تخطَّ إلى المحتوى
Nelum
قوانين منغوليا

Government Decision No. 380 validating Technical Regulation on goat cashmere processing and trade

صدر في 2022-10-19 · النص بتاريخ 2026-10-01

القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.

البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.

عن هذا القانون

العنوان الأصلي
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дугаар 380 ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ.
اللغة
Mongolian
النوع
لائحة
الدولة
منغوليا
الموضوعات
Livestock
الكلمات المفتاحية
animal production, processing/handling, sheep/goats, quarantine, inspection, international trade, enforcement/compliance, animal health
الفئات
*

أين تقرؤه

النص

نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дугаар 380 Улаанбаатар хот ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралт ёсоор баталсугай. 2. Техникийн зохицуулалтыг мөрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг үе шаттайгаар авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Б.Баасандорж), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Стандарт, хэмжил зүйн газар (Б.Билгүүн)-т тус тус үүрэг болгосугай. 3. Техникийн зохицуулалтыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУН Засгийн газрын 2022 оны 380 дугаар тогтоолын хавсралт ЯМААНЫ НООЛУУРЫН БОЛОВСРУУЛАЛТ, ХУДАЛДААНД МӨРДӨХ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ Нэг.Ерөнхий зүйл 1.1.Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын зорилго нь ямааны ноолуурын боловсруулалт, худалдааны явцад хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх, техникийн зохицуулалтын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээс хамгаалахад оршино. 1.2.Энэ техникийн зохицуулалтыг ямааны боловсруулсан ноолуурыг улсын хилээр нэвтрүүлэхээр мэдүүлэх, хорио цээрийн хяналт, шалгалт хийх үйл ажиллагаанд баримтална. 1.3.Энэ техникийн зохицуулалтыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ноолуур боловсруулах болон худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд заавал дагаж мөрдөнө. 1.4.Энэ техникийн зохицуулалтад иш татаж хэрэглэсэн дараахь стандарт, баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээрийн хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс иш татаж хэрэглэнэ: 1.4.1.MNS 3683 Ноос, ноолуур. Ямааны боловсруулсан ноолуур. Техникийн шаардлага (4.1, 5.1 дүгээр зүйл); 1.4.2.MNS 5563 Ноос боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага; 1.4.3.MNS 6390 Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдээс ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх урьдчилан цэвэршүүлсэн бохир ус. Техникийн шаардлага; 1.4.4.ISO 14001. Байгаль орчны удирдлагын тогтолцоо; 1.4.5.MNS 0215 Бүх төрлийн ноосон ширхэгт материалыг савлах, хаяглах, хадгалах, тээвэрлэх журам. Техникийн шаардлага; 1.4.6.MNS 4244 Галын аюулгүй байдал. Техникийн шаардлага; 1.4.7.MNS 4930 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага; 1.4.8.МNS 5002 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Эрүүл ахуй. Шуугианы норм. Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага; 1.4.9.MNS 5029 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Эрүүл ахуй. Химийн хорт бодисын шошго, тэмдэглэгээ. 1.5.Энэ техникийн зохицуулалтад хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 1.5.1.боловсруулсан ноолуур (dehaired cashmere) гэж угаасан ноолуурыг үйлдвэрийн аргаар самнаж, хялгасыг нь ялгасан ноолуурыг; 1.5.2.туузалсан ноолуур (cashmere tops) гэж хялгасыг ялгасан ноолуурыг самнаж цувин тууз хэлбэрт оруулж, бөмбөглөн ороосон ноолуурыг; 1.5.3.ноолуурын бүрэлдэхүүн (content of cashmere): 1.5.3.1.хялгас үс (coarse hair) гэж хөндий голтой, бүдүүн, урт, хөшүүн ширхэгтийг; 1.5.3.2.завсрын үс (intermediate hair) гэж тасалдсан хөндий голтой, хялгас үснээс нарийн, урт, том долгион атираатай ширхэгтийг; 1.5.3.3.ноолуур үс (down hair) гэж хөндий голгүй, нарийн, богино, олон тооны жижиг атираатай зөөлөн ширхэгтийг. Хоёр.Ноолуур боловсруулах, худалдаалахад тавигдах шаардлага 2.1.Ямааны ноолууран түүхий эдийг "MNS 0038 Ноос, ноолуур. Түүхий эд бэлтгэл. Ямааны ноолуур. Техникийн шаардлага" стандартын дагуу бэлтгэнэ. 2.2.Түүхий эдийн гарал үүслийг орон нутгийн эрх бүхий байгууллага тодорхойлно. 2.3.Ямааны боловсруулсан ноолуур нь "MNS 3683 Ноос, ноолуур. Ямааны боловсруулсан ноолуур. Техникийн шаардлага" стандартыг хангасан байна. 2.4.Үйлдвэрлэгч нь энэ техникийн зохицуулалтын 2.3-т заасан стандартын дагуу боловсруулсан ноолуурт чанарын баталгаа гарган, лабораторийн шинжилгээний дүнг дагалдуулна. 2.5.Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь дараахь шаардлагыг хангасан байна: 2.5.1.хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй; 2.5.2.тослог 1.0 хувиас ихгүй; 2.5.3.чийглэг 17 хувиас ихгүй. 2.6.Ямааны сэв хялгас (MNS 4251) болон зумласан ноолуур (MNS 5251)-т энэ техникийн зохицуулалтын 2.5 дахь заалт хамаарахгүй. 2.7.Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж гадаад оронд худалдаалахаар гаргаж байгаа ямааны ноолуурыг захиалагчтай тохирсон гэрээнд заасны дагуу баглаж, хаяглан тээвэрлэнэ. Гурав.Ноолуурын үйлдвэрт тавигдах шаардлага 3.1.Экспортод гаргах ноолууран түүхий эдийг "MNS 5563-2005. "Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага" стандартын шаардлага хангасан, албан ёсны зөвшөөрөлтэй Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт боловсруулсан байна. 3.2.Үйлдвэрийн барилга, байгууламжийн байршил, зам талбай нь үйлдвэрлэлийн технологийн урсгал, боловсруулалтын үе шатны дарааллыг баримталсан байна. 3.3.Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангасан байх ба "MNS 6390, Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдээс ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх урьдчилан цэвэршүүлсэн бохир ус. Техникийн шаардлага" стандартыг мөрдөнө. 3.4.Үйлдвэрлэлийн процесс, үйл ажиллагааг мэргэжлийн инженер технологичийн удирдлага дор явуулсан байна. 3.5.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэж, орчны хяналт-шинжилгээний график, хөтөлбөртэй байна. 3.6.Үйлдвэр нь технологийн горимыг хянах, түүхий эд, үндсэн туслах материалын чанарт шинжилгээ хийх өндөр нарийвчлал бүхий багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дотоод хяналт-шинжилгээний лабораторитой байна. Дөрөв. Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд хяналт хийхэд тавигдах шаардлага 4.1.Ямааны ноолуурыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэхэд холбогдох хууль тогтоомж, зааврын дагуу хяналт шалгалт хийнэ. 4.2.Экспортод гаргах ямааны ноолууран түүхий эдийг тохирлын баталгаанд хамруулна. 4.3.Ямааны ноолуурыг Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж, экспортлох зорилгоор хилээр нэвтрүүлэх мэдүүлэгт холбогдох хууль тогтоомжид заасан баримт бичгийг хавсаргасан байна. 4.4.Энэ техникийн зохицуулалтын хэрэгжилтэд холбогдох мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх байгууллага хяналт тавина. о0о

Government Decision No. 380 validating Technical Regulation on goat cashmere processing and trade · Nelum