Development Plan for Mongolia in 2024
Made 2023-04-27 · Text as of 2026-10-01
Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.
About this law
- Original title
- МОНГОЛ УЛСЫН “Хөгжлийн төлөвлөгөө-2024”.
- Language
- Mongolian
- Kind
- policy
- Country
- Mongolia
- Subjects
- Food and nutrition, General
- Keywords
- policy/planning, sustainable development, traceability, investment, food security, food safety and quality, food loss and waste, ecofriendly products/ecofriendly processes, agricultural commodities, processing/handling, meat, international trade, transport/storage
- Categories
- *
Where to read it
Text
The law's own text, section by section, as held. Each section has its own link.
1.1. Нүүрсний экспортын биет хэмжээг 50 сая тонн, зэсийн экспортын биет хэмжээг 1.5 сая тонн, газрын тосны экспортын биет хэмжээг 6.0 сая баррельд хүргэж, уул уурхайн салбарын экспортыг нэмэгдүүлнэ.
1.1.1. Экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх авто зам, төмөр зам, төмөр замын холболтын төслүүдийг хэрэгжүүлж тээврийн салбарын ачаа тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
1.1.2. Хилийн боомтуудын ачаа болон зорчигч нэвтрүүлэх, логистикийн үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ.
1.2. Гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг ахиулах замаар уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлнэ.
1.2.1. Уул уурхайн бус бүтээгдэхүүнд зориулсан экспортын санхүүжилт, даатгал, төлбөрийн баталгаа, зээлийн батлан даалт зэргээр экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог бий болгоно.
1.2.2. Экспортын баримжаатай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг ахиулах үйлдвэр технологийн паркуудын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийнэ.
1.2.3. Олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг мал, амьтны гоц халдварт өвчний тархалтыг бүрэн хяналтад авч, өвчний тархалтыг хязгарлан тайван байдлыг хадгална.
1.2.4. Гадаад худалдааны процесс, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг хялбаршуулан, шаарддаг гэрчилгээ, зөвшөөрөл, бичиг баримтын тоог 19 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ боломжит хамгийн бага түвшинд хүртэл бууруулж, “Гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлж, гадаад худалдаанд зарцуулж буй цаг хугацааг 72 цагт хүргэнэ.
1.2.5. Ноолуур, мах, арьс шир, самар, эмийн ургамал, хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, экспортын орцыг импортын тарифаас чөлөөлөх, боловсруулалтын түвшнийг ахиулж, экспортыг төрөлжүүлнэ. ХОЁР. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
2.1. Хөрөнгө оруулагчдад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, хамгаалах цогц механизмыг бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ.
2.1.1. Хөрөнгө оруулалт хийх, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд төрөөс зөвшөөрөл авахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэдээ мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх цогц үйлчилгээг үзүүлж, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гаргасан гомдлыг цахимаар хүлээн авч шийдвэрлэнэ. Мөн төрөөс бизнесийн үйл ажиллагаанд хийгддэг давхардсан хяналт шалгалтыг бууруулна.
2.1.2. Банк, санхүүгийн салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар санхүүгийн үйлчилгээний зардлыг бууруулж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
2.1.3. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Чөлөөт худалдааны хэлэлцээр, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрүүдийг байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагуудад гадаад худалдаа, экспорт хийх таатай нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.
2.2. Геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэн, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлж, улмаар ашигт малтмалын батлагдсан нөөцийг өсгөнө. Мөн зэсийн ордын ашиглалтыг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
2.3. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, гангийн үйлдвэр болон ураны олборлолт, хүдрийн баяжмал боловсруулах үйлдвэрүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулж, боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлнэ.
2.4. Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг бүрэн ханган, эрчим хүч экспортлох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
2.5. Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татаж, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн соёлын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
2.6. Чөлөөт бүсүүдийн инженерийн дэд бүтцийг хөгжүүлж, хөрөнгө оруулалт татах нөхцөлийг бүрдүүлнэ. ГУРАВ. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ САЙЖРУУЛНА.
3.1. Олон улсын шаардлагад нийцсэн мэргэжил, ур чадвартай хүний нөөцийг нэмэгдүүлнэ.
3.1.1. Эрэлтэд нийцсэн төрөлжсөн технологийн коллеж (Коосэн)-ийг бүх аймагт хөгжүүлэн, өөрчлөн зохион байгуулна.
3.1.2. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр дэх англи хэлний хэрэглээг нэмэгдүүлнэ.
3.1.3. Шаардлагатай эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл, патентыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
3.1.4. Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ.
3.2. Нийгмийн хамгааллын салбарт нийгмийн даатгалын оновчтой тогтолцоог бий болгох, төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх, нийгмийн зорилтод бүлгийг зөв тодорхойлж, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн нийгмийн баталгааг сайжруулна.
3.2.1. Нийгмийн даатгалын тогтолцоог өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн нийт хувь нэмрээс хамааруулан тэтгэврийг оновчтой тогтооно.
3.2.2. Үр дүнд суурилсан удирдлагын нэгдсэн тогтолцоог бүрэн нэвтрүүлэн, 20 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ төрийн албаны бүтцийн шинэчлэлийг хийж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ажлын бүтээмж, үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлнэ.
3.2.3. Цалинг цагаар тооцдог системд бүрэн шилжинэ.
3.2.4. Нийгмийн халамжийн системийг шинэчлэн, халамж зайлшгүй хүртэх зорилтот бүлгийг оновчтой тодорхойлж, халамжийг зөвхөн тусгайлсан картаар олгоно.
3.2.5. Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ.
3.3. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өвчлөл, нас баралтыг бууруулна.
3.3.1. Дотоодод худалдаалж байгаа эмийн чанарыг олон улсын стандартад нийцүүлнэ.
3.3.2. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ.
3.3.3. Нийтийн биеийн тамир, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ. ДӨРӨВ. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ.
4.1. Аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг түлхүү хийнэ. Мөн агаарын тээврийг либералчлан, нислэгийн тоог өсгөж, жуулчдын тоо, аялал жуулчлалын салбарын орлогыг нэмэгдүүлнэ.
4.1.1. Аялал жуулчлалын бүс нутгуудад авто замын дэд бүтцийн чанар, хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтыг хийнэ.
4.1.2. Аялал жуулчлалыг дэмжсэн зөөлөн дэд бүтцийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, жуулчдад зориулсан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ.
4.1.3. Агаарын тээврийг либералчлан, Дорнод, Ховд, Хөвсгөл аймгийн нисэх буудлыг 4С, Өмнөговь аймгийн нисэх буудлыг 4D ангиллын агаарын хөлөг хүлээн авах аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор байгуулна. ТАВ. ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛНА.
5.1. Хүн амын хүнсний хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, импортын хамаарлыг бууруулж, нийлүүлэлтийн сүлжээ, аюулгүй байдлыг хангана.
5.1.1. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэмжлэгийг эцсийн үр дүнд чиглүүлж, оновчтой болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
5.1.2. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тохиромжтой байршлуудад үйлдвэр, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг инженерийн дэд бүтэц, санхүүжилтийн эх үүсвэрээр дэмжинэ.
5.1.3. Нэмэгдсэн өртгийн албан татварын системд тулгуурлан хүнсний бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг хянах, бүртгэх цахим системийг бий болгож, улмаар дэмжлэгийг оновчтой болгоно.
5.1.4. Хүнсний бүтээгдэхүүний чанар, баталгаажуулалтын лабораторийг нэмэгдүүлэн стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний хангамжийг сайжруулна. ЗУРГАА. УЛААНБААТАР ХОТЫН ТҮГЖРЭЛ, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛНА.
6.1. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна.
6.1.1. Нийтийн тээврийн санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох, авто замын ачааллыг бууруулах эдийн засгийн хөшүүргийг нэвтрүүлнэ.
6.1.2. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд явган болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ.
6.1.3. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ.
6.1.4. Шинэ тойрог зам, Сэлбэ-Сэргэлт төслийг хэрэгжүүлж нийслэлийн авто замын үндсэн сүлжээний уртыг нэмэгдүүлэн, иргэдийн ая тухтай амрах, зорчих орчныг бүрдүүлнэ. 21 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
6.2. Шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийг байгуулж, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжин төвлөрлийг сааруулна. ДОЛОО. ЗАСАГЛАЛЫН ҮЗҮҮЛЭЛТИЙГ САЙЖРУУЛНА.
7.1. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ.
7.2. Санхүүгийн хориг, арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас гаргадаг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт, Европын холбооны “Татварын зорилгоор хамтран ажилладаггүй бүс нутгуудын жагсаалт”-д орохоос сэргийлж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалж, сайжруулна.
7.3. Төрийн цахим үйлчилгээний хүртээмж, төрлийг нэмэгдүүлэх, харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулан цахим засаглалын хөгжлийн үзүүлэлтийг нэмэгдүүлнэ.
7.4. Төрийн үйлчилгээг авах, хүргэх зардлыг бууруулж хувийн хэвшлийн бүтээмжийг дэмжих бодлогын оновчтой шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийн сан, цахим системүүдийг хөгжүүлнэ. /зөвшөөрлийн цахим систем, e-mongolia, гадаад худалдааны нэг цонхны цахим систем/
7.5. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, үр өгөөжийг сайжруулж, олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэн, үе шаттайгаар хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлнэ. НАЙМ. НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ.
8.1. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хамгаална.
8.1.1. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлнэ.
8.1.2. Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ.
8.1.3. Ашиглалтад өртөмтгий ургамал, амьтны тархац нөөцийг тогтооно.
8.1.4. Говийн бүс нутгийн усны хангамжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ. ---oo0oo--- 22 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Монгол Улсын Их Хурлын 2023 оны ... дугаар тогтоолын 2 дугаар хавсралт МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 23 23 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 24 24 24 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 25 25 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 26 26 26 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 27 27 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 28 28 28 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 29 29 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 30 30 30 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 31 31 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 32 32 32 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 33 33 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 34 34 34 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 35 35 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 36 36 36 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 37 37 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 38 38 38 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 39 39 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 40 40 40 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 41 41 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 42 42 42 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 43 43 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 44 44 44 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 45 45 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 46 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ---o0o--- 46 46 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Монгол Улсын Их Хурлын 2023 оны ... дугаар тогтоолын 3 дугаар хавсралт МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 47 47 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 48 48 48 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 49 49 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 50 50 50 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 51 51 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 52 52 52 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 53 53 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 54 54 54 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ---o0o--- МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 55 55 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ III. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ 56 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ III.1. УДИРТГАЛ Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө, бодлогын тэргүүлэх чиглэл Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд өрхийн орлого нэмэгдүүлэхийг гол зорилгоо болгон 1) экспортыг нэмэгдүүлэх, 2) хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, 3) хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах, 4) аялал жуулчлалыг хөгжүүлэх, 5) хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, 6) Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, 7) засаглалын үзүүлэлтийг сайжруулах, 8) ногоон хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах гэсэн бодлогын тэргүүлэх 8 чиглэлийг тодорхойлсон. Бодлогын нэгдүгээр тэргүүлэх чиглэл болох “Экспортыг нэмэгдүүлэх” хүрээнд нүүрсний экспортын биет хэмжээг 50 сая тонн, зэсийн экспортын биет хэмжээг 1.5 сая тонн, газрын тосны биет хэмжээг 6.0 сая баррельд тус тус хүргэж, уул уурхайн салбарын экспортыг нэмэгдүүлнэ. Мөн гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг ахиулах замаар уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлнэ. Хоёрдугаар тэргүүлэх чиглэл болох “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх” хүрээнд хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 4 тэрбум ам.долларт хүргэнэ. Гуравдугаар бодлогын тэргүүлэх чиглэл “Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах” хүрээнд эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өвчлөл, нас баралтыг бууруулж, нийгмийн хамгааллын салбарт нийгмийн даатгалын шударга тогтолцоог бий болгох, нийгмийн зорилтод бүлгийг зөв тодорхойлж, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг хэмжээг нэмэгдүүлэх замаар нийгмийн баталгааг сайжруулна. Бүс нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрөлжсөн технологийн коллеж (Коосэн)-ийг бүх аймагт хөгжүүлж, өөрчлөн зохион байгуулах замаар эрэлтэд нийцсэн ур чадвартай хүний нөөцийг бэлтгэж, нэмэгдүүлнэ. Төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна. Дөрөвдүгээр бодлогын тэргүүлэх чиглэл “Аялал жуулчлалыг хөгжүүлэх” хүрээнд аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг түлхүү хийх, агаарын тээврийг либералчлах ажлыг эрчимжүүлж, нислэгийн тоог нэмэгдүүлэх замаар жуулчдын тоо, аялал жуулчлалын орлогыг нэмэгдүүлнэ. Тавдугаар тэргүүлэх чиглэл болох “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах” хүрээнд хүн амын хүнсний хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын хамаарлыг бууруулах, нийлүүлэлтийн сүлжээ, аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлнэ. Зургаадугаар тэргүүлэх чиглэл болох “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах” хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна. Шинэ тойрог зам, наадамчдын гудамжны авто зам дээгүүр 800 у/м гүүр барих, Сэлбэ-Сэргэлт төслийг хэрэгжүүлж, нийслэлийн авто замын үндсэн сүлжээний уртыг нэмэгдүүлнэ. Шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийг байгуулж, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжих замаар төвлөрлийг сааруулна. Долоодугаар тэргүүлэх чиглэл болох “Засаглалын үзүүлэлтийг сайжруулах” хүрээнд төрийн цахим үйлчилгээний хүртээмж, төрлийг нэмэгдүүлэх, харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах замаар цахим засаглалын хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна. Хувийн хэвшлийн бүтээмжийг дэмжих, төрийн үйлчилгээг авах, хүргэх зардлыг бууруулах, бодлогын оновчтой шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийн сан, цахим системүүдийг хөгжүүлнэ. /зөвшөөрлийн цахим систем, e-mongolia, гадаад худалдааны нэг цонхны цахим систем/. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, үр өгөөжийг сайжруулж, олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж, үе шаттайгаар 57 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлнэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас гаргадаг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт, Европын холбооны "Татварын зорилгоор хамтран ажилладаггүй бүс нутгуудын жагсаалт"-д орохоос сэргийлж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалж, сайжруулна. Наймдугаар тэргүүлэх чиглэл болох “Ногоон хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах” хүрээнд байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, ногоон бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл хэрэгжүүлж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барина. III.2. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ III.2.1. Эдийн засаг, нийгмийн 2022 оны урьдчилсан гүйцэтгэл Дотоодын нийт бүтээгдэхүүн: Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 52.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 21.4 хувиар, 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон бодит ДНБ 28.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 4.8 хувиар тус тус өслөө. Эдийн засгийн 2022 оны бодит өсөлтийг салбараар авч үзвэл, хөдөө аж ахуйн салбар 12.0 хувиар, худалдааны салбар 8.0 хувиар, барилгын салбар 7.9 хувиар, үйлчилгээний салбар 4.9 хувиар, тээврийн салбар 3.0 хувиар тэлсэн нь нийт өсөлтийг дэмжсэн бол уул уурхайн салбар 11.9 хувиар агшсан нь нийт өсөлтийг хязгаарлалаа. Хүснэгт 1. Эдийн засгийн өсөлтийн бүтэц Зураг 1. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн бүтэц (нэгж хувь) (улирлаар) Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн нийт өсөлтийн 1.7 нэгж хувийг бүрдүүлсэн бөгөөд үүний 1.0 нэгж нь суурийн нөлөө байна. Говийн бүсийн аймгуудад 2021 онд хаваржилт хүндэрсний улмаас хөдөө аж ахуйн салбарын гарц, төл бойжилт огцом буураад байсан бол 2022 онд цаг агаар тааламжтай, мал төллөлт өндөр байсантай холбоотойгоор тус салбарын үйлдвэрлэл сэргэж, цар тахлын өмнөх түвшнээс 12.0 хувиар өссөн. Мал аж ахуйн салбар 2022 онд 14.5 хувиар өсөж, хөдөө аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэлийн 92.2 хувийг бүрдүүлсэн бол тариалсан талбайн хэмжээ бага байсантай холбоотойгоор газар тариалангийн салбарын үйлдвэрлэл 11.5 хувиар буурсан. Уул уурхайн салбарын тухайд 2022 оны сүүлийн хагасаас түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт сэргэсэн хэдий ч БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлогын нөлөөгөөр оны эхний хагаст хуримтлагдсан уул уурхайн агшилтыг нөхөх түвшинд хүрээгүй байна. 2022 оны эхний хагаст уул уурхайн салбарын ДНБ өмнөх оны мөн үеэс 28.8 хувиар бага байсан бол зөвхөн сүүлийн хагасын үйлдвэрлэл нь өмнөх оны сүүлийн хагасын үйлдвэрлэлээс 1.2 хувиар нэмэгдсэн. Оюутолгойн баяжмал дахь зэсийн агууламж буурснаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 10.3 хувиар, гадаад эрэлт буурснаар төмрийн хүдрийн олборлолт 26.8 хувиар, боомт дээрх логистикийн саатлаас үүдэлтэйгээр газрын тосны олборлолт 45 хувиар тус тус буурсан нь уул уурхайн салбарын өсөлтийг хязгаарлажээ. Тээврийн салбарын ДНБ сэргэж, 2022 онд 3.0 хувиар өссөн ба өнгөрсөн 58 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ оны сүүлийн хагаст хилийн боомтуудын саатал багасаж, нүүрсний экспорт нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Цар тахлын нөлөөгөөр агшсан боловсруулах, барилга, худалдаа, үйлчилгээ зэрэг салбарууд 2022 онд сэргэж, нийт эдийн засгийн өсөлтийг дэмжлээ. Боловсруулах салбарын үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 6.3 хувиар өссөн нь төмс, хүнсний ногоо, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэлийн гарц нэмэгдсэнтэй холбоотой бол төмөр зам, эрчим хүч, зам талбайн байгууламжид хийгдсэн хөрөнгө оруулалтын нөлөөгөөр барилгын салбарын үйлдвэрлэл 7.9 хувиар өсөв. Дотоодын эдийн засгийн үйл ажиллагаа аливаа хязгаарлалтгүй байж, өрхийн хэрэглээ сэргэснээр худалдаа, үйлчилгээний салбаруудын гарц өмнөх оноос нэмэгдсэн байна. Эдийн засгийн нийт эрэлт 2022 онд хүлээлтээс давж сэргэсэн байна. Өрхийн хэрэглээ 2022 онд 7.4 хувиар, үндсэн хөрөнгийн хуримтлал 15.5 хувиар өссөн нь нийт эрэлтийг дэмжсэн бол цэвэр экспорт 29.3 хувиар буурсан нь нийт эрэлтэд сөрөг нөлөө үзүүлсэн байна. Өрхийн хэрэглээ 2022 онд өссөн нь цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 1.7 хувиар давсан байна. Өрхийн нийт хэрэглээ өсөж байгаа ч Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээр 2022 онд бодит орлого 0.7 хувиар буурсан байна. Өрхийн бодит орлогод гарсан өөрчлөлтийг байршлаар авч үзвэл Улаанбаатар хотын өрхүүдийн бодит орлого 2.0 хувиар, аймгийн төвийн өрхүүдийнх 7.6 хувиар өссөн бол сумын төвийн өрхүүдийн бодит орлого 6.1 хувиар, хөдөөгийн өрхүүдийнх 15.6 хувиар тус тус буурсан байна. Хөдөөгийн өрхийн орлого буурахад мал аж ахуйн орлого 16.6 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн. Хөл хорионы үеэрх 2021 онд иргэн бүрд 300.0 мянга, вакцинжуулалтын урамшуулал 50.0 мянган төгрөг зэрэг нэг удаагийн мөнгөн дэмжлэгүүд олгож байсантай холбоотойгоор 2022 оны тэтгэвэр, тэтгэмжийн орлого нь улсын хэмжээнд өмнөх оноос 15.7 хувиар буурсан. Өрхүүдийн бодит орлого буурахын хажуугаар 2022 онд иргэдийн хадгаламж буурч, зээл нэмэгдсэн. Иргэдийн хадгаламж 2021 оны эхний хагаст 16.9 их наяд төгрөгт хүрч байсан бол 2022 оны эцэст 15.1 их наяд төгрөг болж буурсан. Харин цалин, тэтгэвэр, хадгаламж барьцаалсан зээл 2022 онд 9.2 их наяд болж, өмнөх оноос 49.1 хувиар нэмэгдсэн байна. Хөрөнгийн хуримтлал 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноос 15.5 хувиар өссөн. Үүнд, эргэлтийн хөрөнгө 47.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн. Эргэлтийн хөрөнгөд 2021 онд уул уурхайн түүхий эдийн нөөц голлож байсан бол 2022 онд төл мал, бэлэн болон дуусаагүй бараа бүтээгдэхүүний нөөц бүрдүүлсэн байна. Зээл олголт, төсвийн хөрөнгө оруулалт 2022 онд нэмэгдсэн хэдий ч үндсэн хөрөнгийн хуримтлал өмнөх оны түвшнээс нэмэгдээгүй байна. Цэвэр экспорт 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноос 29.3 хувиар буурсан нь эдийн засгийн нийт өсөлтийг 7.8 нэгж хувиар бууруулсан. Бараа, үйлчилгээний импорт 2 дугаар улирлаас хурдтай нэмэгдэж 2022 онд 24.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 30.5 хувиар өслөө. Боомтуудын нэвтрэлт сайжирч, нүүрсний экспорт оны сүүлийн хагаст эрчимтэй нэмэгдэн барааны экспорт 12.7 их наяд болж, өмнөх оноос 29.7 хувиар өссөн нь гадаад эрэлтийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг сааруулсан байна. Төсөв: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 30 хувиар өссөн бол нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 16 хувиар өндөр байна. Нэгдсэн төсвийн нийт тэнцэл 2022 онд 415.3 тэрбум төгрөгийн ашигтай, тэнцвэржүүлсэн тэнцэл 979.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн орлогын өсөлтөд нүүрсний экспорт төлөвлөснөөс өндөр гарсан болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг оновчтой бүрдүүлэх, олборлолтоос экспорт хүртэлх бүх үе шатанд цахим бүртгэл хийж, татварын тооцоолол, тайлагналыг хялбаршуулж 59 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ автоматжуулсан нь голлон нөлөөлөв. Зураг 2. Төсвийн 2022 оны орлого, зарлагын өөрчлөлт Эх сурвалж: Сангийн яам Тэмдэглэл: Төсвийн зарлагын өөрчлөлтийн зурагт нийгмийн суурь үйлчилгээний байгууллагуудыг төсвийн хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх зэрэгтэй холбоотойгоор Засгийн газрын дотоод шилжүүлэг, цалин хөлс гэх мэт эдийн засгийн ангилал хооронд шилжсэн томоохон зардлыг оруулаагүй болно. Үйлдвэрийн зөрүү сөрөг буюу эдийн засгийн идэвхжил потенциал түвшнээсээ бага байгаа үед мөчлөгийн нөлөөг арилгасан үндсэн тэнцлээр илэрхийлэгдэх төсвийн төлөв 2022 онд хумьсан шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, инфляц болон төгрөгийн ханш сулрах дарамт өндөр байгаа энэ үед төсвийн бодлого хатуу байгаа нь мөнгөний бодлогын хандлагатай нийцтэй байгааг харуулж байна. Төв банк 2022 онд мөнгөний бодлогын хүүг 5 удаа нийт 7 нэгж хувиар нэмэгдүүлж 13 хувьд хүргэсэн. Зураг 3. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл Эдийн засгийн сэргэлтийн (ДНБ-д эзлэх хувь, өссөн дүн) үед эдийн засгийн үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр төсвийн орлого нэмэгдэж, эдийн засгийн уналтын үед татварын орлого буурч, ажилгүйдэл өссөнөөр ажилгүйдлийн тэтгэмж зэрэг төсвийн зардал нэмэгддэг. Ийнхүү Засгийн газрын төсвийн бодлогоос үл хамааран төсвийн тэнцэл өөрчлөгдөж, эдийн засгийг тогтворжуулах чиглэлд ажиллаж байгааг төсвийн тэнцлийн автомат тогтворжуулагч илэрхийлдэг. Автомат тогтворжуулагч 2022 онд 656 тэрбум төгрөг болсон нь төсвийн бодлогоос үл хамаарах буюу эдийн засгийн мөчлөгийн нөлөөнөөс хамаарч орлого Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо олох боломж энэ хэмжээгээр багассаныг харуулж байна. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн 979 тэрбум төгрөгийн алдагдалд эдийн засгийн агшилт 656 тэрбум төгрөг буюу тэнцлийн 67 хувьтай тэнцэх хэмжээгээр, өрийн үйлчилгээ 816 тэрбум төгрөг буюу тэнцлийн 83 хувьтай тэнцэх хэмжээгээр тус тус алдагдлыг нэмэгдүүлэх нөлөөтэй байсан бол төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийг хумих бодлого хэрэгжүүлснээр төсвийн бодлогын нөлөө 493 тэрбум төгрөг буюу тэнцлийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр алдагдлыг бууруулах нөлөөтэй байв. 60 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Үнийн өсөлт: Жилийн инфляц 2022 Зураг 4. Жилийн инфляц ба зорилтот түвшин (хувь) оны эцэст улсын хэмжээнд 13.2 хувь гарлаа. Инфляц 2022 оны 6 дугаар сард хамгийн оргилдоо буюу 16.1 хувьд хүрсэн бол сүүлийн хагас жилд аажмаар буурч байна. Гадаад зах зээлд хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан, гадаад валютын албан нөөц өссөн зэргээс шалтгаалан оны сүүлийн саруудад инфляцын түвшин буурсан хэдий ч Монголбанкны зорилтот түвшнээс хоёр дахин өндөр хэвээр байна. Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо Засгийн газраас гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн үр дүнд төгрөгийн ханш сулрах дарамт буурснаар импортын барааны үнэ буурах хандлага ажиглагдаж эхэлсэн бол махнаас бусад дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байна. Мөнгөний нийлүүлэлт: Мөнгөний нийлүүлэлт 2022 онд өмнөх оноос 6.5 хувиар өсөж, 29.7 их наяд төгрөгт хүрэхэд валютын харилцах 2.1 дахин, валютын хадгаламж 23.6 хувиар өссөн нь голлон нөлөөлөв. Мөнгөний нийлүүлэлтийг эх үүсвэр (актив) талаас нь авч үзвэл дотоодын зах зээлийн зээл олголт өссөн нь голчлон нөлөөллөө. Зураг 5. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн Зураг 6. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт, пассив тал (хувь) өсөлт, актив тал (хувь) Эх сурвалж: Монголбанк Эх сурвалж: Монголбанк Арилжааны банкнуудын зээл 2022 онд 6.5 хувиар өссөний 3.2 нэгжийг хэрэглээний, 2.3 нэгжийг хувийг ипотек, 3.1 нэгжийг бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарын зээл бүрдүүлжээ. Арилжааны банкнуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 2021 оноос 2022 оны эхний хагас хүртэл буурсан боловч 3 дугаар улиралд гадаад секторын идэвхжил саарсантай холбоотойгоор эрс өссөн. Харин Засгийн газраас экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр уул уурхай, худалдаа зэрэг салбаруудын чанаргүй зээл буурч, улмаар нийт зээлийн чанар сайжирсан байна. Зураг 7. Арилжааны банкнуудын зээлийн жилийн өсөлтийн Зураг 8. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь бүрэлдэхүүн (салбараар, хувь) Эх сурвалж: Монголбанк 61 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Ажил эрхлэлт, ажилгүйдэл: Ковид-19 цар тахал Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлж 2020 оны 4 дүгээр улиралд хөл хорио тогтоосноор ажиллах хүчний оролцоо, хөдөлмөр эрхлэлт мэдэгдэхүйц буурсан. Сүүлийн улирлуудад дотоодын эдийн засаг алгуур идэвхжиж, хөдөлмөрийн зах зээл сэргэх хандлагатай байгаа ч ажиллагсдын тоо цар тахлын өмнөх түвшнээс доогуур хэвээр, өсөлтийн хурд саарч байна. Ажиллагсдын тооны өсөлтөд боловсруулах үйлдвэрлэл, тээвэр агуулах, уул уурхай, хөдөө аж ахуй, худалдааны салбарын ажил эрхлэлт эергээр нөлөөлөв. Зураг 9. Улирлын нөлөөг арилгасан ажиллагсдын тоо Ажиллах хүчний оролцооны түвшин (мянган хүн) 2022 оны 4 дүгээр улирлын байдлаар 57.9 болж өмнөх оны мөн үеэс 0.4 нэгж хувиар, цар тахлын өмнөх түвшнээс 2.8 нэгж хувиар тус тус доогуур байна. Ажиллах хүчний оролцоо цар тахлын өмнөх түвшнээс доогуур байгаа нь цар тахлын үед иргэд тэтгэвэрт гарч, хөдөлмөрийн зах зээлийг орхих үзэгдэл нэмэгдсэнтэй холбоотой байж болзошгүй. Ажиллах хүчнээс гадуурх хүн амд тэтгэвэр, тэтгэмж авагчдын эзлэх хувийн жин 2018 оны мөн үеэс 4.8 нэгж хувиар (62.5 мянган хүн) нэмэгдсэн байна. Дотоодын эдийн засаг сэргэж 2022 онд Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 4.8 хувийн өсөлттэй байгаа ч иргэдийн ажиллах хүчний оролцоо нэмэгдэхгүй, ажилгүйдлийн түвшин 5.3 хувьд хүрч дунджаас 2.8 хувиар доогуур байгаа хөдөлмөрийн зах зээлд ажилтан олдохгүй, хомсдол үүсэх магадлалтай байгаа харуулж байна. Зураг 10. Ажиллах хүчний оролцооны түвшин (хувь) Зураг 11. Ажилгүйдлийн түвшин (хувь) Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо Сүүлийн жилүүдэд насанд хүрэгчдийн боловсролын түвшин дээшилсээр байгаа ч боловсролын чанар сул байна. Техникийн болон тусгай мэргэжлийн боловсролтой иргэдийн ажиллах хүчний оролцоо бүрэн дунд болон бага ба түүнээс доош боловсролтой иргэдийн оролцооноос ердөө 2 нэгж хувиар дээгүүр байна. Мөн Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаанаас (2016-2020) харахад мэргэжлийн болон техникийн боловсрол төгсөгчдийн мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэлт нь их, дээд сургууль төгсөгчдөөс доогуур байна. Түүвэр судалгааны үр дүнгээр мэргэжлээрээ ажиллаагүй төгсөгчдийн 41.0 хувь нь ажлын байр хомс гэсэн шалтгааныг дурдсан байна. Мэргэжлийн чиглэлээсээ хамаараад төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт харилцан адилгүй байгаа ба энэ нь их, дээд сургуулийн мэргэжлийн хөтөлбөр хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцэхгүй байгааг харуулж байна. 62 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Зураг 12. Ажиллах хүчний оролцооны түвшин Зураг 13. Мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэлт, 2020 он (боловсролын түвшнээр, хувь) (мэргэжлийн болон техникийн боловсрол төгсөгчид, хувь) Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 онд инженер, архитектур, байгалийн ухаан чиглэлээр 11.8 мянган хүн төгссөн нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн 62 хувийг хангахаар байгаа бол бизнес, удирдлага, эрх зүйн чиглэлээр 11.1 мянган хүн бэлтгэгдэж төгссөн ч хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээс 7 дахин их байгааг харахад дээд боловсролын бэлтгэж буй мэргэжлийн чиглэлийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэх шаардлага байгааг харуулж байна. Зураг 14. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, Зураг 15. Нэг ажилтанд ногдох капитал ба 2022 он (мянган хүн) бүтээгдэхүүний өсөлт (хувь) Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн Эх сурвалж: Пенний дэлхийн хүснэгт судалгаа, ХНХСИ, БШУЯ Нэг ажилтанд ногдох капиталын хэмжээ 1990-ээд оноос бараг өөрчлөгдөөгүй байгаагаас хөдөлмөрийн бүтээмж капиталын гүнзгийрэлтээс шалтгаалж өсөөгүй, харин технологийн өөрчлөлт, хөдөлмөрийн хуваарилалтаас үүдэлтэй байна. Нэг ажилтанд ногдох капитал уул уурхайн бус салбарт нэмэгдвэл хөдөлмөрийн бүтээмж илүү нэмэгдэхээр байна. Төлбөрийн тэнцэл: БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлогоос шалтгаалсан хил, гаалийн саатлаас үүдэлтэй экспортын бууралт, өмнөх онд урьдчилж борлуулсан нүүрсний экспорттой холбоотой экспортын бодит орлогын тасалдал болон импортын өсөлт зэргээс шалтгаалан 2022 онд төлбөрийн тэнцлийн дарамт өндөр байв. Өнгөрсөн оны эхний 3 улиралд төлбөрийн тэнцлийн алдагдал тасралтгүй нэмэгдсэн ч Засгийн газраас 63 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ авч хэрэгжүүлсэн экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний үр дүнд 2022 оны сүүлийн улиралд худалдааны тэнцэл ашигтай гарч, төлбөрийн тэнцлийн алдагдлыг хязгаарлалаа. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолын хүрээнд валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил тод болгох чиглэлээр цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Улмаар 2022 оны эхний 3 улиралд 1.4 тэрбум ам.долларт хүрээд байсан төлбөрийн тэнцлийн алдагдал оны эцэст 0.7 тэрбум ам.долларт хүрч буурлаа. Импортын өсөлттэй холбоотойгоор урсгал дансны алдагдал 2022 онд өмнөх оноос 0.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж 2.7 тэрбум ам.долларт хүрсэн бол санхүүгийн дансны ашиг 2.0 тэрбум ам.доллар буюу өмнөх оны түвшинд байв. Шууд хөрөнгө оруулалтын дансны ашиг өмнөх оноос 0.4 тэрбум ам.доллароор бага буюу 1.6 тэрбум ам.доллар байсан ч худалдааны зээлийн данс цэвэр дүнгээр 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь санхүүгийн дансны ашиг өмнөх оны түвшинд хүрэхэд голлон нөлөөллөө. Өнгөрсөн оны 1 дүгээр сард “МИК ОССК” ХХК 2019 онд олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалсан 300 сая ам.долларын бондын үлдэгдэл төлбөрийг төлсөн бол Монгол Улсын Засгийн газар 2022 оны эцэст Чингис бондын үлдэгдэл 136 сая ам.долларыг амжилттай төлж барагдууллаа. Зураг 16. Төлбөрийн тэнцэл Зураг 17. ГВАН, хүрэлцээт түвшин (улирлаар, сая ам.доллар) (сараар, сая ам.доллар) Эх сурвалж: Монголбанк Эх сурвалж: Монголбанк, тооцоолол Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байсантай холбоотойгоор гадаад валютын албан нөөц 2022 оны 08 дугаар сарын дунд үед 2.4 тэрбум ам.долларт хүрч буураад байсан ч, 2022 оны эцэст 3.4 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ. Мөн 2022 оны 9 дүгээр сард төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн өдрийн дундаж өөрчлөлт 6.5 төгрөгт хүрээд байсан бол 2022 оны эцэст Зураг 18. Гадаад худалдааны нийт бараа эргэлт (тэрбум ам.доллар) 1.2 төгрөг болж буурлаа. Гадаад худалдаа: Монгол улс 2022 онд 162 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 32.1 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспорт өмнөх оны мөн үеэс 35.7 хувиар өсөж 12.5 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрсний экспорт 135.5 хувиар буюу 3.7 тэрбум ам.доллароор өссөн нь Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 64 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ голлон нөлөөлөв. Түүнчлэн хаагдаад байсан Шивээхүрэн боомт 2022 оны 5 дугаар сараас нээгдэж, 7 дугаар сараас эхлэн Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай тээвэрлэлтийг (AGV) нэвтрүүлж, битүүмжилсэн тээврийн багийн үйл ажиллагаа жигдэрсэн нь нүүрсний экспорт өсөх гол шалтгаан болов. Импортоор 8.7 тэрбум ам долларын бараа худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 25.2 хувиар өсөв. Дээрх өсөлтийн 14.1 нэгж хувийг үнийн өөрчлөлт, 11.1 нэгж хувийг биет хэмжээний өөрчлөлт бүрдүүлжээ. Дэлхийн томоохон дизель түлш экспортлогч АНУ дизель түлшний хомсдолд орж, Украин дахь дайнтай холбоотойгоор ОХУ-ын дизель түлш, улаан буудайн экспорт удааширснаар дизель түлш болон гурил түүнийг дагасан хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь импортын үнийн өсөлтөд голлон нөлөөлөв. Мөн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан, цар тахлын хөл хорио цуцлагдаж үйлчилгээний газрууд бүтэн цагаар ажиллах болсон нь хэрэглээний импортын биет хэмжээний өсөлтийг дэмжлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр Газар тариалан: Монгол Улс нийтдээ 1,050.0 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 19.3 мянган иргэн, аж ахуйн нэгж үр тариа, төмс, хүнсний ногоо, жимсгэнийн тариалан эрхэлж байна. Ургац хураалтын 2022 оны дүнгээр 385.0 мянган га-гаас 428.6 мянган тонн үр тариа, үүнээс 358.0 мянган га-гаас 401.9 мянган тонн улаан буудай, 21.0 мянган га- гаас 214.0 мянган тонн төмс, 14.2 мянган га-гаас 148.9 мянган тонн хүнсний ногоо, 73.5 мянган га-гаас 171.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авлаа. Ургацын дүнг өнгөрсөн онтой харьцуулахад төмс 17.2 хувиар, хүнсний ногооны ургац 22.3 хувиар тус тус өссөн. 2022 оны ургацаас гурилын үйлдвэрүүд 160.0 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих санд хүнсний улаан буудай 28.0 мянган тонн, үрийн улаан буудай 4.5 мянган тонн нийтдээ 192.5 мянган тонн улаан буудай зах зээлд нийлүүлэгдлээ. Монгол Улсын Засгийн газрын Зураг 19. Хүнсний ногооны үйлдвэрлэл 2022 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны 7 банкаар дамжуулан газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 460 аж ахуйн нэгж, иргэнд 72.0 тэрбум төгрөгийн, төмс, хүнсний ногооны тариалан Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эрхлэгч 973 иргэн, аж ахуйн нэгжид 28.0 тэрбум төгрөгийн, нийтдээ тариалан бүхий 1,433 иргэн, аж ахуйн нэгжид 100.0 тэрбум төгрөгийн 3.0 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэн тариалалт, уринш боловсруулалт, хог ургамал, өвчин хортонтой тэмцэх, ургац хураалтын ажлыг агро технологийн хугацаанд явуулах боломжийг бүрдүүлэв. Хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас улаан буудайн 9,400 тонн дотоодын болон 936.6 тонн импортын үрийг 263 аж ахуйн нэгж, иргэнд, хошуу будааны 467.3 тонн үрийг 44 иргэн аж ахуйн нэгжид, царгасны 820 кг үрийг 9 аж ахуйн нэгж, иргэнд, арвайн 10 тонн үрийг 5 аж ахуйн нэгж, иргэнд 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож тариалуулав. Хүнсний ногооны 48.1 тонн үрийг 113 аж ахуйн нэгж иргэнд 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож тариалалтад дэмжлэг үзүүллээ. Нэгжийн ургацыг нэмэгдүүлэх зорилгоор хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгааллын арга хэмжээнд зориулан 185 аж ахуйн нэгж иргэнд 1.1 мянган тонн шатахуун, 136 аж ахуйн нэгж иргэнд 104.1 тонн ургамал хамгаалах бодис, 75 аж 65 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ахуйн нэгж, иргэнд 49.5 тонн бордоо хөнгөлөлттэй нөхцөлөөр олгов. Газар тариалангийн үйлдвэрлэлийг байгалийн эрсдэлээс хамгаалах, нэгжийн ургацыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны 40.0 сая ам.долларын зээл болон Японы ядуурлыг бууруулах сангийн 2.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад 2731 га талбай бүхий 9 услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлах ажлыг эхлүүлж, 2023 онд ашиглалтад хүлээн авч, усалгаатай тариалангийн эргэлтэд нэмж оруулахаар ажиллав. Мал аж ахуй: Мал аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх гол салбар бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь жилээс жилд тогтвортой нэмэгдэж, сүүлийн 10 жилд 4.0 дахин өссөн ба дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2022 онд оны үнээр 6.4 их наяд төгрөг, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 3.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад оны үнээр 24.1 хувиар, зэрэгцүүлэх үнээр 14.5 хувиар өссөн. Мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2022 онд улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.1 сая толгой, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан нь өмнөх оноос 5.6 хувиар нэмэгдсэн. Манай улсад 2022 онд сүүний чиглэлийн 97.6 мянга, махны чиглэлийн 28.6 мянган үхэр, махны чиглэлийн 8.2 мянга, ноосны чиглэлийн 23.8 мянган хонь, 1.0 сая орчим өндөглөгч тахиа, 22.3 мянган гахайг эрчимжсэн аж ахуйд өсгөн үржүүлэв. Мах, сүүн бүтээгдэхүүнийг орон нутагт үндсэндээ гар аргаар боловсруулсан хэвээр байна. Харин арьс, шир, ноос, ноолуурын маш багахан хувийг дотоодын үйлдвэрт боловсруулж, ихэнх хэсэг нь нэмэгдсэн өртөг шингээгүй, боловсруулалт хийлгүйгээр угаасан, самнасан байдлаар гадаад зах зээлд гаргасан. 2022 онд нийт 11.3 тэрбум төгрөгөөр 673 худаг гаргаснаас улсын төсвийн 2.2 тэрбум төгрөгөөр 71 худаг, орон нутгийн төсвийн 8.4 тэрбум төгрөгөөр 445 худаг, гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн 655.7 сая төгрөгөөр 24, малчид өөрийн хөрөнгөөр 165 худаг хүлээн авлаа. Ингэснээр 975.0 мянган га бэлчээр, 3,195 малчин өрх, 1.7 сая малын усан хангамжийг нэмэгдүүллээ. Хөнгөн үйлдвэр: Хөнгөн үйлдвэрийн салбарт өнөөгийн байдлаар 2492 үйлдвэр, цехэд 36,630 хүн ажиллаж байна. Хөнгөн үйлдвэрийн салбарын экспортын бүтцийг авч үзвэл, экспортын барааны нийт дүнд нэхмэл, хувцас үйлдвэрлэл, түүхий эдийн экспорт дийлэнх хувийг эзэлж байгаа бол модон эдлэл, хэвлэл, цаас, картон бүтээгдэхүүний экспорт маш бага хувийг эзэлж, харин импортын дийлэнх хувийг эзэлж байна. Монгол Улсад ноос, ноолуур угаах 34 үйлдвэрт суурилагдсан хүчин чадал 13,000 тонн байгаагийн 77 хувийг ашиглаж, 400 орчим хүнийг ажлын байраар хангаж байна. Угаасан ноолуурын хялгасыг нь ялгах 36 үйлдвэрт 5,827 самнасан ноолуур гаргах хүчин чадал суурилагдсанаас 26 хувийн ашиглалттай, 700 орчим хүн ажиллаж байна. Ээрмэлийн 16 үйлдвэрт 2,278 тонн ээрмэл гаргах хүчин чадал суурилагдсан боловч, 31 хувийг ашиглалаа. Сүлжих, нэхэх эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч цогцолбор 14, жижиг дундын 80 гаруй үйлдвэрт ээрэх үйлдвэрээс гарсан 800 гаруй тонн ээрмэл утсаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Эцсийн бүтээгдэхүүний 60 хувь нь экспортод, 40 хувь нь дотоодод борлуулагдав. Жижиг дундын 80 гаруй сүлжмэлийн үйлдвэрт жилдээ 900 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсанаас 53 хувийн ашиглалттай байгаа бөгөөд 1,000 гаруй хүн ажиллалаа. Ноос боловсруулах салбарт жилдээ 1.6 сая метр хивс үйлдвэрлэх, 800 мянган метр дулаалгын материал үйлдвэрлэх, 3 мянган тонн ноосон бордоо үйлдвэрлэх, 1.2 сая метр ширмэл эсгий, 2.3 сая метр эсгий үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсан байна. 66 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Хүснэгт 2. Хөнгөн үйлдвэрийн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний худалдаа (сая ам.доллар) Жижиг дундын 80 гаруй сүлжмэлийн үйлдвэрт жилдээ 900 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсанаас 53 хувийн ашиглалттай байгаа бөгөөд 1,000 гаруй хүн ажиллалаа. Ноос боловсруулах салбарт жилдээ 1.6 сая метр хивс үйлдвэрлэх, 800 мянган метр дулаалгын материал үйлдвэрлэх, 3 мянган тонн ноосон бордоо үйлдвэрлэх, 1.2 сая метр ширмэл эсгий, 2.3 сая метр эсгий үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсан байна. Арьс, шир боловсруулах салбарт жилдээ 18 сая ширхэг хагас боловсруулсан арьс шир үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсанаас 33.8 хувийн ашиглалттай байна. Харин 2.5 сая ширхэг гүн боловсруулсан арьс, шир үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсанаас 68 хувийн ашиглалттай байв. Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор”, “Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк” төслүүдийг хэрэгжүүлж эхлэв. Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарт 300 аж ахуйн нэгж, 2,500 хүн ажиллалаа. Мод, модон бүтээгдэхүүн, тавилгын үйлдвэрлэлийн салбарт улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлд 450 гаруй аж ахуйн нэгж байгууллага, мод бэлтгэл, ойн цэвэрлэгээ, мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, боловсруулах аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний 3-4 хувийг үйлдвэрлэсэн. Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хотод 250 гаруй, хөдөө орон нутагт 50 гаруй нийт 300 гаруй хэвлэлийн үйлдвэр цех үйл ажиллагаа явуулж, 4,000 орчим хүнийг ажлын байраар хангаж байна. Нийт хэвлэх үйлдвэрүүдийн 70 хувь нь эх бэлтгэх, цөөн тоогоор олшруулах, бэлэг дурсгалын зүйл хэвлэх жижиг үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр, 24 хувь нь офсет, торгон хэвлэл, 6 хувь нь их хэмжээний захиалга хүлээн авах боломжтой, өндөр технологитой нэг буюу түүнээс дээш өнгө үйлдэлт хэвлэх машинтай, олон үйлдэлтэй тоног төхөөрөмжтэй үйлдвэрүүд байна. Махны нөөц бүрдүүлэлт: Хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 2022 онд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Гурил, махны үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 174 дүгээр тогтоолыг тус тус баталсан. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк хамтран махны нөөц бүрдүүлэлтийн эх үүсвэрийг банкны саналд үндэслэн урт хугацаат репо арилжаагаар Монголбанкнаас 2 арилжааны банк (Хаан банк, Худалдаа хөгжлийн банк )-д 53.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 12 аж ахуйн нэгжид 2022 онд олгосон. Тухайн санхүүжилтээр буюу 53.3 тэрбум төгрөгөөр 7858.9 тн нөөцийн мах бэлтгэсэн. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн: Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, томоохон импортлогчдоос 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар авсан судалгаагаар улсын хэмжээнд 3.9 мянган тонн малын мах, 93.3 мянган тонн 67 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ гурил, гурилан бүтээгдэхүүн, 8.6 мянган тонн төрөл бүрийн будаа, 0.5 мянган тонн хуурай сүү, 0.4 сая ширхэг өндөг, 7.6 мянган тонн ургамлын тос, 27.9 мянган тонн төмс, 41.3 мянган тонн хүнсний ногоо, 18.3 мянган тонн элсэн чихэр, 0.6 мянган тонн давсны нөөцтэй байна. Хүнсний зохистой хэрэгцээнд тулгуурлан хүнсний нөөцийг тооцвол мах, махан бүтээгдэхүүний нөөц 12 хоног, гурил, гурилан бүтээгдэхүүний нөөц 124 хоног, төрөл бүрийн будааны нөөц 64 хоног, хуурай сүүний нөөц 11 хоног, өндөгний нөөц 1 хоног, ургамлын тосны нөөц 124 хоног, төмсний нөөц 87 хоног, хүнсний ногооны нөөц 59 хоног, элсэн чихрийн нөөц 207 хоног, давс 22 хоногийн нөөцтэй байв. Сүүний салбар: Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор баталсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малыг, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүүг нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох” журмын дагуу 2020-2021 онд шаардлага хангасан сүү боловсруулах 8 үйлдвэрт түүхий сүү нийлүүлсэн 9,516 (давхардсан тоогоор) малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид 4.2 тэрбум төгрөгийг, 2021-2022 онд сүү боловсруулах 12 үйлдвэрт түүхий сүү нийлүүлсэн 8,851 (давхардсан тоогоор) малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид 5.3 тэрбум төгрөгийг тус тус Төрийн сангийн дансаар дамжуулан олгов. 2022-2023 оны сүүний урамшуулал 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/478 дугаар тушаалаар сүү боловсруулах үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж, 15 үйлдвэр, цехийг шалгаруулсан. Жижиг, дунд үйлдвэр: Дэлхийн банкны санхүүжилттэй “Экспортыг дэмжих төсөл”-өөс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавхыг сайжруулах, санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх “Түншлэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2022 оны жилийн эцсийн байдлаар 36 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс орон нутгийн санхүүжилтээр /Өмнөговь аймаг/ 5.0 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлтийн орлогоос 36.4 тэрбум төгрөг төвлөрүүлэв. “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяныг өрнүүлж, “Хил хязгааргүй брэндийг бүтээцгээе” урианы дор 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулах, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дижитал шилжилтэд бэлтгэх, брэнд бүтээгдэхүүн шалгаруулах арга хэмжээ зохион байгууллаа. Гурил, малын тэжээл, ургамлын тосны үйлдвэр: “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд хөдөө аж ахуйн салбарт хуваарилагдсан 500 тэрбум төгрөгийн ашиглагдаагүй байгаа эх үүсвэр болох 150 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр гурил, малын тэжээл, ургамлын тос үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор шийдвэрлэв. 2022 онд нийт 12 аж ахуйн нэгжид 81.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгож, 18 аж ахуйн нэгжийн зээлийн хүүгийн хөнгөлөлтөд зориулж 4.05 тэрбум төгрөгийг зарцуулсан. Зураг 20. Гурил, тэжээлийн үйлдвэрт олгосон татаас, урамшуулал Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 68 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Мал амьтны эрүүл мэнд: Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн мэдээгээр 1,006 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж үйл ажиллагаа явуулж байна. Нийт нэгжид 860 малын их эмч, 504 малын бага эмч, 126 мал зүйч, нийт 1,490 мэргэжилтэн ажиллаж, 306,461 малчин өрхөд гэрээгээр мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны А/28 дугаар тушаалаар тухайн онд улсын хэмжээнд хэрэгжүүлэх дархлаажуулалтын төлөвлөгөөг батлуулж, улсын хэмжээнд 19 нэрийн вакцинд давхардсан тоогоор нийт 23.3 сая толгой мал, амьтныг дархлаажуулахаар төлөвлөснөөс 22.3 сая толгой мал, амьтныг хамруулж 96.2 хувьтай гүйцэтгэсэн. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 2022 онд нийт 21 аймаг, нийслэлийн 336 сум, дүүргийн 15.0 сая толгой мэдрэмтгий мал сүргийг 95.0 хувийн гүйцэтгэлтэйгээр хамруулсан. Бог малын мялзан өвчнөөс сэргийлэх зорилгоор 10 аймгийн 25 сумын нийт 2.9 сая толгой мэдрэмтгий мал сүргийг 94.0 хувийн гүйцэтгэлтэйгээр хамруулсан. Хонины цэцэг өвчин 3 аймгийн 4 суманд 4 голомт бүртгэгдсэнтэй холбогдуулан нийт 4 аймгийн 10 сумын нийт 2.4 сая толгой хонин сүргийг 94.7 хувийн гүйцэтгэлтэйгээр хамруулсан. Үхрийн арьс товруутах өвчнөөс сэргийлэх зорилгоор нийт 5 аймгийн 46 сумын 1.1 сая толгой үхэр сүргийг хамруулсан. Зураг 21. Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 2022 оны (сая толгой мал) жилийн эцсийн мэдээгээр 12.4 сая толгой мэдрэмтгий охин төлийг хамруулж, 95.7 хувьтай гүйцэтгэсэн байна. Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Уул уурхай, хүнд үйлдвэр Уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, экспортын бүтээгдэхүүний 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1,100 гаруй орд, 10,000 орчим илрэл, хэдэн зуун мянган эрдэсэжсэн цэгийг тогтоож, 69.4 сая тонн зэс, 1.5 сая тонн молибдень, 33.0 тэрбум тонн нүүрс, 1.7 тэрбум тонн төмөр, 1,586 тонн алт, 2.0 сая тонн цайр, 30.2 сая тонн хайлуур жонш, гянтболд 0.5 сая тонн, 157 мянган тонн уран, 14.5 сая тонн газрын ховор элемент, 387 сая тонн газрын тосны баталгаат нөөц бүртгэгдэв. Салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Ашигт малтмалын тухай”, “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай”, “Үндэсний баялгийн сангийн” тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулсан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшилтэт технологид суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр эрдэс баялгийн салбарын бодлогыг “ашигт малтмалын хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт- хуваарилалт” гэсэн зарчмаар тодорхойлж, уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, салбарт шаардлагатай техник, технологийн шинэчлэл хийх, шинээр ажлын байр бий болгохоор төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг “Баялгийн сан”-гаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. 69 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Эрчим хүч Монгол Улс баруун, төв, өмнөд, дорнод бүс болон Алтай-Улиастайн гэсэн 5 эрчим хүчний системээр дамжуулан нийт 330 гаруй сум, суурин газруудыг төвлөрсөн эрчим хүчний системээс хангаж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл, уул уурхай, үйлдвэрлэлийн салбар хөгжих нөхцөлийг бүрдүүлээд байна. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ: Улсын хэмжээнд 2022 оны гүйцэтгэлээр 10.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 9.6 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч түгээсний 79.3 хувийг дотоодын, 20.7 хувийг импортын эх үүсвэрээс тус тус хангажээ. Нийт импортолсон цахилгаан эрчим хүчний 32.9 хувийг ОХУ-аас, 67.1 хувийг БНХАУ-аас тус тус импортолсон бол дотоодын үйлдвэрлэлийн 90.8 хувийг дулааны цахилгаан станц, 9.19 хувийг нар, салхи, усны эх үүсвэр, 0.01 хувийг дизель эх үүсвэрээс тус тус үйлдвэрлэжээ. Эрчим хүчний салбар 2022-2023 оны өвлийн их ачааллын үед системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, 63 зуух, 42 турбоагрегаттайгаар ажилласан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр оргил ачаалал 1,474 МВт-д хүрсэн нь 2022 оны мөн үеэс 84 МВт-аар нэмэгдсэн байна. Дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ дунджаар 6-7 хувийн өсөлттэй, цар тахлын улмаас үйлдвэрлэл, үйлчилгээний цар хүрээ багассан хэдий ч, цахилгаан эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөж, сүүлийн жилүүдийн дундаж өсөлт 7-8 хувьтай байгаа нь салбарын хэмжээнд өвлийн их ачааллын үед нөөц тоноглолгүйгээр суурилагдсан хүчин чадлаа бүрэн ашиглаж, аваарын горимд ажиллахад хүргэж байна. Дулаан хангамж: Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэрүүдийн дулаан үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал 2,318 Гкал/ц бол дулаан хангамжийн системд холбогдсон хэрэглэгчдийн тооцоот ачаалал 3,166 Гкал/ц, мөн техникийн нөхцөлөө авсан 473 Гкал/ц-ийн хэрэглээ хүлээгдэж байна. Улаанбаатар хотод жилд дунджаар 190 гаруй Гкал/ц-ийн хэрэглээ бүхий 280 гаруй барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжийн системд шинээр холбогдож, нийслэлийн дулааны хэрэглээ жилд 7-8 хувиар өсөн нэмэгдэж байна. Энэ хэмжээгээр хэрэглээний өсөлт тогтвортой байвал 2025 оны түвшинд холбогдсон хэрэглэгчдийн ачаалал 3,874 Гкал/ц-т хүрнэ. Амгалангийн дулааны станц (2015 он), Сэлбэ дэд төв (2020 он) ашиглалтад орсноор нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн үйлдвэрлэлийн хүчин чадал бага хэмжээгээр нэмэгдсэн ч, хэрэглээний өсөлтийг бүрэн хангаж чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд амжилттай хэрэгжиж, системийн суурилагдсан хүчин чадлыг 159 МВт-аар, ОХУ-аас импортоор авах эрчим хүчний дээд хязгаарыг 100 МВт-аар тус тус нэмэгдүүлснээр 2020-2021, 2021-2022 оны өвлийн их ачааллыг эрсдэл, хүндрэл багатай давж, 2022-2023 оны өвлийг давахаар чармайн ажилласан. Дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил байгаа нь салбарын хэмжээнд эх үүсвэрийн дутагдалтай дүйцэхүйц эрсдэлийг бий болгож байна. Энэ нь хөрөнгө оруулалтын хязгаарлагдмал байдлаас шалтгаалан насжилт өндөртэй шугам сүлжээг тухай бүр бүрэн шинэчилж чадаагүйгээс үүдэлтэй. Дулааны сүлжээний эзэмшлийн дулаан дамжуулах нийт 379.5 км шугам сүлжээний 24 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусаж, хуучирсан нь хэрэглэгчдийг найдвартай хангахад хүндрэлтэй, дулаан хангамжид эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Сүүлийн жилүүдэд үнэ тарифт өөрчлөлт оруулалгүй, тогтвортой мөрдөж ирсэн нь салбарын хэмжээнд 2019 онд 59 тэрбум, 2020 онд 92 тэрбум, 2021 онд 78 тэрбум 70 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ төгрөгийн алдагдалтай ажиллахад хүргэв. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022 оны 10 дугаар сараас эхлэн инфляцад огцом нөлөө үзүүлэхгүйгээр аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны үнэ тарифыг тодорхой хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасны дүнд салбарын нийт алдагдал буурч, 39 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан төдийгүй 2023 онд түлш, тээврийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх юм. Орон нутгийн дулаан хангамжийн хувьд 4 аймаг дулааны цахилгаан станц, 2 дүүрэг, 6 аймаг дулааны станц, 9 аймаг хэсэгчилсэн дулаан хангамжийн системээс хангагдан ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүч: Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал 286 МВт-д хүрснээр нийт суурилагдсан хүчин чадлын 18.1 хувь, үйлдвэрлэлийн 9.2 хувийг эзэлж байна. Тарифын зөрүүгээс шалтгаалан борлуулалтын нийт орлогын 27 хувь нь эдгээр эх үүсвэрт хуваарилагдаж байна. Монгол Улсад шинээр нар, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж ашиглалтад оруулахын тулд системийн суурь горимд ажиллах дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц, усан цэнэгт цахилгаан станцуудыг барьж байгуулах, салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, үнэ тарифыг цаг хугацаанд нь зохих түвшинд индексжүүлэх зайлшгүй шаардлагатай. Зам, тээвэр Зам, тээврийн салбар бүх төрлийн тээврээр 2022 онд 60.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 11.5 cая тонноор буюу 23.4 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 15.1 сая тонноор буюу 84.1 хувиар, агаарын тээврээр тээсэн ачаа 6,468.7 тонноор буюу 100.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн. 2022 оны жилийн эцсийн байдлаар тээврийн нийт орлого 2,046.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 665.8 тэрбум төгрөгөөр буюу 48.2 хувиар өссөн. Энэхүү өсөлтөд авто тээврийн орлого 370.6 тэрбум төгрөг буюу 89.6 хувиар, агаарын тээврийн орлого 312.9 тэрбум төгрөг буюу 2.5 дахин тус тус өссөн нь нөлөөлөв. Нийт орлогын 36.6 хувийг төмөр зам, 38.3 хувийг авто тээвэр, 25.1 хувийг агаарын тээврийн салбар тус тус бүрдүүлсэн. Зураг 22. Ачаа тээвэрлэлт (тээвэрлэлтийн төрлөөр, мянган тонн) Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам Төмөр замаар тээвэрлэсэн нийт ачаа 2022 оны жилийн эцсийн байдлаар 27.7 сая тонн болж, өмнөх оны үеэс 3.6 сая тонн буюу 11.4 хувиар буурсан байна. Нийт ачааны 43.5 хувийг дотоодын ачаа, 30.4 хувийг экспортын ачаа, 14.6 хувийг импортын ачаа, 11.4 хувийг дамжин өнгөрсөн ачаа тус тус эзэлж байв. Төмөр замын тээврээр тээсэн ачааны бууралтад экспортын ачаа 2.3 сая тонн буюу 21.4 хувиар, дамжин өнгөрсөн ачаа 1.1 сая тонн буюу 25.1 хувиар, дотоод ачаа 704.8 мянган тонноор буюу 5.6 хувиар тус тус буурсан нь нөлөөлсөн. Бүх төрлийн зорчигч тээвэрлэлт 2022 онд давхардсан тоогоор 146.4 сая хүн болж өмнөх оноос 39.2 сая хүнээр буюу 36.6 хувиар өссөн. Зорчигчдын тоо өсөхөд 71 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ авто тээврээр зорчигчид 36.4 сая хүнээр буюу 34.2 хувиар өссөн нь гол нөлөөлжээ. Хүснэгт 3. Зорчигчдын тоо, сая хүн Үндэсний авто замын сүлжээний нийт урт 2022 оны жилийн эцсээр 111,916.7 км байгаагийн 9,9978.7 км нь буюу 89.3 хувь нь ердийн хөрсөн, 11,938 км буюу 10.7 хувь нь сайжруулсан авто зам байна. Нийт сүлжээний 14,918.7 км буюу 13 хувь нь улсын чанартай, 96,125.3 буюу 85.9 хувь нь орон нутгийн чанартай, 872.7 км буюу 0.1 хувийг тусгай зориулалтын авто зам эзэлж байна. Зураг 23. Ашиглалтад орсон зам, гүүр Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам Агаарын тээврээр 2022 оны жилийн байдлаар 952,765 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны үеэс 754,242 зорчигчоор буюу 380 хувиар өссөн бөгөөд үүнээс олон улсад тээвэрлэсэн зорчигч 618,960 хүн (64.9 хувь), орон нутагт 333,805 хүн (35.1 хувь)-ээр тус тус өссөн байв. Агаарын тээврээр тээсэн нийт зорчигчийн 46 хувийг “МИАТ” ХХК, 19.4 хувийг “Аэро Монголиа” ХХК, 9.7 хувийг “Хүннү Эйр” ХХК, 25 хувийг гадаадын агаарын тээвэрлэгч нар тус тус тээвэрлэжээ. Улсын хэмжээнд 2022 онд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 1,264,892 болж, өмнөх оноос 30,191 тээврийн хэрэгслээр буюу 2.4 хувиар өссөн. Нийт тээврийн хэрэгслийн 64.2 хувь буюу 812,263 суудлын автомашин, 17.5 хувь буюу 221,927 ачааны автомашин, 2.5 хувь буюу 31,832 автобус, 1.1 хувь буюу 14,391 тусгай зориулалтын, 4.3 хувь буюу 54,760 мотоцикл, 3.6 хувь буюу 64,169 чиргүүл, 3.4 хувь буюу 43,734 зүтгүүр, 1.4 хувь буюу 17,603 механизм, 0.3 хувь буюу 4,213 цистерн тус тус эзэлж байна. Автотээврээр 2022 онд 33.1 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс тээвэрлэсэн ачаа 15.1 сая тонн буюу 84.1 хувиар өссөн байна. Үүнд Гашуунсухайт боомтын экспорт 119 хувь, Ханги боомтын экспорт 73.7 хувь, Шивээхүрэн боомтын экспорт 16 хувиар тус тус өсөж, Бургастай, Булган боомтуудын экспорт 3 сая тонн хүрсэн нь голлон нөлөөлсөн. Мөн уул, уурхайн бүтээгдэхүүнээр авч үзвэл газрын тос 44 хувиар, зэсийн баяжмал 24 хувиар буурсан ч, нүүрс 83 хувиар, төмрийн хүдэр 412 хувиар тус тус өссөн. Авто замын салбар: Монгол Улс нийт 111,916.7 км авто замын сүлжээтэй. Үүнээс 14,918.7 км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаарч, тус сүлжээний 52.5 хувь буюу нийт 7,833.5 км нь хатуу хучилттай зам байна. 2020-2022 онд улсын хэмжээнд нийт 918.03 км хатуу хучилттай авто зам, 2,330.64 у/м төмөрбетон гүүрийг барьж улсын ашиглалтад оруулсан бөгөөд эдгээр төслүүд хэрэгжиж дууссанаар нийт 21 аймгийн төв, 96 сум, 5 хилийн боомт хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдоод байна. 72 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Түүнчлэн Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох ашиглалтын хугацаа нь 30-60 жил болж, нийт уртдаа бүтцийн эвдрэлд орж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар эрс муудсан Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг 2019 онд эхлүүлсэн бөгөөд эхний 1 урсгал, 2 эгнээ авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээв. Авто замын салбарт 2022 онд нийт 110 төсөл, арга хэмжээний 2,310.3 км хатуу хучилттай авто зам, 18 байршилд 1,250.4 у/м төмөр бетон гүүрний барилга, их засвар, шинэчлэлийн ажлыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн. Мөн 2022 онд 40 төсөл, арга хэмжээний 825 км авто зам, 10 байршилд 650 у/м гүүрний барилга, их засварын ажлыг шинээр эхлүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд энэ хүрээнд 483.3 км хатуу хучилттай авто зам, 500.2 урт метр төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулсан. Олон улсын болон улсын чанартай авто замын урсгал засварын ажилд 2022 онд 62.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулж, замын засвар, арчлалтын төрийн өмчит 20, хувийн хэвшлийн 12 нийт 32 компанитай гэрээ байгуулан олон улсын болон улсын чанартай нийт 14,918.7 км авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг гүйцэтгүүлсэн. Төмөр зам, далайн тээвэр: Монгол Улс нь нийт 3,063 км орчим төмөр замын сүлжээтэй бөгөөд Булган, Орхон, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дорнод аймгуудын нутгаар дамжин өнгөрдөг. Төмөр замд нийт 12,323 хөдлөх бүрэлдэхүүн бүртгэлтэй байгаа бөгөөд үүнээс зүтгүүр 177, ачааны вагон 11,886, зорчигчийн вагон 260 тус тус байна. Улаанбаатар төмөр зам ХНН нь 1,815 км төмөр замын сүлжээ, 3,655 хөдлөх бүрэлдэхүүнтэй бөгөөд үүнээс 3,258 ачааны вагон, 260 зорчигчийн вагон, 137 зүтгүүр, 80 өртөө зөрлөгийн үйл ажиллагааг хариуцан 15,880 гаруй ажилтан ажиллав. Одоогийн байдлаар “МТЗ” ТӨХК нь 850.8 км төмөр зам, ачааны 340 вагон, 9 зүтгүүр хариуцан, нийт 669 ажилтан ажиллаж байна. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн захиалагчаар ажиллав. “БТЕГ” ХХК нь 83.7 км төмөр зам, 2,179 ачааны вагон, 12 зүтгүүр, 4 өртөө зөрлөг хариуцан 351 ажилтан ажиллалаа. “Тавантолгой төмөр зам” ХХК нь 2018 онд байгуулагдсан, нийт 641 ажилтан ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг хамран 312.8 км дэлгэмэл урттай (гол замын урт 233.6 км) бөгөөд 16 гүүр /1,356м/, 126 хоолой, 8 малын гарц, 2 өртөө, 6 зөрлөгтэй. Далай ашиглалт, усан замын тээвэр: Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлсэн нийт 503,240.9 тонны даац бүхий 24 орны 256 хөлөг онгоц Монгол Улсын төрийн далбааг мандуулан их далайд аялж байна. Хөлөг онгоцны техникийн үзлэг шалгалт явуулахаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 18 байгууллагатай гэрээ байгуулсан ба өнөөдрийн байдлаар идэвхтэй хамтран ажиллаж буй 7 байгууллагатай гэрээний үндсэн дээр болон өөрийн боловсон хүчний тусламжтайгаар далбааны эзэн улсын үзлэг шалгалтыг бие даан явуулж байна. Улсын бүртгэлд 2022 оны байдлаар гэрчилгээ, улсын дугаартай нийт 163 усан замын тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 2022 онд шинээр 15 тээврийн хэрэгслийг бүртгэж гэрчилгээ, улсын дугаар олгосон бөгөөд 18 усан замын тээврийн хэрэгсэлд шилжилт хөдөлгөөн хийж, 4 гэрчилгээ нөхөн олгосон. Иргэний нисэх: Монгол Улс нийт 16 агаарын хаалгатай бөгөөд ОХУ-тай 10 агаарын хаалгаар, БНХАУ-тай 6 агаарын хаалгаар хиллэдэг. Монгол Улсын агаарын зайг 6 секторт хуваан агаарын навигацийн үйлчилгээг үзүүлж байна. Монгол Улсын агаарын зайн цогц шинэчлэлийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны А/10 дугаар “Агаарын зам шинэчлэн батлах тухай” тушаалаар Үзүүлэлтэд тулгуурласан навигаци (PBN)-ийн 6 агаарын замыг шинэчлэн тогтоож, 84 73 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ уламжлалт агаарын замыг 34 болгон нэгтгэсэн. Одоогийн байдлаар олон улсын 16, орон нутгийн 5, нийт 21 чиглэлд 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байна. Нийт агаарын тээвэрлэгчдийн 11 гадаадын агаарын тээвэрлэгч, 5 дотоодын агаарын тээвэрлэгч байна. Монгол Улсад нийт 54 агаарын хөлөг бүртгэлтэй байгаагаас Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөг 50, ашиглагдаж буй гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлөг 4 байна. Үүнээс 29 агаарын хөлөг нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй. 2022 онд олон улсад нийт 618,960 зорчигч тээвэрлэсэн нь 2021 онтой харьцуулахад 6.2 дахин өссөн боловч, 2019 онтой харьцуулахад 48 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Барилга, хот байгуулалт Хот байгуулалт: Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоолоор батлуулсан бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгууллаа. 2022 онд улс болон олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр дараах төлөвлөгөөнүүдийг боловсруулах ажлыг зохион байгуулсан. Үүнд: • Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө • Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө • Булган хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол • Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө • Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө • Цагааннуур чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө • Алтанбулаг чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө Газрын харилцаа: Газрын кадастрын нэгдсэн систем, Газрын биржийн цахим систем, газрын татвар, төлбөрийн цахим систем, иргэд олон нийтэд зориулсан веб системийг Улсын хэмжээнд нэвтрүүлсэн. Газрын харилцааны салбарт цахим шилжилтийг эхлүүлснээр иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ зэрэг 42 төрлийн үйлчилгээг QR кодоор баталгаажуулан цахимаар үнэгүй авах боломж бүрдсэн. Газрын биржийн цахим систем (www.mle.mn)-ийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газрын алба, 330 сумын газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглаж байна. Геодези, зураг зүй, орон зайн өгөгдлийн дэд бүтэц: Геодезийн үйл ажиллагаа нь барилгын инженерчлэл, үйлдвэрлэлийн автоматжуулалт, хөдөө аж ахуй, уул уурхай, санхүү, ухаалаг тээврийн системийг удирдах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, онцгой байдлын менежментийг сайжруулах, байгаль орчин болон шинжлэх ухааны судалгааны чиглэлээр өдөр тутамд ашиглагдаж байна. Улсын хэмжээнд хот, суурины төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зураг, газар доорх шугам сүлжээний зургийг солбицлын ITRF2020 эринд шилжүүлэх ажлыг Засгийн газрын 2022 оны 267 дугаар тогтоолоор шинэчлэн батлуулж, Монгол Улс олон улсын солбицлын ITRF2020 тогтолцоонд шилжих ажлын үндсийг тавьсан. Энэхүү ажлыг үр дүнтэй зохион байгуулах үүднээс холбогдох тооцоо судалгааг хийж, үе шатны ажлын төлөвлөгөөг боловсруулж, батлуулан Нийслэл болон 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн. 2011-2020 онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 45 хувийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажлыг зохион байгуулж амжилттай дуусган хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэхүү төсөл, арга хэмжээний хүрээнд 153 цэгтэй GPS-ийн сүлжээ байгуулж, 7,328 хуудас 1:25000-ны масштабтай байр зүйн зураг, ортофото зураг, өндрийн тоон загварыг боловсруулж 74 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ орон зайн мэдээллийн санг бүрдүүлсэн. Бодлого, зохицуулалтын хүрээнд 2020-2022 онд геодези, зураг зүйн салбарын нийт 15 норм нормативын баримт бичгийг шинээр болон шинэчлэн боловсруулж батлуулсан. Барилга, барилгын материалын үйлдвэрлэл: Барилгын салбарын бүтээн байгуулалтын ажлын 94.4 хувийг хувийн хэвшил гүйцэтгэж буй бөгөөд нийт 3.6 их наяд төгрөгийн ажил гүйцэтгэх чадавх бүхий үндэсний компаниуд ажиллаж байна. Барилга угсралт, их засварын ажилд улсын хэмжээнд 2021 оны байдлаар 4.6 их наяд төгрөг зарцуулсан бол 2022 оны байдлаар 6.3 их наяд төгрөг болж өссөн байна. Барилгын үйл ажиллагааны 7 төрлийн тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх олгох үйл ажиллагааг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлж, 8.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 44.7 мянган инженер, техникийн ажилтны мэдээллийн санг бүрдүүлээд байна. 2022 оны байдлаар www.license.mcis.gov.mn цахим системээр дамжуулан нийт 4,596 хүсэлтийг хүлээн авч, 1,120 аж ахуйн нэгж, байгууллагад тусгай зөвшөөрөл олгосон. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлснээр өмнө 30-45 хоног зарцуулдаг байсан хугацааг 10-15 хоногт багтаан шийдвэрлэдэг болж, шат дамжлага, зардал, цаг хугацааг хэмнэхээс гадна авлига, хүнд суртлыг бууруулах нөхцөл бүрдсэн. Зураг 24. Тусгай зөвшөөрөл олголт Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам Барилгын салбарт барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем “BIM”-ийг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэхүү ажлын хүрээнд барилга угсралтын гүйцэтгэгч, захиалагч, хөрөнгө оруулагч, зураг төсөл зохиогч, хяналтын байгууллага, материал үйлдвэрлэгчдийн төлөөллүүдийг оролцуулсан “BIM-FORUM”-ыг салбарын хэмжээнд 2022 онд 3 удаа зохион байгууллаа. Барилгын материал, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, чанарт жилээс жилд ахиц дэвшил гарч, үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн хувьд 6, бетон хийц, эдлэлийн хувьд 4, хөнгөн бетоны хувьд 2 дахин нэмэгдсэнээр барилгын гол, нэр төрлийн түгээмэл хэрэглэгддэг бетон, төмөр бетон болон барилгын дүүргэлтийн материал, хаших бүтээц, дулаалгын материалын хэрэгцээг 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах түвшинд хүрсэн. 2022 онд 3,883 вагон буюу 252,395 тонн барилгын материалыг импортоор орж ирсэн байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 83 дугаар тушаалаар барилга байгууламжийн захиалагчийн хяналтын санхүүжүүлэх боломжтой 10 төрлийн зардалд паспортжуулах ажлын зардлыг тусган санхүүжүүлэх боломжийг оруулан баталж, хяналт тавин ажиллав. Аялал жуулчлал Дэлхийн эдийн засгийн форум 2007 оноос хойш 2 жил тутам аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 4 бүлгийн 14 шалгуур, 90 гаруй үзүүлэлтээр 75 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ тооцон гаргаж байна. Монгол Улс 2019 оны байдлаар энэхүү индексийн долоон онооны үзүүлэлтээс 3.50 оноог авч, 93 дугаар байранд эрэмбэлэгдсэн. Энэ нь манай орны хувьд 2013 оноос хойш аваад буй хамгийн өндөр оноо бөгөөд дунджаар 9 байр урагшилсан. 2021 онд 33,105 жуулчин ирж, салбарын орлого 24 сая ам.доллар байгаа нь 2019 онтой харьцуулахад 96 хувь буурсан үзүүлэлттэй байна. Зураг 25. Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо, орлогын өөрчлөлт Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам Монгол Улс 2022 онд нийт 290 гаруй мянган гадаадын жуулчдаас 278 сая ам.долларын экспортын орлого оруулж, 1,000 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд 50.0 мянга орчим ажлын байрыг бий болгож, 750 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийж, урьдчилсан байдлаар зөвхөн жуулчин хүлээж авдаг тур операторуудын орлого 80 хувиар, зочид буудлуудын орлого 63 хувиар, жуулчны баазуудын орлого 84 хувиар, ресторануудын орлого 50 хувиар, тэдгээрт ажиллаж буй ажиллах хүчний нөөцийн алдагдал 25-75 хувиар тус тус хумигджээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 6 дугаар тогтоолоор Ковид-19 цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалснаар Монгол Улс хилээ албан ёсоор бүрэн нээсэн. Монгол Улсын виз олгох журам шинэчлэгдсэнтэй уялдуулан Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан 46 боомтын олон улсын ажиллагаатай 14 боомтын сэргэлтийг богино хугацаанд хийж, авто замын боомтоор автомашинтай аяллыг оруулахыг дэмжих нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хил орчмын жуулчдын тоог 150,000 болгон нэмэгдүүлэхэд ач холбогдол бүхий шийдэл болох юм. Харилцаа холбоо, мэдээлэл технологи Олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуурыг хөгжүүлж байна. Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2022 онд 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 127.8 тэрбум төгрөгөөр буюу 8.0 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд утасгүй үйл ажиллагааны орлого 9.6 хувиар, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааны орлого 17.9 хувиар, утсан холбооны орлого 14.6 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. 76 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Зураг 26. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үндсэн үзүүлэлтүүд Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо Интернэт хэрэглэгчдийн тоо 2022 оны эцэст 4.2 сая болж, өмнөх оноос 50.2 мянган хэрэглэгчээр буюу 1.2 хувиар өссөн байна. Нийт шуудан, илгээмжийн хэмжээ 8.8 сая болж, өмнөх оноос 2.8 сая ширхгээр буюу 45.7 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд дотоодын шуудан, илгээмж 27.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу “Мон Пасс СА” ХХК, “Тридум Э-Секьюрити” ХХК, “Нью Компасс” ХХК, “Ви Эс Эм” ХХК, “Ай Си Ти Групп” ХК нар тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээр ажиллаж, нийт 75,921 тоон гарын үсгийн гэрчилгээг хуулийн этгээдэд олгоод байна. Мөн “Үндэсний дата төв” Улсын төсөвт үйлдвэрийн газраас төрийн албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээ олгох ажлыг хариуцан гүйцэтгэж, нийт 64 мянга орчим тоон гарын үсэг олгосон бол 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хууль хэрэгжиж эхэлснээс хойш Улсын бүртгэлийн байгууллагаас 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 171 хорооны бүртгэлийн нэгжээр дамжуулан 16 насанд хүрсэн нийт 179,397 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхийн чипэд суулгаж олгосон. Дижитал дэд бүтцийн бэлэн байдлыг хангах хүрээнд улсын хэмжээнд дамжуулах сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах бодлого боловсруулж ажилласны үр дүнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар хот хоорондын шилэн кабелийн урт 40,760 км, хот доторх шилэн кабелийн урт 7,223 км хүрч, шилэн кабельд холбогдсон сумын тоо 227 болсон. Харилцаа холбоо болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд өнөөгийн байдлаар 6 аж ахуйн нэгж, байгууллага хиймэл дагуулын нийт 444 МГц давтамжийн зурвас гаднын хиймэл дагуулаас түрээслэн ашиглаж, хэрэглэгчдэд интернэт, үүрэн холбоо, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүргэхээс гадна радио навигацийн холбоонд ашиглаж байна. Эрүүл мэнд Эрүүл мэндийн салбар нь 2021 оны байдлаар улсын хэмжээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 12, тусгай мэргэжлийн төв 14, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв 5, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг 4, эрүүл мэндийн төв 9, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6, сумын эрүүл мэндийн төв 322, өрхийн эрүүл мэндийн төв 209, хувийн ортой эмнэлэг 241, хувийн клиник 1,491 ажиллаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тус тус үзүүлсэн. Салбарын хэмжээнд нийт 58.7 мянган ажиллагчид ажиллаж байгаа бөгөөд 10,000 хүн амд ногдох их эмчийн (38.5) тоогоор дэлхийн (16.4) болон бүсийн (39.5) дунджаас өндөр, 10,000 хүн амд ногдох сувилагчийн (42.1) тоогоор дэлхийн (39.5) болон бүсийн (39.5) дунджаас мөн өндөр үзүүлэлттэй байна. Олон улсад эмч, сувилагчийн харьцаа 1:2 байдаг бол манай улсад эмч, 77 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ сувилагчийн харьцаа 1:1, Улаанбаатар хотод 1:0.9, аймгийн түвшинд 1:1, хангай, баруун, зүүн бүсийн аймгуудад 1:1.4, төвийн бүсийн аймгуудад 1:1.2 байна. Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлснээр улсын төсвийн санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт салангид байсныг нэгтгэсэн ба эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гүйцэтгүүлэх тогтолцоо бүрдсэн. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын байгууллага 2021 онд байгуулагдсанаар эмийн чанар аюулгүй байдлыг хангах, эмийн нэгдсэн худалдан авалт хийх замаар эмийн үнийг бууруулж, чанар, хүртээмжийг сайжруулах тогтолцоо бүрдсэн ч, эмийн үнэ өндөр, чанар, аюулгүй байдлыг хянах тогтолцоо бүрэн бэхжээгүй байна. Иймд эмийн төвлөрсөн худалдан авалтын тогтолцоог бэхжүүлж, төвлөрсөн худалдан авалтаар авч байгаа (15) эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх (25) замаар эмийн үнийг бууруулах, эмийн хяналтын лабораторийн чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган эмийн чанар, аюулгүй байдлыг хянах зайлшгүй шаардлагатай. Эрт илрүүлэх тогтолцоо: Эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт нийт 27 цэгт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулсан ба 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс улс орон даяар эхэлсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт 803,000 иргэн хамрагдсан. Цахимжилт: Салбарын хэмжээнд 700 гаруй эрүүл мэндийн байгууллагын салангид хэлбэрээр ашиглаж байсан программ хангамжийг нэгдсэн платформ (HIEP)-д нэгтгэн хоорондоо мэдээлэл солилцон ажиллаж байна. Мөн төрийн цахим үйлчилгээний E-Mongolia нэгдсэн системд эрүүл мэндийн салбарын 14 төрлийн үйлчилгээг нэгтгэн оруулсан. Биеийн тамир, спорт Биеийн тамир, спортын салбарын хөгжлийг иргэдийн бие бялдрын хөгжлийн түвшин, тамирчдын спортын амжилт гэсэн хоёр үндсэн үзүүлэлтээр хөгжлийн түвшнийг тодорхойлж байна. Улсын хэмжээнд бие бялдрын түвшин тогтоох сорилд 3-64 насны 200-350 мянган орчим иргэд жил бүр хамрагдаж бие бялдрын хөгжлөө тодорхойлуулдаг. Биеийн тамир, спортын салбарын иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа Ковид-19 цар тахлын улмаас бүрэн зогссон тул 2020, 2021 онд тус сорилын үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй. Зураг 27. Бие бялдрын түвшин тогтоох сорилд хамрагдагчдын үнэлгээ Эх сурвалж: Спорт, олимпизм хариуцсан Сайдын ажлын алба Бие бялдрын түвшин тогтоох сорилд жилд дунджаар зорилтод бүлгийн иргэдийн 10 хүртэлх хувь хамрагддаг. 2022 онд 347,237 иргэн сорилд хамрагдсанаас 78.5 хувь нь А, В, С үнэлгээ авсан байна. Монгол Улсын спортын өндөр амжилтын төлөөх үйл ажиллагааг үндэсний шигшээ баг хэрэгжүүлдэг бөгөөд 2022 онд нийт 24 спортын төрлөөр 240 тамирчин, 78 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж, олон улсын 41 тэмцээн, наадмаас 7 алт, 8 мөнгө, 26 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн бол 2023 онд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг 25 спортын төрлөөр 249 тамирчин, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй болгосон. Үндэсний шигшээ баг нь “Парис 2024” Олимп, паралимпын наадамд спортын 19 төрлөөр олимпын 45, паралимпын 12 эрх авахаар бэлтгэл сургуулилтаа ханган ажиллаж байна. Улсын хэмжээнд иргэд биеийн тамир, спортоор хичээллэх боломжтой 1,100 спортын заал, 934 спортын гадаа талбай байна. Боловсрол Сургуулийн өмнөх боловсрол: Монгол Улсын Засгийн газраас сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, эрүүл аюулгүй орчинд чанартай боловсрол үзүүлэх, багш ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах суурь зарчимд тулгуурласан бодлого баримтлан ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт өмнөх оны хичээлийн жилтэй харьцуулахад 39.3 хувиар өссөн. Монгол Улсын хэмжээнд 2022 онд 2-5 насны 303,727 хүүхэд байгаа ба 2022- 2023 оны хичээлийн жилд 266,024 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Нийт хүүхдийн 87.0 хувь буюу 231,583 нь төрийн өмчийн цэцэрлэгт, 23.0 хувь буюу 34,441 нь төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж байна. Хүснэгт 4. Цэцэрлэг, бүлгийн тоо, өмчийн хэлбэр, байршлаар Эх сурвалж: 2022-2023 оны хичээлийн жилийн статистик мэдээлэл Сургуулийн өмнөх боловсролд 33,657 малчдын хүүхэд, 3,460 халамж эдэлдэг хүүхэд, 53 бүтэн өнчин хүүхэд, 1,833 хагас өнчин хүүхэд, 1,498 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдаж байна. Зураг 28. 5 настай хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын хувь Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам Монгол Улсын 2021 оны хүн амын тооллогоор нийт 5 настай 73,996 хүүхэд байгаа ба 2022-2023 оны хичээлийн жилд 69,011 (93.4 хувь) хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж, сургуульд бэлтгэгдэж байна. Нийт 5 настай 79 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ хүүхдийн 20.5 хувь буюу 15,223 хүүхэд нь малчдын хүүхэд байна. Үүнээс 386 (2.5 хувь) хүүхэд нь Улаанбаатар хотод, 14,837 (97.4 хувь) хүүхэд орон нутагт байна. Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Улсын Их Хурлын 2022 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоол батлагдаж, нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр нийслэлийн сургуулийн өмнөх (2-5) насны 141,023 хүүхдийн 126,221 буюу 89.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж өмнөх хичээлийн жилээс 9.6 хувь буюу 16,855 хүүхдээр нэмэгдсэн. 2022-2023 оны хичээлийн жилд 1,413 цэцэрлэгт 32.5 мянган албан хаагч ажиллаж байгаагаас төрийн өмчийн цэцэрлэгт 28,450 буюу 87.5 хувь, хувийн өмчийн цэцэрлэгт 4,059 буюу 12.5 хувь нь ажиллаж байна. 2022-2023 оны хичээлийн жилд өмнөх хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсролын үндсэн багш 7.1 хувиар, туслах багш 5.2 хувиар тус тус өссөн. Сургуулийн өмнөх боловсролын багшийн ажлын ачаалал, мэргэжлийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд: Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/274 дүгээр тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулахад мөрдөх журам”-ын дагуу 2022 оны жилийн эцсийн байдлаар багшийн өөрийн хүсэлт, тухайн орон нутгийн багшийн хангалтад тулгуурлан улсын хэмжээнд нийт 47 ээлжийн багш ажиллаж байв. Зураг 29. Сургуулийн өмнөх боловсролын үндсэн багш, туслах багшийн тоо Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/224 дүгээр тушаалаар “Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт зохион байгуулах журам” батлагдсанаар 2022-2023 оны хичээлийн жилд хувилбарт сургалтад 15,567 хүүхэд хамрагдаж, 87 хувилбарт сургалтын багш ажиллаж байна. Засгийн газрын “Хувьсах зардлын дундаж норматив, аргачлал батлах тухай” 2022 оны 91 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүн”-д багш ажилтны эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг нийт хувьсах зардлын 0.6 хувиар тооцон төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/259 дүгээр тушаалаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах заавар”-ыг батлан хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 2022 онд сургуулийн өмнөх боловсролын нийт 10,470 багш, туслах багш нар хамрагдвал зохих үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүйгээр хамрагдсан байна. Сургуулийн өмнөх багшийн эрүүл мэндийн үзлэг оношилгоонд 1.5 тэрбум төгрөг зарцуулсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/430 дугаар тушаалаар батлагдсан “Цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлж, дүгнэх журам”-ыг үндэслэн Боловсролын үнэлгээний төвийн захирлын баталсан удирдамжаар 2022 оны 11 дүгээр сарын 07- ны өдрөөс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд төрийн өмчийн 943 цэцэрлэгийн 5,937 багшийн ажлын гүйцэтгэлд үнэлгээ хийсэн. 80 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Хүснэгт 5. Цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, 2022 он (I-VI түвшнээр) Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам Ерөнхий боловсрол: Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 848 сургууль сургалтын үйл ажиллагаа эрхэлж байсан бол 2022- 2023 оны хичээлийн жилд сургуулийн тоо 859-д хүрч, өмнөх онтой харьцуулахад 1.3 хувь буюу 11 (төрийн өмчийн сургууль 6, хувийн өмчийн сургууль 5)-ээр өссөн байна. Ерөнхий боловсролын нийт сургуулийн 80.1 хувь нь төрийн өмчийн, 19.9 хувь нь хувийн өмчийн сургууль байх бөгөөд тэдгээрт 751.5 мянган суралцагч (өдөр, орой, эчнээ, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөр), 36.1 мянган багш ажиллаж байна. Хүснэгт 6. Ерөнхий боловсролын сургууль, суралцагчид Эх сурвалж: 2022-2023 оны хичээлийн статистик мэдээлэл 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 24.7 мянган бүлэг хичээллэж байгаа бөгөөд бүлгийн тоо өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад 3.8 хувь буюу 915-аар нэмэгдсэн. Сургуульд элсэх насны нийт хүүхдийн 93.4 хувь нь 6 настайдаа сургуульд элссэн байна. Харин бага боловсрол эзэмших нас (6-10 нас)-ны нийт хүүхдийн 96.5 хувь, суурь боловсрол эзэмших нас (11-14 нас буюу 6-9 анги)-ны хүүхдийн 94.0 хувь нь тус тус сургуульд сурч байна. Нийт багш нарын 88.3 хувь (31.9 мянга) нь төрийн, 11.7 хувь (4.2 мянга) нь хувийн өмчийн сургуульд ажиллаж байна. Багшийн тоо өмнөх хичээлийн жилээс 2.9 хувь буюу 1,008-аар нэмэгдэн, нийт багш нарын 97.7 хувийг мэргэжлийн багш бүрдүүлж байна. Суралцах хугацаандаа дотуур байранд амьдрах хүсэлт гаргасан нийт хүүхдийн 98.5 хувь буюу 35.1 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн 532 дотуур байранд амьдарч байна. Дээд боловсрол: 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсан бол 2022-2023 оны хичээлийн жилээс дээд боловсролын сургалтын байгууллагын чанарт анхаарсан арга хэмжээний үр дүнд их, дээд сургуулиудын тоо цөөрч 69 болсон. Манай Улсын их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 2021-2022 оны хичээлийн жилд 149.0 мянга болж, өмнөх хичээлийн жилээс 1.7 мянгаар буюу 1.1 хувиар өссөн байна. 2022-2023 оны хичээлийн жилд их, дээд сургуульд нийт 145,267 суралцагч суралцаж байгаа нь өмнөх хичээлийн жилийн нийт суралцагчдын тооноос 3,387 буюу 2.3 хувиар буурсан үзүүлэлт юм. 81 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Хүснэгт 7. Их, дээд сургууль, коллежид суралцагчид Эх сурвалж: Дээд боловсролын 2022-2023 оны хичээлийн жилийн статистик Шинээр 26,316 суралцагч (9,767 буюу 37.1 хувь нь эрэгтэй, 16,549 буюу 62.9 хувь нь эмэгтэй) элссэн байна. Төгсөх ангид 33,044 суралцагч суралцаж байсан. Их, дээд сургууль, коллежид нийтдээ 11,923 ажиллагчид (4,350 буюу 36.5 хувь нь эрэгтэй, 7,573 буюу 63.5 хувь нь эмэгтэй) ажиллаж байгаагаас үндсэн багш 5,169 буюу нийт ажиллагчдын 43.4 хувийг эзэлж байв. Нийт ажиллагчдын 7,473 буюу 62.7 хувь нь төрийн өмчийн, 4,108 буюу 34.5 хувь нь хувийн өмчийн, 342 буюу 2.9 хувь нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллагад ажиллаж байна. Зураг 30. Нийт суралцагчдын тоо, хүйсийн харьцаа (мэргэжлийн ерөнхий чиглэлээр) Эх сурвалж: 2022-2023 оны хичээлийн статистик мэдээлэл Монгол Улсад 2022-2023 оны хичээлийн жилд нийт 1,547 гадаад оюутан суралцаж байгаагийн 76.4 хувь хөрш зэргэлдээ БНХАУ-ын оюутнууд байв. Их, дээд сургууль, коллежийн үндсэн багшийн тоо 2021-2022 оны хичээлийн жилд нийт ажиллагчдын 50.1 хувийг эзэлж байсан бол 2022-2023 оны хичээлийн жилд 43.4 хувь болж 6.7 нэгжээр буурсан байв. Хүснэгт 8. Дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллагчид Эх сурвалж: 2022-2023 оны хичээлийн статистик мэдээлэл Төрийн болон хувийн өмчийн 88 их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, тусгай шаардлагад тавигдах шаардлага хангахгүй байгаа 21 82 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ сургуулийн сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалж, зарим сургуулийг нэгтгэн зохион байгуулав. Их, дээд сургууль, коллежийн хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэх хүрээнд хэрэгжиж байсан 2,564 хөтөлбөрт хяналт, шалгалт хийж, тусгай шаардлага хангахгүй байгаа өдөр, орой, эчнээ хэлбэрийн 1,086 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага: Монгол Улсын хэмжээнд 2022- 2023 оны хичээлийн жилд 77 мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж байв. Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 48 буюу 62.3 хувь нь төрийн өмчийн, 29 буюу 37.7 хувь нь хувийн өмчийн байна. Нийт сургалтын байгууллагын 40 нь орон нутагт, 37 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байв. Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад 16 салбарын 214 мэргэжлээр нийт 38,034 суралцагч (23,760 буюу 62.5 хувь нь эрэгтэй, 14,274 буюу 37.5 хувь нь эмэгтэй) мэргэжил, ур чадвар эзэмшин суралцав. Нийт суралцагчдын 72.0 хувь нь төрийн өмчийн, 28.0 хувь нь хувийн өмчийн сургалтын байгууллагад суралцаж буй бөгөөд суралцагчдын 19,115 буюу 50.3 хувь нь нийслэлд, 18,919 буюу 49.7 хувь нь орон нутагт суралцаж байна. Мөн нийт суралцагчдын 1.7 хувь буюу 643 нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагч байна. Шинээр 19,256 суралцагч 16 салбарын 187 мэргэжлийг сонгон элссэн байна. Шинээр элсэгчдийн 11,477 буюу 59.6 хувь нь эрэгтэй, 7,779 буюу 40.4 хувь нь эмэгтэй суралцагч эзэлж байна. Төгсөх ангид 20,721 суралцагч суралцав. Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын салбарт 4,094 ажиллагчид (1,414 буюу 34.5 хувь нь эрэгтэй, 2,680 буюу 65.5 хувь нь эмэгтэй) ажиллаж байгаагаас үндсэн багш 2,252 буюу нийт ажиллагчдын 55.0 хувийг эзэлж байна. Нийт ажиллагчдын 3,334 буюу 81.4 хувь нь төрийн өмчийн, 760 буюу 18.6 хувь нь төрийн бус өмчийн сургалтын байгууллагад ажиллаж байв. Нийт үндсэн багшийн 707 буюу 31.4 хувь нь ерөнхий эрдмийн, 1,545 буюу 68.6 хувь нь мэргэжлийн багш байна. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 498 дүгээр тогтоолоор мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг суралцагчийн хоногийн хоолны зардлыг 4,300 төгрөгөөр болгон нэмэгдүүлсэн. Олон улсын төсөл хөтөлбөрийн дэмжлэгээр мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт Чадамжийн 9 төвийг байгуулж, орчин үеийн техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн 200.0 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна Шинжлэх ухаан, технологи Шинжлэх ухааны салбарт яам, агентлагийн харьяа 12, Шинжлэх ухаан академийн харьяа 16, эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын 37, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн дэргэдэх 6, нийт 71 эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, төв үйл ажиллаагаа эрхлэхээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын дэргэд 50 гарааны компани албан ёсны бүртгэлтэйгээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, анагаах, хими, хими технологи, барилгын материал үйлдвэрлэл, мэдээлэл технологийн чиглэлээр гарааны бизнесийн үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийт 5,085 хүн ажиллаж байгаагийн 1,349 нь эрдэм шинжилгээний ажилтан байна. Шинжлэх ухааны салбарын 2022 оны санхүүжилт 50.7 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 75.1 хувь буюу 38.1 тэрбум төгрөг нь урсгал зардал, 24.9 хувь буюу 12.6 тэрбум төгрөг нь эрдэм шинжилгээний ажлын зардал байна. 2022 оны 11 сарын байдлаар эрдэм шинжилгээний ажлын зардлын гүйцэтгэл 9.6 тэрбум төгрөг буюу ДНБ- 83 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ий 0.11 хувийг эзэлж байна. Монгол Улс 2022 оны Дэлхийн инновацын индексээр 132 орноос 71 дүгээр байрт жагссан. Тус үзүүлэлтэд бичил санхүүгийн зээл, барааны тэмдэг, ашигтай загварын патент, үндэсний кино бүтээлээр 1, аж ахуйн нэгжийн хүний нөөцийн сургалтаар 4-т эрэмбэлэгдсэн бол инновацын холболт, мэдлэгийн нөлөө, логистик, судалгаа хөгжүүлэлтийн зардал, өндөр технологийн үйлдвэрлэлээр хойгуур байр эзэлсэн нь өмнөх онуудтай харьцуулахад ухарсан үзүүлэлт юм. 2022 онд улсын захиалгат үргэлжлэн хэрэгжиж буй 41, шинээр хэрэгжиж байгаа 16 төсөлд 1.7 тэрбум төгрөг, үргэлжлэн хэрэгжиж байгаа 120 суурь судалгаа, шинээр хэрэгжиж байгаа 80 төсөлд 1.8 тэрбум төгрөг, гадаадтай хамтарсан үргэлжлэн хэрэгжиж байгаа 72, шинээр хэрэгжүүлэх 24 төсөлд 1.2 тэрбум төгрөг, инновац, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн үргэлжлэн хэрэгжиж буй 7, шинээр хэрэгжих 28 төсөлд 760 сая төгрөг, нийт 388 төсөлд 5.5 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгон хэрэгжүүлсэн. Шинжлэх ухаан, технологи, инновацын дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хувьд 2019 оноос эхлүүлсэн “Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор”-ын барилгын ажлын санхүүжилт болох 18 тэрбум төгрөгийг 2022 онд санхүүжүүлснээр, нийт 42 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдож, барилгын ажил тасралтгүй үргэлжлэх нөхцөлийг бүрдүүллээ. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор ашиглалтад орсноор олон улсын стандартад нийцсэн нээлттэй, салбар дундын нэгдсэн, төрөлжсөн, лабораториудаас гадна Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд, бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 3,300 орчим эрдэмтэн судлаач, албан хаагчид ажиллах хүчин чадал бүхий шинжлэх ухаан, инновац, технологи, танин мэдэхүйн цогцолбор бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдсэн. Соёл Монгол Улсын хэмжээнд урлагийн 34 байгууллага, 38 музей, 26 номын сан, киноны 67 байгууллага, 346 соёлын төв (ордон) нийт 511 байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай хууль болон Mузейн тухай анхдагч хууль, Соёлын өвийг хамгаалах тухай, Номын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлаар батлууллаа. Төрийн болон орон нутгийн өмчийн соёл, урлагийн байгууллагууд 2020-2021 онд цар тахлын нөхцөл байдал, үйл ажиллагааны хязгаарлалтаас шалтгаалан үйлчилгээ, үйлчлүүлэгчдийн тоо 2019 оноос жилд 30-50 хувиар буурсан. Харин 2022 онд танхимын үйл ажиллагааг сэргээж, цахимаар үзүүлэх үйлчилгээг үргэлжлэн хэрэгжүүлснээр үзвэр, үйлчилгээ, үйлчлүүлэгчдийн тоо 2021 оноос 2.1 дахин өсөж , 2022 оны байдлаар 8,088.4 мянган хүн болжээ. Энэ нь давхардсан тоогоор Монгол Улсын жилийн дундаж хүн ам 87 хувьтай тэнцэх буюу үйлчлүүлэгч нэг иргэн жилд дунджаар 2-3 удаа соёлын үйлчилгээ авч байна гэсэн үзүүлэлт юм. Орон нутгийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2022 онд Өмнөговь аймагт 10040 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Говийн байгаль түүхийн музейг ашиглалтад оруулсан ба улсын төсвөөс 323.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Монголын Уран зургийн галерей Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар олон улсын стандартад нийцсэн уран зураг сэргээн засварлах анхны иж бүрэн лабораторитой боллоо. 2022 оны байдлаар Соёлын өвийн үндэсний төвд 23 байгууллагын 128 үзмэр, Чингис хаан музейд 3,400 үзмэр, 1,000 орчим үзмэрийн цэвэрлэгээ нийт 4,528 үзмэр, 84 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ эд өлгийн зүйл сэргээн засварласан. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг судлан шинжлэх ажлын хүрээнд палеонтологи, археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 байгууллагад 2022 онд авран хамгаалах судалгааны зөвшөөрөл олгож, олон улсын хамтарсан болон үндэсний хэмжээний дотоодын 67 төсөлд эрдэм шинжилгээний хайгуул, малтлага судалгааны зөвшөөрлийг олгосон. Мөн Богд хааны ногоон ордны цогцолбор, Чойжин ламын сүмийн цогцолбор, Улсын драмын эрдмийн театрын барилга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга зэрэг томоохон түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлах, хадгалалт хамгаалалтын нөхцөл байдлыг сайжруулах ажлыг хэрэгжүүлсэн байна. Нийгмийн хамгаалал Хүн амын өсөлт, бүтэц: Хүн ам зүйн үндсэн бүрэлдэхүүн болох хүн амын өсөлтийн хандлагыг сүүлийн 10 жилээр авч үзэхэд, Монгол Улсын нийт хүн ам 2.9-3.4 саяд хүрч, 600 орчим мянгаар нэмэгдсэн байна. Хүн амын жилийн дундаж өсөлтийн түвшин 1.6-2.2 хувь байна. Хүн амын жилийн дундаж өсөлтийн түвшин 2, түүнээс дээш хувь бол хүн ам өсөж байна гэж үздэг бөгөөд манай улсын хүн амын өсөлт 2017 оноос эхлэн саарах хандлага ажиглагдаж байна. Зураг 31. Хүн амын өсөлт Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо Нийт хүн амд ахмад настны эзлэх хувь 12, түүнээс дээш бол насны бүтцийн хувьд хөгшрөх хандлагатай хүн ам гэж үздэг. Манай улсын хүн амын насны бүтцийг харвал насжилтын хандлага ажиглагдаж эхэлж байна. Зураг 32. Хүн амын нас, хүйсийн суварга Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо Өрх, гэр бүл: Монгол Улсад 2021 оны тооллогоор нийт 920.1 мянган өрх тоологдсоны 66.9 хувь нь хотод, 33.1 хувь нь хөдөөд амьдарч байна. Улсын дунджаар 85 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ нэг өрхөд 3.7 хүн ногдож байна. Хүн амын гэр бүлийн байдлыг авч үзвэл 15, түүнээс дээш насны нийт хүн амын 60.6 хувь нь гэр бүлтэй, 31.5 хувь нь огт гэр бүл болоогүй, 5.5 хувь нь бэлэвсэн, 2.4 хувь нь цуцалсан болон тусгаарласан байна. Мөн гэр бүл болоогүй хүн ам 1979 онд 23 хувь, 1989 онд 25.3 хувь, 2000 онд 33.1 хувь, 2010 онд 31.3 хувь байсан бол 2020 онд 31.5 хувь болж өссөн байна. Огт гэр бүл болоогүй хүн амын хувь өсөх хандлагатай байгаа байна. Улсын хэмжээнд нийт өрхийн 33.1 хувь нь 1-2 ам бүлтэй, 35.5 хувь нь 3-4 ам бүлтэй, 24.4 хувь нь 5-6 ам бүлтэй, 7 хувь нь 7 ба түүнээс дээш ам бүлтэй байна. Зураг 33. Өрхийн тоо Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо Манай улсын хүн амын бүтэц харьцангуй залуу бөгөөд энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, орлого хуримтлуулах, хүн амын өсөлтийг дэмжих хүчин зүйл бодитой байгааг харуулж байна. Хүн амын нийгмийн баталгааг хангах асуудал төрөөс нийгмийн хамгааллын талаар явуулж буй бодлогоор дамжин хэрэгждэг. Монгол Улсын хувьд нийгмийн хамгааллын тогтолцоо нь нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн хэлбэрээр иргэдэд хүрч байна. Нийгмийн халамж: Нийгмийн халамжийн салбарын гол бодлого нь нийгмийн зүгээс зайлшгүй дэмжин туслах шаардлагатай иргэдийг төр ивээлдээ авч, амьдралын баталгааг нь алдагдуулахгүй байх зорилгоор өөрийн улсын онцлогт тохирсон нийгмийн халамж, хамгааллын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэхэд чиглэж байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд 1995 оноос 2004 он хүртэлх хугацаанд зөвхөн халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэж байсан бол 2008 оноос нийтлэг мөнгөн тусламж болон хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөр болох шинэ гэр бүлд 500.0 мянган төгрөг, шинэ төрсөн хүүхдэд 100.0 мянган төгрөг, хүүхдийн мөнгө сар бүр 3.0 мянган төгрөг, мөн 2013 оноос хүнсний эрхийн бичиг, 2016 оноос насны хишиг, 2018 оноос цалинтай ээж хөтөлбөрүүдийг шинээр хэрэгжүүлэн 12 хөтөлбөрийн 72 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр үйлчилгээний 61 үйлчилгээ нь бэлэн мөнгө, 11 нь бэлэн бус мөнгөний хэлбэртэй байгаа бөгөөд халамжийн сангийн зардлын 99 хувийг бэлэн мөнгөний үйлчилгээнд зарцуулж байна. Нийгмийн халамжийн арга хэмжээнд Монгол Улс 2000 онд 13.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2020 онд 1.6 их наяд, 2021 онд 2.0 их наяд төгрөг тус тус зарцуулсан. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2022 онд 125.8 мянган иргэн хамрагдсаны 52.4 хувь нь асаргааны тэтгэмжид, 47.6 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2022 онд 107.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос 4.0 тэрбум төгрөгөөр буюу 3.9 хувиар нэмэгджээ. 86 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Хүснэгт 9. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид (төрлөөр) Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо Тайлбар: Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийгмийн халамжийн сангаас хүүхдийн мөнгөн тэтгэмж олголтыг зогсоосон. Нийгмийн халамжийн арга хэмжээнд Монгол Улс 2000 онд 13.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2020 онд 1.6 их наяд, 2021 онд 2.0 их наяд төгрөг тус тус зарцуулсан. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2022 онд 125.8 мянган иргэн хамрагдсаны 52.4 хувь нь асаргааны тэтгэмжид, 47.6 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2022 онд 107.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос 4.0 тэрбум төгрөгөөр буюу 3.9 хувиар нэмэгджээ. Нийгмийн даатгал: Өнөөгийн Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо нь иргэдийг өндөр наслах, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа алдах, эрүүл мэндээрээ хохирох, ажилгүй болох, тэжээгчээ алдах тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох зорилго бүхий тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн гэсэн 4 төрлийн сангаас бүрдэж байна. Нийгмийн даатгалын сангийн орлого 2022 онд 3.3 их наяд болж, өмнөх оноос 209.8 тэрбум төгрөг (122 хувь)-өөр, нийгмийн даатгалын сангийн зарлага 3.5 их наяд болж, өмнөх оноос 948.8 тэрбум төгрөг (137 хувь)-өөр тус тус өссөн үзүүлэлттэй байв. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогчийн тоо 52.7 мянга, нийт даатгуулагчийн тоо 1,019.1 мянга байгаагийн 862.1 мянга нь албан журмын даатгуулагчид, 157 мянга нь сайн дурын даатгуулагчид байв. Зураг 34. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага, тэрбум төгрөг Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 87 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Тэтгэврийн даатгалын сангаас 2022 онд 480.5 мянган хүнд 3,061.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос 19.9 мянган хүн (4.3 хувь)-ээр нэмэгдэж, олгосон тэтгэврийн хэмжээ 756.6 тэрбум төгрөг (32.8 хувь)-өөр өсжээ. Өнөөдрийн байдлаар 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 5 байгаа бөгөөд 2025 оноос эхлэн хүн ам зүйн цонх үе хаагдаж, дундаж наслалт нэмэгдсэнээр нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсөж, 2030 онд 7, цаашид 10 тэтгэвэр авагч болохоор байна. Зураг 35. Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр, мянган төгрөг Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Ядуурал: Үндэсний статистикийн хороо 2020 оны ядуурлын үр дүнг Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар тооцоолон гаргалаа. Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувь болж, 2018 оноос 0.6 нэгж хувиар буурсан бөгөөд нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байна. Хот суурин газарт 2018-2020 онд ядуурлын түвшин 0.7, хөдөө орон нутагт 0.3 нэгж хувиар буурсан байна. Нийт ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт, үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Цар тахал ядуурлыг бууруулах хурдыг удаашруулсан. Ковид-19 цар тахлын өрхийн амьжиргаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын хөтөлбөр, арга хэмжээ нь ядуурлын өсөлтийг хязгаарлахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Зураг 36. Ядуурлын түвшин Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо Хөдөлмөр эрхлэлт: Монгол Улсад сүүлийн жилүүдэд ажиллагчдын тоо нэмэгдэж байгаа хэдий ч ажиллах хүчнээс гадуурх хүн ам илүү нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин буурч байна. Энэ нь дотоодын эдийн засаг хангалттай ажлын байрыг бий болгож чадахгүй байгаатай холбоотой байж болзошгүй. Ажлын байр хүртээмжгүйгээс хөдөлмөрийн дутуу ашиглалт, албан бус хөдөлмөр эрхлэлт, түр болон тохиолдлын ажлын байр их байна. 2021 онд хөдөлмөрийн дутуу ашиглалт 177.3 мянган хүн, үүнээс 99.8 мянга нь ажилгүй, 6.1 мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхэлж байгаа, 71.4 мянга нь боломжит ажиллах хүч 88 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ байна1. Сүүлийн арван жилийн байдлаар авч үзэхэд хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны эрэлт жилд дунджаар 1.2 хувиар өссөн бөгөөд жил бүр 11.2 мянган ажлын байр шинээр бий болсон. Нөгөө талаас, мөн хугацаанд хөдөлмөрийн нийлүүлэлт өссөн хандлагатай буюу жилийн дундаж өсөлт 1.2 хувь байсан. Хэдий эрэлт, нийлүүлэлт адил өссөн ч, хөдөлмөрийн зах зээл дээрх ажилгүй иргэдийн тоо нэмэгдсэн буюу хөдөлмөрийн зах зээлд хөдөлмөрийн нийлүүлэлтийн илүүдэл үүссэн байна. Хүснэгт 11. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт Эх сурвалж: Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн ажлын байрны эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлох нь, 2021 он Хөдөлмөрийн зах зээл ажиллах хүчний илүүдэлтэй ч, сул ажлын байрны захиалга байсаар байгаа нь ажиллах хүчний боловсрол, мэдлэг, ур чадвар, цалин болон бусад хүчин зүйлсээс хамаарсан нийлүүлэлтийн илүүдэл бий болсныг илтгэж байна. Энэ нь ажиллах хүчний нийт илүүдлийн 66.9 хувийг бүрдүүлж байгаа бол үлдэж байгаа зөрүү хэсэг нь хөдөлмөрийн зах зээлийн багтаамж, хүчин чадал, эдийн засгаас хамааралтай бөгөөд одоогийн ажлын байрны багтаамж, хүчин чадлаас давсан илүүдэл байна. Эрэлт, нийлүүлэлтийн нийцгүй байдлыг мэргэжилд тохирох ажил олдохгүй 12.9 хувь, мэргэжил, дадлага туршлага байхгүй 9.4 хувь, ажил олгогчийн зүгээс тавьсан шаардлагад нийцэхгүй 3.9 хувь зэрэг шалтгаан үүсгэж байна. Иймд мэргэжлийн болон дээд боловсролын төгсөгч зах зээлийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй, ирээдүйн хэтийн хөгжлийн чиг хандлагатай уялдахгүй байгааг харуулж байна. Зураг 37. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээлийн тойм мэдээ, 2023 оны 01 сар Ажлын байрны эрэлтийн чиг хандлага, бүтцийн шилжилтийг боловсролын түвшнээр харахад техникийн болон мэргэжлийн анхан шатны боловсролтой хүмүүсийг ажлын байраар хангах хандлага өсөж байхад, бүрэн дунд боловсролтой хүмүүсийг ажлын байраар хангах хандлага сүүлийн 10 жилийн байдлаар буурч байна. Залуучуудын 60.7 хувь нь бүрэн дундаас доош боловсролтой байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жил тутамд эдийн засгийн өсөлт, хэрэглээний үнийн индекс, дундаж цалин хөлс болон хүн амын амьжиргааны доод түвшний өөрчлөлтийг тус тус харгалзан шинэчлэн тогтоож байна. Тус хорооны 2018 оны 5 дугаар тогтоолоор 1 Хөдөлмөрийн салбарын тайлан, Үндэсний статистикийн хороо, 2022 он 89 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс сард 320.0 мянган төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс сард 420.0 мянган төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сард 550.0 мянган төгрөгөөр тус тус тогтоон мөрдөж байна. Манай улсад уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг эдийн засгийн салбар харьцангуй хурдацтай хөгжиж, үүнийг дагаад ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх асуудал чухлаар тавигдсаар ирсэн. Зураг 38. Ажиллагчдын сарын дундаж цалин (бүсээр, мянган төгрөг Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг 2008 онд баталсан. Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 6 тогтоол, сайдын 15 орчим тушаал, журам, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн 140 гаруй стандарт батлагдан мөрдөгдөж байна. Зураг 39. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, мянган төгрөг) Эх сурвалж: Хөдөлмөрийн салбарын тайлан, Үндэсний статистикийн хороо Мөн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 155 (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай), 167 (Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай), 176 (Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай) дугаар конвенцуудад нэгдэж, аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоо хэрэгжих, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтэд нийгмийн түншлэлийн оролцоо нэмэгдэх, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан, мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. Сүүлийн 5 жилийн байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод нийт 1,623 хүн осолдож, үүнээс 1,593 нь үйлдвэрлэлийн осолд, 30 нь хурц хордлогод өртсөн байна. 2022 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 395 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 54.3 хувиар өссөн байна. Нийт осолдогчдын 57 буюу 14.4 хувь нь нас барсан байна. 90 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Байгаль орчин ногоон хөгжил Ногоон хөгжил: Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийг 2020 оноос хэрэгжүүлж, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн чиглэлээр мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор орон нутгийн холбогдох байгууллагын 1,300 гаруй албан хаагч, сургуулийн сурагчдад мэдлэг олгох, чадавхжуулах ажлыг шат дараатай зохион байгуулсан. Төслийн хүрээнд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байгаа Хөвсгөл, Архангай, Ховд, Орхон, Булган, Хэнтий аймаг, нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нийт 30 сургуульд байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийг дэмжсэн жишиг төслийг хэрэгжүүлсэн. Салбарын стандартчиллыг боловсронгуй болгох хүрээнд 2016-2021 онд нийт 56 стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулж батлуулснаар байгаль орчны салбарт одоогоор 400 үндэсний стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Агаарын чанарын техникийн зохицуулалт”, “Ус чанарын техникийн зохицуулалт”, “Агаарын , чанарын техникийн зохицуулалт”-ыг тус тус боловсруулж, Засгийн газрын 2021 оны 148 дугаар тогтоолоор батлуулан 2022 оны 01 сарын 01-ээс мөрдөж эхлээд байна. Мөн “Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын техникийн зохицуулалт”-ыг Засгийн газрын 2022 оны 205 дугаар тогтоолоор батлуулж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэхээр тогтоод байна. Уур амьсгалын өөрчлөлт: Монгол Улсын хүлэмжийн хийн ялгаруулалтын үнэмлэхүй хувь хэмжээ бага боловч, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс үндэстний нэг гэж тооцогддог. Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Уур амьсгалын ногоон сангаас сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, ногоон барилгыг дэмжин хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавхыг бүрдүүлэх, Монголын ногоон санхүүгийн институцыг бий болгох зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр 414 сая ам.долларын санхүүжилт бүхий 19 төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр батлаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт газрын доройтлыг бууруулах бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой, ногоон санхүүжилтийг хөгжүүлэх зорилгоор “Ногоон санхүүжилт-бүс нутгийн чуулган”- ыг 2022 оны 03 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан. Чуулганаар ногоон санхүүжилтийг хөгжүүлэх тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийг баталж, Байгаль хамгааллын итгэлцлийн сан байгуулахаар тогтсоны зэрэгцээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагуудын оролцоог шинэ шатанд гаргах ач холбогдолтой арга хэмжээ болсон. Байгаль хамгааллын итгэлцлийн сан нь биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилттэй тэмцэх зорилготой бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг төрийн бус байгууллага, Дэ нэйче консерванси байгаль хамгаалах төрийн бус байгууллага, Монголын биологийн олон янз байдлын ирээдүй сан төрийн бус байгууллага гэсэн 5 талт хамтын ажиллагааны санамж бичигт 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан. Байгаль хамгааллын итгэлцлийн сан байгуулах бэлтгэл ажлыг хангах, цар хүрээг нь тодорхойлох чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын 91 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ сайдын 2022 оны А/193 дугаар тушаалаар байгуулан, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газар нутаг: Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 21.0 хувь буюу 32.8 сая га талбайг 2022 онд улсын тусгай хамгаалалтад хамруулж, нэгдсэн сүлжээг бүрдүүлээд байна. Нийт нутаг дэвсгэрийн 15 орчим хувийг буюу 24.3 сая гаруй га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулсан. Улсын тусгай хамгаалалттай нутгийг хуулиар тогтоосон 4 ангиллаар авч үзвэл, 13.8 сая га талбай бүхий 22 дархан цаазат газар 13.8 сая га талбай, 13.5 сая га талбай бүхий 37 байгалийн цогцолборт газар, 5.3 сая га талбай бүхий 47 байгалийн нөөц газар, 106.6 га талбай бүхий 14 дурсгалт газрууд тус тус эзэлж байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 7.2 сая га талбай буюу 50 хувь, ойн сангийн 40 хувь нь хамрагдаж хамгаалагдсан. Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт нийт 1,000 гаруй байгаль хамгаалагч байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулан ажилладаг. Улсын тусгай хамгаалалттай сүлжээний 470 гаруй байгаль хамгаалагчийг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулсан. Өнгөрсөн 2022 оныг “Байгаль хамгаалагчдын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг баталж, цалин, нэмэгдлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Усны нөөцийн зохистой ашиглалт, хамгаалалт: Монгол Улсын гол мөрний урсац бүрэлдэх эхийн нийт талбайн 49.9 хувь улсын тусгай хамгаалалтад хамрагдаж байна. Монгол орны хэмжээнд усны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх бүхий усны 29 сав газарт хувааж, усны 21 сав газрын захиргаанд 234 хүн, 8 сав газрын зөвлөл ажиллаж байна. Сав газрын захиргааны байгууллагыг байгуулснаар усны салбар орон нутагт эзэнтэй болж, усны ашиглалт, хамгаалалт сайжирч, үрэлгэн хэрэглээг багасгасан. Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө болон Туул, Орхон, Хэрлэн, Хараа, Ерөө, Онон, Улз, Идэр гол болон Хар нуур-Ховд гол, Хяргас нуур-Завхан гол, Хөвсгөл нуур-Эгийн гол, Увс нуур-Тэс зэрэг нийт 28 сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Манай орон хязгаарлагдмал усны нөөцтэй орны тоонд ордог. Нийт 564,800 сая шоо метр нөөцтэйгөөс 10,500 сая шоо метрийг ашиглах боломжит нөөц гэж тооцдог. Гэвч энэхүү усны нөөцийн дийлэнх буюу 80 орчим хувь нь нутаг дэвсгэрийн 30 хувьд буюу хангайн бүсэд, томоохон голуудын хөндийд бүрэлдэн бий болдог. 2021 онд нийт 594.8 сая м.куб ус олборлож ашигласны 33.0 хувийг мал аж ахуй, 24.0 хувийг усалгаатай газар тариалан, 19.0 хувийг уул уурхай, 14.0 хувийг хүн амын унд ахуй, 7.0 хувийг эрчим хүч, 3.0 хувийг бусад үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тус тус ашиглажээ. 21 аймгийн 80 сум, Улаанбаатар хотын 8 дүүрэгт газрын доорх усны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээг байгуулж (www.groundwater.mn) 309 цооногийг холбосон бөгөөд үүний дүнд гүний усны түвшин болон ус ашиглалтын даац хэтрүүлэх эрсдэлийг цахимаар хянах боломжтой болсон. Мөн мөстөл судлалын 5 харуул, цэвдэг судлалын 17 цооног, гадаргын усны 27 харуул, нуур судлалын 3 өртөө шинээр байгуулж, хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлсэн. Туул голын усанд 2022 оны 08 дугаар сард хийсэн хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны цахилгаан дамжуулах чанар хотоос дээш болон хот орчимд 60- 78.5мкСи/см хотоос доош хэсэгт 117-156 мкСи/см-т хэлбэлзэж байна. Хаягдал ус цэвэршүүлэх байгууламжууд болох Төв цэвэрлэх байгууламж 46 хувь, Нисэхийн цэвэрлэх байгууламж 96.9 хувь, Био орон сууц цэвэрлэх байгууламж нь 96.1 хувьтайгаар цэвэршүүлсэн усыг Туул голд тус тус нийлүүлж байна. Улсын хэмжээнд ахуйн бохир ус цэвэрлэдэг 86, үйлдвэрийн бохир усыг 92 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ цэвэрлэдэг 29, нийт 117 цэвэрлэх байгууламжтай. Үүнээс 21 аймгийн 62 сумын төвийн цэвэрлэх байгууламж биологийн цэвэрлэгээ хийж байна. Нийслэл Улаанбаатар хотын 5 дүүрэгт 9 цэвэрлэх байгууламж ажилладаг. Нийт цэвэрлэх байгууламжуудаас 10 нь цэвэршүүлэн гарч буй бохир усыг голд шууд хаяж, 61 нь хөрсөнд шингээн зайлуулдаг. Улсын хэмжээнд хоногт 400 мян.м3 бохир усыг цэвэршүүлэн байгальд нийлүүлж байгаа ч 136 мян.м3/хон бохир усыг механик болон биологийн цэвэрлэгээ хийхгүйгээр байгальд шууд нийлүүлж байна. Нийслэлд арьс шир, ноос, ноолуур боловсруулах 44 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас 2 үйлдвэр хаягдал усаа цэвэршүүлж эргүүлэн ашигладаг. Харин Эрдэнэт, Оюутолгой, Таван толгой зэрэг томоохон уул уурхайн үйлдвэрүүд ашигласан усныхаа 70-80 хувийг эргүүлэн ашигладаг технологи нэвтрүүлэн ажиллаж байна. Агаарын бохирдол: Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, үйлдвэр, орон сууцны хороолол орчмын агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлдог. Улаанбаатар хотын 2016 оны 12 дугаар сарын агаарын чанарын суурь үзүүлэлтийг 2020 оны 12 дугаар сартай харьцуулахад агаар дахь тоосонцрын агууламж 50-55 хувиар буурсан боловч, хүхэрлэг хий 2.3 дахин ихэссэн. Агаарын бохирдолд нөлөөлж буй агаар мандлын температурын инверс газрын гадаргын инверсийн зузаан 2021 онд 280-520 метрийн зузаантай, инверсийн эрчимжил 1.6-5.8 градус байсан. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэрийн тоо жилээс жилд эрчимтэй өсөн нэмэгдэж байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар 1,264,892 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, өмнөх оны мөн энэ үеэс 30,191 (2.4 хувь) тээврийн хэрэгслээр өссөн нийт тээврийн хэрэгслийн 86.1 хувь нь 7-оос дээс жилийн насжилттай байна. Үүнээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 56 хувь буюу 686 мянган авто тээврийн хэрэгсэл оролцож байна. Монгол орны ойн сан: Монгол Улсын ойн сангийн талбай 18,608.0 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.9 хувийг эзэлдэг бөгөөд үүний 12,452.0 мянган га нь ойгоор бүрхэгдсэн (байгалийн болон таримал ой, гол мөрний дагуух бургас, сөөг), 5,634.4 мянган га нь ойгоор бүрхэгдээгүй (тармаг мод, байгалийн аясаар ойжиж байгаа болон зориудаар ойжуулж байгаа газар, түймэр, мод бэлтгэл, хөнөөлт шавжид нэрвэгдсэн ой), 521.6 мянган га нь ойн сан доторх ойн бус талбайд хамаарна. Ойн сангийн 15,471.5 мянган га буюу 83.1 хувь нь хамгаалалтын бүсийн, 3,136.5 мянган га буюу 16.9 хувь нь ашиглалтын бүсийн ойд хамаарч байна. Монгол орны ойн нийт нөөц 1,248,642,118 шоо метр бөгөөд үүний 79.3 хувийг шинэс, 8.9 хувийг хуш, 5.96 хувийг хус, 4.95 хувийг нарс, 0.23 хувийг гацуур, 0.01 хувийг жодоо, 0.18 хувийг улиас, 0.05 хувийг улиангар, 0.01 хувийг хайлаас, 0.28 хувийг бургас, 0.14 хувийг заг, тоорой тус тус эзэлж байна. Шилмүүст мод зонхилсон ойн дундаж нас 131 жил, 1 га-ийн нөөц 142.8 м3, өсөлт 1.1 м3, навчит мод зонхилсон ойн дундаж нас 43 жил, 1 га-ийн нөөц 44.4 м3, өсөлт 1.02 м3, жилийн бүх дундаж өсөлт 10,251.5 м3 байна. Монгол оронд 8 баг 62 овог, 316 төрөлд хамаарах 737 зүйлийн шавж нь мод, бут, сөөгийн навч шилмүүс, иш холтос, модлог, үр жимс, үндсээр хооллон ойд их, бага ямар нэг хэмжээгээр хөнөөл учруулдаг тул жил бүр урьдчилан сэргийлэх болон тэмцлийн ажлыг гүйцэтгэдэг. Улсын хэмжээнд 2,946.6 га талбайд ойжуулалт, 168 га талбайд байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажил, 668.4 га талбайд хамгаалалтын ойн зурвас, 445.4 га талбайд ногоон байгууламж, нийт 4,228.4 га талбайд ойжуулалт нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн ажлыг хэрэгжүүлсэн. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 532 га талбайд, байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 1,153.1 га талбайд, аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр 2,192.7 га талбайд, төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр 93 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 203.2 га талбайд тус тус хэрэгжүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны А/172, 116 дугаар тушаалаар “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын норматив”-ыг шинэчлэн баталж, мөрдөн ажилласнаар ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлын арчилгааны ажлын зардлыг шинээр тусгаснаар ойжуулалтын ажлын үр дүн, чанар сайжирсан. Хүснэгт 12. Ойн нөхөн сэргээх ажил Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах Монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлигийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан. 2021-2022 оны намар болон хаврын улиралд 21 аймаг, нийслэл 3.8 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгжүүд 3.4 сая ширхэг модыг тарьж улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьсан байна. 2022 оны улсын төсөвт 8.7 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд эхний ээлжид үр, тарьц суулгацын нөөц бүрдүүлэх, бүсчилсэн мод үржүүлгийн газар байгуулах, өргөжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэж, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэв. “Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлан ургуулах чиглэлээр 1,017 сургагч багш бэлтгэж, Монгол Улсын их сургуульд хоёрдогч бакалаврын зэрэг олгох “Ойн аж ахуй” хөтөлбөрийг шинээр нээж, 2022-2023 оны хичээлийн жилд нийт 52 оюутан элсэн суралцаж байна. Хөдөө аж ахуйн их сургууль, Батлан хамгаалах яамтай хамтран давхардсан тоогоор 23,600 хүнд мод тарьж, ургуулах 40 цагийн сургалт, 120 хүнд сургагч багшийн сургалт зэрэг нийт 23,876 хүнд сургалтыг цахим, танхим, практик хослуулан зохион байгуулсан. Цаашид ойн салбарт ойрын 3 жилд 7,000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Хөрс хамгаалал: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч хуурайших, гандуу болох, цөлжих, газрын доройтол нэмэгдэх, хөрс үржил шимээ алдах явц илүү эрчимжих болсон. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны агаарын жилийн дундаж температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 хувиар буурсан байна. Мөн гадаргын ус хатаж ширгэж, тухайн жилийн хур борооны хэмжээтэй холбогдуулан эргэн сэргэх үйл явц явагдаж байгаа нь 2020 онд хийсэн гадаргын усны тооллогын дүнгээс харагдаж байна. 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөн байна. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Говь, хээрийн бүсийн хур тунадас багатай Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг 94 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-95 хүртэл хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгааны дүн байна. Хүснэгт 13. Цөлжилтийн үйл явцын хандлага, хувь Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам Сүүлийн 30 жилд мал сүргийн тоо толгой 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрч байгаа нь цөлжилтийн үндсэн шалтгааны нэг болсон. Уул уурхай эрчимтэй хөгжиж үүнтэй холбоотой эвдэрсэн газрын тоо хэмжээ нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 30 мянга орчим га талбай эвдэрсэн байна. Үүнээс олон жил орхигдсон 8,000 га талбайг ирэх 4 жилд нөхөн сэргээх шаардлагатай байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл амжилттай хэрэгжүүлснээр говь хээрийн бүсийн цөлжилт, газрын доройтолд хүчтэй өртсөн талбайн хэмжээг 4 хувиар бууруулахаар төлөвлөж байна. 2022 онд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 283 аж ахуйн нэгж байгууллагын байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд техникийн нөхөн сэргээлт 507.8 га, биологийн нөхөн сэргээлт 306.2 га, дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд 1,388.8 га талбайд нөхөн сэргээлт хийлгэлээ. Гадаад харилцаа Хоёр хөрштэйгөө харилцах харилцаа: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ 2022 оны 09 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд болсон Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудын хүрээнд ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцож, улс орны хөгжилд нэн шаардлагатай стратегийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах асуудлаар тохиролцоонд хүрсэн. 2022 онд газрын тосны бүтээгдэхүүний тасралтгүй нийлүүлэлтийг хангах, эрчим хүчний объектуудын урсгал засварыг гүйцэтгэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр харилцан айлчлалуудыг хэрэгжүүлж, боловсрол, соёл, спортын олон арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал, ОХУ-ын “Роснефть” компанийн тэргүүн И.И.Сечин Монгол Улсад 2022 оны 09 дүгээр 02-ны өдөр ажлын айлчлал хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав. Уулзалтын үеэр газрын тосны бүтээгдэхүүний тасралтгүй нийлүүлэлтийг хангах, манай улсад өргөн хэрэглэгддэг АИ- 92 маркийн бензинийг зах зээлийн үнээс 30 хувиар, дизель түлшийг 5 хувиар хямд авах урт хугацааны гэрээ байгуулахаар тохирсон нь манай улсын инфляцын түвшнийг барих, өргөн хэрэглээний үнийн өсөлтийг зогсооход чиглэсэн ач холбогдолтой ажил болов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 02 дугаар сарын 03-08-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж, Бээжин хотноо зохион байгуулагдсан XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцов. БНХАУ-ын БХАТИХ- ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсад 2022 оны 09 дүгээр сарын 10-12- ны өдрүүдэд, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 08 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд албан ёсны айлчлал тус тус хийсэн. Монгол Улс, БНХАУ-ын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шинэчлэн байгуулснаар хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын 95 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ажиллагааны ирэх таван жилийн чиглэлийг тодорхойлж, зорилтуудыг дэвшүүлэв. Мөн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг харилцан тохиролцох тухай ноот бичгийг солилцсоноор хоёр улсын хооронд төмөр замын 2 шинэ боомт үүсэх суурь нөхцөлийг бүрдүүлэв. Гуравдагч хөршүүдтэй харилцах харилцаа: Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2022 онд тохиож, “Америкийн өдрүүд 2022” соёл, боловсролын цуврал арга хэмжээг АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан. Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар Стратегийн яриа хэлэлцээг 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, уулзалтын дүнгээр Хамтарсан мэдэгдэл гаргав. Мянганы сорилтын корпорацын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд баригдах Ус дахин боловсруулах үйлдвэрийн шавыг 08 дугаар сарын 25-ны өдөр тавив. Эдгээр уулзалт, арга хэмжээ нь хоёр улсын Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 29-өөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын дүнгээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн түвшнийг шат ахиулан “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулж, Улс төр, аюулгүй байдал; Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа; “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо; Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа зэрэг 4 үндсэн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Айлчлалын хүрээнд устөрөгчийн үйлдвэрлэл, дагалдах бүтээгдэхүүн боловсруулах, сансрын холбооны технологийг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 6 гэрээ, санамж бичгийг байгуулсан. Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса 2022 оны 04 дүгээр сарын 30- аас 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, олон нийтэд танилцуулав. Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх 263 сая иений “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан солилцох ноот бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса нар 05 дугаар сарын 01-ний өдөр гарын үсэг зурав. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж, улс төр, эдийн засаг, соёл, урлаг, спортын 100 гаруй арга хэмжээг хоёр тал хамтран зохион байгуулсан. Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-тай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”- ийн харилцааг бэхжүүлэх, яриа хэлэлцээг идэвхтэй өрнүүлэхэд анхаарал хандуулж ажиллав. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин 2022 оны 08 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хиж, энэ үеэр талууд “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг үзэглэв. БНСУ-ын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажиллах, “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах, энэ чиглэлд хамтран ажиллах хоёр талын ажлын хэсгийг гарган ажиллахаар тохиролцсон. 96 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцаа 2022 онд өргөжин бэхжиж, яриа хэлэлцээ идэвхтэй өрнөв. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг эрчимжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж, EPC-II, III багцын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болов. Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 21 дүгээр уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын түвшинд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав. Уулзалтаар Монгол Улс, Европын Холбоо хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилт, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тохиролцсон. Европын Холбоо манай улсад 2021-2027 оны Олон жилийн баримжаат хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрийг 2022 оны эхээр гаргасан бөгөөд Ногоон тогтвортой хөгжил, Ардчилсан хөгжил, эдийн засгийн хөгжил зэргийг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, 2021-2024 онд нийт 31 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилт олгохоор болсон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 10 дугаар сарын 12-15- ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-д албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын итгэлцлийг бэхжүүлэх, иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, эдийн засаг, худалдаа болон аж үйлдвэр, бүтээн байгуулалт зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, ХБНГУ-ын эдийн засгийн бодит сонирхол, хөрөнгө оруулалтыг татахад чухал үр дүнтэй айлчлал болсон. Олон талт болон бүс нутгийн хамтын ажиллагаа: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын ээлжит 6 дугаар уулзалтад оролцов. Уг уулзалтаар талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг дахин 5 жилээр сунгаж, хөтөлбөрт тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцож, Хамтарсан мэдэгдэл болон ажлын төлөвлөгөөг байгуулсан. Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Т.Мишра нар 2022 оны 05 дугаар сард гарын үсэг зурав. Худалдаа, эдийн засгийн харилцаа: Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгаа боловсруулах ажлын хүрээнд судалгааны явц дундын тооцооллоор худалдааны тэнцлийн алдагдал одоо байгаагаас нэмэгдэх дүн гарсан тул тус хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээнээс Монгол Улс гарч буйг Москва хотноо 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 24 дүгээр хуралдааны протоколд тусгасан. Иргэдийн эрх ашиг, гадаадад зорчих нөхцөл: Гадаад улсад зорчиж буй болон оршин сууж буй иргэдэд мэдээ зөвлөмж түгээх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд дэмжлэг туслалцааг шуурхай үзүүлэхэд анхаарч, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудыг өдөр тутмын заавар чиглэлээр хангаж ажиллав. 2022 оны 12 дугаар сарын байдлаар Монгол Улсын 728,638 иргэн хилийн чанадад зорчсон нь өмнөх оны мөн үеэс 2.5 дахин өссөн үзүүлэлт юм. Мөн, Дипломат төлөөлөгчийн газруудын тайлан мэдээллээр дэлхийн 90 орчим улсад Монгол Улсын 194,000 орчим иргэн оршин сууж байна. 97 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Украйн Улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад амьдарч буй Монгол Улсын иргэд, тэдний гэр бүлийн гишүүн гадаадын иргэдийг Монгол Улсад ирүүлэх, аюул багатай бүсэд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, 100 орчим иргэнийг амжилттай татан авсан. Монгол Улсын цахим визийн www.evisa.mn системийн хэвийн үйл ажиллагаа, хөгжүүлэлтийг Гадаадын иргэн, харьяатын газар, “Интерактив” ХХК, Голомт банктай хамтран хэрэгжүүлж, 36 улсын 7,281 иргэнд виз олгов. Цахим виз олгох улсын жагсаалтад нийт 98 улсыг хамруулахаар тогтов. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсад жуулчлах иргэдийн тоог харгалзан БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах асуудлыг судлан боловсруулж, Засгийн газрын 2022 оны “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай” 178 дугаар тогтоол батлагдсан. “Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэв. Түүнчлэн “Визгүй зорчих дэглэмийг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газрын хооронд солилцох ноот бичиг”-ийг 2022 оны 06 дугаар сард солилцсоноор хоёр улсын иргэд визгүй зорчих боломж бүрдэв. 2022 оны байдлаар манай улсын энгийн паспорттой иргэд 25 улсад, дипломат, албан паспорттай иргэд 66 улсад визгүй зорчиж байна. Батлан хамгаалах Батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, шинэ төрлийн цэргийн байгууллагуудын үйл ажиллагааг жигдрүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэх, зэвсэглэл, цэргийн техник, хэрэгслийг шинэчлэн зарим төрлийн техник, хэрэгслийг дотооддоо туршин үйлдвэрлэх, улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын ажилд оролцох, алба хаагчдынхаа ажиллах, амьдрах орчин нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, салбарын төсөв, санхүүгийн чадавхыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар 2022 онд батлуулан хэрэгжүүлснээр Цэргийн тагнуулын газар Зэвсэгт хүчний Жанжин штабынхаа бүтцэд шилжин үйл ажиллагаа явуулах болсон. 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 5 дүрэм, журам, Засгийн газрын түвшинд 20 орчим журмыг батлуулан хэрэгжүүлж байгаа бол Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Төрлийн цэргийн командлагч нарын тушаалаар Зэвсэгт хүчний хэмжээнд дагаж мөрдөх 40 орчим дүрэм, журам, зааврыг батлан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллалаа. Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх: Өнөөдөр дэлхий, бүс нутгийн хэмжээнд цэрэг-улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, хурцадмал байдалтай, цар тахлаас үүдэлтэй хямрал бүрэн арилаагүй, ОХУ-ын Украйнд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаанаас улбаатай улс орнуудын эдийн засаг, нийгмийн орчинд олон бэрхшээлтэй асуудлуудыг бий болгож байгаагийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдлын орчин, нийгэм, эдийн засагт ч шууд болон дам байдлаар нөлөөлж байна. Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хүрээнд нийт 48 арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан. Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хүрээнд нийт 53 ажил, арга хэмжээг тусган хэрэгжүүлж байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб “Төрийн цэргийн номлол” баримт бичгийг боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр батлууллаа. Уг баримт бичигт Монгол 98 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Улс өөрийгөө хамгаалах үзэл баримтлалд нийцүүлэн тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг ашиглах үндэс, арга, хэлбэрийг тодорхойлсон. “Улсын батлан хамгаалах аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон тусгай хэрэгцээний газрын жагсаалт”-ыг Улсын Их Хурлаар, “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар, байгууллагын тусгай хэрэгцээний газрын хориотой бүс тогтоох журам”-ыг Засгийн газрын тогтоолоор тус тус батлуулсан. Ингэснээр цэргийн ангийн байрлал болон хээрийн сургалтын төвийн газрын асуудал шийдвэрлэгдсэн. Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд Зэвсэгт хүчний Туршилт, судалгааны төвүүдийг түшиглэн, тэдгээрийг чадавхжуулж, батлан хамгаалахын аж үйлдвэрийн суурийг амжилттай тавьснаар батлан хамгаалах эрх ашигт нийцсэн цэргийн зориулалттай зарим техник, тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх суурь тавигдсан. Үүний үр дүнд тусгай зориулалтын хөнгөн хуягласан жижиг бүлгийн байлдааны, тагнуул-дайралтын, хөнгөн хуягласан байлдааны зэрэг 25 нэгж цэргийн техник, орон зайн тандалт, агаарын тагнуулын зориулалт бүхий загварын нисгэгчгүй нисэх төхөөрөмж 3 нэгж, богино долгионы дунд чадлын радиостанцын анхны загварыг шинээр амжилттай бүтээгээд байна. Батлан хамгаалахын гадаад харилцаа, энхийг дэмжих ажиллагаа: Монгол Улсын аюулгүй байдлыг цэрэг-улс төр, дипломатын аргаар хангах бодлогын хүрээнд батлан хамгаалахын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, өнөөдрийн байдлаар 38 улстай батлан хамгаалах салбарт харилцаа тогтоон, хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Үүнээс 5 улстай (ОХУ, БНХАУ, Украин, Беларусь, Бүгд Найрамдах Турк Улс) нь цэрэг- техникийн хамтын ажиллагаатай байна. 2022 онд АНУ, БНСУ, ХБНГУ, Бүгд Найрамдах Турк Улс, Австрали Улстай яамд хоорондын болон командлалын түвшний зөвлөлдөх уулзалт, ажлын хэсгийн уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа. Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах зорилтын хүрээнд 2018-2022 онд нийт 210.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий зэвсэглэл, цэргийн болон тусгай зориулалттай техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг буцалтгүй тусламжийн шугамаар хүлээн авч, 72.6 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай гэрээ, хэлэлцээрийг байгуулсан. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь 21 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон эвслийн цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор нийт 21,000 гаруй цэргийн алба хаагч оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, даян дэлхийн энх тайван, бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворжуулахад хувь нэмрээ оруулав. 2022 оны жилийн эцсийн байдлаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Абей муж, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Йемэн, Мали зэрэг 6 улсын нутаг дэвсгэрт явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс нийт 885 цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй биелүүлж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Энхийг сахиулах ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Түргэн байрлах хүчний рот”, “Инженерийн рот”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийн үндсэн болон өөрийгөө хангах техник, тоног төхөөрөмж, бэлэн байдал, сургалтын түвшнийг НҮБ-ын “Үнэлгээ зөвлөмжийн үзлэг”-т шалгуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чадавхын бэлэн байдлын системийн 2 дугаар түвшинд гаргаад байна. Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил: Засгийн газрын шийдвэрээр Зэвсэгт хүчний Жанжин штабын бүтцэд бүтээн байгуулалтын асуудал хариуцсан нэгжийг бий болгон 2019 оноос эхлэн ажиллуулснаар цэргийн барилга-инженерийн анги, салбаруудын техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн чадавх, удирдлага, зохион байгуулалт эрс дээшилж бодитой үр дүнд хүрч байна. 99 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиуд улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд голлох үүрэгтэй оролцсон байна. Тус төрлийн цэрэг нь сүүлийн жилүүдэд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох 17.5 км хүнд даацын авто зам, Халх гол суманд “Шинэ сум” төсөл, 2021 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замыг бүрэн ашиглалтад оруулсан бол 2022 онд стратегийн хувьд чухал ач холбогдолтой Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг богино хугацаанд, чанартайгаар гүйцэтгэж хүлээлгэн өгч, удаашралтай явагдаж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь амжилттай хийж гүйцэтгэж, Богдхан төмөр замын ажилд оролцож эхэлсэн. Мөн ургац хураалтын ажилд 2,300 гаруй цэргийн алба хаагчийг оролцуулж, “Тавантолгой түлш” төрийн өмчит үйлдвэрийн газрын түүхий эдийг тээвэрлэх ажилд 190 орчим цэргийн алба хаагч, 58 нэгж өөрөө буулгагч автомашиныг үүрэг гүйцэтгүүлж, “Хөвсгөл нуур”-ын экосистемийг хамгаалах, тэнцвэржүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Улсын хилийн боомт дээр үүссэн нөхцөл байдлыг арилгах үүднээс Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас 50 гаруй, 336 дугаар ангиас 200 гаруй алба хаагч түүхий эд, бараа материалыг ачиж буулгах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналт, журам сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан. Хууль зүй, дотоод хэрэг Хууль зүй, дотоод хэргийн салбар нь салбарын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн, авлига, албан тушаалын болон шинэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, ил тод, шударга, хүртээмжтэй болгох, хүний эрх, эрх зүйт ёсны зарчимд нийцүүлэх механизмыг бий болгоход чиглэсэн багц хуулийн төслүүдийг боловсруулан, Улсын Их Хурлаар батлуулсан. Зураг 40. УИХ-аар батлуулсан хуулийн төслийн тоо Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам Цагдаагийн байгууллага: Цагдаагийн байгууллага нь хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 110 хууль, Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан 4, Улсын Их Хурлын тогтоолоор баталсан 3, Засгийн газрын тогтоолоор баталсан 71, Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан нийтээр дагаж мөрдөх 76, цагдаагийн төв байгууллагын даргын дангаар болон хамтран баталсан захиргааны хэм хэмжээ тогтоосон 14 актыг мөрдөх, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллалаа. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 10,986 /цагдаа-9,683, дотоодын цэрэг-1,303/ алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн 100 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллав. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 онд 35,340 болж, өмнөх оноос 9,911 буюу 39.0 хувиар өсжээ. Үүнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7,861 буюу 57.7 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1,688 буюу 22.1 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 305 буюу 33.3 хувиар, хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 138 буюу 25.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хил хамгаалах байгууллага: Монгол Улс нь 8,252.6 км урт хилийн шугамтайгаас 7,351.6 км хуурай газрын, 901.1 км усан хилтэй. ОХУ-тай 3,543 км, БНХАУ-тай 4,709.6 км хэсгээр хиллэдэг. Хил хамгаалах байгууллага нь Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, хилийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Хүснэгт 14. Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн судалгаа Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам Хилийн боомтын асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын хэлэлцээр болон Засгийн газрын шийдвэрийн дагуу 52 боомт ажиллахаас Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 15 боомт ажилласан. Засгийн газрын 2021 оны 386 дугаар тогтоолоор Чингис хаан боомтоос бусад хилийн боомтоор нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны 03 дугаар сарын 31-нийг дуустал түр зогсоосон. БНХАУ-ын талд Ковид-19 цар тахлын тархалттай холбогдуулан Хилийн Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Шивээхүрэн боомтуудын хөдөлгөөнийг Хятадын талаас тодорхойгүй хугацаагаар зогсоож, Гашуунсухайт боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог хязгаарласнаас ачаа тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүссэн. Хилийн Ханги боомтоор нэвтрэх уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн үйл ажиллагааг БНХАУ-ын талаас тавьсан саналын дагуу чингэлэг тээврийн хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн шалган нэвтрүүлж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар: Зорчих эрхийн хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн 1,299 ялтанд хяналт тавин ажиллаж байна. 2022 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд нийт 61 алба, анги, байгууллага, газар, хэлтэс, салбар нэгжид 1,569 офицер, 1,490 ахлагч, 118 энгийн, нийт 3,177 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хаалттай тусгай нэгж 1, хаалттай дэглэмтэй хорих анги 5, нээлттэй, хаалттай дэглэмтэй хорих анги 8, нээлттэй дэглэмтэй хорих анги 7, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага 1, төрөлжсөн эмнэлэг 1, нэгдсэн эмнэлэг 1, нийт 21 хорих ангид хорих ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлж байна. Хорих байгууллага, цагдан хорих байрны харуул хамгаалалтын өдөр тутмын үйл ажиллагаанд “Хэт богино долгион”-ы аналоги радио холбооны техник хэрэгсэл ашиглан мэдээ, мэдээллийг түргэн шуурхай солилцож хоригдол, хоригдогч, алба хаагчийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 101 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Улсын бүртгэлийн ерөнхий газар: Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум суурин, 171 хороо бүрэн холбогдсон. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал “www.e-mongolia.mn” системээр дамжуулан хуулийн этгээд үүсгэн байгуулах боломжтой болсон тул энэ хүрээнд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн ба нийт 380 цахим гэрчилгээ олгосон. Улсын бүртгэлийн байгууллагын техник, тоног төхөөрөмжийн 80 орчим хувийг шинэчилсэн. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал “www.e-mongolia.mn” системд 2022 онд 57 төрлийн үйлчилгээг нэмэлтээр цахим хэлбэрт шилжүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн: Өнөөдрийн байдлаар 6 газар, 4 хэлтэс, 8 тасаг, 21 алба, 8 хэсэгтэй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 219, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газарт 102, аймгийн Шүүхийн шинжилгээний албанд 232, нийт 553 албан хаагч, ажилтнууд ажиллаж байна. Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн газраас нотлох баримтыг илрүүлэн бэхжүүлж авах, хэргийн газрын ул мөр, эд мөрийн баримтад үзлэг хийх, мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтээр криминалистик, шүүх эмнэлэг, тусгай, эдийн засгийн шинжилгээ хийдэг бөгөөд жилдээ 65-69 мянга орчим шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг. Тухайлбал, криминалистикийн шинжилгээний чиглэлээр 12 төрлийн, шүүх эмнэлгийн чиглэлээр 8 төрлийн, тусгай шинжилгээний чиглэлээр 5 төрлийн мөн эдийн засгийн шинжилгээг тус тус хийж байна. Гадаадын иргэн харьяатын газар: Гадаадын иргэн, харьяатын газрын төвд 130, орон нутаг дахь нэгжүүдэд 180 албан хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тус газрын “Гадаадын иргэнд бүртгэлийн дугаар олгох” /RNSF/ программ болон Хил хамгаалах ерөнхий газрын “Гадаадын иргэний био мэдээллийн бүртгэлийн систем”- ийн хооронд мэдээлэл харилцан солилцох ажил хийгдэж байна. Дотоод хэргийн их сургууль: Өнгөрсөн хугацаанд эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчин, оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бий болгох, хүний нөөцийг бэхжүүлэх, хотхон хэлбэрээр хөгжих, сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлж, дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгааны байгууллагуудын идэвхтэй гишүүн байх зэрэг зорилтыг дэвшүүлэн, хэрэгжүүлж ажилласан. Их сургууль нь 500 гаруй багш, судлаач, ажилтан, 3,000 гаруй сонсогч, суралцагчтай бөгөөд жилд 1,800 гаруй мэргэжилтнийг захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бэлтгэж байна. Мөн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны тогтвортой үйл ажиллагааг Эрдмийн зөвлөл 1, Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл 1, профессорын судалгааны 18 багтайгаар явуулснаар үндэсний хэмжээний Их сургууль болон өргөжин хөгжих нөхцөл бүрдээд байна. Архивын ерөнхий газар: Үндэсний төв архив болон аймаг, нийслэлийн төрийн архивууд иргэн, хуулийн этгээдээс орон зай, байршлаас хамааралгүйгээр лавлагааны захиалга хүлээн авах, хариуг тоон гарын үсгээр баталгаажуулан төрийн архив болон байгууллага хооронд солилцох боломжтой “Төрийн архивын үйлчилгээний нэгдсэн систем” (www.e-archives.gov.mn)-ийг төрийн 23 архивын лавлагаа, үйлчилгээнд нэвтрүүлж, тус системээр лавлагааны захиалга хүлээн авч, үүнээс 3,018 лавлагааг шийдвэрлэсэн. Төрийн 23 архивд үүссэн архивын мэдээллийн санг нэгтгэх ажлын төлөвлөгөөний дагуу 21 төрийн архивын 5,514 хөмрөгийн 8,185 данс, бүртгэлийн 338,603 хадгаламжийн нэгжийн 11,969 баримтын мэдээллийн Төрийн архивын нэгдсэн систем https///e-document.gov.mn-д хөрвүүлсэн. Архивын ерөнхий газар нь Олон улсын архивын зөвлөл, тус зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбар зөвлөл, Евро-Азийн бүсийн зөвлөл, Олон улсын кино архивын холбоо 102 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ зэрэг олон улсын байгууллагын гишүүн ба Япон Улсын Үндэсний архивын газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын харьяа Улсын бүртгэлийн албаны Архивын агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хамтран ажиллалаа. Хууль зүйн үндэсний хүрээлэн: Тус хүрээлэн нь хууль зүйн нийтлэг бодлого, хууль, тогтоомжийн хүрээний шинжлэх ухаан, судалгааны үндэслэлийг боловсруулах, хуульч, эрх зүйч, олон нийтэд эрх зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллээр үйлчлэх, хууль зүйн шинжлэх ухаан, дээд боловсролын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий судалгаа, сургалт, сурталчилгаа, мэдээллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэв. Хүрээлэн нь жилд дунджаар төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан хуулиудад бодлогын болон хавсарга судалгааг гүйцэтгэх, эрх зүйн харьцуулсан судалгаа хийж, үндэсний хууль тогтоомжийн төлөв байдал хандлага хэрэгцээ, уялдаа, үр нөлөөг судалж 20 орчим санал, зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. Хууль зүйн туслалцааны төв: Хууль зүйн туслалцааны төв нь Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдсан чиглэлийн дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. III.2.2. Эдийн засгийн 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэл Эдийн засгийн өсөлтийг 2023 оны жилийн эцэст 6.0 хувьд хүрэхээр төсөөлж байна. Уул уурхайн салбарын борлуулалтын гэрээ бүртгэлийн үр дүнд тус салбарын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болж, экспортын биет хэмжээг цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүргэх зорилтыг хангаснаар 2023 онд уул уурхайн болон тээврийн салбар тус тус 15 орчим хувиар өсөж, нийт эдийн засгийн өсөлтийг голлон дэмжихээр байна. Мөн Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл, газрын тос боловсруулах үйлдвэр, авто болон төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж, барилгын салбарын өсөлтийг дэмжихээр байна. Харин оны эхэнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, малын зүй бус хорогдол өндөр байсантай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын өсөлт саарахаар байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний 3 сарын байдлаар 5.7 тэрбум ам доллар болж өмнөх оны мөн үеэс 57.0 хувиар өслөө. 2023 оны жилийн эцсээр 22.2 тэрбум ам долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 3.4 орчим тэрбум ам.долларын ашигтай байхаар төсөөлж байна. Хилийн боомтууд дээр хийгдэж буй өргөтгөл, шинэчлэлийн ажлуудын үр дүнд нүүрсний экспорт 45 сая тоннд хүрч, экспортын хэмжээ 12.8 орчим тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон дизель түлш, машин механизм зэрэг үйлдвэрлэлийн орцын бүтээгдэхүүний импорт нэмэгдсэнээр нийт импортын дүн 2023 онд 9.4 орчим тэрбум ам.долларт хүрэхээр байна. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хүрээнд авч хэрэгжүүлж буй экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд 2023 онд төлбөрийн тэнцэл ашигтай гарахаар хүлээгдэж байна. Засгийн газрын зүгээс 2023 болон 2024 онд төлөгдөх хуваарьтай Гэрэгэ, Хуралдай бондуудын өрийн зохицуулалтын хүрээнд өнгөрсөн оны эцэст 650 сая ам.долларын бондыг гадаад зах зээлд амжилттай арилжаалсан нь төлбөрийн тэнцлийн дарамтыг буурууллаа. Засгийн газрын зүгээс хугацаа тулсан гадаад өр төлбөрийг макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр шийдвэрлэх, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна. Улсын инфляц 2023 оны 3 дугаар сарын байдлаар 12.2 хувьтай гарсан бол 2023 оны эцэст нэг оронтой тоонд хүрэх төлөвтэй байна. Мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр зээлийн хүү өсөж, зээл олголт буурч эхэлсэн, мөн өмнөх оны суурь үнэ 103 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ өндөр байсан зэрэг шалтгаануудын улмаас инфляц буурах хүлээлттэй байна. Харин худалдааны түнш орнуудын инфляц эрчимжих, Украинд болж буй дайн, эрчим хүчний үнэ өсөх, төгрөгийн ханшийн сулрал зэрэг хүчин зүйлс инфляцын дарамтыг нэмэгдүүлж байна. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад 2023 онд төсөв, мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийг тогтворжуулах бодлогыг баримталж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэгдсэн төсвийн алдагдлын хязгаарыг жил бүр бууруулан 2023 онд ДНБ-ий 3.6 хувь, 2024 онд 2.8 хувь, 2025 оноос 2 хувьтай тэнцэх хэмжээнд хязгаарлахаар тусгасан байдаг . 2023 оны эхний улирлын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 911.3 тэрбум төгрөгөөр, тухайн улиралд төлөвлөснөөс 1.1 их наяд төгрөгөөр сайжирчээ. Төсвийн бодлогын хүрээнд 2023 онд нэгдсэн төсвийн алдагдлыг хуульд заасан хязгаараас бууруулж ДНБ-ий 2.6 хувь буюу 1.4 их наяд төгрөгт хязгаарлаж “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-нд туссаны дагуу шинээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ санхүүжүүлэхгүйгээр батлан хэрэгжүүлж байна. III.2.3. Тулгамдаж буй асуудлууд Экспорт “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулах үед тодорхойлогдсон Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлын нэг нь боомтуудын үйл ажиллагааны тогтвортой бус байдал юм. Боомтуудаа хөгжүүлснээр уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнэ цэнэ болоод экспортыг нэмэгдүүлж, цаашлаад шинэ зах зээлд нэвтрэх боломжтой. Тухайлбал, БНХАУ-ын ХIV таван жилийн төлөвлөгөөнд “Хил залгаа орнуудтай харилцаж буй боомтуудын бүтээн байгуулалт болон хөгжлийг бэхжүүлэх” ажлыг идэвхтэй урагшлуулахаар тусгасны дотор Монгол Улстай хиллэдэг Сэхээ, Ганцмод, Эрээн, Мандал, Зүүнхатавч боомтууд багтсан байна. Мөн нүүрсний нийт хэрэглээгээ 2050 он гэхэд 2.3 дахин бууруулахаар төлөвлөж байгаа ч эрчим хүчний нүүрсний импортыг түлхүү бууруулахаар төлөвлөсөн тул манай улсын коксжих нүүрсний экспортын зах зээл хэвээр хадгалагдахаар байна. Түүнчлэн, дэлхий даяар 2020 онд 1.9 тэрбум тонн ган үйлдвэрлэсний 57 хувийг БНХАУ дангаараа үйлдвэрлэж байгаа нь манай улс гол зах зээлд ойр болохыг илтгэдэг. БНХАУ-ын гангийн томоохон үйлдвэрүүд нь хойд бүс нутагтаа буюу Хэбэй, Жянсү, Шаньдун, Ляонин, Өвөрмонгол, Гансу мужуудад түлхүү байрладаг бөгөөд манай уул уурхайн голлох бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын- Үүд боомтуудаар гарч эдгээр мужуудад хүрдэг байна. Одоогийн байдлаар боомт болон замын дэд бүтэц сайн хөгжөөгүйгээс нийт нүүрсний экспортынхоо 20 хувийг Гансу мужийн Жючуан төмрийн үйлдвэрт, 60 хувийг Өвөр Монголын Баяннуур аймагт, 20 хувийг Хэбэй мужийн Таншань үйлдвэрт нийлүүлж байгаа бол цаашид боомтын хүчин чадал, дэд бүтцийг сайжруулснаар Ляонин болон Жянсу зэрэг мужуудын том зах зээлд нэвтрэх бүрэн боломжтой. Ийнхүү БНХАУ-ын аж үйлдвэр, эдийн засаг, геополитикийн чухал нутаг болох зүүн хойд бүсэд нийлүүлэлт хийснээр зах зээлийн шинэ боломж нээгдэж, бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх боломжтой болно. Зураг 41. Нүүрсний экспорт (өдрийн дундаж, мянган тонн) Одоогийн байдлаар Монгол Улсын экспортын ачааны 90 орчим хувь нь 3 боомтоор, импортын ачааны 90 гаруй хувь нь 2 боомтоор хийгдэж байгаа нь голлох боомтууд дээр ачааны бөөгнөрөл үүсэх шалтгаан болж, экспортын алдагдсан боломжийг нэмэгдүүлж байна. Нөгөө Эх сурвалж: ЭЗХЯ-ны тооцоолол, (Гаалийн ерөнхий газар) талаас хилийн боомтуудын тээвэрлэх 104 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ дэд бүтэц (AGV, шилжүүлэн ачих терминал, чингэлэг тээврийн терминал, дүүжин тээвэр гэх мэт) хангалттай хөгжөөгүйн улмаас экспортын биет хэмжээ хэлбэлзэх, доголдох асуудал гардаг (Зураг 41). Түүнчлэн Монгол Улс сүүлийн 3 жилд төмөр замын сүлжээг 924 км өргөтгөсний дийлэнх уул уурхайн бүтээгдэхүүний экспортын чиглэлээр тавигдсан нь экспорт эрчимтэй нэмэгдэх суурь нөхцөл бүрдээд байна. Иймд боомтуудыг өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Боомтуудыг өргөтгөн шинэчилснээр боомтуудын ачаа нэвтрүүлэх одоогийн хүчин чадал болох 50 гаруй сая.тн байгааг 3 дахин нэмэгдүүлэн 160 сая.тн-д хүргэх, боомтууд дээрх хилийн хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, нэгдмэл удирдлагад оруулж, цахимжуулах замаар бүтээгдэхүүний хилийн хяналтад зарцуулах хугацааг 40 хувиар бууруулах, гаалийн хяналт бүрдүүлэлт, лабораторийн үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр бизнес эрхлэгчдийн экспортод зарцуулах хугацааг нийтдээ 53 хувиар бууруулах тооцоолол гараад байна. Хөрөнгө оруулалт Монгол Улсад 1990-2022 онуудад нийт 39.7 тэрбум ам.долларын гадаад хөрөнгө оруулалт орж ирснээс 72 хувь нь уул уурхайн олборлолт, 11 хувь нь худалдаа, үйлчилгээ, 17 хувь нь бусад салбаруудад хуваагдаж байгаа ба гадаадын хөрөнгө оруулалт төрөлжөөгүй, зөвхөн нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч байна. Оюутолгой төслийн уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалттай холбоотойгоор Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 оноос эрс нэмэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50 орчим хувийг “Оюутолгой” ХХК дангаар бүрдүүлсэн байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2015 оноос хойш гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалаас шууд хамаарч байна. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүний 75 орчим хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг ба хөдөө аж ахуй, боловсруулах, барилга, худалдаа зэрэг салбарын үйлдвэрлэлийг хувийн хэвшил дангаар бүрдүүлж байна. Монгол Улсын хэмжээнд 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд нийт 246.8 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас гадаадын хөрөнгө оруулалттай 9,350 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 1990-2023 онд нийт 14,836 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 5,486 аж ахуйн нэгж татан буугдсан байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 33 хувь нь 2010-2022 онд татан буугдсан байна. Цар тахлын дараах үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээхэд шинээр хөрөнгө оруулалт татахаас гадна, орж ирсэн хөрөнгө оруулалтыг хадгалан үлдээх, өргөжүүлэх замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд хугацаа, зардлын хувьд өндөр ач холбогдолтой. Мөн олон улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын 50 орчим хувийг дахин хөрөнгө оруулалтын орлого бүрдүүлдэг байна. Хөгжлийн түнш байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаад Элчин сайдын яамд, бизнес зөвлөл, танхимууд, хууль зүйн фирмүүдээс авсан судалгаа, хэлэлцүүлэг, уулзалт болон Эдийн засаг, хөгжлийн яаманд ирүүлсэн санал хүсэлтийн 60 гаруй хувь нь бодлого, зохицуулалт хууль, эрх зүйн орчны тогтворгүй байдал, Монгол Улсын Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагууд гэрээний үүргээ хэрэгжүүлдэггүй, олон нийтийн сөрөг ойлголт нь үйл ажиллагаанд саад учруулдаг, татварын болон ил тод байдал хангалтгүй, авлига, хүнд суртал ихтэй, хөрөнгө оруулалтын хамгаалалтын тогтолцоо хангалтгүй талаар дурдсан байна. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчийн эрх зүйн болон эдийн засгийн баталгааг хангах, хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх тогтвортой нөхцөлөөр хангах, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гомдол маргаан шийдвэрлүүлэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь эдийн засгийн бүх салбар, үйл ажиллагааг 105 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ хамарсан өргөн хүрээний асуудал тул хөрөнгө оруулалтын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр төрийн байгууллагын уялдаа холбоог хангаж, төрөөс хийгдэх хяналт шалгалтыг нэгдсэн уялдаатай зохион байгуулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хөрөнгийн зах зээл: Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн 2 жилийн хугацаанд идэвхжиж, 2022 онд хөрөнгийн биржийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны дүн 581 тэрбум төгрөг, зах зээлийн үнэлгээ 6.9 их наяд төгрөгт хүрч өссөн байна. Хөрөнгийн зах зээлийн идэвхжилийг даган тусгай зөвшөөрөлтэй болон бүртгэлтэй хөндлөнгийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын тоо 2022 оны байдлаар 595-д хүрч өссөний зэрэгцээ хувийн болон хөрөнгө оруулалтын хамтын сан, хөрөнгийн удирдлагын компани зэрэг оролцогчдын нэр төрөл өсөн нэмэгдэж, төрөлжилт ажиглагдаж байна. Гэсэн хэдий ч манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээний ДНБ-д эзлэх хувь 2022 онд 13 хувьтай байгаа нь ойролцоо хөгжилтэй буюу дунджаас доогуур орлоготой орнуудтай харьцуулахад бага түвшинд байна2 . Нөгөө талаас Үнэт цаасны хадгаламжийн төвд нээгдсэн дансны тоо буюу харилцагчийн тоо сүүлийн 5 жилд 2.7 дахин өсөж хөрөнгийн зах зээл цаашид идэвхжих суурь нөхцөл бүрдлээ. Иймд, хөрөнгийн зах зээлийн идэвхжилийг хадгалж, харилцагчдын арилжаанд оролцох идэвхийг нэмэгдүүлэн энэхүү зах зээлийг өргөжүүлж, санхүү, хөрөнгө оруулалтын салбарын эх үүсвэр, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд биржүүдийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, биржийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэн өргөжүүлэх, биржийн тогтолцоог олон хувилбараар туршин зах зээлийн хөгжлийг хурдасгах, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн болоод бодлогын шинжтэй шинэчлэлийг хэрэгжүүлэх нь чухал юм. Хүний хөгжил Боловсрол: НҮБ-аас тооцоолон гаргадаг Боловсролын индексээр Монгол Улс дэлхийн 189 орноос 68 дугаар байрт жагсаж байна. Хэдийгээр бичиг үсэг тайлагдалт болон дээд боловсрол эзэмшилтийн түвшнээр дэлхийд дээгүүрт орж байгаа ч боловсролын чанарыг харьцуулж үзвэл доогуур байр эзэлж байна. Тухайлбал, Дэлхийн удирдлага, хөгжлийн институтээс гаргасан “Дэлхийн ур чадварын тайлан”- аар Монгол Улс 2021 онд ур чадварын түвшнээр дэлхийн 64 орноос 61-т жагсаж байгаа бол “Боловсролын үнэлгээний төв”-өөс 2018 онд хийсэн үнэлгээгээр бага, дунд боловсролын чанарын дундаж үнэлгээ 41.0 хувьтай гарчээ. Эрүүл мэнд: Монгол Улс Хүний хөгжлийн индексээр дэлхийн 189 орноос 99 дүгээр байрт жагсаж байгаа ч эрүүл мэндийн индексээр 130 дугаар байрт жагсаж байна. Дундаж наслалт доогуур байгаа нь хавдрын төрлийн өвчлөлөөр дэлхийн 183 орноос 1 дүгээрт, зүрхний титэм судасны өвчлөлөөр дэлхийд 17 дугаарт тус тус эрэмбэлэгдэж байгаа зэрэгтэй холбоотой байна. Эрүүл мэндийн салбарын хөгжлийг түргэтгэх цогц шинэчлэл хийх, иргэдийн дунд идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй, эрүүл зөв хооллолттой, хорт зуршилгүй, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл амьдралын дадлыг хэвшүүлэх нь дундаж наслалтыг нэмэгдүүлж, хавдрын төрлийн өвчлөлийг бууруулах шаардлагатай байна. “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө” 2022 оны аудитын тайланд “Эмийн зохицуулалтын байгууллагын чадамжид 2 жил тутам үнэлгээ хийж баталгаажуулаагүй, эмийн бүртгэл, тусгай зөвшөөрөл олголт, үр дүнд тавих хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй, эмийн чанарт хяналт тавьж буй лаборатори шинжилгээний зарим аргыг ашиглах боломжгүй зэргээс хэрэглэгчдийг өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангасан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас 2022 оны байдлаар 106 2 Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ба ДНБ-ий харьцаа сүүлийн 10 жилд 20-оос бага хувьтай байсан. Энэ нь Дэлхийн банкны тооцсон дунджаас доогуур орлоготой улс орнуудын үзүүлэлттэй харьцуулахад 2.9-8.6 дахин бага үзүүлэлт юм. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг цогцоор хийхэд хууль эрх зүйн орчин дутагдалтай, эмийн хяналт, зохицуулалтад нэгдсэн байдлаар цахим тогтолцоо бүрдээгүй, чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн үүргээ гүйцэтгэхэд тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдалтай, зах зээлийн дараах эмийн чанар, аюулгүй байдлын тандалт хийх төсөв санхүү, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны зохицуулалт бүрдээгүй байгааг УИХ-ын Эмийн хянан шалгах түр хороонд танилцуулсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт, хангамжийн зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоонд үүсэж буй хүндрэлтэй байдал нь иргэдэд эмийн үнийн өсөлт, өрхийн санхүүгийн дарамтаар илэрч байна. Тухайлбал, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн инфляц 2022 оны 12 сарын байдлаар цар тахлын өмнөх үеэс ( 2019 оны 12 сар) 14.1 нэгж хувиар өсөж хэрэглээний үнийн сагсны бүлгүүдээс хамгийн өндөр өсөлттэй байгаа нь бага орлоготой өрхүүдэд санхүүгийн дарамт илүү учруулж байна. Хүснэгт 15. Өрхийн нийт зардалд эзлэх эм тарианы зардлын хувь Эх сурвалж: ЭЗХЯ-ны тооцоолол, ГТСМТТ (И-Баримт-ын дата бааз) Зах зээлийн оновчтой бодлогын зохицуулалтын дутагдал эмийн үнийн өсөлт, чанарт нөлөөлж байна. Тухайлбал, 2021 оны байдлаар Монгол Улсад 257 эм хангамжийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ч эм хангамжийн салбарын борлуулалтын орлогын 50 хувийг ТОП-5 аж ахуйн нэгж эзэлж, зах зээлийн төвлөрөл өндөр байгаа төдийгүй, тус ТОП-5 аж ахуйн нэгж нь үйлдвэрлэл, импортлох буюу ханган нийлүүлэх, жижиглэнгийн буюу эмийн сангийн зах зээлд аль алинд нь үйл ажиллагаа явуулдаг босоо интеграци хэлбэрийн тогтолцоо үүсээд байна. Мөн импортлогч, ханган нийлүүлэгчид эмийн бүтээгдэхүүнийг дангаараа нийлүүлэх “эксклюзив гэрээ” хийх нь түгээмэл байдгаас тухайн эмийг зөвхөн өөрөө импортлох давуу эрхийг ашиглан импортоор оруулж ирсэн зарим бүтээгдэхүүнийг зөвхөн өөрийн сүлжээгээр борлуулах, бусад импортлогчтой хийх өрсөлдөөнийг хаах зэрэг дутагдалтай байдлыг үүсгэж байна. Аялал жуулчлал Цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар уналтад орж жуулчдын тоо 2020-2021 онуудад огцом буурч тус тус 58.9, 33.1 мянган хүнд хүрсэн ба өнгөрсөн онд хилийн хязгаарлалт цуцлагдсанаар 290.4 мянган жуулчид Монголд зочилсон байна. Цар тахлын өмнө буюу 2019 онд нийт 577.3 мянган гадаадын жуулчид зочилсны 75.5 хувийг БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс бүрдүүлсэн байна. Аялал жуулчлалын салбарын өсөлт 2000-2019 оны хооронд жилд дунджаар 7.9 хувь байсан нь дэлхийн дундаж 4.1 хувиас их байгаа ч улс орнуудын гадаад жуулчдын тоотой харьцуулахад Монгол улсын аялал жуулчлалын зах зээл жижиг хэвээр байна. 107 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Зураг 42. Монгол Улсад ирсэн нийт жуулчдын тоо, мянган хүн Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 онд гаргасан Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс 136 орноос 102 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь 2015 онтой харьцуулахад 3 байр ухраад байсан бол 2019 онд 140 орноос 93 дугаар байрт эрэмбэлэгджээ. Зураг 42. Монгол Улсад ирсэн нийт жуулчдын тоо, мянган хүн Эх сурвалж: Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын тайлан, ДЭЗФ, 2019 он Тайлбар: Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индекс нь 4 дэд индекст хуваагдана. Эдгээр нь A буюу “Таатай орчин” (5 үзүүлэлтийг хамарсан), B буюу “Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын таатай нөхцөлүүд” (4 үзүүлэлтийг хамарсан), C буюу “Дэд бүтэц” (3 үзүүлэлтийг хамарсан), D буюу “Байгалийн ба соёлын нөөц” (2 үзүүлэлтийг хамарсан) гэсэн дэд индексүүд юм.” Агаарын тээвэр: Цар тахлын өмнөх үе буюу 2019 онд агаарын 14 хаалгаар ниссэн олон улс болон орон нутгийн нийт нислэгийн дүн 152,772 байсан бол 2022 онд 60,637 болж буурсан байна. Монгол Улсад цөөн агаарын тээвэрлэгч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2020 онд олон улсын нислэгийн 16 агаарын тээвэрлэгч, орон нутгийн нислэгийн 4 агаарын тээвэрлэгч нислэг-захиалга өгсөн байна. Цаашид агаарын тээврийн либералчлалыг дэмжиж олон улсын болоод орон нутгийн хөөрөлт-буулт, нисэн өнгөрөлтийн тоог нэмэгдүүлж бусад орны агаарын тээврийн компаниудтай хэлэлцээр хийх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Тусгай бүс: Эдийн засгийн тусгай бүсийн талаарх ойлголт нь дэлхийд 1937 оноос хойш ашиглагдаж буй эдийн засгийн арга хэрэгсэл бөгөөд байгуулах зорилго, дэд бүтэц, байршил зэргээс хамаарсан олон төрөл байдаг. 2019 оны байдлаар БНХАУ-2,543, Филиппин-528, Тайланд-74 эдийн засгийн тусгай бүс үйл ажиллагаа явуулсан байна. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг тусгай бүсийн 62% нь хувийн хэвшлийн хөгжүүлэгч нарын манлайлалтай байна (UNCTAD, Special Economic Zones, 2019). 108 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Монгол Улсад одоогоор үйл ажиллагаа явуулж буй 4 чөлөөт бүс нь “худалдааны” чөлөөт бүсийн онцлогтой хил орчмын бүс нутагт байршиж байна. Байгаль, нийгэм, соёлын нөөцөд тулгуурлан Азийн орнуудын жишгээр аялал жуулчлалын тусгай бүсийг байгуулан олон улсын туршлагад үндэслэн төр хувийн хэвшлийн түншлэл, нутгийн иргэдийн оролцоотой үйл ажиллагаа явуулж жуулчдын тоог нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна. Хүнсний хангамж, аюулгүй байдал Монгол Улсад хүнс боловсруулах чиглэлээр 1,880 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаагаас мах, махан бүтээгдэхүүний 377, сүү, сүүн бүтээгдэхүүний 111, гурилан бүтээгдэхүүний 933, гурилын 38, ус рашааны 105, шүүс ундааны 35, шимийн архины 3, дарсны 6, шар айргийн 11, архины 26, спиртийн 6, нөөшилсөн болон даршилсан бүтээгдэхүүний 114, ургамлын гаралтай бүтээгдэхүүний жижиглэн савлагааны 115 үйлдвэр байна. Хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2022 онд 2.4 их наяд төгрөгт хүрч, боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл эзлэх хувь сүүлийн 10 жилд 4 дахин нэмэгдсэн байна. Мөн хугацаанд дотоодын үйлдвэрлэлээр хүн амын хүнсний хангамжид нийлүүлж буй бүтээгдэхүүний биет хэмжээ дунджаар 1.5 дахин нэмэгдсэн байна. 2022 онд 159 нэр төрлийн 621.2 мян.тн хэмжээтэй, 674.3 сая ам.доллартой тэнцэх хүнсний бүтээгдэхүүн импортолжээ. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн хувьд загасны мах 100, шувууны мах 98.4, сүүн бүтээгдэхүүн 11.2, гурил 31.2, гурилан бүтээгдэхүүн 42.6, төрөл бүрийн будаа 100, хүнсний ногоо 38.4, жимс, жимсгэнэ 93.5, өндөг 46.5, ургамлын тос 100, цөцгийн тос (72% тослогтой) 68, сахар, чихрийн зүйл 100 хувь импортоос хамааралтай байв. Импортын хамаарлыг 2010 онтой харьцуулахад сүүн бүтээгдэхүүн 27.0 хувиар, жимс, жимсгэнэ 4.3 хувиар, өндөг 3.9 хувиар өссөн бол гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, мал болон шувууны мах, цөцгийн тос, болон төрөл бүрийн будааны импортын хамаарал буурчээ (гурил 29.9, төмс 4.7, малын мах 2.9, шувууны мах 1.3, гурилан бүтээгдэхүүн 8.7, цөцгийн тос (72% тослогтой) 0.6, төрөл бүрийн будаа 1.4 хувиар тус тус буурсан). Манай улсын хүн амыг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний тасралтгүй нийлүүлэлт, аюулгүй байдлаар хангах тогтолцоо нь олон улсын жишиг тогтолцооноос сул байгааг судалгаагаар тогтоосон. Тухайлбал, • Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт болон худалдааны нэгдсэн тогтолцоо бүрдээгүй; • Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй үзүүлэлтийг бүрэн шинжлэх лабораторийн хүчин чадал сул; • Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, мөшгөх тогтолцоог бүрэн хэрэгжүүлээгүй; • Цахим худалдаа болон тээвэр логистикийн үйлчилгээ нь харилцан уялдаагүй ажиллаж байна. Үүнээс үүдэн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн хувьд улирлын хамааралтай нийлүүлэлт болон үнийн хэлбэлзэл үүсэж, малчид, тариаланчдын хүртэх ашиг бага байна. Өөрөөр хэлбэл хүнс, хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн удирдлага, зохицуулалт бүхий тээвэр логистикийн төвгүй, дундын зуучлагчид зориулалтын бус тээврийн хэрэгслээр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэж, стандартын шаардлага хангаагүй агуулахад хадгалж, хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна. Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол Сүүлийн 10 орчим жилд хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрчимжиж (шилжих хөдөлгөөний цэвэр урсгал жилд дунджаар 15 мянган хүн, хүн амын дундаж өсөлт 2.7 хувь) нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 1.8 дахин өсжээ. 109 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Зураг 43. Нийслэлийн хүн амын өсөлт ба Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо Нийслэлийн авто замын сүлжээний багтаамжаас давсан тээврийн хэрэгслийн тоо, зам тээврийн дэд бүтцийн хөгжил сул байгаа нь Улаанбаатар хотын түгжрэлийг үүсгэх гол хүчин зүйл болж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын дундаж нягтрал 1 км2 талбайд 2.1 км байгаа ба хотын төв хэсэгт 1 км2 талбайд замын эзлэх хувь 10.59 хувь, хотын зах хэсэгт 1 км2 талбайд замын эзлэх хувь 0.94 хувьтай байна3. Өөрөөр хэлбэл авто замын бүтээн байгуулалт хотын төв болон зах хэсгүүдэд харилцан адилгүй, тэгш бус байгаа нь Улаанбаатар хотын төв хэсгүүдэд замын хөдөлгөөний дундаж хурд оргил цагуудад 8.9 км/цаг хүртэл буурч, түгжрэл даамжрах бас нэгэн хүчин зүйл болж байна. Улмаар нийт замын 78 хувь нь түгжрэлтэй, 2010 онтой харьцуулахад гол замуудын сүлжээний даац 3 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотын иргэдийн дийлэнх буюу 77 гаруй хувь нь ажил, сургууль, албан хэргээ гүйцэлдүүлэх зорилгоор замын хөдөлгөөнд оролцдог ба ингэхдээ 49.2 хувь нь нийтийн тээврийн хэрэгслээр, 39.3 нь хувийн машинаар, 6.5 хувь нь явганаар, 2.6 хувь нь таксигаар, 1.2 хувь нь унадаг дугуйгаар зорчдог байна. Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо иргэд дунджаар өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг замын түгжрэлд өнгөрөөж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирдог. Түгжрэлээс үүдэлтэй ажлаасаа хоцорч, цаг алдах, улмаар цалингаа хасуулах, бүтээмж буурах, шатахуун, тээврийн нэмэлт зардал гарах зэрэг хохирлуудыг мөнгөн дүнгээр илэрхийлбэл дундаж иргэний жилийн орлогын 3.6 хувьтай тэнцэж байна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах арга хэмжээ аваагүй тохиолдолд ирэх 4 жилийн хугацаанд замын хөдөлгөөн “0” зогсолтын хэмжээнд хүрч, улсын нийт алдагдал 5.6 их наяд төгрөг буюу 2020 онтой харьцуулахад 2 дахин өсөх (2.7 их наяд, ДНБ-ий 7.4 хувь)-өөр байна. Улаанбаатар хотод суурин газарт тулгамддаг асуудал хуримтлагдаж эдийн засаг, нийгмийн харилцаанд хүндрэл учирч байна. Нийслэл Улаанбаатар хот нь Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч нийт хүн амын 46 хувь, их дээд сургууль, коллежийн 96 хувь, иргэдийн хадгаламжийн 82 хувь, автомашины 68 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 75 хувь, ДНБ-ий 66 хувийг эзэлж байна. Нийслэл Улаанбаатар хотын хүн амын тоо эрчимтэй өсөж, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьших, байгаль орчин доройтох, хүрээлэн буй орны бохирдол нэмэгдэх, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөний түгжрэл үүсэх, үйлчилгээний салбар доголдох зэргээр хот, суурин газарт тулгамддаг асуудал хуримтлагдаж нийслэл хотын эдийн засаг, нийгмийн харилцаанд хүндрэл учирч байна. Засаглал Дэлхийн банкны зөв засаглалын үзүүлэлтийг 1) иргэдийн дуу хоолойг сонсох, хариуцлага хүлээх чадвар, 2) улс төрийн тогтвортой байдал, хүчирхийлэл терроризмоос 110 2 Urban mobility and Application of SUTI, ESCAP, 2019 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ангид байдал, 3) засгийн газрын үйл ажиллагааны үр дүн, 4) зохицуулалтын чанар, 5) хуулийн засаглал, 6) авлигын эсрэг тавих хяналт гэсэн үзүүлэлтээр хэмждэг ба Монгол Улс засаглалын индексээр 2021 онд 215 орноос 108 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Нийгмийн дүрэм журмыг сахих итгэл үнэмшлийн хэм хэмжээ, гэрээний хэрэгжилт, өмчлөх эрх, цагдаа болон шүүхийн чанар, гэмт хэрэг, хүчирхийлэл гарах магадлалыг хэмжих хуулийн засаглал үзүүлэлтээр 2021 онд 46.2 хувиар (2019 онд 46.6 хувь, 2020 онд 45.7 хувь) 113-р байрт жагсаж байна. Хуулийн засаглалын үзүүлэлтийг хуулийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтны хууль зөрчсөн, шударга бус үйл ажиллагааны үзүүлэлт хойш татаж байна. Харин Засгийн газар зөв бодлого боловсруулж, хэрэгжүүлэх чадвар болон хувийн салбарын хөгжлийг дэмжиж, эрх зүйн таатай орчныг илэрхийлэх зохицуулалтын чанарын үнэлгээ 2021 онд 44.7 хувь болж, 2018 оноос хойш тасралтгүй 4 жил дараалан буурсан байна. Түүнчлэн авлигын хяналтын үзүүлэлтийн оноо мөн адил 4 жил дараалан буурч, 2021 онд 33.7 хувийн үнэлгээ авчээ. “Трансперэнси интернэшнл”-ээс гаргадаг “Авлигын төсөөллийн индекс”-ийн үзүүлэлтээр Монгол Улс 2019 онд нийт 180 орноос 106-д, 2022 онд 1164-д орж ухарсан. Тиймээс төрийн бүх шатанд олон нийтийн оролцоотой авлигатай тэмцэх, бууруулахад чиглэсэн арга хэмжээг авах шаардлагатай байна. Мөн 2022 оны нийгмийн, эдийн засгийн, улс төрийн даяаршлын үзүүлэлт тус бүр буурсан байна. Иймд Монгол Улсын гадаад нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэх, улс орнуудтай улс төр, худалдаа эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлж, жуулчдын тоог нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нь чухал. НҮБ-ын энхийг сахиулах цэргийн ажиллагаанд оролцох, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлснээр гадаад харилцаанд таатай орчныг бүрдүүлэх, зээл, тусламжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлаа дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх нөлөөтэй. Ногоон хөгжил Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин өндөр байна. Сүүлийн 45 жилд хүйтэн өдрийн тоо дунджаар 15 хоногоор буурч, халуун өдрийн тоо 24 хоногоор нэмэгджээ. Дулааны улиралд орох хур тунадас буурч хуурайших хандлагатай байна. Судлаачдын тогтоосноор 1971 оны байдлаар нийт газар нутгийн 63 хувьд олон жилийн цэвдэг тархсан байсан бол 2016 онд 29.3 хувь болж буурсан байна. 2000-2015 оны хооронд нийт нуур цөөрмийн 21 хувь, гол мөрний 12 хувь, горхи булгийн 15 хувь нь хатаж ширгэжээ. Цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл жилд дунджаар 54 удаа тохиодог бөгөөд давтамж нь сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ. Байгаль, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн улмаас 2009-2019 онд нийт 1 их наяд 61 тэрбум төгрөгийн эдийн засгийн шууд хохирол учирсан байна. Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн аюулт үзэгдлийн давтамж, хэт халалтын давтамж, эрчим нэмэгдэх, хөрсний чийгийн тэнцэл алдагдах, таримлын ургац буурах зэргээр усны экосистем, мал аж ахуй, газар тариалангийн салбарт голчлон нөлөөлж, сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.09 хувийг бүрдүүлж байгаа хэдий ч нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин өндөр байна. Хүлэмжийн хийн ялгарлыг бүрдүүлэгч голлох салбарууд нь эрчим хүч, хөдөө аж ахуйн салбар багтаж байгаа бөгөөд харгалзан 50 хувь, 49 хувийг тус тус бүрдүүлж байна. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал эрчим хүчний салбарт одоогоос 1.7 дахин, хөдөө аж ахуйн салбарт 1.1 дахин өсөх хандлагатай байгаа бөгөөд хүлэмжийн хийн ялгаралт 2006 оноос хойш хүлэмжийн хийн шингээлтийн хүчин чадлаас давсан байна. Иймд цаашид хүлэмжийн хийн шингээгч хүчин зүйл болох ойн талбайг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 4 Авлигын төсөөллийн индекс 2019 он. https://www.transparency.org/en/cpi/2019/index/ 111 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Зураг 44. Хүлэмжийн хийн ялгарал, мянган тонн CO2-экв Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ус: Монгол орны нутаг дэвсгэрт байгаа нийт усны нөөцийн 98 хувийг газрын гадаргын ус, 2 хувийг газрын доорх ус бүрдүүлдэг ба нөөцийн жигд бус тархалттай. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал, уул уурхайн зохисгүй үйл ажиллагааны улмаас булаг шанд, гол горхи, нуур, тойром хатаж ширгэх үйл явц нэмэгдэж байгаа ба 2007-2018 оны хооронд гадаргын усны эх үүсвэрийн тоо 1.6 дахин буурч, хатаж ширгэсэн гадаргын усны тоо 15,077-д хүрчээ. Дэлхийн дулааралтай холбоотой Монгол орны хур тунадасны хэмжээ ч өнгөрсөн 70 жилд 7.3 хувиар багассан байна. Уул уурхайн салбарын төвлөрөл эко системийн эмзэг бүтэцтэй говийн бүсэд оршиж, уул уурхайн салбарын ус ашиглагчдад төлбөр ноогдуулсан усны хэмжээ 2011 онтой харьцуулахад 2018 онд 2.5 дахин нэмэгдсэн ба цаашид ч уул уурхайн бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотойгоор усны эрэлт нэмэгдэх хандлагатай байна. Говийн бүсэд одоогийн усны хэрэгцээг 100 хувь газрын доорх уснаас хангаж байгаа нь хуурайшилт, дулааралт бий болох улмаар цөлжилтийн эрчимжилтийг хурдасгах эрсдэлтэй байна. Дахин боловсруулалт: Хог хаягдлын төвлөрсөн цэгт зайлуулсан нийт хог хаягдлын хэмжээ 2018 оны байдлаар 3.4 сая тонн байсан ба үүнээс 50 хувийг дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлж буй боловч 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулжээ. Дахин боловсруулсан хог хаягдлыг ангилан үзвэл нийт цаас, цаасан бүтээгдэхүүний хог хаягдлын 9.0 хувь, шил шилэн бүтээгдэхүүний хог хаягдлын 3.2 хувь, хөнгөн цагаан бүтээгдэхүүний 9.7 хувь, хуванцар бүтээгдэхүүний 9.6 хувийг тус тус дахин боловсруулжээ. III.2.4. Макро эдийн засгийн 2024 оны чиг хандлага, төсөөлөл Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал Үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого, геополитикийн хямралт байдал, БНХАУ-ын цар тахлын эсрэг бодлогын шийдвэрүүд зэрэг 2022 оны эдийн засгийн төлөвийг тодорхойлсон хүчин зүйлс 2023 болон 2024 онд ч дэлхийн эдийн засгийн идэвхжилд голлон нөлөөлөхөөр байна. Мөн 2023 оны эхний улиралд зарим улсын банкны салбарт тогтворгүй байдал үүссэн нь дэлхий дахинд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн эрсдэлийн удирдлагыг сайжруулах шаардлагатай байгааг санууллаа. Дэлхийн улс орнууд үнийн өсөлтийг хязгаарлахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг хадгалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах бодлогын сорилттой нүүр тулж байна. Олон улсын валютын сан (ОУВС)-гийн энэ оны 4 дүгээр 112 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ сарын тооцооллоор 2023 онд дэлхийн эдийн засаг 2.8 хувиар өсөх бол 2024 онд үнийн өсөлт болон Украинд болж буй дайны сөрөг нөлөө аажмаар саармагжиж, дэлхийн эдийн засгийн өсөлт дунд хугацааны төлөв буюу 3.0 хувь орчимд байхаар хүлээгдэж байна. Гэсэн хэдий ч 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2 хувиас бага байх магадлал 25 орчим хувь буюу хэвийн үеэс 2 дахин өндөр байгааг мөн онцолсон байна. Зураг 45. Нийслэлийн хүн амын өсөлт ба Дэлхийн Хүснэгт 17. Улсуудын эдийн засгийн өсөлт (хувь) эдийн засгийн өсөлт5 (хувь) Эх сурвалж: “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайлан, ОУВС, Эх сурвалж: “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайлан, ОУВС, 2023 оны 4 дүгээр сар 2023 оны 4 дүгээр сар БНХАУ: БНХАУ цар тахлын хөл хориог цуцалсантай холбоотойгоор эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, 2023 оны эдийн засгийн өсөлтийг 5 хувь орчимд хүргэх зорилтыг зарлаад байна. Тус улс цар тахлын хөл хориог цуцалсан нь худалдааны сувгаар дамжин дэлхийн эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөхөөр хүлээгдэж байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.2 хувь, 2024 онд 4.5 хувь байна гэж ОУВС тооцоолж байна. ОХУ: Украинд болж буй дайнтай холбоотойгоор ОУВС тус улсын эдийн засгийг 2022 онд 3.4 хувиар агшихаар тооцоолж байсан ч хүлээлтээс эерэг буюу 2.1 хувиар агшсан үзүүлэлттэй байна. ОХУ-ын хувьд тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч буй улсуудтай хийх худалдаа буурсан ч хориг арга хэмжээ хэрэгжүүлээгүй улсуудтай хийх худалдаагаа нэмэгдүүлж, эдийн засагт ирэх сөрөг нөлөөг бууруулж байна. Улмаар ОУВС тус улсын эдийн засгийг 2023 онд 0.7 хувиар, 2024 онд 1.3 хувиар тус тус өснө гэж тооцоолж байна. АНУ: АНУ-ын инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа ч Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогыг чангаруулах эрчмийг бууруулж, бодлогын хүүгийн өсөлтийг 75 нэгж хувиас 25 нэгж хувь болгон бууруулаад байна. Мөнгөний чанга бодлого хэрэглээ, хөрөнгө оруулалтаар дамжин эдийн засгийн идэвхжилийг хязгаарлаж, АНУ-ын эдийн засгийн өсөлт 2023 онд 1.6 хувь, 2024 онд 1.1 хувь байна гэж ОУВС тооцоолж байна. Евро бүс: Европын төв банк инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор хасах хүүгийн бодлогоо зогсоож, бодлогын хүүг нэмэгдүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байна. Мөн ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтийн бууралтаас үүдэлтэй Европын эрчим хүчний хямралын эрсдэл хэвээр байна. Эрчим хүчний үнийн өсөлт, мөнгөний чанга бодлогын нөлөөгөөр тус бүсийн эдийн засгийн өсөлт 2023 онд 0.8 хувьд хүрч буурах ч 2024 онд 1.4 хувь болж нэмэгдэхээр хүлээгдэж байна. Түүхий эдийн зах зээлийн хандлага Зэсийн үнэ 2023 оны эхний 3 сард дунджаар 8,959 ам доллар болж, өмнөх оны дунджаас 1.9 хувиар өслөө. Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах болон БНХАУ-ын үл хөдлөх, барилгын салбарын хямрал үргэлжилж болзошгүй зэрэг эрсдэлээс шалтгаалан зэсийн эрэлт 2023 онд өмнөх оноос буурах төлөвтэй байна. Олон улсын шинжээчдийн таамаглаж байгаагаар зэсийн дундаж үнэ 2023 онд 8,670 ам.доллар, 2024 онд 9,000 ам.долларт хүрэхээр байна. 5 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 113 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Зураг 46 47. Зэсийн үнэ Зураг 48 49. Алтны үнэ (ам.доллар/трой унц) (ам.доллар/тонн) Эх сурвалж: Блүүмберг терминал Алтны үнэ 2023 оны эхний 3 сард дунджаар 1,891 ам доллар/унц болж, өмнөх оны дунджаас 4.9 хувиар өслөө. Украйнд дайн эхэлсний дараа алтны үнэ 1 унц нь 2,000 орчим ам.доллар буюу бүх цаг үеийн дээд цэгтээ хүрсэн ч 2022 оны 8 дугаар сараас эхлэн аажмаар буурч 11-р сард 1,700 орчим ам.доллар болов. Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж эхэлснээр алтанд хөрөнгө оруулалт хийх сонирхлыг бууруулсны зэрэгцээ ам.долларын ханш ихэнх валютын эсрэг чангарч байгаа нь алт худалдан авах зардлыг нэмэгдүүлсэн. Дэлхийн банкны үзэж байгаагаар 2023 онд ам.долларын ханш суларч, хүү буурах магадлалтай байгаа нь алтны үнэд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Олон улсын шинжээчдийн таамаглаж байгаагаар алтны дундаж үнэ 2023 онд 1,845 ам.доллар/унц, 2024 онд 1,850 ам.долларт/унц хүрэхээр байна. Төмрийн хүдрийн үнэ 2023 оны эхний 3 сард дунджаар 125 ам доллар болж, өмнөх оны дунджаас 3.4 хувиар өслөө. БНХАУ 2021 онд үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжих чиглэлд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн нь гангийн эрэлтийг дэмжиж, төмрийн хүдрийн үнэ эрчимтэй өссөн. Ирэх онд уг төслүүд хэрэгжиж дууссанаар төмрийн хүдрийн эрэлт саарч, нөгөөтээгүүр Бразил, Австралийн төмрийн хүдрийн нийлүүлэлт нэмэгдсэнээр үнэ буурна. Олон улсын шинжээчдийн таамаглаж байгаагаар төмрийн хүдрийн дундаж үнэ 2023 онд 112 ам.доллар, 2024 онд 96 ам.долларт хүрэхээр байна. Зураг 50 51. Төмрийн хүдрийн үнэ Зураг 52 53. Нүүрсний үнэ (ам.доллар/тонн) (ам.доллар/тонн) Эх сурвалж: Блүүмберг терминал Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ 2023 оны эхний 3 сард дунджаар 345 ам доллар болж, өмнөх оны дунджаас 5.0 хувиар буурлаа. 2022 оны 3 дугаар сараас эхлэн ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт тасалдаж, үнэ өссөнөөр Европт эрчим хүчний хямрал бий болсон. Улмаар Евро бүсийн улсуудад өвөлжилт хүндэрснээр нүүрсний эрэлт нэмэгдэж 2022 онд үнэ өссөн. 2023 онд байгалийн хийн нийлүүлэлт тасалдсан хэвээр байвал нүүрсний эрэлтэд эерэг нөлөө үзүүлнэ гэж Дэлхийн банк үзэж байна. Мөн БНХАУ цар тахлын хөл хориогоо сулруулснаар тус улсын эрчим хүч болон коксжих нүүрсний хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байна.Энэ онд нүүрсний үнэ 2022 114 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ оны түвшнээс буурах хэдий ч цар тахлын Зураг 54 55. Газрын тосны үнэ өмнөх түвшнээс өндөр хэвээр байна. (ам.доллар/баррель) Олон улсын шинжээчдийн таамаглаж байгаагаар нүүрсний үнэ 2023 онд 270 ам.доллар, 2024 онд 255 ам.долларт хүрэхээр байна. Брент газрын тосны үнэ 2023 оны эхний 3 сард дунджаар 82 ам.доллар болж, өмнөх оны дунджаас 17.2 хувиар буурлаа. Украйнд болж буй дайнаас шалтгаалан ОХУ-ын эсрэг авч буй худалдааны хориг арга хэмжээ 2023 онд хэрхэн үргэлжлэх нь тодорхой бус байгаа тул газрын тосны Эх сурвалж: Блүүмберг терминал нийлүүлэлтийг төсөөлөхөд хүндрэлтэй байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, улс орнуудын инфляцын түвшин өндөр байгаа нь эрэлт талд сөрөг нөлөөтэй. Олон улсын шинжээчдийн таамаглаж байгаагаар газрын тосны үнэ 2023 онд 88 ам.доллар, 2024 онд 86 ам.долларт хүрэхээр байна. Дотоодын эдийн засгийн 2024 оны төсөөлөл Уул уурхай, тээврийн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, 2024 онд эдийн засаг 6.5 орчим хувиар өсөхөөр төсөөлж байна. Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр уул уурхай болон уул уурхайг дагасан тээврийн салбар эдийн засгийн нийт өсөлтийн гуравны нэг орчмыг бүрдүүлнэ. Түүнчлэн, боомт, эрчим хүч, авто зам, төмөр замын бүтээн байгуулалт барилгын салбарыг дэмжиж, дотоодын худалдаа, үйлчилгээ, боловсруулах аж үйлдвэрийн салбарын өсөлт эрчимжих төлөвтэй байна. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж үйлдвэржилтийг дэмжсэн том төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд боловсруулах үйлдвэрлэлийн гарц нэмэгдэнэ. Мөн хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний гадаад худалдааг илүү нээлттэй болгосноор тус салбарын гарц нэмэгдэж, улмаар уул уурхайн бус салбарууд нийт эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Засгийн газар, төв банкнаас макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд төсөв, мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлж байна. Мөн экспортыг нэмэгдүүлж, валютын бодит орох урсгалыг дэмжсэнээр гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын ханшийн зах зээл тогтворжиж байна. Эдгээр арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн үр дүнд инфляц 2024 онд Монголбанкны дунд хугацааны зорилтот түвшин болох 6±2 хувь орчимд хадгалагдана. Засгийн газраас экспортын биет хэмжээг цар тахлын өмнөх түвшинд хүргэх, олборлолт тээвэрлэлт борлуулалтыг сайжруулж экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гаалийн бүрдүүлэлтийг автоматжуулж, баяжмалын шинжилгээний тогтолцоог шинэчлэх, хүнээс хамааралгүй, ил тод болгох, олборлолтын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх (хөрс хуулалт, тээвэр зохион байгуулалт), түүхий эдийн борлуулалтыг уул уурхайн биржээр дамжуулан зах зээлийн ил тод тогтолцоонд шилжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Хилийн боомт орчмын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, экспортын бүтээгдэхүүний борлуулалт, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгосноор экспортын хэмжээ тогтворжихоор байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан төслүүдийн бүтээн байгуулалтын нөлөөгөөр барилгын материал, авто бензин, дизель түлш, үйлдвэрлэлийн орц, машин, механизм, тэдгээрийн эд ангийн импорт өсөх төлөвтэй байна. 2024 онд экспорт 14.1 тэрбум ам доллар, импорт 9.9 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдаа 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарах төлөвтэй байна. Хөдөө аж ахуйн салбарын татаасыг оновчтой болгож, худалдааг нээлттэй 115 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ болгож өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарын либералчлалыг бүрэн хийж, үр ашгийг нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын олон улсад нээлттэй болгож өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, боловсролын салбарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй оновчтой уялдуулах, эрүүл мэндийн салбарын үр ашгийг сайжруулах зэрэг салбар салбарт чиглэсэн бодлогын цогц реформуудыг хэрэгжүүлснээр эдийн засгийн нийт үр ашиг, бүтээмж нэмэгдэнэ. III.2.5. Болзошгүй эрсдэлийн тойм Нэг. Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашрах: Дэлхий нийтэд геополитикийн тогтворгүй нөхцөл байдал улам хурцдах, үнийн өсөлт үргэлжлэн нэмэгдэх, БНХАУ- ын эдийн засгийн сэргэлт хүлээлтээс доогуур байх зэрэг хүчин зүйлс дэлхийн эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Хөдөлмөрийн зах зээлийн халалтаас үүдэлтэй инфляцын дарамт нэмэгдсэнээр төв банкнууд мөнгөний бодлогоо улам чангаруулах нь дэлхийн эдийн засгийн идэвхжилийг хязгаарлана. Дэлхийн эдийн засгийн идэвхжил саарах нь манай улсад орох хөрөнгийн урсгалыг бууруулах, уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн эрэлт болон үнэ буурах зэрэг сувгуудаар сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Инфляцын түвшнийг бууруулахад чиглэсэн хөгжингүй орнуудын бодлогын хүүгийн өсөлтөөс шалтгаалан хөгжиж буй орнууд шинээр санхүүжилт босгоход өртөг өндөр тогтох, өрийн үйлчилгээний зардал нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байна. Мөн АНУ болон Швейцар улсын санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүссэн нь дэлхийн санхүү, эдийн засгийн харилцан хамаарал нягт болсон энэ үед санхүүгийн зах зээлийн хяналт, зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлагатай байгааг харуулж байна. Санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал нэмэгдэх нь хөрөнгийн урсгалаар дамжин дэлхийн бодит эдийн засгийн идэвхжилийг хязгаарлаж болзошгүй. Хоёр. Эрчим хүчний хангамж: Эрчим хүчний хангамж, хүртээмж, найдвартай байдал, үр ашигтай зохион байгуулалт нь эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах суурь хэдий ч манай улсын төвлөрсөн эрчим хүч, дулааны хангамжийн систем нь өнөөгийн хурдацтай өсөж буй эрэлтийг хангаж чадахгүй байна. Түүнчлэн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал төдийлөн нэмэгдээгүйгээс гадна станцууд (Амгалан дулааны станцаас бусад) 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ 32-62 жилийн насжилтай байгаа нь хүчин чадлаасаа давсан үйлдвэрлэл явуулж байгаа өнөө үед оргил ачааллын үеэр гэмтэл гарч, нийлүүлэлтийн тасалдалд хүргэх эрсдэл өндөр байна. Энэ нь улмаар бодит салбаруудын үйл ажиллагаа, нийт эдийн засгийн бүтээмжийг хязгаарлах эрсдэлтэй байна. Гурав. Малын өвчин, цаг агаар, ган зудын эрсдэл: Хөдөө аж ахуйн салбар нь байгаль, цаг уурын нөхцөл байдалтай шууд хамааралтай бөгөөд Монгол орны цаг агаарын дундаж температур 1940 оноос хойш жилд дунджаар 2.2 градусаар нэмэгдэж байна. Цаг агаарын таагүй байдал, халдварт өвчин тархалт нь хөдөө аж ахуй салбарын нийлүүлэлтэд нөлөөлж, нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамтыг нэмэгдүүлэх, өрхүүдийн бодит орлогыг бууруулах, тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэл байна. Өнгөрсөн онд хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас бага байсан, нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрсэн, өвөлжилт хүндрэлтэй байсантай холбоотойгоор хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Мөн хөдөөгийн өрхийн орлогын 38 хувийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлого бүрдүүлж байгаа бөгөөд малын зүй бус хоргодол өндөр, малын гоц халдварт өвчний тархалт их болох нь өрхийн орлогыг бууруулж, ажилгүйдлийн түвшин, тэгш бус байдал, засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Дөрөв. Хүн амын амьжиргаа хүндрэх, тэгш бус байдал нэмэгдэх: Ковид-19 цар тахал, Украинд болж буй дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн талын хуримтлагдсан 116 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ нөлөө, дэлхийн зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргээс шалтгаалан инфляц нэмэгдсэнээр 2022 онд өрхийн бодит орлого буурлаа. 2022 оны сүүлийн улирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт өрхийн 56.6 хувь буюу өрхийн орлого нь цалин хөлс болон тэтгэвэр тэтгэмжийн орлогоос өндөр хамааралтай аймгийн төв, нийслэлийн өрхүүдийн бодит орлого 7.6 хувь болон 2.0 хувиар тус тус өссөн бол нийт өрхийн 43.4 хувь болох МАА-н үйлдвэрлэлийн орлогоос илүү хамааралтай сумын төв болон хөдөөгийн өрхийн бодит орлого 6.1 хувь, 15.6 хувиар тус тус буурсан байна. Мөн өрхийн орлого зардлын зөрүү суурьшлаар харилцан адилгүй байгаа ба нийслэлээс бусад суурьшлын өрхүүдийн зардал нь орлогоосоо өндөр, ялангуяа дундаж орлого хамгийн бага хөдөөгийн өрхийн хувьд уг зөрүү хамгийн их байна. Өрхийн үйл ажиллагааны ялгаатай байдлаас хамааран цалин хөлсний орлого голлосон нийслэл, аймгийн төв болон МАА-н үйлдвэрлэлийн орлого голлосон сумын төв, хөдөөгийн өрхүүдийн хооронд орлогын тэгш бус байдал нэмэгдэх замаар нийгмийн сайн сайхан байдал буурах эрсдэлтэй байна. Мөн иргэдийн хадгаламж 2022 онд 1.3 их наяд төгрөгөөр буурч, хадгаламж барьцаалсан зээл болон цалин тэтгэврийн зээл 21.4 хувь болон 21.5 хувиар тус тус нэмэгдсэн. Цаашид өрхүүдийн хадгаламжаас зарцуулах болон зээл авах орон зай хумигдаж, өрхүүдийн санхүүгийн байдал хүндрэх, инфляцаас шалтгаалан орлого багатай өрхүүдийн амьжиргааг муутгах эрсдэлтэй байна. Тав. Зээлжих зэрэглэл буурах болон аливаа төрлийн хориг: Хөрш орнуудыг хамарсан геополитик, цар тахлын хүндрэлтэй асуудлууд өрнөж буй энэ үед зээлжих зэрэглэл буурах, аливаа төрлийн хоригт өртөхгүй байх нь чухал байна. Иймд, манай улс олон улсад баримталж буй дүрэм журмуудыг сайтар мөрдөж, ойлголцож, зээлжих зэрэглэл тогтоох болон хориг арга хэмжээ авах эрх бүхий олон улсын байгууллагуудад хүргүүлэх холбогдох үнэлгээний тайлангуудыг сайтар бэлтгэх шаардлагатай. Зээлжих зэрэглэл буурч, аливаа хоригт орсон тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалт, гадаад зээлийн урсгал буурах, төлбөр тооцоо саатах зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй. 117 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 118