Law implementing Law on public-private partnership
صدر في 2022-12-09 · النص بتاريخ 2026-10-01
القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.
البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.
عن هذا القانون
- العنوان الأصلي
- МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ.
- اللغة
- Mongolian
- النوع
- قانون
- الدولة
- منغوليا
- الموضوعات
- General
- الكلمات المفتاحية
- public private partnership (PPP), concession, contracts
أين تقرؤه
النص
نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2022 оны 12 сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ 1 дүгээр зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг буцаан хэрэглэхгүй. 2 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулагдсан концессын гэрээ болон бусад дагалдах гэрээний нөхцөл нь хүчин төгөлдөр хэвээр байна. 3 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулагдсан концессын гэрээ, дагалдах гэрээ нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуультай зөрчилдсөн тохиолдолд тухайн гэрээний нөхцөлийг баримтална. 4 дүгээр зүйл.Хэрэв концессын гэрээг энэ хууль батлагдахаас өмнө байгуулсан, харин дагалдах гэрээнд гарын үсэг зураагүй бол Концессын тухай хууль хүчинтэй байх хугацаанд баталгаажуулсан гэж үзэн, дагалдах гэрээг энэ хууль батлагдахаас өмнө байгуулсанд тооцно. 5 дугаар зүйл.Энэ хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө гарын үсэг зурагдсан концессын гэрээ, дагалдах гэрээний нэмэлт, өөрчлөлт, эсхүл сунгалт хүчин төгөлдөр байна. 6 дугаар зүйл.Төрийн түншлэгч этгээд нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр боловсруулж байсан болон боловсруулж байгаа төслийн санал, мэдээлэл, холбогдох баримт бичгүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаас хойш 2 сарын дотор хүргүүлнэ. 7 дугаар зүйл.Энэ хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулсан концессын гэрээнүүдэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран үнэлгээ хийж, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, дуусгавар болгох, цуцлах концессын гэрээнүүдийг Засгийн газар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ. 8 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан дүрэм, журам, аргачлал, холбогдох бусад баримт бичгийг хууль батлагдсанаас хойш 6 сарын хугацаанд шинээр болон шинэчлэн боловсруулж батална.
9 дүгээр зүйл.Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР 1/1