تخطَّ إلى المحتوى
Nelum
قوانين منغوليا

Government Decision No. 332 “On the development of the area around Hyvsgul Lake as “Eco-tour and tourism zone.”

صدر في 2019-08-21 · النص بتاريخ 2026-10-01

القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.

البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.

عن هذا القانون

العنوان الأصلي
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Дугаар 332 ХӨВСГӨЛ НУУР ОРЧМЫН БҮСИЙГ “ЭКО АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН БҮС” БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ.
اللغة
Mongolian
النوع
لائحة
الدولة
منغوليا
الموضوعات
Environment, Land and soil, Water
الكلمات المفتاحية
surface water, freshwater pollution, tourism, ecosystem conservation, land tenure, ownership, public land, property rights, recreational water use, contracts, pollution control

أين تقرؤه

النص

نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 332 ХӨВСГӨЛ НУУР ОРЧМЫН БҮСИЙГ “ЭКО АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН БҮС” БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ Аялал жуулчлалын тухай хуулийн 14.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Монгол Улсын цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг, байгалийн үзэсгэлэн цогцолсон Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын бүс нутгийг “Эко аялал, жуулчлалын бүс” болгосугай. 2. “Хөвсгөл нуурын Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө”-г хавсралт ёсоор баталсугай. 3. Төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэн хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндэсний хөгжлийн газар (Б.Баярсайхан), Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нарт тус тус даалгасугай. 4. Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, эрхийн бичиг аваагүй, усны тоолуургүй болон холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдод үүрэг болгосугай. 5. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хилийн заагийг өргөтгөх асуудлыг судалж, Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад, “Эко аялал жуулчлалын бүс”-д хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүй тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчин үйл ажиллагааг явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нь зогсоож, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү) нарт тус тус үүрэг болгосугай. 6. Төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн IY дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай. Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ Засгийн газрын 2019 оны 332 дугаар тогтоолын хавсралт ХӨВСГӨЛ НУУР ОРЧМЫН “ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ” (2019-2023 он) № Авч хэрэгжүүлэх арга хэмжээ Төсөв Хэрэгжүүлэх байгууллага Хугацаа Эх үүсвэр Төсөв (сая.төг) Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр 1. 1,100 м2 талбай бүхий өдөрт 1000 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай жуулчны мэдээллийн төв байгуулах Азийн хөгжлийн банк 3,612.0 БОАЖЯ, Аймгийн ЗДТГ 2020 2021 2. Аялагч жуулчдад зориулсан тохижилт, мэдээллийн самбаруудыг байршуулах, Дээд Модод булан Жанхай, Чучу чиглэлд нийт 15 км, аяллын 2 жимийг жуулчдад зориулан тохижуулах Азийн хөгжлийн банк 890.0 БОАЖЯ, Аймгийн ЗДТГ 2020 2021 3. Ханх сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулж, батлуулах Азийн хөгжлийн банк 2,502.0 БОАЖЯ, Аймгийн ЗДТГ 2020 2023 4. Тогтвортой аялал жуулчлалын шалгуур үзүүлэлтийг боловсруулж, ногоон гэрчилгээг аж ахуйн нэгжүүдэд олгох 5. Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж буй нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах 6. Жуулчдад зориулсан гар урлал, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, нутгийн иргэдийг дэмжих, нуурын эргийн 5 сумын иргэдэд олгож буй жижиг, дунд бизнесийг дэмжих зээлийн эргэлтийн санг үргэлжлүүлж, иргэдийг өргөнөөр хамруулах замаар өрхийн орлогыг тогтвортой дээшлүүлэх 7. Аялал жуулчлал эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, стандартын шаардлага хангаагүй, хууль, тогтоомжийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нэн даруй зогсоож, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах арга хэмжээ авах Улсын төсөв 18.0 БОАЖЯ, ЗТХЯ, ЭМЯ, МХЕГ 2019 2023 Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр 8. Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах Улсын төсвийн хөрөнгө оруулалт 150.0 ЭХЯ, БОАЖЯ 2020 9. Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд 37,9 км хатуу хучилттай зам тавих Азийн хөгжлийн банк 23,909.0 ЗТХЯ, БОАЖЯ, Аймгийн ЗДТГ 2020 2023 10. Хатгал, Ханх, Жанхай, Дээд Модот булан, Ардаг, Тойлог зэрэг цэгүүдэд 8,450 м2 талбайд 500 автомашины 8 ширхэг авто зогсоол байгуулах 11. Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх 2 цэгийг байгуулж, тохижуулах 12. Хөвсгөл нуурт усан замын тээврийн төв зогсоол байгуулах зураг төслийг боловсруулах Улсын төсвийн хөрөнгө оруулалт 800.0 ЗТХЯ 2020 2021 Байгаль орчныг хамгаалах чиглэлээр 13. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон нөөц даацын судалгаа хийх Улсын төсөв 205.0 БОАЖЯ 2020 14. Зохих зөвшөөрөлгүй газар ашиглаж буй иргэдийн судалгааг гаргаж, холбогдох байгууллагуудтай хамтран зөрчил арилгуулах ажлыг зохион байгуулах БОАЖЯ 2020 2021 15. Хөвсгөл нуурын орчимд ургаж байгаа нэн ховор, ховор, ашиглалтад өртөмтгий, гоёл чимэглэлийн ургамлын цуглуулга бүхий ботаникийн цэцэрлэг байгуулж, ургамлын генийн санг хадгалах, ургамлын аялал жуулчлалыг хөгжүүлэх Улсын төсөв 200.0 БОАЖЯ 2020 2022 16. Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын бүсийн ховордон устаж байгаа нэн ховор, ховор болон ашигт ургамлын үрийн болон эх ургамлын плантаци байгуулж үрийн, эх ургамлын нөөц бий болгож Хөвсгөл нуурын эрэг орчмын талхлагдсан газар нутгийг унаган ургамлаар нөхөн сэргээх Улсын төсөв 200.0 БОАЖЯ 2020 2023 17. Эко бүсийн хил заагаар агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож, бүсийн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх Улсын төсөв 35.0 БОАЖЯ 2020 18. Хөвсгөл нуурын орчимд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх Улсын төсөв БОАЖЯ 2020 2021 19. Хоггүй монгол аяны хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг татан оролцуулж, идэвхжүүлэх Улсын төсөв БОАЖЯ 2020 20. Нуурын эрэг орчмын хөрсний чанарын судалгаа хийх Улсын төсөв 75.0 БОАЖЯ 2020 21. Нуур болон нуурын эрэг орчмын биологийн олон янз байдлын судалгаа хийх Улсын төсөв 80.0 БОАЖЯ 2020 22. Хөвсгөл нуурын төлөв байдлыг үнэлэх, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх цогц төсөл хэрэгжүүлэх Судалгаа хийж, живсэн тээврийн хэрэгсэл г.м аюултай хог хаягдлын байршлыг тодорхойлох Улсын төсөв, төсөл 5,748.0 БОАЖЯ 2020 2021 23. Аюултай хог хаягдлыг нуурын гүнээс гаргах, устгал хийх 8,197.0 БОАЖЯ 2021 2022 24. Хөвсгөл нуурын цогц судалгаа, шинжилгээ хийж, хамгаалах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах 4,074.0 БОАЖЯ 2020 2023 25. Нуурын онцгой, энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдийг бүрэн тоолууржуулах ажлыг зохион байгуулах Улсын төсөв 80.0 БОАЖЯ 2020 26. Хүрээлэн буй орчинд ээлтэй хатуу хог хаягдлыг дарж булшлах технологи бүхий 2 цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах Азийн хөгжлийн банк 4,637.0 БОАЖЯ Аймгийн ЗДТГ 2020 2023 27. Шингэн хог хаягдлыг нөөцлөх нийт 52,500 м3 талбай бүхий 2 цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах 28. Орон нутгийг шингэн, хатуу хог хаягдлыг зөөвөрлөх зориулалтын тээврийн 4 хэрэгслээр хангах 29. түр отоглох 22 цэг болон автомашины зогсоолд 29 ариун цэврийн байгууламж байгуулах 30. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт олгогдсон газрын байр зүйн зураглал, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, засварлан, Улсын кадастрын нэгдсэн мэдээллийн санд холбох ажлыг зохион байгуулж цаасан болон цахим архивыг бий болгох Улсын төсөв 100.0 БОАЖЯ 2020 2021 31. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрыг Хүн ба шим мандлын хөтөлбөрт бүртгүүлж, олон улсын сүлжээнд хамруулах Улсын төсөв 30,0 БОАЖЯ 2020 2022 Гадаад улсын төсөл, хөтөлбөр 35,550.0 (гучин таван тэрбум таван зуун тавин сая) Улсын төсөв 19,992.0 (арван есөн тэрбум есөн зуун ерэн хоёр сая) Нийт төсөв 55,542.0 (тавин таван тэрбум таван зуун дөчин хоёр сая)

Government Decision No. 332 “On the development of the area around Hyvsgul Lake as “Eco-tour and tourism zone.” · Nelum