تخطَّ إلى المحتوى
Nelum
قوانين منغوليا

Joint Order No. А/364 and А/548 of the Minister of Nature, Environment and Tourism and of the Bulgan aimag governor validating the Regulation on improvement of quality of the atmospheric air

صدر في 2018-09-25 · النص بتاريخ 2026-10-01

القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.

البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.

عن هذا القانون

العنوان الأصلي
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ Дугаар А/364, А/548 Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох тухай.
اللغة
Mongolian
النوع
لائحة
الدولة
منغوليا
الموضوعات
Air and atmosphere, Energy, Environment
الكلمات المفتاحية
air quality/air pollution, emissions, energy conservation/energy production, pollution control, coal
الفئات
energy

أين تقرؤه

النص

نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.

  1. 1.“Булган аймгийн Булган сумын агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг 1 дүгээр, уг бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

  2. 2.Булган сумын агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тус тус даалгасугай.

  3. 3.Энэхүү хамтарсан тушаал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/, Булган сумын агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч /Ц.Бат-Өлзий/ нарт тус тус үүрэг болгосугай. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЖУУЛЧЛАЛЫН САЙД Э.БАТЗОРИГ Н.ЦЭРЭНБАТ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Булган аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/364,А/548 тоот хамтарсан тушаал, захирамжийн 1 дүгээр хавсралт Булган сумын агаарын чанарыг сайжруулах бүс Бүс Бүсэд хамрагдах баг Өрхийн тоо 1, 2, 3, 4, 6 дугаар багуудын гэр хорооллын айл өрхүүд 1 дүгээр бүс болон шинэ хороо, зүүн түрүү, хожуу ухаарлын айл 2651 өрх, албан байгууллагууд хамаарна. 5 дугаар баг, 2 ба 6 дугаар багийн 1 дүгээр гудамж/нүүрэн талын гудамжны гэр хорооллын 2 дугаар бүс 914 айлууд/ орон сууцны хорооллын айл өрх, албан байгууллагууд хамаарна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Булган аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 25 -ны өдрийн А/364,А/548 тоот хамтарсан тушаал, захирамжийн 2 дугаар хавсралт БУЛГАН СУМЫН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэ журмын зорилго нь Булган сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэм, хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээг тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 1.2. Энэ журмыг Булган сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө. 1.3. Булган сумын Засаг Даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын чанарын алба, багийн Засаг дарга нар хэрэгжилтийг хариуцан зохион байгуулна. Хоёр. Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам 2.1.Агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүс: 2.1.1.Хамрах хүрээ: Энэ бүс нь 1, 2, 3, 4, 6 дугаар баг орох бөгөөд гэр хорооллын айл өрхүүд болон шинэ хороо, зүүн түрүү, хожуу ухаарлын айл өрх, албан байгууллагууд хамаарна. Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас 5б-ийн 2 дугаар гудамжны зүүн үзүүрээс гурилын үйлдвэр, үйлдвэрийн гудамжнаас нэгдсэн эмнэлэг хүртэл байршилд 3-н багийн 2651 өрхийг хамарна. 2.1.2.Онцлог:Булган сумын агаарын бохирдол ихэсч, ялангуяа өвлийн улиралд 12 дугаар сараас 2 дугаар сар хүртэл бохирдол хамгийн их байдаг боловч Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давсан тохиолдол байдаггүй. Агаарын бохирдлыг хэмжигч суурин ба явуулын харуулуудын 2015-2017 оны хэмжилтийн дүнгээр 1-р баг буюу Ачуут баг, 3-р баг буюу Агуйт баг, 4-р баг буюу Рашаант баг орчмын агаар дахь хүхрийн давхар исэл, азотын давхар исэл ихтэйгээс сумын агаарын бохирдлын голомт болоод байна. 2.1.3.Хэрэгжүүлэх арга хэмжээ: 2.1.3.1.агаар бохирдуулагч аливаа эх үүсвэр ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ мэргэжлийн албаар дүгнэлт гаргуулан сумын Засаг даргаас зөвшөөрөл авах; 2.1.3.2.агаарын чанарын стандартад нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан болон хийн халаагч төхөөрөмжийг үе шаттай хэрэглээнд нэвтрүүлэх; 2.1.3.3.байшин, барилгын дулаан алдагдлыг багасгах, дулаалгын аянг зохион байгуулах; 2.1.3.4.халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд бохирдлын нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх; 2.1.3.5.агаарын тухай хууль, дүрэм, журам, бохирдуулах бодисын хаягдлын стандарт, хэм хэмжээний шаардлагыг хангах; 2.1.3.6.ТҮЦ, дугуй засвар, харуулын байр, автомашины засвар угаалгын үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн дулааны эх үүсвэрт хяналт тавьж, халаалтын зууханд хаягдал дугуй, ажилласан масло, хуванцар хог, нийлэг уут гэх мэт хаягдал зүйлс шатаахгүй байх; 2.1.3.7.агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд аймаг, сумаас зохион байгуулахтай холбоотой сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох; 2.1.3.8.агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талаар эрх бүхий этгээдэд үнэн зөв мэдээлэх; 2.1.3.9.хуулийн этгээд бүр орчны ногоон байгууламжаа хамгаалах, арчилж ургуулах хэрэв ногоон байгууламжгүй бол өөрийн эзэмшиж буй нийт талбайн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламжийг бий болгох ажлыг зохион байгуулах; 2.1.3.10.байгууллага бүр энэхүү журмыг иргэн, олон нийтэд сурталчлан таниулах; 2.1.3.11.агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэрэглээг хэвшүүлэх сурталчилгааг хийх; 2.1.3.12.гэр хорооллын айл өрхийн үнс, хог хаягдлыг хадгалах зориулалтын цэгт цуглуулах, тээвэрлэлтийг эрчимжүүлэх; 2.1.3.13.агаарыг хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах; 2.1.3.14.агаарын тухай хууль тогтоомж, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, бүх шатны Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, хэсгийн ахлагчийн шаардлагыг биелүүлэх; Агаарын чанарыг сайжруулах 2 дугаар бүс 2.4.1.Хамрах хүрээ: 5 дугаар баг, 2 ба 6 дугаар багийн 1 дүгээр гудамж/нүүрэн талын гудамжны гэр хорооллын айлууд/ орон сууцны хорооллын айл өрх, албан байгууллагууд хамаарна. Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас 5б-ийн 2 дугаар гудамжны зүүн үзүүрээс гурилын үйлдвэр, үйлдвэрийн гудамжнаас нэгдсэн эмнэлэг хүртэл байршилд 3-н багийн 914 өрхийг хамарна. 2.4.2.Онцлог: Агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсийн бохирдлын дам нөлөөлөлд өртдөг. 2.4.3.Хэрэгжүүлэх арга хэмжээ: 2.4.3.1.түүхий нүүрс түлэх, бүх төрлийн шатаах зуух ашиглахыг хориглох; 2.4.3.2.зөвхөн стандартын шаардлага хангасан эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмж ашиглуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ. 2.4.3.3.агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэрэглээг хэвшүүлэх сурталчилгааг хийх; Гурав. Төрийн байгууллагуудын чиг үүрэг 3.1. Агаарын бохирдлын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага болон сумын Засаг дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Үүнд: 3.1.1.агаарын тухай хууль тогтоомж болон энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнгийн талаар тухай бүр олон нийтэд мэдээлж ажиллах; 3.1.2.иргэдийн тогтвортой хөгжлийн боловсролыг сайжруулах хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон эцэг, эхчүүдэд зориулан агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах талаар сургалт зохион байгуулах; 3.1.3.гэр, орон сууцны дулааны алдагдлыг бууруулахад чиглэсэн сургалт зохион байгуулах; 3.1.4.сум, багийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын газарагаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавьж ажиллах; 3.1.5.агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа айл өрх, иргэн, хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан байгуулж, хөтлөлт явуулах; Дөрөв. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хориглох зүйл 4.1.Булган сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч иргэн дараах үүргийг хүлээнэ. Үүнд: 4.1.1.айл өрх нь гэр, байшин, барилгын дулаан алдагдлыг багасгах, нэмэлт дулаалга хийх; 4.1.2.ТҮЦ, дугуй засвар, харуулын байр, автомашины засвар угаалгын үйлчилгээ эрхэлдэг тохиолдолд халаалтын зууханд хаягдал дугуй, ажилласан масло, хуванцар хог, нийлэг уут гэх мэт хаягдал зүйлс шатаахгүй байх; 4.1.3.агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд аймаг, сумаас зохион байгуулахтай холбоотой сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох; 4.1.4.агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талаар эрх бүхий этгээдэд үнэн зөв мэдээлэх; 4.1.5.гэр хорооллын айл өрхийн үнс, хог хаягдлыг хадгалах зориулалтын цэгт цуглуулах; 4.1.6.агаарыг хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах; 4.1.7.агаарын тухай хууль тогтоомж, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, бүх шатны Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, хэсгийн ахлагчийн шаардлагыг биелүүлэх; Тав. Хяналт тавих 5.1.Энэхүү журмын хэрэгжилтэд Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон эрх бүхий албан тушаалтан /Агаарын чанарын мэргэжлийн алба, салбар алба болох аймгийн Агаарын чанарын албаны мэргэжилтнүүд, сум, багийн Засаг дарга, хэсгийн ахлагч нар/ хяналт тавина. Зургаа. Хариуцлага 6.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. ----оОо----

Joint Order No. А/364 and А/548 of the Minister of Nature, Environment and Tourism and of the Bulgan aimag governor validating the Regulation on improvement of quality of the atmospheric air · Nelum