Order No. 10 A-37 of the Minister of Food, Agriculture and Light Industry validating the Regulation on veterinary hygiene and disinfection
صدر في 2002-04-19 · النص بتاريخ 2026-10-01
القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.
البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.
عن هذا القانون
- العنوان الأصلي
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ МАЛ ЭМНЭЛГИЙН АРИУН ЦЭВЭР, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ.
- اللغة
- Mongolian
- النوع
- لائحة
- الدولة
- منغوليا
- الموضوعات
- Livestock
- الكلمات المفتاحية
- animal health, hygiene/sanitary procedures, pests/diseases, disinfection/disinfestation, transport/storage
أين تقرؤه
النص
نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А 37 дугаар тушаалаар хүчнгүй болсон МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ МАЛ ЭМНЭЛГИЙН АРИУН ЦЭВЭР, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Дугаар А/56 Засгийн газрын тухай хуулийн 24.1.6, Малын удмын сан, эрүүл ы хамгаалах тухай хуулийн 6.4.3 болон 10.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ HI 1. Бэлчээр, усны эх булаг, өвөлжөө, хаваржааны байрны орчин, бууцыг ариутган цэвэрлэх мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн сарын ажлыг жил бүрийн 5 дугаар сарын 20-ноос эхлэн орон даяар зохион байгуулж явуулсугай. 2. Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажлын нэгдсэн удирдамжийг хавсралтаар баталсугай. 3. Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулж, түүнд шаардагдах зардлыг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй. 4. Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн сарын ажлыг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж, аймаг, орон нутгийн мал эмнэлгийн байгууллагуудыг ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд шаардагдах эм, бэлдмэлээр хангах арга хэмжээ авахыг Улсын мал эмнэлгийн газар /Р.Санжаатогтох/-т даалгасугай. 5. Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн сарын ажлын бэлтгэл зохион байгуулалтыг сайн хангуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба /Н.Батсуурь/-нд үүрэг болгосугай. САЙД Д.НАСАНЖАРГАЛ 2002 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 1850 дугаарт бүртгэсэн. ХХАА-н сайдын 2002 оны А/56 дугаар тушаалын хавсралт МАЛ ЭМНЭЛГИЙН АРИУН ЦЭВЭР, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН НЭГДСЭН УДИРДАМЖ Энэхүү удирдамжийн зорилго нь хүн, малын халдварт өвчин гарахаас сэргийлж байгалийн гамшиг, халдварт өвчний улмаас хорогдсон малын хүүр, сэг зэмийг устгах,бэлчээр, бууц, хашаа байр, уст цэг, усны эх булгийг цэвэрлэж халдваргүйжүүлэх нэг сарын ажлыг орон даяар эрчимтэй зохион байгуулах явдал юм. Нэг. Хийгдэх ажил 1. Аймаг, нийслэл, сум дүүргийн түвшинд: а/ аймаг.нийслэлийн засаг даргын захирамж гарган мал эмнэлгийн ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн сарын ажлыг зохион байгуулах ; б/ шаардагдах ажиллах хүч, унаа тээврийн болон бусад зардлыг шийдвэрлэж уг ажилд орон нутгийн байгууллага, малчдыг өргөнөөр оролцуулах; в/ мал, амьтны сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх ажилд олон нийтийн үүсгэл санаачилгыг өрнүүлэн, энэ ажлын зорилго ач холбогдол, ололт дутагдлыг өргөн сурталчлах. 2. Мал эмнэлгийн байгууллага, аж ахуйн нэгжийн түвшинд зохион байгуулах ажил: а/ малын хүүр, сэг зэмийг өвөлжөө, хаваржаа, хашаа, хорооноос цааш зайд 500метрээс доошгүй газарт, автомашин, үерийн замаас зайдуу газарт гүн нүхэнд хийж булах буюу шатааж устгуулах; б/ малын хашаа хорооны өтөг бууцыг сийлж овоолон, биотермийн аргаар халдваргүйжүүлэх; в/ малын хүүр, сэг зэм байсан газар, тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хог, тоосноос цэвэрлэж 36%-ийн идэвхт хлор агуулсан хлорын шохой, натри болон калийн шүлтийн 2 %, формалины 2-3%-ийн уусмалын аль нэгээр халдваргүйжүүлэх; г/ булаг шандны эхийг цэвэрлэж, тойруулан хаших, малын ялгадас, бороо цасны ус орохоос хамгаалсан суваг, шуудуу татах арга хэмжээ авахуулах; д/ цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалт семинар явуулах; е/ мал, амьтны хүүр, сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгэхдээ хөдөлмөр хамгааллын шаардлагыг хангуулах; ж/ ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажлын явц, хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах. 3. Малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжийн түвшинд хийгдэх ажлууд а/ мэргэжлийн байгууллагын заавар удирдамжийн дагуу ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажилд идэвхтэй оролцох; б/ малын хашаа хороогоо цэвэрлэх, бууцаа сийлж хөрзөнг гадагш гаргаж хураах ажлыг 5 дугаар сарын 15-ны дотор гүйцэтгэж, халдваргүйжүүлэлт хийхэд бэлэн болгох; в/ өвөлжөө, хаваржааны ойр орчимд байгаа малын сэг, зэмийг цуглуулан устгах, булах, уст цэг, булаг шандны эхийг цэвэрлэх, хамгаалах ажлыг хамтран гүйцэтгэх; Хоёр. Ажлыг дүгнэх, мэдээлэх а/ сарын ажлын, үр дүнг сум бүрээр нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, дүн мэдээг хавсралтын дагуу гаргаж, илтгэх хуудасны хамт Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба, Улсын мал эмнэлгийн газарт жил бүрийн 7 дугаар сарын 01-ний дотор ирүүлж байх; б/ хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын албанаас энэ ажил улсын хэмжээгээр хэрхэн зохион байгуулагдсан, ямар үр дүнд хүрсэн тухай Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын зөвлөлийн хуралдаанд жил бүрийн 7 дугаар сарын 15-ны дотор танилцуулж байх. ………………………………. аймагт мал эмнэлэг, ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн ажил явуулсан дүн мэдээ 200.... оны... сарын.... өдөр д д Сумын нэр Оролцсон хүн Үүнээс Устгасан сэг, зэм Ариутгаж халдваргүйжүүлсэн Зардлын хэмжээ /мян.төг/ Удирдах ажилтан мэргэжил тэн Улсын байцаагч Туслах ажилтан Малчид Хашаа байр Талбай М/кв Бууц Худаг уст цэг Булаг шанд МЭДЭЭГ НЭГТГЭСЭН. МАЛ ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ……………….. ХЯНАСАН. ХААГ-ЫН ДАРГА ………………………………