Decree No. A/634 of the Ministry of Environment and Tourism validating the form of Model Contract for water pollution fees for effluent waste water discharge in accordance with water pollution payment agreement
صدر في 2019-11-01 · النص بتاريخ 2026-10-01
القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.
البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.
عن هذا القانون
- العنوان الأصلي
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Улаанбаатар хот Дугаар А/634 Гэрээний загвар батлах тухай.
- اللغة
- Mongolian
- النوع
- لائحة
- الدولة
- منغوليا
- الموضوعات
- Environment, Water
- الكلمات المفتاحية
- effluent waste water/discharge, polluter pays principle, environmental fees/charges, contracts, pollution control, freshwater pollution
أين تقرؤه
النص
نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Улаанбаатар хот Дугаар А/634 Гэрээний загвар батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1.Хаягдал усыг зохих журмын дагуу байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй байгуулах ус бохирдуулсны төлбөрийн гэрээний загварыг хавсралтаар баталсугай. 2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, арга зүйгээр хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Ш.Мягмар/-т даалгасугай. 3.Хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байгаа хүн, хуулийн этгээдтэй ус бохирдуусны төлбөрийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Усны сав газрын захиргааны дарга нар болон сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай. САЙД Н.ЦЭРЭНБАТ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/634 тоот тушаалын хавсралт Батлав. /САВ ГАЗРЫН ЗАХИРГАА, СУМ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА/ Батлав. /УС БОХИРДУУЛАГЧ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭД/ ХАЯГДАЛ УСЫГ БАЙГАЛЬД ШУУД НИЙЛҮҮЛЖ БАЙГАА ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ БАЙГУУЛАХ УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ГЭРЭЭНИЙ ЗАГВАР 20....оны ......сарын .......-ны өдөр Дугаар ........... .................................... Нэг. Ерөнхий зүйл Усны тухай хуулийн 24 дүгээр зүйл, 24.2 дахь хэсэгт заасны дагуу ................................................................................................................................-ын гаргасан /Сав газрын захиргааны дарга эсхүл Сум, дүүргийн Засаг дарга/ 20.....оны......-р сарын ........-ны өдрийн ............дугаартай хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг үндэслэн нэг талаас ус ашиглуулагчийг төлөөлж ............................................ ...................................................................................Сав газрын захиргаа, Сум дүүргийн Засаг даргын ............................................................................................................албан тушаалтан ......................................овогтой .................................................., нөгөө талаас: ус бохирдуулагчийг төлөөлж ....................................................аймаг, нийслэл ...........................................................сум, дүүрэг.......................................................баг, хороо...........................................................................................................................то отод байрлах.............................. тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, ......................................тоот регистрийн дугаартай ..........................................хүн, хуулийн этгээдийг төлөөлж..............................................................албан тушаалтан.......................................... ............................овогтой ..................................................нар ус бохирдуулсны төлбөр, нөхөн төлбөр төлөх талаар харилцан тохиролцон энэхүү гэрээг 1 /нэг/ жилийн хугацаатай байгуулав. Хоёр. Гэрээний гол нөхцөл 2.1. Ус бохирдуулагч нь хаягдал усыг Хүрээлэн байгаа орчин.Усны чанар.Хаягдал ус.Ерөнхий шаардлага” MNS 4943:2015 стандартын норматив шаардлагад нийцүүлэн байгальд шууд нийлүүлнэ. 2.2. Ус бохирдуулагч нь Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу хаягдал усны чанарыг энэхүү гэрээний 2.1-д заасан стандартын нормтив шаардлагад нийцүүлсэн тохиолдолд ус бохирдуулсны төлбөр, стандартын нормтив шаардлагад нийцүүлээгүй тохиолдолд ус бохирдуулсны нөхөн төлбөрийг хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын хэмжээнээс хамааран 2-5 дахин шатлан өсгөх хэлбэрээр тооцож төлнө. 2.3. Төлбөр төлөгч нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу хаягдал усан дахь бохирдуулах бодист ногдох төлбөр, нөхөн төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд төлнө. 2.4. Ус бохирдуулагч нь дараах мэдээллийг улирал тутамд Сав газрын захиргаа, харъяа татварын албанд хүргүүлнэ. Үүнд: 2.3.1.Хаягдал ус нийлүүлдэг хүн, хуулийн этгээдийн нэр; 2.3.2.Цэвэрлэх байгууламж болон зөөврийн машинд нийлүүлсэн хаягдал усны хэмжээ; 2.3.3.Байгальд нийлүүлсэн хаягдал усны хэмжээ; 2.3.4.Хаягдал усанд байгаль орчны итгэмжлэгдсэн лабораториор хийлгэсэн шинжилгээний дүн; 2.3.5.Бохирдуулах бодисын ялгарал шилжилтийн системд усны бохирдлын мэдээллийг бүртгүүлнэ; 2.3.5.Ус бохирдуулсны төлбөр төлсөн тайлан. Гурав. Ус ашиглуулагчийн эрх, үүрэг 3.1. Ус бохирдуулагчийг мэдээ, мэдээлэл, удирдлагаар хангаж, хяналт тавина. 3.2. Усны тухай хуулийн 17.1.8 дахь хэсэгт заасны дагуу Сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтад заасны дагуу Сум, дүүргийн Засаг дарга нь нутаг дэвсгэртээ хаягдал ус зайлуулах цэг тогтооно; 3.3.Сав газрын захиргаа болон сум дүүргийн Засаг дарга нь хаягдал усыг энэхүү гэрээний 2.1-д заасан стандартын норматив шаардлагад нийцүүлэн цэвэрлэсэн, дахин ашигласан ус бохирдуулагчийг ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх жагсаалтыг гаргана. 3.4.Сав газрын захиргаа, сум дүүргийн Засаг дарга нь хаягдал ус хаях, зайлуулах шаардлагыг зөрчсөн ус бохирдуулагчийн хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг цуцална. Дөрөв. Ус бохирдуулагчийн эрх, үүрэг 4.1. Ус бохирдуулагч нь Сав газрын захиргаанаас мэргэжил, арга зүйн зөвлөгөө авах, хаягдал ус хаях, зайлуулах цэг тогтоолгох, ногдуулсан ус бохирдуулсны төлбөр болон нөхөн төлбөрийн хэмжээг үндэслэлгүй гэж үзвэл дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй. 4.2. Ус бохидуулагч нь үйл ажиллагаандаа энэхүү гэрээг болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм норматив, ТЭЗҮ, зураг төсөл, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдөж ажиллана. 4.3.Ус бохирдуулагч нь хаягдал усны эзлэхүүнийг тодорхойлох хэмжих хэрэгсэл (тоолуур)-ийг “Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам”-д заасны дагуу хаягдал усны шугамын гаргалгаан дээр суурилуулах тоолуур нь гаргалгааны шугамын голчтой адил байх бөгөөд мэдрэгчийн хийц нь хаягдал усны найрлагаас хамааран өөрчлөгдөх, эвдрэх, гэмтэх зэрэг эрсдэлээс хамгаалагдсан эд ангиар хийгдсэн байх шаардлагад нийцүүлэн суурилуулна. Тав. Бусад 5.1.Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна. 5.2.Ус бохирдуулагч нь ус бохирдуулсны төлбөр, нөхөн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. 5.3.Энэхүү гэрээг сунгах, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой асуудлыг 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ. 5.4.Энэхүү гэрээтэй холбогдон гарсан аливаа маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд эс тохиролцвол иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлнэ. Зургаа. Давагдашгүй хүчин зүйлс 6.1. Ус бохирдуулагч нь давагдашгүй хүчин зүйл /тухайлбал: газар хөдлөлт , үер, гал түймэр, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /нөхөн төлбөр, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно. 6.2. Ус бохирдуулагч нь давагдашгүй хүчин зүйл бий болсныг нотолно. ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: Ус ашиглуулагчийг төлөөлж: ................................................................ ......................../............................./ /Сав газрын захиргаа, сум дүүргийн Засаг даргын Тамгын газрын, албан тушаалтны нэр, гарын үсэг/ Хаяг:...................................................... ... Утас:...................................................... ... Ус бохирдуулагчийг төлөөлж: ..................................................................... ............................/............................./ /Хүн хуулийн этгээдийн албан тушаалтны нэр, гарын үсэг/ Хаяг:....................................................... Утас:........................................................... . (Тамга, тэмдэг): (Тамга, тэмдэг):