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах асуудлыг эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлж, ашиглалтыг сайжруулах арга хэмжээг авах; 5.3. Газар эзэмших, ашиглах гэрээг жил бүр дүгнэх; 5.4. Газар эзэмшигч, ашиглагчийн тариалсан талбайн хэмжээ, хураан авсан ургацын дүн мэдээг Ургамлын гарал үүсэл, ургамал хамгааллын бодисын бүртгэл хяналтын системд оруулах, 5.5. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг. Зургаа. Бусад зүйл 6.1. Тариалангийн тухайн хуульд заасны дагуу талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэл эргэлт-ашиглалтын ойн зурвастай байж болно. 6.2. Газар эзэмшигч, ашиглагч Газар ашиглах төлөвлөгөөг боловсруулж жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлнэ. 6.3. Талууд гэрээний биелэлтийг жил бүрийн 07-р сарын 01-ний дотор багтаан дүгнэнэ. 6.4. Талуудын хооронд маргаан гарвал эвлэрлийн журмаар шийдвэрлэх ба эвлэрлийн журмаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ. 6.5. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэн, талууд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд гэрээний хүчинтэй байх хугацаа нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаагаар тодорхойлогдоно. ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: Газар эзэмшүүлэгчийг төлөөлж: Аймаг, нийслэл/сумын Газрын асуудал хариуцсан эрхэлсэн мэргэжилтэн ..........овогтой............. Гарын үсэг /Тамга/ Газар эзэмшигчийг төлөөлж: ....................овогтой............ Гарын үсэг /Тамга/