Government Decision No. 173 validating the List and the Procedure for submission of samples of plant seeds, plants, seedlings, animals, raw meat, byproducts, microorganisms and pathogenic materials to the state border points
Made 2003-07-15 · Text as of 2026-10-01
Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.
About this law
- Original title
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дугаар 173 ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /УРГАМЛЫН ҮР, ҮРСЛЭГ, СУУЛГАЦ, АМЬТАН, ТҮҮНИЙ ҮР, ХӨВРӨЛ ҮР, ТҮҮХИЙ МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОН БИЧИЛ БИЕТНИЙ ӨСГӨВӨР, ЭМГЭГТ МАТЕРИАЛЫН ДЭЭЖИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БООМТУУДЫН ЖАГСААЛТ/.
- Language
- Mongolian
- Kind
- Regulation
- Country
- Mongolia
- Subjects
- Livestock, Food and nutrition, Cultivated plants
- Keywords
- cattle, insects, pests/diseases, inspection, quarantine, certification, animal health, meat, food safety and quality, plant protection, weeds, seeds/planting material, plant production
- Categories
- agriculture
Where to read it
Text
The law's own text, section by section, as held. Each section has its own link.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дугаар 173 Улаанбаатар хот ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /УРГАМЛЫН ҮР, ҮРСЛЭГ, СУУЛГАЦ, АМЬТАН, ТҮҮНИЙ ҮР, ХӨВРӨЛ ҮР, ТҮҮХИЙ МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОН БИЧИЛ БИЕТНИЙ ӨСГӨВӨР, ЭМГЭГТ МАТЕРИАЛЫН ДЭЭЖИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БООМТУУДЫН ЖАГСААЛТ/ Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.1.5, 5.1.6, 5.1.7-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь : 1. "Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт"-ыг 1 дүгээр, "Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт, шалгалт хийх журам"-ыг 2 дугаар, "Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам"-ыг З дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 1- р хавсралтад ЗГ-ЫН 2010 оны 22-р тогтоолоор өөрчлөлт, ЗГ ын 2014 оны 190-р тогтоол, ЗГ-ын 2015 оны 194-р тогтоол, ЗГ-ын 2015 оны 461 р тогтоол, ЗГ-ын 2016-1-25-ны өдрийн 63-р тогтоол, 2016-12-21-ний өдрийн 198-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 329-р тогтоолоор тус тус нэмэлт орсон/. 2. Дээрх жагсаалт, журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Улсын мэргэжлийн хяналтын газар (Д.БАТБААТАР)-т даалгасугай. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх асуудлаар гаргасан шийдвэрээ хянан үзэж дээрх журамд нийцүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ө.ЭНХТҮВШИН Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт УРГАМЛЫН ҮР, ҮРСЛЭГ, СУУЛГАЦ, АМЬТАН, ТҮҮНИЙ ҮР, ХӨВРӨЛ ҮР, ТҮҮХИЙ МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОН БИЧИЛ БИЕТНИЙ ӨСГӨВӨР, ЭМГЭГТ МАТЕРИАЛЫН ДЭЭЖИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БООМТУУДЫН ЖАГСААЛТ Нэг. Ургамлын үр, үрслэг, суулгац нэвтрүүлэх хилийн боомтууд: 1. Улаанбаатар хотын Буянт-Ухаа; 2. Дорноговь аймгийн Замын-Үүд; 3. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар; 4. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг; 5. Увс аймгийн Боршоо; 6. Дорнод аймгийн Эрээнцав; 7. Баян-Өлгий аймгийн Цагааннуур; 8. Ховд аймгийн Булган; /Энэ заалтад 2010-01- 27-ны 22-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 9. Дорнод аймгийн Баянхошуу. /Энэ заалтыг 2015-5-18-ны өдрийн 194-р тогтоолоор нэмсэн/ Хоёр. Мал, амьтан нэвтрүүлэх болон үржлийн мал импортлох боомтууд: 1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг; 2. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар; 3. Дорноговь аймгийн Замын-Үүд; 4. Дорнод аймгийн Хавирга; 5. Дорнод аймгийн Эрээнцав; 6. Баян-Өлгий аймгийн Цагааннуур; 7. Улаанбаатар хотын Буянт-Ухаа; 8. Хөвсгөл аймгийн Ханх; 9. Завхан аймгийн Арцсуурь; 10. Увс аймгийн Боршоо; 11. Дорнод аймгийн Ульхан; 12. Ховд аймгийн Булган /ЗГ-ын 2010-01-27-ны өдрийн 22-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 13. Дорнод аймгийн Баянхошуу. /ЗГ-ын 2015-11-23-ны өдрийн 461-р тогтоолоор нэмсэн/ 14. Сүхбаатар аймгийн Бичигт (зөвхөн үржлийн адуу импортоор оруулах) /ЗГ-ын 2016-12-21-ний өдрийн 198-р тогтоолоор нэмсэн/ Гурав. Мал, амьтны үр, хөврөл үр, бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг нэвтрүүлэх болон үржлийн мал экспортлох хилийн боомтууд: 1. Улаанбаатар хотын Буянт-Ухаа; 2. Дорноговь аймгийн Замын-Үүд; 3. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг; 4. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт. Дөрөв. Түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боомтууд: 1. Увс аймгийн Боршоо боомт; 2. Завхан аймгийн Арцсуурь; 3. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар; 4. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг; 5. Дорнод аймгийн Эрээнцав; 6. Дорнод аймгийн Ульхан; 7. Дорнод аймгийн Хавирга; 8. Дорноговь аймгийн Замын-Үүд; 9. Улаанбаатар хотын Буянт-Ухаа; 10.Баян-Өлгий аймгийн Цагааннуур; 11.Баян-Өлгий аймгийн Өлгий; 12.Хөвсгөл аймгийн Ханх; 13.Ховд аймгийн Булган. /ЗГ-ын 2010-01-27-ны өдрийн 22-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 14. Дорнод аймгийн Баянхошуу; 15. Сүхбаатар аймгийн Бичигт; 16. Увс аймгийн Тэс; 17. Өмнөговь аймгийн Шивээхүрэн. /ЗГ-ын 2015-11-23-ны өдрийн 461-р тогтоолоор 14-17 дахь заалтыг нэмсэн/ 18. Говь-Алтай аймгийн Бургастай; /Энэ заалтыг ЗГ-ын 2016-1-25 ны өдрийн 63-р тогтоолоор нэмсэн/ 19. Өмнөговь аймгийн Гашуунсухайт; /Энэ заалтыг ЗГ-ын 2016-1 25-ны өдрийн 63-р тогтоолоор нэмсэн/ 20. Дорноговь аймгийн Ханги /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 329-р тогтоолоор нэмсэн/ Тав. Түүхий мах, дайвар бүтээгдэхүүн импортлох боомтууд: 1. Дорноговь аймгийн Замын-Үүд; 2. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар; 3. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг; 4. Баян-Өлгий аймгийн Цагааннуур; 5. Баян-Өлгий аймгийн Өлгий; 6. Улаанбаатар хотын Буянт-Ухаа; 7. Дорнод аймгийн Эрээнцав; 8. Сүхбаатар аймгийн Бичигт. /ЗГ-ын 2014-6-14-ний 190-р тогтоолоор нэмсэн/ Зургаа. Ургамлын үр, үрслэг, суулгац, мал, амьтан болон үржлийн мал экспортлох боомтууд: /Энэ хэсгийг ЗГ-ын 2014-6-14-ний 190-р тогтоолоор нэмсэн/ 1. Сүхбаатар аймгийн Бичигт; 2. Дорнод аймгийн Баянхошуу; 3. Дорнод аймгийн Хавирга; /ЗГ-ын 2015-11-23-ны өдрийн 461-р тогтоолоор нэмсэн/ 4. Өмнөговь аймгийн Шивээхүрэн /ЗГ-ын 2017 оны 329-р тогтоолоор нэмсэн/ оОо Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт АМЬТАН, УРГАМАЛ, ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн /цаашид амьтан, ургамал, бүтээгдэхүүн гэх/-ийг улсын хилийн боомт, гүний гаалиар нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэх үед хорио цээрийн хяналт шалгалт хийж мал, амьтны олон улсын "А" жагсаалтын гоц халдварт өвчин, мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчин, ургамлын гадаад хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтан /цаашид амьтан, ургамлын хорио цээртэй зүйл гэх/ хилээр нэвтрэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход энэхүү журмын зорилго оршино. 1.2. Амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэх иргэн, хуулийн этгээд, гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчдын хооронд үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон) 1.3. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ журамд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. Хоёр. Импортын хяналт шалгалт 2.1. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан эрх үүргийн хүрээнд мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан амьтан, ургамал, бүтээгдэхүүнд улсын байцаагч нь дараахь дарааллаар хорио цээрийн хяналт, шалгалт хийнэ: 2.1.1. улсын хилээр импортлож буй амьтан, ургамал, бүтээгдэхүүний импортын мэдэгдэл, экспортлогч орны хорио цээрийн гэрчилгээ, дагалдах баримт бичгийг шалгаж бүртгэх; 2.1.2. бичиг баримтын зөрчилгүй нөхцөлд импортлох амьтан, ургамал, бүтээгдэхүүн, түүнийг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, шалгалт хийх; 2.1.3. үзлэг, шалгалтаар зөрчил илрээгүй нөхцөлд амьтан, ургамал, бүтээгдэхүүнээс стандартын дагуу дээж авч хилийн боомт дахь гаалийн байгууллага, эсхүл Мэргэжлийн хяналтын албаны дэргэдэх лабораторийн шинжилгээнд хамруулах;(Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор нэмэлт орсон) 2.2. Лабораторийн шинжилгээгээр хорио цээртэй зүйл илрээгүй нөхцөлд улсын байцаагч нь импортлогч иргэн, хуулийн этгээдэд мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн импортын гэрчилгээ олгон гаалийн хяналтыг үргэлжлүүлнэ.(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон) Гурав. Экспортын хяналт, шалгалт 3.1. Экспортлох амьтан, ургамал, бүтээгдэхүүнд улсын байцаагч нь дараахь дарааллаар үзлэг, шалгалт хийнэ: 3.1.1. экспортлох амьтан, ургамал, бүтээгдэхүүнд эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ /сертификат/, дагалдах бичиг баримтын бүрдэлтэд хяналт, шалгалт хийж, бүртгэл хөтлөх; 3.1.2. бичиг баримтын зөрчилгүй нөхцөлд экспортлох амьтан, ургамал, бүтээгдэхүүн, түүнийг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийх; 3.2. Үзлэг, шалгалтаар зөрчил илрээгүй нөхцөлд улсын байцаагч гаалийн хяналтыг үргэлжлүүлнэ.(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон) Дөрөв. Дамжуулан өнгөрүүлэх үеийн хяналт шалгалт 4.1. Тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэх амьтан, ургамал, бүтээгдэхүүн нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. 4.2. Улсын байцаагч нь дамжуулан өнгөрүүлэх амьтан, ургамал, бүтээгдэхүүний дагалдах баримт бичиг, мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн гэрчилгээ, мэдэгдэл, лац, ломбыг нэг бүрчлэн шалгаж, зөрчилгүй нөхцөлд улсын хилээр нэвтрүүлнэ. Тав. Тээврийн хэрэгсэлд хийх хяналт шалгалт 5.1. Улсын байцаагч нь хууль тогтоомжид заасны дагуу амьтан, ургамал, бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл болон суудлын автомашин тус бүрт гаалийн болон мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, шалгалт хийнэ. (Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор нэмэлт орсон) 5.2. Үзлэг, шалгалтаар хорио цээртэй зүйл илрээгүй нөхцөлд хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө.(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон) Зургаа. Улсын хил дээр ариутгал, халдваргүйжүүлэлт хийх 6.1. Улсын хилээр нэвтэрч буй амьтан, ургамал, бүтээгдэхүүнд амьтан, ургамлын хорио цээртэй зүйл илэрвэл тэдгээрийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэлд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ. 6.2. Ариутгал, халдваргүйжүүлэлт хийхдээ Улсын мэргэжлийн хяналтын газраас баталсан зааврыг дагаж мөрдөнө. 6.3. Ариутгал, халдваргүйжүүлэлтэд шаардлагатай байгууламж, багаж, тоног төхөөрөмж, ариутгалын бодис, хөдөлмөр хамгааллын хувцсаар Улсын мэргэжлийн хяналтын газар хангана. 6.4. Улсын хил дээр хорио цээр, хязгаарлалт тогтоосон нөхцөлд ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг амьтны гоц халдварт, халдварт өвчин болон ургамлын хорио цээртэй зүйлтэй тэмцэх тус тусын зааврын дагуу хэрэгжүүлнэ. Долоо. Амьтан, ургамал, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлд илэрсэн зөрчлийг шийдвэрлэх 7.1. Хяналт шалгалтаар амьтан, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн, бичиг баримтгүй буюу бичиг баримтын зөрчилтэй нь тогтоогдсон амьтан, ургамал, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийг хууль тогтоомжид заасан хугацаагаар саатуулна. 7.2. Саатуулагдсан амьтныг зориулалтын хашаа, байранд байрлуулж, ургамал, бүтээгдэхүүнийг зориулалтын зоорь, агуулахад хадгална. 7.3. Хяналт, шалгалтаар өвчний шинж тэмдэг илэрсэн амьтан, гадаад хорио цээртэй зүйл илэрсэн ургамал, бүтээгдэхүүнийг хуульд заасан хугацаагаар, бичиг баримтын зөрчилтэй болон бичиг баримтгүй амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг тухайн бүтээгдэхүүнээс шалтгаалан түр хугацаа (72 цаг хүртэл)-гаар тус тус саатуулна. 7.4. Улсын байцаагч нь саатуулсан амьтан, ургамал, бүтээгдэхүүний талаархи мэдээллийг цаг тухайд нь холбогдох байгууллага /Улсын мэргэжлийн хяналтын газар, Улсын гаалийн ерөнхий газар, Төмөр замын хэрэг эрхлэх газар/, импортлогч, экспортлогч, дамжуулан өнгөрүүлэгч иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ. 7.5. Саатуулсан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг буцаах мэдэгдэл өгч шийдвэрлэнэ. 7.6. Амьтан, ургамал, бүтээгдэхүүнд хорио цээртэй зүйл илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдвал хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 7.7. Амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу экспортлогч оронд буцаасан, устгасан нөхцөлд энэ талаар үйлдсэн үндсэн баримтыг улсын байцаагч нэгтгэн Гаалийн ерөнхий газарт ирүүлнэ.(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон) Найм. Бусад зүйл 8.1. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. оОо Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт АМЬТАН, УРГАМАЛ, ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНД ЭКСПОРТ, ИМПОРТЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл Монгол Улсын хилээр нэвтрүүлэх мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн (цаашид амьтан, ургамал, бүтээгдэхүүн гэх)-д экспорт, импортын гэрчилгээ (сертификат) олгох, эдгээртэй холбогдон гаалийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. Хоёр. Экспорт, импортын гэрчилгээг олгох 2.1. Амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг экспортлогч иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ хууль тогтоомжид заасан хугацаанд дор дурдсан мэдээлэл, баримт бичгийн хамт гаалийн байгууллагад ирүүлнэ: 2.1.1. амьтан, ургамал, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ; 2.1.2. худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг; 2.1.3. экспортлогч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар; 2.1.4. мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн лабораторийн шинжилгээний дүн; 2.1.5. амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл; 2.1.6. нэвтрүүлэх хилийн боомтын нэр, хугацаа; 2.1.7. амьтан, ургамал, бүтээгдэхүүний тоо, хэмжээ, боловсруулалтын байдал (хагас боловсруулсан, түүхий, хөлдөөсөн, шинэ гэх мэт), савлалт, шошго, аюулгүй байдлын талаархи мэдээлэл зэрэг дагалдах баримт бичиг. 2.2. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9, 11 дүгээр зүйл, 24.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан нөхцөлд хорио цээрийн хяналт, эрүүл мэндийн үзлэг, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн экспортын гэрчилгээг гаалийн байгууллага олгоно. 2.3. Гаалийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн хууль тогтоомжийн дагуу бүрдүүлсэн мэдээлэл, хүсэлтийг үндэслэн импортлох амьтан, ургамал, бүтээгдэхүүнд импортын мэдэгдэл олгоно. 2.4. Гаалийн байгууллагаас олгосон импортын мэдэгдэл, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээ, дагалдах баримт бичиг, хорио цээрийн үзлэг, шалгалт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн зөрчилгүй нөхцөлд улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрч улсын байцаагч импортын гэрчилгээ олгоно. 2.5. Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан, гээгдүүлсэн, үрэгдүүлсэн нөхцөлд тухайн бараа, бүтээгдэхүүнийг давтан шинжилгээнд хамруулж дахин шинээр гэрчилгээ олгоно. 2.6. Зорчигчийн гар тээшээр авч явах амьтан, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн (1-5 кг хүртэл)-д экспортын гэрчилгээ олгоход энэ журмын 2.1 дэх заалт хамаарахгүй. Улсын байцаагч тухайн бүтээгдэхүүнд үзлэг хийж гэрчилгээ олгоно. Гурав. Гэрчилгээ олгохгүй байх нөхцөл 3.1. Амьтан, ургамал, бүтээгдэхүүнд гэрчилгээ олгохыг дараахь тохиолдолд хориглоно: 3.1.1. Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан шаардлага нөхцөлийг хангаагүй; 3.1.2. импортын мэдэгдэлтэй боловч экспортлогч орны эрх бүхий байгууллагын гэрчилгээгүй, эсхүл экспортын гэрчилгээтэй боловч импортын мэдэгдэлгүй; 3.1.3. амьтан, ургамлын хорио цээртэй зүйлийн шинж тэмдэг илэрсэн; 3.1.4. импортлогч орны эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хангаагүй. Дөрөв. Гэрчилгээнд тавигдах шаардлага 4.1. Гэрчилгээ нь Монгол Улсаас импортлогч улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр, олон улсын амьтны халдварт өвчний болон ургамал хамгааллын байгууллагын баталсан загварт нийцүүлэн гаалийн байгууллагаас баталсан загвар, нэгдсэн дугаар, индекс, нууцлалтай байна. 4.2. Хоёр улсын гэрээ хэлэлцээрт тусгайлан заагаагүй бол экспортын гэрчилгээг англи, монгол хэл дээр, импортын гэрчилгээг монгол хэл дээр тус тус бичнэ. 4.3. Гэрчилгээг бичгийн машин буюу компьютерээр бичнэ. 4.4. Гэрчилгээг 3 хувь үйлдэж, нэг хувийг иргэн, хуулийн этгээдэд, 2 дахь хувийг тухайн боомт байрлаж буй орон нутгийн гаалийн байгууллагад, үлдсэн хувийг үндсэн материалтай нь хавсарган хадгална. Зорчигчид олгож байгаа гэрчилгээ 2 хувь байна. 4.5. Экспорт, импортын гэрчилгээг амьтан, ургамал, бүтээгдэхүүнд олгоно. Тав. Гэрчилгээг хэвлүүлж хуваарилах, хяналт тавих 5.1. Экспорт, импортын гэрчилгээг үнэт цаас үйлдвэрлэх, хэвлэх эрх бүхий байгууллагаар хэвлүүлнэ. 5.2. Гэрчилгээг захиалах, хэвлүүлэх, хүлээн авах, дугаарлах, хадгалах, хуваарилах, зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэлийн тооцоо хийх ажлыг улсын гаалийн байгууллага хариуцан гүйцэтгэнэ. Зургаа. Гэрчилгээг баталгаажуулах 6.1.Гэрчилгээг баталгаажуулах эрх бүхий этгээдийг нэр, гарын үсэг, тэмдгийн баталгааг гаалийн байгууллага батламжилж, холбогдох этгээдэд хүргүүлнэ.(Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан) 6.2. Ургамлын хорио цээрийн гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдэд 1 сар, бүтээгдэхүүнд 14 хоног, түргэн гэмтэж муудах түүхий эд, бүтээгдэхүүнд 5 хоногийн хугацаанд хүчинтэй байна. 6.3. Мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш мал, амьтан, тэжээлд 3 сар хүртэл, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд 5 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сар дуусталхи хугацаанд 14 хоног, 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 4 дүгээр сар дуусталхи хугацаанд 30 хоног, түргэн гэмтэж муудах хүнсний зүйлд 3 хоногийн хүчинтэй байна. Долоо. Гэрчилгээг хүчингүйд тооцох 7.1. Хуурамчаар үйлдсэн; 7.2. Засварласан; 7.3. Гарын үсэг, тэмдгийг хуурамчаар үйлдсэн; 7.4. Хүчинтэй байх хугацаа дууссан; 7.5. Ачааны мэдээлэл нь дагалдах баримт бичигтэй зөрсөн; 7.6. Хадгалалтын буруугаас гэмтээсэн; 7.7. Дугаар, индекс байхгүй, эрх бүхий этгээдийн гарын үсэг, тэмдгээр баталгаажаагүй. Найм. Хариуцлага, бусад зүйл 8.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. (Энэ хавсралтын Нийтлэг үндэслэл хэсэг, 2.1-2.4, 4.1, 5.2 дахь заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор "мэргэжлийн хяналтын" гэснийг "гаалийн" гэж өөрчилсөн) оОо