Government Decree No. 19 on some measures to support wool and cashmere industry
صدر في 2022-05-05 · النص بتاريخ 2026-10-01
القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.
البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.
عن هذا القانون
- العنوان الأصلي
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2022 оны 05 сарын 05 өдөр Дугаар 19 НООС, НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ.
- اللغة
- Mongolian
- النوع
- لائحة
- الدولة
- منغوليا
- الموضوعات
- Livestock, Cultivated plants
- الكلمات المفتاحية
- animal by-products, processing/handling, ecofriendly products/ecofriendly processes, innovation, certification, international trade, subsidy/incentive, fibre crops, crops
- الفئات
- *, agriculture, softs
أين تقرؤه
النص
نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2022 оны 05 сарын 05 өдөр Дугаар 19 Төрийн ордон, Улаанбаатар хот НООС, НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Их Хурлаас баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай: 1/ноос, ноолуурын боловсруулалтын түвшнийг үе шаттайгаар нэмэгдүүлэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, 2023 оноос хялгас ялгахаас дээш боловсруулалт хийсэн чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохтой холбоотойгоор үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж, мөрдүүлэх; 2/хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх зориулалттай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортоор оруулахад нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 3/хялгас ялгасан ноос, ноолуур, хөөвөр, ээрмэл утас болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бага хүүтэй, урт хугацаат, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг олгоход шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг жил бүр бүрдүүлэх; 4/малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж боловсруулах үйлдвэрт тушаасан сарлагийн хөөвөр, торомны ноосны чанараас хамааруулан мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 5/байгаль орчинд ээлтэй, тогтвортой бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор бүтээгдэхүүнийг баталгаажуулах хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн хүрээг өргөтгөн олон улсын түвшинд хүргэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацыг хөгжүүлэх, ноос, ноолууран бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх. 2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо /Б.Чойжилсүрэн/-нд даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР 1 / 1