تخطَّ إلى المحتوى
Nelum
قوانين منغوليا

Law on public service, personal interests and prevention of the conflict of interests

صدر في 2012-01-19 · النص بتاريخ 2026-10-01

القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.

البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.

عن هذا القانون

العنوان الأصلي
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 01 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ.
اللغة
Mongolian
النوع
قانون
الدولة
منغوليا
الموضوعات
General
الكلمات المفتاحية
governance, human rights, access-to-justice, non-governmental entity, offences/penalties, legal proceedings/administrative proceedings, enforcement/compliance, data collection/reporting, access-to-information, corruption

أين تقرؤه

النص

نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.

  1. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 01 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар үхлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын з өрчл ийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийц үүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино. 2 дугаар зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж 2.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангах зорилт бүхий Төрийн албаны тухай хууль 2, Авлигын эсрэг хууль 3, энэ хууль болон эдгээр хуультай нийц үүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Монгол Улсын Үндсэн хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 1 2 Төрийн албаны тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн. 3 Авлигын эсрэг хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 35 дугаарт нийтлэгдсэн. 1 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."нийтийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг; 3.1.2."хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг;

  2. 3.1.3."ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг; 3.1.4."нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг; 3.1.5.“хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/ - ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг; 3.1.6."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувьүн, х хуулийн этгээдийг; 3.1.7."ашгийн төлөө үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг; 3.1.8."хандив" гэж нийтийн албан тушаалтанд тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг; 3.1.9."бэлэг" гэж нийтийн албан тушаалтандүнэ төлбөргүй эд хөрөнгө өгөх, үйлчилгээ үзүүлэх болон эрх шилжүүлэх, үүргээс чөлөөлөх, нийтийн албан тушаалтантай хамаарал бүхий этгээдийн тусын тулд эрхээс татгалзах зэрэг бусад хэлбэрийн санхүүгийн үр ашгийг; 3.1.10."бүтээлч ажил" гэж төлбөр, орлого олж байгаа сэтгүүл зүй, утга зохиолын болон урлагийн бүтээлийг. 4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд 2 4.1.Дор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан; 4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан; 4.1.3.төрийн болон орон нутгийнөмчи т, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан; 4.1.4.хууль тогтоомжийн дагуу, үл эсх улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан; 4.1.5.энэ хуулийн 23.1-д заасан хувийн ашиг сонирхлын мэд үүлэг гаргах албан тушаалын жагсаалтад орсон албан тушаалтан.

  3. 4.2.Энэ хуулийн 4.1-д зааснаас бусад төрийн албан хаагчийн ашиг сонирхлын зөрчилтэй холбогдсон асуудлыг энэ хуулийг баримтлан шийдвэрлэж болно. 5 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ 5.1.Нийтийн албан тушаалтан /цаашид "албан тушаалтан" гэх/-д тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн шаардлагын үндэслэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтан хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар зохицуулна. 6 дугаар зүйл.Үйл ажиллагааны зарчим 6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. 6.2.Албан тушаалтан нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх эд хариуцлага хүлээнэ. 6.3.Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна. 6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ. 3 6.5.Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ. ХОЁРДУГААР БҮЛЭГ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 7 дугаар зүйл.Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүрэг 7.1.Төрийн байгууллагын байрлаж байгаа байранд т үүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно. 7.2.Төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын з өрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авах үүрэгтэй: 7.2.1.ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоож, мөрдүүлэх; 7.2.2.хувийн ашиг сонирхлын мэд үүлэг, ашиг сонирхлын з өрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг зохих журмын дагуу авах, бүртгэх, хянан шалгах;

  4. 7.2.3.ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх; 7.2.4.ашиг сонирхлынөрчилз үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх; 7.2.5.ашиг сонирхлынөрчил з үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар бичгээр зөвлөмж өгөх; 7.2.6.энэ хууль болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн тохиолдолд өөрийн удирдлагад байгаа албан тушаалтан давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх. 7.3.Энэ хуулийн 7.2.2, 7.2.3-т заасан шалгалтын явцад авлигын шинжтэй зөрчил илэрсэн бол Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулна. 8 дугаар зүйл.Ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах 8.1.Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага үхлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана. 8.2.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. 4 8.3.Ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно. 8.4.Ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, мэдээлэл хүлээн авса н эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэх шийдвэрийг нэн даруй бичгээр гаргана. 8.5.Дараах тохиолдолд албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрч болно: 8.5.1.тухайн байгууллагын нэгж, эсхүл тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн албанүүргийг гүйцэтгэх өөр албан тушаалтан байхгүй, дээд шатны байгууллагаас өөр албан тушаалтан томилон ажиллуулах боломжгүй; 8.5.2.тухайн албан үүргийг гүйцэтгэхэд мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар шаардагдах ба з өвхөн , ашиг сонирхлын з өрчилтэй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргасан албан тушаалтан энэ шаардлагыг хангаж байгаа.

  5. 8.6.Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээ р тайлбар хийж, эрхүхий б байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ. 8.7.Эрх б үхий байгууллага, албан тушаалтан тухайн албан тушаалтны гаргасан энэ хуулийн 8.6-д заасан тайлбар болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт үндэслэн энэ хуулийн 8.4-т заасны дагуу шийдвэр гаргах бөгөөд шийдвэр гаргаагүй бол ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэнд тооцно. 8.8.Албан тушаалтны энэ хуулийн 8.1-д заасан ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл болон энэ хуулийн 8.6-д заасан тайлбар нээлттэй байна. 9 дүгээр зүйл.Албан үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх байдлыг мэдэгдэх 9.1.Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. 9.2.Албан тушаалтан албан үүрэгтэй нь холбогдуулан аливаа этгээд бэлэг, үйлчилгээ, ашигтай н өхцөл байдлыг санал болгосон тохиолдолд дараах арга хэмжээг авна: 9.2.1.саналаас татгалзах; 9.2.2.санал тавьсан этгээдийг тодорхойлох; 9.2.3.тодорхой нөхцөл байдлын улмаас бэлгийг эргүүлэн өгөх боломжгүй бол бэлгийг хадгалах ба энэ тухай өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх; 5 9.2.4.боломжтой бол тухайн үйл явдлын гэрчийг тэмдэглэх; 9.2.5.болсон нөхцөл байдлын талаарх мэдэгдлээ боломжит хугацааны дотор өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад бичгээр хүргүүлэх; 9.2.6.хариуцлага хүлээхээр зөрчил илэрсэн то хиолдолд эрх б үхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх. ГУРАВДУГААР БҮЛЭГ АЛБАН ТУШААЛТАНД ТАВИГДАХ ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ 10 дугаар зүйл.Албаны мэдээллийг ашиглахтай холбогдсон хориглолт 10.1.Албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглоно. 11 дүгээр зүйл.Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт

  6. 11.1.Албан тушаалтан албанүүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 11.2.Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 11.3.Албан тушаалтан тухайн албан тушаалд сонгогдох, томилогдохоосоо өмнө аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан бол нийтийн албанд орсон, эсхүл тухайн аж ахуйн нэгжтэй иргэний эрх зүйн аливаа харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдох захиргааны акт гаргахыг хориглоно. 11.4.Энэ хуулийн 11.3-т заасан захиргааны акт гаргах хязгаарлалт нь төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн удирдах, үг йцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан албан тушаалтанд хамаарахгүй. 12 дугаар зүйл.Шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглох 12.1.Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага х үлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. 13 дугаар зүйл.Сурталчилгаатай холбогдсон хязгаарлалт 6 13.1.Албан тушаалтан албанүүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр х үнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно. 13.2.Энэ хуулийн 13.1-д заас ан хязгаарлалт нь Улс ын Их Хурлын гиш үүний болон Засгийн газрын гишүүний нийгэмд тустай үйл ажиллагааны сурталчилгаанд оролцоход хамаарахгүй. 14 дүгээр зүйл.Төлөөлөлтэй холбогдсон хязгаарлалт 14.1.Албан тушаалтан нийтийн албыгөөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно.

  7. 14.2.Албан тушаалтан албанүүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно. 14.3.Албан тушаалтан дараах тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй: 14.3.1.өөртэй нь хамаарал бүхий этгээдийн өмнө; 14.3.2.өөрөө болон өөртэй нь хамаарал бүхий этгээд нь ашиг хүртдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө; 14.3.3.албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд нь удирдлага, хяналт, захиргааны ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө. 15 дугаар зүйл.Төлбөр авахтай холбогдсон хязгаарлалт 15.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно. 15.2.Хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийнүхий эрх б байгууллагын шийдвэрээр өтлбөр авахаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно. 16 дугаар зүйл.Бэлэг авахтай холбогдсон хязгаарлалт 16.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно. 16.2.Энэ хуулийн 16.1-д заасан хориглолтод албан тушаалтанд албан үүрэгтэй нь холбогдолгүй өгсөн бэлэг болон албан үүрэгтэй нь холбогдуулан дипломат журмаар өгсөн бэлэг хамаарахгүй. 16.3.Албан тушаалтан дипломат журмаар бэлэг авах, тайлагнах, зарцуулах журмыг Засгийн газар батална. 7 16.4.Гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс авсан нэг удаагийн бэлэг,үйлчилгээний үнэ , хөлс тухайн албан тушаалтны нэг сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй. 16.5.Албан тушаалтны авсан бэлэг,үйлчилгээний үнэ , хөлс тухайн албан тушаалтны зургаан сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүнийг төрийн өмчид шилжүүлнэ. 16.6.Албан тушаалтан зургаан сарын цалингийн хэмжээнээсүүилгарсан бэлэг, үйлчилгээний үнэ , хөлсний зөрүүг өөрөө төлж тухайн бэлэг, үйлчилгээг хүлээн авч болно.

  8. 16.7.Албан тушаалтан бэлэг авахаас өмнөх хоёр жилийн хугацаанд бэлэг өгөгч этгээдтэй холбогдох захиргааны акт, удирдлага, хяналт, шалгалт, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн бэлэг өгөгч этгээдээс албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг авсанд тооцно. 16.8.Энэ хуулийн 16.4-т заасан этгээдээс бэлэг авсан бол албан тушаалтан тухайн этгээдтэй холбогдох захиргааны акт гаргах, удирдах, хянах, шалгах, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүргийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхгүй. 16.9.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төрд ногдох хувийг эзэмшигчийн төлөөлөгч албан тушаалтан нь тухайн хуулийн этгээдэд ажиллах хугацаандаа, түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж дууссанаас хойш хоёр жилийн хугацаанд тухайн хуулийн этгээд, үүний т удирдлагын ги шүүдээс бэлэг авахыг хориглоно. 16.10.Албан тушаалтны т өрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсийг үнэлэх, хадгалах, зарцуулах журмыг Засгийн газар батална. 16.11.Мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх шагналыг энэ хуулийн 16.1-16.10-т заасан журмаар зохицуулна. 17 дугаар зүйл.Хандив авахтай холбогдсон хязгаарлалт 17.1.Албан тушаалтан, т өрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно. 17.2.Албан тушаалтан, төрийн болон нутг ийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа нийтийн албаны хэрэгцээнд, ажилтны сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг энэ хуулийн 17.1-д заасан хязгаарлалтад хамаарахгүй бол авч болно. 8 17.3.Албан тушаалтан хандив, санх үүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна. 17.4.Энэ хуулийн 17.2-т заасан хандив, санх үүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно.

  9. 17.5.Албан тушаалтан дараах тохиолдолд биечлэн, эсх үл бусад этгээдээр зуучлуулан хандив хүсэх, хандив цуглуулахад оролцох, хүлээн авахыг хориглоно: 17.5.1.хүнд өвчнийг эмчлэхэд шаардлагатайгаас бусад тохиолдолд өөртөө буюу өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хэрэгцээнд; 17.5.2.өөрөө болон өөртэй нь хамаарал б үхий этгээд нь ашиг хуваалцдаг иргэн болон хуулийн этгээдийн хэрэгцээнд; 17.5.3.өөртэй нь хамаарал үбхий этгээд нь удирдлага, хяналт, захиргааны албанд нь ажилладаг хуулийн этгээдийн хэрэгцээнд. 18 дугаар зүйл.Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт 18.1.Албан тушаалтан энэ хуулиар з өвшөөрснөөс өөр ажил , албан тушаал давхар эрхлэхийг хориглоно. 18.2.Улсын Их Хурлын болон Засгийн газрын гиш үүн дараах ажил, албан тушаалыг давхар эрхэлж болно: 18.2.1.хууль болон олон улсын гэрээгээр зөвшөөрсөн ажил; 18.2.2.нийтэд тустай үйл ажиллагаанд чиглэсэн ажил; 18.2.3.багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил; 18.2.4.хуульд заасан болөөр өөрийн чи г үүргийн дагуу Улсын Их Хурлын болон Засгийн газрын албан тушаал; 18.2.5.хууль тогтоомжоор з өвшөөрсөн олон улсын байгууллага дахь албан тушаал. 18.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, мөрдөх албаны албан тушаалтан салбарын хуульд тусгайлан зааснаас бусад ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно. 18.4.Зэвсэгт хүчний албан тушаалтан өөрийн удирдах албан тушаалтны бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хөдөлмөрийн болон ажил гүйцэт гэх гэрээгээр ажил гүйцэтгэж, эрх эдэлж болно. 18.5.Энэ хуулийн 18.2-18.4-т зааснаас бусад албан тушаалтан дараах ажлыг давхар эрхэлж болно. 9 18.5.1.хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажил; 18.5.2.багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил; 18.5.3.ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгэ эр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг. 18.6.Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь 10 сая төгрөгөөс хэтрэхгүй, эсхүл зөвхөн өрхийн хэрэгцээний төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, аялал, бусад сургалтын үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно.

  10. 18.7.Улсын Их Хурлын гиш үүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол Улсын Их Хурлаас байгуулагдах хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орохыг, түүнчлэн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар санаачлах, санал оруулахыг хориглоно. 19 дүгээр зүйл.Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлэх журам 19.1.Албан тушаалтан нийтийн албанд орохүед хуулиар зөвшөөрөөгүй өөр ажил, үүрэг, гэрээ гүйцэтгэж, эрх эдэлж байгаа бол энэ тухай дээд шатны албан тушаалтанд бичгээр танилцуулах үүрэгтэй. 19.2.Энэ хуулийн 19.1-д заасан танилцуулга хүлээн авсан албан тушаалтан ажлын байрны шаардлагыг харгалзан 30 хоногийн дотор давхар эрхэлж болохг үй алба, ажил, үүргээс чөлөөлөгдөх, гэрээ болон эрхийг цуцлах эсэх тухай шийдвэр гаргаж холбогдох албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ. 20 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт 20.1.Албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно. 20.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тагнуулийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын Ерөнхий Аудитор, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Т өрийн сангийн газрын дарга, тэдгээртэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж 10 ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг биелүүлж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй. 20.3.Энэ хуулийн 20.2-т заасан албан тушаалтан, т үүнтэй хамаарал бүхий этгээд энэ үзйлд заасан үүргийг нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд мөн биелүүлнэ.

  11. 20.4.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, хяналт, захиргаанд ажилладаг албан тушаалтан тухайн хуулийн этгээдэд нийлүүлэх төрийн болон орон нутгийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалгын нийлүүлэгчээс ашиг авахыг хориглоно. 20.5.Албан тушаалтан нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төрийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, улсын болон орон нутгийн н өөцийн хуваарилалт, удирдах, хянах, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлаар шийдвэр гаргаж бай сан аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч болох, тус аж ахуйн нэгжээс хөрөнгө шилжүүлж авахыг хориглоно. 21 дүгээр зүйл.Албан тушаалаас чөлөөлөгдсөний дараах хязгаарлалт 21.1.Албан тушаалтан нь албанүүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 21.1.1.урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах; 21.1.2.урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, контракт байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх; 21.1.3.урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь х үн, хуулийн этгээдийг төлөөлөх. 21.2.Энэ хуулийн 21.1.2-т заасан хязгаарлалт нь тухайн этгээд албан тушаалд сонгогдож, томилогдохоосөмнө байгуулагдсан буюу сунгагдсан гэрээ, контракт, түүнчлэн нээлттэй тендер шалгаруулалтын дагуу байгуулагдсан, эсх үл жилд долоон сая төгрөгөөс бага үнийн дүн бүхий гэрээ, контрактад хамаарахгүй. 21.3.Албан тушаалтан энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй албаны чиг үүргийн дагуу харилцаа тогтоохыг хориглоно. 21.4.Албан тушаалтан энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалт зөрчигдөж байгаа талаар эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. 22 дугаар зүйл.Бусад орлогын хязгаарлалт 22.1.Албан тушаалтанөөрийн албан үүргийн дагуу авах цалин хөлснөөс гадна энэ хууль, бусад хуулиар хориглоог үй бусад ажил, алба, гэрээний 11 урамшуулал, мөн хуулиар хориглоогүй аж ахуйн үйл ажиллагааны орлого олж болно. 22.2.Улсын Их Хурлын гиш үүн Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа бол Засгийн газрын гишүүний цалин авна.

  12. 22.3.Албан тушаалтан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд өмчлөгчийн төлөөлөгчийн ажил, үүрэг гүйцэтгэж байхдаа болон ажил үүрэг гүйцэтгэхээ больсноос хойш хоёр жилийн хугацаанд дараах үйл ажиллагааг хориглоно: 22.3.1.шууд, эсхүл гуравдагч этгээдийн зуучлалаар ажил, үүрэгтэй нь холбоогүй санхүүгийн эх үүсвэр зэрэг аливаа үр ашиг хүлээн авах; 22.3.2.холбогдох төрийн өмчит хуулийн этгээд болон түүний удирдлага, захиргааны гишүүнээс бэлэг авах; 22.3.3.холбогдох төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцаа, үнэт цаас, хөрөнгө олж авах; 22.3.4.холбогдох төрийн өмчит хуулийн этгээдэд өөр албан тушаал эрхлэх. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ 23 дугаар зүйл.Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах 23.1.Энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль з үйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална. 23.2.Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэд үүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй. 23.3.Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэд үүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсонөдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15- ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй. 23.4.Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэд үүлгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан бол уг мэдүүлгийг гаргаж өгөөгүйд тооцно. 12 23.5.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэд үүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ. 23.6.Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.

  13. 23.7.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй. 23.8.Хувийн ашиг сонирхлын мэд үүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийн маягт, түүнийг бүртгэх, хянан шалгах, хадгалах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо батална. 24 дүгээр зүйл.Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх, хадгалах 24.1.Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг дараах байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаанд бүртгэж, хадгална: 24.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын үүн, гиш түүнчлэн Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар; 24.1.2.Авлигатай тэмцэх газрын удирдах болон үйцэтгэх г албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэд үүлгийг Улсын Их Хурлын Хууль зү йн байнгын хороо; 24.1.3.Үндсэн хуулийн цэцийн гиш үү н болон бүх шатны ш үүхийн шүүгчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл; 24.1.4.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба; 24.1.5.энэ хуулийн 24.1.2-24.1.4-т зааснаас бусад албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэд үүлгийг түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтан. 24.2.Энэ хуулийн 24.1.4–24.1.5-д заасан хувийн ашиг сонирхлын мэд үүлгийг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 23.3-т заасан хугацаанд хувийн ашиг сонирхлын мэд үүлгийг авч дууссанаас хойш 14 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэд үүлэг гаргах журмын биелэлтийн талаа рх 13 тайланг, хувийн ашиг сонирхлын мэд үүлэг гаргасан этгээдийн нэрсийн хамт Авлигатай тэмцэх газарт ирүүлнэ. 24.3.Авлигатай тэмцэх газар хувийн ашиг сонирхлын мэд үүлэг гаргах хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээллийг жил б үрийн 4 дүгээр сарын 15 -ны дотор Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд гаргаж өгнө.

  14. 25 дугаар зүйл.Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нээлттэй байлгах 25.1.Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг нээлттэй байна. 25.2.Энэ хуулийн 24.1-д заасан байгууллага, албан тушаалтан иргэдийг албан тушаалтны хувийн ашиг сонирхлын үүлэгтэй мэд саадгүй танилцах боломжоор хангах үүрэгтэй. 25.3.Албан тушаалтнаас хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан захидал, х үсэлт, асуулт, тэдгээрт өгсөн хариулт, зөвлөгөө нь хувь хүний нууцад хамаарах бөгөөд түүнтэй холбогдох асуудлыг Хувь хүний нууцын тухай хуулиар 4 зохицуулна. 26 дугаар зүйл.Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгах 26.1.Авлигатай тэмцэх газар энэ хуулийн 24.1.2-т зааснаас бусад хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ. 26.2.Улсын Их Хурлын гишүүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг иргэний өргөдөл, гомдолд үндэслэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо шалгана. 26.3.Улсын Их Хурлын гиш үүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол хувийн ашиг сонирхлын мэд үүлэг гаргах, хянаж, шалгуулах асуудлыг энэ хуулийн 24.1.1-д заасан журмаар зохицуулна. 26.4.Авлигатай тэмцэх газар өргөдөл, мэдээллийн мөрөөр, эсхүл төлөвлөгөөт хяналтаар шалгалт явуулж болно. 26.5.Улсын Их Хурлын гиш үүнээс бусад албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгү й, эсхүл бүрэн гүйцэд гаргаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэд үүлэг гаргагчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгана. 26.6.Хувийн ашиг сонирхлын мэд үүлгийг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах Хувь хүний нууцын тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 7 дугаарт нийтлэгдсэн. 4 14 буюу авлигын шинжтэй з өрчил илэрвэл Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй. 26.7.Энэ хуулийн 24.1.2-т заасан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо шалгана.

  15. 26.8.Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй. ТАВДУГААР БҮЛЭГ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАХ 27 дугаар зүйл.Нийтийн албаны ёс зүйн дүрэм 27.1.Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана. 27.2.Албан тушаалтанөөрийн үйл ажиллагааны шударга, т өвийг сахисан байдалдаа ёс зүйн шалтгаанаар эргэлзээ төрвөл албан үүргээ гүйцэтгэхээс , эсхүл давхар ажил, албан тушаал эрхлэхээс татгалзах үүрэгтэй. 28 дугаар зүйл.Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих этгээд 28.1.Энэ хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад дараах байгууллага хяналт тавина: 28.1.1.нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын з өрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаарх Авлиг атай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо; 28.1.2.энэ хуулийн 28.1.1-д зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар. 29 дүгээр зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага 29.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дараах захиргааны хариуцлага хүлээлгэнэ: 29.1.1.энэ хуулийн 7.3, 8.3, 19.2, 25.2, 26.6-д заасанүүргээ биелүүлээгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох; 15 29.1.2.энэ хуулийн 16 дугаар үйл, з22.3 -т заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээдээр х ууль бусаар хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ хөлсийг төлүүлж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар орсон албан тушаалаас чөлөөлөх; 29.1.3.энэ хуулийн 20.2, 20.3, 20.5, 21.1-д заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгох;

  16. 29.1.4.хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, эсхүл холбогдох баримт бичгийг энэ хуулийн 24.2-т заасан хугацаанд ирүүлээгүй эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. 29.2.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ: 29.2.1.хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3 -т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах; 29.2.2.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн 8.1, 9.1, 19.1, 21.3, 21.4-т заасанүүргээ биелүүлээгүй, хувийн ашиг сонирхлын мэд үүлгийг энэ хуулийн 23.3 -т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар үртэл х хугацаагаар 30 хувиар бууруулах; 29.2.3.энэ хуулийн 10, 14, 17, 18 дугаарүйл,з 20.1, 20.4 -т заасныг зөрчсөн, энэ хуулийн 9.2-т заасан арга хэмжээг аваагүй, энэ хуулийн 21.1 -д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй гэрээ, контракт байгуулсан, зөвшөөрөл олгосон, энэ хуулийн 23.7-д заасныг з өрчиж илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах; 29.2.4.энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах. 29.3.Шүүгчээс захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь тухайн албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэхийг хязгаарлах үндэслэл болохгүй. 29.4.Энэ хуулийн 29.2-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтан өөрт ногдуулсан шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэнэ. 16 29.5.Албан тушаалтанөөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журмыг Авлигатай тэмцэх газар батална.

  17. 30 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох 30.1.Энэ хуулийг 2012 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. /Энэ заалтад Монгол Улсын Ер өнхийлөгч 2012 оны 02 дугаар сарын 17 -ны өдөр хориг тавьсан/ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ 17

Law on public service, personal interests and prevention of the conflict of interests · Nelum