Decree No. A/719/189 of the Ministry of Environment and Tourism validating Model Permit for wastewater disposal
صدر في 2019-11-22 · النص بتاريخ 2026-10-01
القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.
البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.
عن هذا القانون
- العنوان الأصلي
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Дугаар А/719/189 Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийн бичгийн загвар батлах тухай.
- اللغة
- Mongolian
- النوع
- لائحة
- الدولة
- منغوليا
- الموضوعات
- Environment, Water, Waste and hazardous substances
- الكلمات المفتاحية
- effluent waste water/discharge, waste disposal, authorization/permit, waste management, pollution control, freshwater pollution
أين تقرؤه
النص
نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Дугаар А/719/189 Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийн бичгийн загвар батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1. Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийн бичгийн загварыг хавсралтаар баталсугай. 2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газар /Ш.Мягмар/, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Лхагвацэдэн/-т тус тус даалгасугай. 3. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Усны сав газрын захиргааны дарга нар болон сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны А/719/189 дүгээр тушаалын хавсралт ХАЯГДАЛ УС ХАЯХ, ЗАЙЛУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ Дугаар ......................................................................................................................................... ...-ын гаргасан /Дүгнэлт гаргасан байгууллага/ 20..... оны .... дугаар сарын ......-ны өдрийн хаягдал ус хаях, зайлуулах ............тоот дүгнэлтийг үндэслэн ............................................ аймаг/нийслэл ................................ сум/дүүргийн ..................................................................................................... байршилтай /хаяг/ ......................................................................................................................................... ......... /үйл ажиллагааны чиглэл/ чиглэлээр хаягдал ус гаргаж байгаа...................................................................................-д /хүн, хуулийн этгээдийн нэр/ ................................................... аймаг/нийслэл, ......................................... сум/дүүргийн ..........................................................................................................байршилтай хаяг дал ус зайлуулах цэг буюу хүрээлэн буй орчинд болон төвлөрсөн бохир усны шугамд жилд ....................... мян.м3 хаягдал усыг “Хүрээлэн байгаа орчин, Усны чанар, хаягдал ус, ерөнхий шаардлага MNS 4943:2015”, “Хүрээлэн байгаа орчин, усны чанар, Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус, ерөнхий шаардлага MNS 6561:2015” стандартаар тогтоосон норматив шаардлагад нийцүүлэн хаях, зайлуулах зөвшөөрлийг /аль нь болохыг доогуур нь зурах/ нэг жилийн хугацаагаар олгож, ус бохирдуулсны төлбөрийн гэрээ болон дүгнэлтийг зөрчөөгүй тохиолдолд зөвшөөрлийг жил бүр сунгагдсан тооцно. Хаягдал усны хэмжээ болон хаягдал ус зайлуулах цэг, төвлөрсөн бохир усны шугамын байршил өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр шинээр зөвшөөрөл олгоно. Зөвшөөрлийн бичиг олгосон: .................................................... ..................................... /.................................../ /Зөвшөөрөл олгосон байгууллага/ / Гарын үсэг/ /Гарын үсгийн тайлал/ Тамга 20....оны .....-р сарын .....-ны өдөр